Winamp Logo
TIME OUT PODCAST by MYLN Cover
TIME OUT PODCAST by MYLN Profile

TIME OUT PODCAST by MYLN

Mongolian, Education, 1 season, 20 episodes, 14 hours, 34 minutes
About
Mongolian Young Leaders Network (MYLN) буюу Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээнээс (МЗМС) нэгэн шинэхэн, сонирхолтой подкастыг та бүхэндээ хүргэж байна! МЗМС нь дэлхийн томоохон хотуудад нийтдээ 12 Залуу Манлайлагч Хөтөлбөр буюу MYLPыг зохион байгуулж, 150 гаруй шилдэг манлайлагч залуусыг сүлжээндээ элсүүлж чаджээ. Энэ подкастаараа дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт манлайлж буй эдгээр Монгол залуусаа урьж сонирхолтой яриа өрнүүлэх болно. Та бүхэн хэдхэн хором TIME OUT авч Harvard, Oxford, McKinsey, Apple, Google гэх мэт таны сонирхсон газруудад сурч ажилладаг залуусынхаа яриаг сонсоорой.
Episode Artwork

Episode 19 - Climatetech with Orchlon

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Э. Орчлон уригдлаа. Тэрээр MYLP 2010@Stanford хөтөлбөрийн оролцогч. АНУ-ын New York University-г төгссөн. Ньюком группын ТУЗ-ийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан. Эрчим хүчний салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Forbes Asia-ийн 30 хүртэлх насны шилдэг 30 залуугийн нэгээр шалгарч байсан. URECA- Нүүрсхүчлийн хийг бууруулах старт-ап компаний Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал. Энэ удаад бид Орчлонтой эрчим хүчний салбар, уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. - МУ-д амжилттай хэрэгжсэн ба хэрэгжээгүй томоохон эрчим хүчний төслүүд, тэдгээрийн онцлог (хувийн туршлагаас) - Carbon credit гэж юу вэ? Carbon credit нь санхүүгийн хэрэгсэл байж болох уу? - Хөрөнгө оруулалт болоод технологи + уур амьсгалын өөрчлөлт хослуулсан Climatetech салбар - Гадаад зах зээлийн боломж гэх мэт Хөтлөгч: Г. Дэлгэр Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
3/1/202249 minutes, 54 seconds
Episode Artwork

Episode 18 - Recruitment consulting with Tuvshin

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Г. Төвшин уригдлаа. Тэрээр MYLP 2009@Washington хөтөлбөрийн оролцогч. АНУ-н Marymount University-г Сэтгэл судлал мэргэжлээр төгссөн. Англид төвтэй хөдөлмөр зуучлалын “The Barton Partnership” компаний Сингапур дах салбарт Ази бүсийг хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Энэ удаад бид Төвшинтэй хөдөлмөр зуучлалын салбарын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. - Хөдөлмөр зуучлалын зах зээлийн онцлог, түүний замнал - Mongolia Talent Network компаний хөгжил ба Монголоос эхлэлтэй мэдлэг туршлагын ЭКСПОРТ - Сингапур болон ОУ-н зах зээлийн сонин хачин - Хөдөлмөрийн зах зээлд Ковид хэр нөлөөлөв, шинэ трендүүд - Монгол залуус бидэнд ямар боломж байна? гэх мэт Хөтлөгч: Дэлгэр, Сайнбуян Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
11/29/202146 minutes, 32 seconds
Episode Artwork

Episode 17 - Fintech with Tengis

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Б. Тэнгис уригдлаа. Тэрээр MYLP 2010@Stanford хөтөлбөрийн оролцогч. АНУ-н Berea College болон Hult International Business School (MBA)-г төгссөн. АНД Глобалын Филиппин улс дах салбар болох AND Financing Corporation-ны ГЗ-н үүрэг гүйцэтгэгч бөгөөд Санхүү Эрхэлсэн Захирлаар ажилладаг. Энэ удаад бид Тэнгистэй санхүүгийн олон салбарын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. - Банк, ББСБ, Финтек салбаруудын ялгаа (хувийн туршлагаас) - Lendpinoy апп гэж юу вэ? - Хөрөнгө оруулалт болоод технологи+санхүүг хослуулсан Fintech салбар - Филиппин улсын зах зээл гэх мэт Хөтлөгч: Төвшин, Дэлгэр Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
10/3/202128 minutes, 47 seconds
Episode Artwork

