Winamp Logo
Reader.mn Cover
Reader.mn Profile

Reader.mn

Mongolian, Education, 1 season, 72 episodes
About
Өнөөдөр ном бидний өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Ийм үед зохиол бүтээл бичдэг болон ном уншиж, түүнийхээ тухай тэмдэглэл хөтөлдөг залуусын дуу хоолой нийгэмд хамгийн чухал билээ. Тийм ч учраас энэ хүмүүсийг нэгтгэх, тэдний бичвэрээр дамжуулан номыг хэрэглээ болгох, уншсан номоо ярилцдаг соёлыг бий болгох гэсэн мөрөөдөлтэйгөөр www.reader.mn сайтыг эхлүүлээд байна.
Episode Artwork

#31 Жан Жак Руссо "Нийгмийн гэрээ"

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр, Францын Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ. Эрх чөлөө ба ардчилал нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид иргэний хувиар төрөөс юу шаардах ёстой вэ? Улс төрийн үйл ажиллагаанд яаж оролцох ёстой вэ? Францын хувьсгалын болон ардчилсан үндсэн хуулиудын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан уг номын талаар ярилцлаа. Подкастын зодчоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, “Социоаналитик” номын зохиогч А.Хишигтөгс, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.
0
Episode Artwork

Шок яриа №3 Монгол Хятадын ээдрээт харилцаа

"Шок яриа" подкастын сонсогчдодоо сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд буй Өвөр Монголчуудын хэл, соёлын асуудлаар мэргэжлийн судлаачдын үгийг хүргэж байна.Энэ удаагийн дугаарт Монсудар хэвлэлийн газрын редактор, Б.БатбаатарМонгол улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгс нар оролцлоо.
0
Episode Artwork

#38 Монтескье “Хуулийн Амин Сүнс” (II хэсэг)

Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч Монтескьегийн "Хуулийн Амин Сүнс" номын тухай үргэлжлүүлэн ярилцлаа. Өмнөх дугаартаа бид Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түүхэн контекст, орчин үеийн улс төр, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн билээ. Харин энэ удаад буюу "Хуулийн Амин Сүнс" номын подкастын II хэсэгт бид Монтескьегийн цаг агаарын онолын тухай ярилцлаа. Түүний бичсэнээр аливаа хууль нь тухайн орны газарзүйн байрлал, цаг агаар, газрын хөрсний чанар, оршин суугчдын шашин шүтлэг, авъяас чадвар, зан суртахуун болон хандлагад нь хийцэж байх ёстой ажээ. Үүн дээр бид анализ хийсэн бөгөөд өнөөгийн монголчуудын аж байдал, хэв шинжтэй холбон ярилцлаа. СЭДЭВ: “Хуулийн Амин Сүнс” номын тухай | Монтескьегийн цаг агаарын онол МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Улс төр судлаач, “Хуулийн Амин Сүнс” номын орчуулгын редактор) ЗОЧИД: - П.Мягмардорж (ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш, доктор [Ph.D]) - Ж.Санчир (Лондонгийн их сургуулийн судлаач, улс төр судлаач) - Б.Болорсайхан (Xүний эрх хамгаалагч)
0
Episode Artwork

#47 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР"

Reader подкаст энэ удаагийн дугаарт бид хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцлаа. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Б.Ундрах ("Сурах гэдэг өөр" номын орчуулагч, "Монсудар" хэвлэлийн газрын редактор)
0
Episode Artwork

Тэрслүү яриа №8 Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. "Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай" гэх энэхүү дугаарт томчууд өөрсдийн хүүхэд насыг дурсан санаж, ямар тоглоомоор наадан өссөн дурсамжаараа аялсан сонирхолтой ярилцсаныг хүргэж байна. Бага насны хүүхдийн тоглоом нь ердөө саатах хэрэгсэл төдий бус хүрээлэн буй хорвоо ертөнцтэй танилцах чухал үйл гэдэгтэй сонсогч та нийлэх үү? Ярилцсан: Б.Энхзаяа Ц.Бадампүрэв Т.Кимико Б.Ундрах
0
Episode Artwork

Подкаст: Антуан Де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.
0
Episode Artwork