Episode 16 - Lawyer perspectives with Battushig

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Б. Баттүшиг уригдлаа. Тэрээр MYLP 2014@New York хөтөлбөрийн оролцогч. АНУ-н Dickinson State University болон Chicago-Kent College of Law -г төгссөн бөгөөд АНУ-д хуулийн чиглэлээр Juris doctor (JD) зэрэг авсан цөөхөн Монгол хуульчдын нэг юм. Монголын шилдэг хуулийн фирмүүдийн төлөөлөл болох DB&GTS LLP-д партнераар ажилладаг. Энэ удаад бид Баттүшигтэй хуульч болох замнал, хуулийн салбарын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. - Хуульч хүний амьдрал, карьерын онцлог, зөвлөгөө - JD зэрэг гэж юу вэ? - Хөрөнгө оруулалт болоод сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр ажилласан түүний туршлага - Бид заавал хуулийг мэддэг байх ёстой юу? Хөтлөгч: Дэлгэр, Булгамаа Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
7/8/202140 minutes, 31 seconds
Episode Artwork

Episode 15 - Startup business with Mendee

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт А. Мэнд-Орших уригдлаа. Тэрээр MYLP 2015@Silicon Valley хөтөлбөрийн оролцогч. Монголын New Media Group-н Үүсгэн байгуулагч/Ерөнхийлөгч мөн АНУ-д бүртгэлтэй Erxec Inc-н Хамтран үүсгэн байгуулагч/Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ удаад бид Мэнд-Оршихтой “Старт-ап бизнес ба амжилтанд хүрэх замнал” гэдэг сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүллээ. - Бизнесүүдэд гол хэрэгтэй платформыг бизнесийн туршлагаасаа босгосон түүх - Дэлхийн 90 гаруй орны хэрэглэгчдэд хүрч чадсан тэдний замнал, Open source дижитал платформ гэж юу вэ? - Старт-ап компаниуд олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулалт босгох арга, туршлага - Бид бас хөрөнгө оруулагч байх боломжтой юу? Зочны маань дурдсан мэдээллийн эх сурвалж: https://erxes.io/invest https://invest.erxes.io/signin Хөтлөгч: Г. Дэлгэр Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
3/21/202141 minutes, 28 seconds
Episode Artwork

Episode 14 - Education Reform with Enkhmunkh

🎧TIME OUT🎤подкастын маань 2021 oны хамгийн анхны дугаар сонсогч та бүхэндээ хүрч байна. Манай подкастын энэ удаагийн дугаарт Сант сургуулийн гүйцэтгэх захирал Энхмөнх оролцож байна. Энхмөнх захирал нь Massachusetts Institute of Technology (MIT) их сургуульд бакалавр, Stanford их сургуульд магистрын зэргээ хамгаалсан Монголын боловсролтой, чадварлаг, шижигнэсэн залуу үеийн маань төлөөлөл билээ. Тэрээр боловсролын салбарт өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын боловсролын системийг дэлхийн түвшинд хүргэх алсын хараатай “Боловсролын реформ хөдөлгөөн”-ийг санаачлагчдын нэг юм. Манай подкастанд оролцон бидэнтэй илэн далангуй ярилцсан Энхмөнх захиралдаа туйлын их талархаж байна. Таны ирээдүйн их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Өнөөдрийн бидний ярилцлагаас сонсогч та бүхэн Энхмөнх захирлын амьдралын замнал, оюутны амьдрал болон одоогийн түүний хийж бүтээж буй ажлын талаар сонирхон сонсоорой.
1/31/202139 minutes, 52 seconds
Episode Artwork

Episode 13 - Creating opportunities with Uyanga

Манай подкастын энэ удаагийн дугаарт Станфорд их сургуулийн Бизнес Удирдлагын програмд (MBA)-д 2 дахь жилдээ сурч байгаа Т. Уянга оролцлоо. Уянга дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Принстонд (Princeton) хими болон биологийн инженер чиглэлээр бакалаврын мэргэжлээ эзэмшээд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг ZS Associates болон технологийн салбарын Linkedin компанид ажиллаж байсан туршлагатай. Өнөөдрийн бидний ярилцлагаас сонсогч та бүхэн Уянгаагийн - Принстоны их сургуульд хэрхэн элсэж орсон тухай - Шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээс сурч авсан асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадваруудаа ашиглан хэрхэн бизнес удирдлага чиглэл рүү орсон - Stanford их сургуулийн MBA програмын тухай болон - Сайн дураараа зохион байгуулдаг Монголчууддаа зориулсан "Олуулаа" менторшип програмын тухай олж мэдэх боломжтой. "Олуулаа" менторшип програм нь цахиурын хөндийд ажилладаг Монгол залуучуудыг оюутнуудтай холбож ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.oluulaa.io вэб хуудсаас олж аваарай. Манай холбооны 2019-2020 оны төслүүдийг дэмжсэн спонсорууд, CU дэлгүүр - Premium Group, Practical Даатгал, Сант Сургууль, Sendly-даа баярлалаа. Хөтлөгч: Цаца & Дөлгөөн Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! Facebook: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
11/11/202045 minutes, 35 seconds
Episode Artwork

Episode 12 - Social impact business with Eja

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Б. Энхжаргал уригдлаа. Тэрээр дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох University of Miami болон University of London-д боловсрол эзэмшээд, стратеги консалтингийн томоохон компани болох McKinsey & Company-д ажлын гараагаа эхэлжээ. Монголдоо эргэж ирээд боловсролыг илүү хүртээмжтэй болгох зорилготой "TomYo" төслийг амжилттай хамтран эхлүүлсэн. Одоо Tomyo EdTech компанийн Үүсгэн байгуулагч/Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилладаг. Энэ удаад бид Энхжаргалтай “нийгэмд нөлөөлөх бизнес” гэдэг сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүллээ. - Нийгэмд нөлөөлөх бизнесийн санаа хэрхэн төрөв? - Бие даан сурах мэдлэгийн "их дэлгүүр" - Монголд ямар боломжууд байгаа вэ? Энхжаргалын хийж буй төслүүд: https://www.yakmere.com https://tomyo.mn (App name : TomYo) Манай холбооны 2019-2020 оны төслүүдийг дэмжсэн спонсорууд, CU дэлгүүр - Premium Group, Practical Даатгал, Сант Сургууль, Sendly-даа баярлалаа. 🏆 Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
10/1/202028 minutes, 18 seconds
Episode Artwork

Episode 11 - Investor Perspectives with Enkhtur

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаар сонсогч та бүхэндээ хүрч байна. Бид энэ удаагийн дугаарт Монголын шинэ залуу үеийн бахархам төлөөлөл болсон, хөрөнгө оруулалтын салбарын чадварлаг мэргэжилтнүүдийн нэг Лхагважавын Энхтөрийг урин оролцууллаа. Энхтөр нь Англи улсын Кэмбриджийн их сургуульд (Cambridge University) магистер, Америкийн Брауны их сургуульд (Brown University) бакалавраа тус тус хамгаалсан бөгөөд төгссөнөөсөө хойш дотоодын томоохон төсөл хөтөлбөрүүд, гадаадын хөрөнгө оруулалтын компаниудад ажиллан Монгол улсдаа өөрийн хувь нэмрээ оруулан явж буй чадварлаг залуу юм. Зочин маань 2014 онд Монголын залуу манлайлагчдын холбооны гишүүн болсон бөгөөд энэ удаагийн подкастад дараах үндсэн 3 сэдвээр бидэнтэй өөрийн санал бодлоо хуваалцан, маш сонирхолтой яриаг өрнүүллээ. 1. Монголын хөрөнгө оруулалтын зах зээл 2. Гадаадын хөрөнгө оруулалт авах үйл явц 3. COVID-19-ийн хөрөнгө оруулалтын зах зээлд үзүүлэх нөлөөлөл Энэ удаагийн маань зочны ярилцлага сонсогч та бүхэнд минь таалагдана гэж бид найдаж байна. Ta манай подкастыг дараах платформуудын линкээр орон сонсох боломжтой. Soundcloud: https://soundcloud.com/time_out_podcast/episode-11-investor-perspectives-with-enkhtur Хөтлөгч: Delger Gankhuyag, Bulgamaa Batdelger Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
6/19/202058 minutes, 55 seconds
Episode Artwork