Сабахаттин Али "Арьсан хүрэмтэй Мадонна"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Туркын алдарт зохиолч Сабахаттин Алигийн нэгэн сод бүтээл болох "Арьсан хүрэмтэй Мадонна" зохиолыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиолд Раиф Эфэндигийн дотоод сэтгэлийн ээдрээ, хайр дурлал, дурсамжийг өгүүлэх бөгөөд гол дүрийн хайр сэтгэл, өдөр тутмын амьдралаас гадна дотоод сэтгэлийн хувирал, эргэцүүлэл, бодлыг нарийн хүүрнэснээрээ онцлог. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

Тэрслүү яриа #8 - Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар: Хүүхэд юу хүсдэг вэ?

Хүүхэд юу хүсдэг вэ? Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар Хүүхдийн баяр удахгүй болно. Энэ өдөр бид сурсан зангаараа хүүхдүүдээ амттан, шинэ тоглоом, бэлгээр хуураад л өнгөрнө. Харин бид хүүхдээ “хүн” гэж тоох, хүсэл бодлыг нь хүндлэх, асууж сонирхдог болох цаг хэзээ ирэх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсдэг вэ? Хүүхдийн номын редакцын хамт олон энэ тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцлаа.
0
Episode Artwork

Тэрслүү яриа #5 - Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ?

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд томчууд юу хийж чадах бол? Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол “ИТГЭЛ” хүлээлгэх гэдэгтэй та санал нэгдэх үү? Эдгээр асуултуудын хариултыг бид хамтдаа хайсан юм. Подкастаа сонсоод өөрийн хариултаа олоорой.
0
Episode Artwork

#49 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР" - 3

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 3 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Г.Ариунцэцэг (Сурах, сургах хэрэглэгдэхүүний "Дидо" редакцийн эрхлэгч)
0
Episode Artwork

#40 Владимир Набоков "Лолита"

Зохиолч Владимир Набоков 1955 оны намар “Лолита” романаа гаргаснаар соёлт ертөнцийн уншигчдыг яруу үгс, уран дүрслэлээрээ урхидан ховсдохын сацуу цочролд оруулсаар ирсэн билээ. Reader подкастын энэ удаагийн дугаарт Лолита номыг тойрсон ёс суртахууны асуудлууд, уран зохиолын номын сонголт, уншсан номоороо дамжуулан төлөвших тухай сонирхолтой ярилцлага хийснийг сонсогч та бүгдэд хүргэж байна. Оролцсон: Н.Жавхлан Г.Өсөхсарнай Ц.Сувд Э.Түмэнжин
0
Episode Artwork

#37 Монтескье “Хуулийн Амин Сүнс”

Францын алдарт философич, түүхч Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” ном бол дан ганц хууль зүй, улс төр судлал, социологи, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд төдийгүй хүн болгоны заавал унших ёстой бүтээл билээ. Хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг уг номыг Монсудар хэвлэлийн газар “Нийгмийн ухаан” цувралынхаа V дэвтэр болгон Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр уншигчдад хүргэсэн юм. Энэхүү бүтээл монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж байсан ч энэ удаагийн шинэчилж, засварласан хэвлэл нь орчуулга, найруулгын хувьд хамгийн сайн нь болсон гэдэгт бид итгэлтэй байна. Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч, Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” номын эргэн тойронд өрнөлөө. Бид дан ганц “Хуулийн Амин Сүнс” номыг ярьсангүй. Харин Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түүхэн контекст, орчин үеийн улс төр, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм. СЭДЭВ: “Хуулийн Амин Сүнс” номын тухай | Монтескьегийн амьдрал, уран бүтээл МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Улс төр судлаач, “Хуулийн Амин Сүнс” номын орчуулгын редактор) ЗОЧИД: - П.Мягмардорж (ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш, доктор [Ph.D]) - Ж.Санчир (Лондонгийн их сургуулийн судлаач, улс төр судлаач)
0
Episode Artwork

#20 Казүо Ишигүро "Өдрөөс үлдсэн зүйл"

Өдрөөс үлдсэн зүйл роман бол Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай роман бөгөөд 1989 онд их Британид хэвлэгдэж "Бүүкэрийн шагнал" хүртжээ. Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь хүний амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болжээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдаад байна.
0
Episode Artwork