Episode 10 - Turning point with Batnairamdal

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Харвардын бизнесийн их сургуулийн төгсөгч, Unlock подкастын хамтран бүтээгч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ахлах зөвлөх Отгоншарын БАТНАЙРАМДАЛ уригдлаа. Зочин маань Монголын залуу манлайлагчид хөтөлбөрийн хамгийн отгон гишүүдийн нэг бөгөөд энэ удаагийн подкастад олон сэдвээр бидэнтэй санал бодлоо хуваалцан, маш сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнчлэн бид түүнтэй Unlock подкастын хүрээнд уншсан номнууд дундаас нь гэнэтийн surprise болгон нэгийг сонгон авч, тухайн номын талаар товчхон ярилцсан бөгөөд энэ ном сонсогч та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Та бүхэн зочны маань хамтран бүтээсэн Unlock подкастын хуудсаар зочлохыг хүсвэл дараах линкээр ороорой. FB Page: Тhe Unlock Podcast Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #timeoutpodcast
5/11/202047 minutes, 19 seconds
Episode Artwork

Episode 9 - COVID-19 with Odmaa and Enkhee

🎧TIME OUT🎤подкастын энэ дугаартаа бид шинэ коронавирусээс үүдэлтэй КОВИД-19-ийн талаар ярилцлаа. Хамгийн үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор бид энэ өвчинтэй тэргүүн эгнээнд тэмцэж буй 2 эмчийг оролцуулсан юм. Тэд бол: 1. Э. Одмаа - Халдварт Өвчин Судлал Үндэсний Төвийн (XӨСҮТ) эмч 2. Т. Энхээ - Америкийн Калифорниа мужид эмч (МЗМX-ны гишүүн) Тэд сонсогч бид бүхэнтэй маш чухал, сонирхолтой мэдээллүүдийг хуваалцсан юм. Дараах зарим жишээ асуултууд тавигдсан юм: - Америкт яагаад залуу хүмүүс маш хүнд өвчилж байна вэ - Коровирусын эсрэг эм, вакцины боловсруулалт ямар түвшинд явж байна вэ - Монголын энэ өвчинтэй тэмцэж байгаа өнөөгийн байдал, дутагдалтай талууд - Монголд маск зүүж, хөл хорио тогтоосоноос хойш эмнэлэгт ямар сонирхолтой ажиглалтууд гарч ирсэн - Шинэ корона вирус бусад вирусээс юугаараа ялгаатай вэ Энхээ эмчийн блог: https://gumbosoup.wordpress.com/category/health/?fbclid=IwAR04HtesIe50kDqhqJIF7BDIYhNKjdJNbbk0iJUqMLOsMwvADdVOBzGwocc Манай пэйж хуудсыг дагаaрай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
4/24/202041 minutes, 18 seconds
Episode Artwork

Episode 8 - Principles for Life and Work with Ganzorig

🎧TIME OUT🎤подкастын маань шинэхэн дугаарт Г. Ганзориг уригдлаа. Тэрээр Английн шилдэг их сургуулиудын нэг University of Leeds-д магистрын зэргээ хамгаалсан, одоо Мандал даатгал компанид хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажилладаг. Энэ удаад бид Ганзоригтой “Шинжээчийн библи буюу ажил амьдралын бүтээмжийг өсгөх нь” гэдэг сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүллээ. Үргэлж бусаддаа мэдлэг мэдээллээ хуваалцаж байдаг түүний дотоод ертөнцтэй мөн танилцахыг хичээлээ. Дараах зарим жишээ асуултууд тавигдсан юм: - Залуус бидний нийгэм дэх идэвхи оролцоо хэр чухал вэ? - Ажил, амьдралдаа илүү бүтээлч, үр бүтээмжтэй хандах хандлага Түүний санаачилсан Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн FB Page : Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
3/28/202045 minutes, 24 seconds
Episode Artwork