#24 Орхан Памук "Цагаан цайз"

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн зохиол бүтээлүүд монгол хэлнээ хамгийн их орчуулагдсан байдаг. "Цагаан цайз" бол түүний гурав дахь роман бөгөөд түүний бүтээлүүдээс анх удаа англи хэлнээ орчуулагдсан, Памукыг баруунд анхлан таниулсан роман гэдгээрээ онцлог. Өрнө дорнын ижилсэл хийгээд ондоошлыг гайхалтай урнаар илэрхийлсэн энэхүү романаа тэрээр 1984-1985 онуудад бичжээ. Сонирхолтой түүхэн сурвалж дээр суурилж бичигдсэн эл роман Монсудар Утга зохиол цувралын 24 дэх дэвтэр болон хэвлэгдсэн юм. Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук.Нью-Йорк Таймс "Цагаан цайз" роман бол дундад азийн үлгэр домгийг шингээсэн, түүхийн адармаатай цаг үе, бодит дүрүүдийн тусгалаар дамжуулан өнөө цагийн уншигчдад Турк орны түүхтэй танилцах, хувь хүний дотоод мөн чанар-би рүүгээ аялах боломж олгосоноороо бусад бүтээлээсээ ялгарна. Хүүрнэл зохиолын нэгэн өвөрмөц жишээ болохуйц энэхүү роман өөр хоорондоо ер бусын төстэй хоёр дүрээр дамжуулан улс төр, шашин, шинжлэх ухаан болоод хүний оршихуйн мөн чанарыг танихыг хичээжээ. "Цагаан цайз" бол Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ. Обзервер сонин
0
Episode Artwork

#48 РЕМО Х.ЛАРГО "СУРАХ ГЭДЭГ ӨӨР" - 2

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай ярилцсан 2 дахь дугаарыг хүлээн авна уу. "Хүүхэд бүрийн өгөгдсөн чадавхыг бүрэн шавхан хөгжүүлж чадах сургууль л хүүхдийг бие даасан, бүтээлч, сурах чадвартай нэгэн болгож ирээдүйн нийгэмд хөлөө олон амжилттай амьдарч чадах бие хүн болж төлөвшихөд тусалж чадна." Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Ж.Хишигжаргал (Хэл шинжлэлийн ухааны докторант, судлаач, редактор)
0
Episode Artwork

Подкаст: Элиас Канетти "Марракешийн дуу хоолой"

Нобелийн шагналт зохиолч Элиас Канеттигийн энэхүү зохиол бол нэгэн аялагчийн Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл гэвэл эндүүрэл болно. Бид энэ зохиолоор дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн Марракешийн дуу хоолой аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.
0
Episode Artwork

Подкаст: Трүмэн Капоти "Тиффани дахь өглөөний цай"

Америкийн алдарт зохиолч Трүмэн Капоти 1958 онд Тиффани дахь өглөөний цай (Breakfast at Tiffany’s) романаа хэвлүүлжээ. Тус бүтээл Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогдох болсны цаана хоёр шалтгаан бий. Юун түрүүнд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлог чанартайгаас гадна уншихад тун ойлгомжтой гайхалтай хэв маяг нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Капоти энэхүү бишрэм хэв маягаа "Өвсөн ятга" (The Grass Harp), "Тиффани дахь өглөөний цай", "Хүйтэн сэтгэлтэн" (In Cold Blood) бүтээлүүддээ хамгийн сайн тусгажээ. Хоёрдугаарт, энэхүү богино роман 1940-өөд оны Нью Йорк хотын нийгмийн амьдралыг этгээд хэллэг, хамгийн алдартай хүмүүс болон газруудаар нь дамжуулж тун нарийн няхуур, үнэмшилтэй дүрсэлснээс гадна арвин их бэлгэдэл агуулсан хэр нь нэлээд нийтлэг гэж болохуйц өгүүлэмжтэй билээ.
0
Episode Artwork

Подкаст: Маурис Сендак "Мангасуудын оронд"