Episode 7 - Innovation with Battushig

🎧TIME OUT🎤подкастын маань 2020 оны анхны дугаарт М.Баттүшиг уригдлаа. Тэрээр дэлхийн топ их сургууль MIT-д бакалавр, магистрын зэргээ хамгаалаад, одоо Apple компанийн iPhone гар утасны камер хөгжүүлэлтийн багт хиймэл оюун ухаан, computer vision-ий инженерээр ажилладаг. Энэ удаад бид Баттүшигтэй “Инноваци” гэдэг сэдвээр маш сонирхолтой яриа өрнүүллээ. Дараах зарим жишээ асуултууд тавигдсан юм: - Инновацийг хэрхэн өөрийн амьдралд хэрэгжүүлдэг? - iPhone Siri-ийн анхны алгоритмыг бичсэн багшийн удирдлага дор хийсэн сонирхолтой судалгаанууд - Хиймэл оюун ухааны салбар нь яагаад хэцүү биш, харин ч хүнд маш ойлгомжтой салбар вэ? - Ухаалаг гар утасны камер дараагийн 10 жилд яаж өөрчлөгдөх вэ? - Онлайн сургалтууд (edX, coursera, udacity) хэрхэн уламжлалт боловсролд хувьсгал авчирсан? Онлайн сургалтууд: edx.org coursera.org udacity.com micromasters.mit.edu MIT CSAIL, InfoLab: groups.csail.mit.edu/infolab InfoLab-ийн профессор Boris Katz: csail.mit.edu/person/Boris-katz Баттүшигийн байнга зочилдог сайтууд: hackerrank.com techcrunch.com instagram.com Манай хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
2/27/202044 minutes, 40 seconds
Episode Artwork

Episode 6 - Urban Governance with Khaliungoo

🎧TIME OUT🎤подкастын маань энэ жилийн отгон дугаарт Г. Халиунгоо уригдлаа. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье! Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - АНУ-ын Vanderbilt University-д элсэх болсон замнал - Хөгжлийн эдийн засаг, үүний ач холбогдлын талаар - Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага хэрхэн хэрэгждэг, асуудал нь юу байдаг гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Soundcloud : https://soundcloud.com/time_out_podcast/podcast-1209-khaliungoo iTunes: https://podcasts.apple.com/mn/podcast/time-out-podcast-by-myln/id1475430333?i=1000461189585 Castbox : https://castbox.fm/vd/215730286 Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
12/31/201938 minutes, 54 seconds
Episode Artwork

Episode 5 - Cybersecurity with Ogo (Otgonpurev)

🎧TIME OUT🎤подкастын маань энэ удаагийн дугаарт М. Отгонпүрэв уригдлаа. Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - Carnegie Mellon University-д элсэх болсон замнал - Кибер аюулгүй байдал, үүний ач холбогдлын талаарх экспертийн бодол - MNCERT/CC буюу Монголын Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв хэрхэн байгуулагдсан түүх гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
11/28/201945 minutes, 16 seconds
Episode Artwork

Episode 4 - Harvard MBA with Erdenetulga (Tuka)

🎧TIME OUT🎤подкастын маань энэ удаагийн дугаарт Эрдэнэтулга уригдлаа. Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - Brown их сургуулиас Morgan Stanley-д элсэж чадсан арга зам - Хөрөнгө оруулалтын банк болон биотехнологийн старт-апын ялгаа, тэндээс сурсан чадварууд - Харвардын Бизнесийн Сургуулийн ярилцлага дээр ямар асуулт ирсэн, хэрхэн бэлдсэн талаар - Харвардад ирээд анхны сэтгэгдэл гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
10/31/201956 minutes, 27 seconds
Episode Artwork