Маурис Сендак 1928 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ. 12 настайдаа Уолт Диснейн “Фантазиа” хүүхэлдэйн киног үзээд л хүүхдийн ном бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж. Энд яригдаж буй Мангасуудын оронд ном нь 1963 онд хэвлэгдэн гарсан цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон юм. Анх хүүхдүүдэд зориулан зурж, бичиж эхлэхдээ тэрээр хэзээ ч цэцэгс, алтан нар, солонгоны зурагтай ном бүтээхгүй гэж өөртөө амлажээ. Сендакийн хамгийн алдартай номууд нь Мангасуудын оронд, Шөнийн гал тогоонд, Үл таних газарт, Бамбл Арди номууд бөгөөд эдгээр номуудыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэсэн билээ. Хүүхдүүд бодит байдал, төсөөллийн ертөнцийн аль алинд нь амьдарч чаддаг. Нэгээс нөгөө рүү нь маш амархан шилжиж чадна гээч. Гэвч бид тийм байсан үеээ мартчих юм. Маурис Сендак
0
Episode Artwork

Лев Толстой "Крейцерийн сонат"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ дугаартаа бид Оросын суут зохиолч Лев Толстойн "Крейцерийн сонат" номын тухай ярилцлаа. Толстой энэ тууждаа утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр дурлал, гэрлэлт, хардалтын тухай өгүүлжээ. Гэхдээ Толстой байдаг л нэг хайрын түүхийг бичсэнгүй. Тэрээр эдгээр сэдвийг задлан шинжилж нийгмийг сэрээх, өдөөхөд ашигласан байна. Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаггүй гэж боддог хүн бүр алд дэлэм эндүүрч байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

#29 Харпер Лий "Гургалдайг хөнөөхүй"

Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан Гургалдайг хөнөөхүй роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман 1961 онд Пулицерийн шагнал хүртэж, одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байгаа юм. Гургалдайг хөнөөхүй роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогдоно. “Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх Гургалдайг хөнөөхүй романыг “Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин хүүрнэнэ. Скаутыг нялх байхад ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч нь хоёр хүүхдээ ганцаар өсгөжээ. Ээж нь өөд болсныг эс тооцвол, хүүхдүүдийн бага нас Америкийн өмнөд хөдөө нутагт энгийн, аз жаргалтай өнгөрч байлаа. Гэвч 19 настай цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хар арьст залуу Том Робинсоныг эцэг Аттикус нь өмгөөлөх болсноор энэ бүхэн өөрчлөгдөнө. Финчийн нэр хүндтэй гэр бүл гэнэтхэн л Мейкомын анхаарлын төвд оров. Том Робинсоныг өмгөөлөхийг Аттикус ажил үүргээ хэмээн үзэж, “төрт улсад хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн итгэл үнэмшил тээж байхад тосгоны иргэд түүнийг өөр өөр арьстнуудын хооронд ноёрхож буй харьцааг сэвтээх “негрийг хайрлагч” гэж үзэх болжээ. Ганц Аттикус ч биш Жим, Скаут хоёр ч Мейкомын оршин суугчдын дургүйцлийг мэдэрнэ. Финчийхний амьдрал нэг л түгшүүртэй болж, хамаатан саднууд нь ч тэднээс нүүр буруулав. Аттикус өөрийн зарчимдаа үнэнч хэвээр үлдэх болов уу? Эсвэл Финчийнхэн тосгоныхны дарамт шахалтад бууж өгөх үү?
0
Episode Artwork

#21 Кнут Хамсун "Өлсгөлөн"

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ билээ. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэл бүтэн үе бий болоход нөлөөлсөн юм. Өлсгөлөн романд далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг чадамгай ашигласнаас гадна Stream of consciousness буюу “Бодлын урсгал” хэмээх бичлэгийн арга барилыг амжилттай туршсан байдаг.
0
Episode Artwork

#33 Наоми Клайн "Шок номлол"

Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичжээ. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болсон уг номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэсэн. 1980-аад оны сүүлээр социалист систем задран унаж, бүрэлдэхүүнд нь байсан улсууд либерал үзлээр хөгжих болсны тодорхой жишээ нь Монгол улс юм. Гэвч бид ардчилал, чөлөөт эдийн засгаар замнасан гурван арванд хөлөө нэг л олсонгүй. Чикагогийн дэг сургууль буюу Шок эмчилгээ Монголд хэдийнээ эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр манай улс эдийн засгийн бие даасан байдлаа нэгэнт алдаад байна. Ингэж доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд, хямарсан учир шалтгааныг нь зөв оношлох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл шок номлол, неолиберал үзлийн талаар тун сайн мэдэж байх шаардлагатай. Хэвлэгдэн гарсан өдрөөсөө эхлэн дэлхий даяар шуугиан тарьсан Наоми Клайны "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номын талаар ярилцлаа. Подкастын зочдоор бид "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номын орчуулагч, эдийн засагч О. Гомбожав болон эдийн засагч Х. Батсуурийг урин оролцууллаа.
0
Episode Artwork

#45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм. Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ. Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ. Цаг үеэ олсон уг чухал номыг энэ оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монсудар хэвлэлийн газар ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр уншигчдын хүртээл болгосон юм. Иймд Reader подкастын шинэхэн дугаарт "Зааны тухай бүү бод!" хэмээх номын талаар ярилцлаа. Бид дан ганц номыг ярьсангүй. Харин улс төрийн хэл яриа, маргаан мэтгэлцээн, сонгуулийн уриа, олон нийтийн харах хүрээ зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн юм. МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач) ЗОЧИД: - Д.Номин (Хуульч) - С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) - Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)
0
Episode Artwork

Шок яриа №2 Талцах уу? Яах уу?

Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол? Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч) Ц.Минжин (Түүхийн ухааны доктор, судлаач)
0
Episode Artwork

Элис Манро "Сайн бүсгүйн хайр"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Канадын зохиолч Элис Манрогийн "Сайн бүсгүйн хайр" номыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиол нь анх 1996 онд Нью Йоркер сэтгүүлд "Хайр, нууц, алуурчин" нэртэйгээр хэвлэгдэж байсан ч хоёр жилийн дараа өдгөөгийн нэрээрээ буюу Сайн бүсгүйн хайр нэрээр уншигчдад хүрсэн билээ. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

#32 Казүо Ишигүро "Хөвөлзөх ертөнцийн зураач"

1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн арга хэлбэрээ эндээс л олж, 1986 онд энэ бүтээл нь Бүүкэрийн шагналын сүүлийн шатад шалгарснаар олонд анх танигджээ.
0
Episode Artwork

Подкаст: Эрих Кестнер "Эмил ба мөрдөгчид"

Энэ бол Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан хүүхдэд зориулсан анхны детектив роман юм. Анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.
0
Episode Artwork

Подкаст: Женнифер Л.Скотт "Шик хатагтайн зөвлөгөө"

Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Ном доторх зөвлөгөө-хичээлүүд маш тодорхой, энгийн хэрнээ өдөр тутмын амьдралд эерэг хандлага, зөв дадал, итгэмээргүй өөрчлөлт авчирсан тухай уншигчид нь ам булаалдан ярьж байна. Бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт, түүнийг дагасан эцэс төгсгөлгүй хэрэгцээ, хүсэл шунал нэгэнт бий болоод байгаа ч бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээс хэтэрсэн хэрэглээг хязгаарлаж, цомхон хэр нь энгийн амьдарч, хамгийн гол нь амьдралын хором мөч бүрээс аз жаргал амталж байх туйлын чухал хэрэгцээгээ тодорхойлох боломжуудыг нээж өгч байгаад л энэхүү номын үнэ цэн оршино.
0
Episode Artwork

Лев Толстой “​Иван Ильичийн үхэл”

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэхүү нэвтрүүлгийн эхний дугаарт Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Иван Ильичийн үхэл" зохиолыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтойгоос гадна та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

ШОК ЯРИА №4 Францын хувьсгал

Францын хувьсгал бол яах аргагүй хүн төрөлхтний нийгэм, соёл болон сэтгэлгээнд тэсрэлт хийсэн түүхэн үйл явдал билээ. Францын хувьсгалын цаад шалтгаан чухам юу байв? Хувьсгал яг хэрхэн өрнөв? Үр нөлөө нь бусад улс орнуудад хэрхэн тархав? "Шок яриа" подкастын цоо шинэхэн дугаараар бид дээрх асуултуудад хариулсан бөгөөд мэргэжлийн судлаачийн сонирхолтой яриаг хүргэж байна. Онцлох зочноор бид улс төр судлаач, Францын "Sciences Po" их сургуулийн судлаач Б.Дөлгөөнийг урин оролцууллаа. Тэрээр Соён гэгээрлийн үеийн философи болон Францын хувьсгал/инститүцүүдийн түүхийн тухай олон эсээ бичиж нийтлүүлсэн билээ. Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: - Б.Дөлгөөн (Улс төр судлаач, Францын "Sciences Po" их сургуулийн судлаач) - М.Бямбасайхан (Эрх зүйч, Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)
0
Episode Artwork