Episode 3 - Gates Cambridge scholarship with Onon

🎧Манай TIME OUT подкастын дараагийн дугаарт Онон уригдлаа. 🎤 Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - Кэмбрижийн их сургуулийн магистрын оюутнуудад зориулсан "Билл Гэйтсийн нэрэмжит" тэтгэлэгт тэнцэж, анхны монгол оюутан болж элссэн замнал - Иелийн их сургуульд хэрхэн амжилттай тэнцсэн, тэндээс сурсан чадварууд - Мал аж ахуйтай холбоотой төслүүдийг сонгож ажилласан түүх - Байгаль орчинд ээлтэй бизнес гэж юу болох гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! ✈️Мөн бид 9/28-нд Лондон хотод нээлттэй нетворкинг уулзалт зохион байгуулах гэж байна. Зөвхөн Лондон гэлтгүй ойрхон аль ч хотоос оролцох боломжтой 😉 https://www.facebook.com/events/862870317441310/?ti=icl FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
9/27/20191 hour, 16 minutes, 44 seconds
Episode Artwork

Episode 2 - Global shapers Oxford MBA scholarship with Tana

Манай TIME OUT подкастын дараагийн дугаарт Тана уригдлаа. Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - Харвардын Их Сургуульд анхны бакалаврын хөтөлбөрийн монгол оюутан болж элссэн замнал - Global Shapers x Oxford MBA тэтгэлэгт хэрхэн амжилттай тэнцсэн - McKinsey & Company-г сонгож ажилласан түүх - MYLN сүлжээнээс урган гарсан шинэ хөтөлбөрүүд - Хувь хүний зохион байгуулалт, төлөвлөлтийн арга барил гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
9/4/201942 minutes, 33 seconds
Episode Artwork

Episode 1 - Fulbright scholarship with Munkh-Erdene (Monji)

Манай TIME OUT подкастын анхны дугаарт Мөнх-Эрдэнэ уригдлаа. Түүний маш сонирхолтой яриаг сонсож: - Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээ хэрхэн 2009 онд үүсэн өдий болтол амжилттай хөгжсөн - Fulbright тэтгэлэгт хэрхэн амжилттай тэнцсэн - Яагаад Columbia University - School of International and Public Affairs хөтөлбөрийг сонгосон - McKinsey & Company-н өндөр давааг хэрхэн давж орсон - Consulting буюу Бизнесийн Зөвлөх гэдэг нь яг юу хийдэг ажил, яагаад одоогийн дэлхийн залуучууд энэхүү ажлыг горилох болсон, ямар их хурдацтай сурч боловсорч байгаа гэх мэт өгөөжтэй мэдээлэл болон туршлагыг сонсоорой. Манай пэйж хуудсыг дагахаа битгий мартаарай! FB page: Mongolian Young Leaders Network Instagram: MYLN_Mongolia #MongolianYoungLeadersNetwork #TimeOutPodcast
8/19/201953 minutes, 45 seconds
Episode Artwork

Time Out Podcast - Trailer

Mongolian Young Leaders Network буюу Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээнээс нэгэн шинэхэн, сонирхолтой подкастыг та бүхэндээ хүргэх гэж байна! 2009 онд байгуулагдсанаасаа хойш Монголын Залуу Манлайлагчдын Сүлжээ нь дэлхийн томоохон хотуудад нийтдээ 12 Залуу Манлайлагч Хөтөлбөр буюу MYLPыг зохион байгуулж, 150 гаруй шилдэг манлайлагч залуусыг сүлжээндээ элсүүлж чаджээ. Гишүүд маань Америк, Европ, Азийн шилдэг их сургуулийн боловсролтой, дэлхийд болон Монголдоо нэр хүндтэй байгууллагад ажиллаж, өөрийн салбартаа тэргүүлж явдаг чадварлаг боловсон хүчин байдаг юм. Энэ подкастаараа дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрт манлайлж буй эдгээр Монгол залуусаа урьж сонирхолтой яриа өрнүүлэх болно. Та бүхэн хэдхэн хором TIME OUT авч Harvard, Oxford, McKinsey, Apple, Google гэх мэт таны сонирхсон газруудад сурч ажилладаг залуусынхаа яриаг сонсоорой. TIME OUT podcast тун удахгүй! Манай анхны дугаарт Б.Мөнх-Эрдэнэ.
8/4/20191 minute, 48 seconds