И Мүн Ёл "Манай бүдэрсэн баатар"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаа бид сонсогчиддоо Өмнөд Солонгосын зохиолч И Мүн Ёлын "Манай бүдэрсэн баатар" номыг уншсан уншигчдын санал бодлыг хүргэж байна. И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог эл тууж нь хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? гэсэн асуултын хариуг эрэлхийлж буй хүн бүрд хариулт өгч чадна гэж найдаж байна. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

#41 "Нобелийн шагналт эмэгтэйчүүд" Зочин Г.Амартүвшин

3 сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эдлэх тэгш эрх, боломжийн төлөөх өөрсдийн дуу хоолойг хүргэхээс гадна бүх нийтийн баярын өдөр болгон өргөн тэмдэглэсээр ирсэн билээ. Reader подкаст олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүргэж буй тусгай дугаараараа Нобелийн шагналыг утга зохиол, хими, физик, анагаах ухаан болон эдийн засгийн салбарт хүртсэн эмэгтэйчүүдийн тухай "шарк" Г.Амартүвшинтэй хамт хийсэн сонирхолтой яриаг хүргэж байна.
0
Episode Artwork

Тэрслүү яриа #9 Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд

Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд - Эцэг эхийн боловсролд Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Зуныг Номтой Өнгөрүүлье" хөтөлбөрийн хүрээнд "Тэрслүү яриа" подкастын тусгай дугаарыг хүргэж байна. Эцэг эхчүүдэд зориулсан энэ удаагийн яриагаараа бид "Хүүхдийн сониуч зан юунд хөтөлдөг вэ?", "Дүрсгүй байх нь сайн уу, муу юу?" зэрэг хүүхдийн хүмүүжлийн тухай ярилцлаа.
0
Episode Artwork

"ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ?" БУЮУ ХҮҮХЭД НАС ҮГҮЙ БОЛЖ БАЙНА

"...бид өнгөрсөн нийгмээ үзэн ядсандаа "орчин үеийн" гэх замбараагүй байдлыг хүүхдүүддээ хэт туйлшран олгож, үр дагаварт нь тэднийг хүмүүжлийн доголдолтой, сэтгэлийн төлөвшлийн хувьд насанд хүрч чадаагүй хүмүүс болгож орхиж. Нэг үгээр хэлбэл одоогийн нийгэм насанд хүрсэн хүний дүртэй боловч балчир сэтгэхүйтэй “хүүхдүүд”-ээр дүүрчихжээ.""ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ?" БУЮУ ХҮҮХЭД НАС ҮГҮЙ БОЛЖ БАЙНА
0
Episode Artwork

Тэрслүү яриа #4 - Томчууд яагаад хүүхдээрээ үлддэг вэ?

Жангар" хүүхдийн номын редакцаас зөвхөн хүүхдийн ном гэлтгүй, тэдний ертөнц, тулгардаг асуудлууд, томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд 18 нас хүрээд хуулийн хувьд насанд хүрсэнд тооцогддог. Гэвч тэр үедээ оюун санаа, сэтгэлийн хувьд насанд хүрч чадсан байдаг уу? Өөрийн гэх үзэл бодолтой, аливааг оюунаараа тунгаан, хариуцлагатай шийдвэр гаргадаг хүн өнөөдөр манай нийгэмд хэр олон бэ? Биеэ даах, төлөвшихдөө бид яагаад бусад орны залуусаас оройтдог юм бол? Энэ асуултуудын хариултыг бид хайж үзлээ. Сонсож үзээд та нар ч бас өөрсдийн хариултаа үлдээгээрэй.
0
Episode Artwork

ТОМЧУУД ЯАГААД ХҮҮХДИЙН ЭРХШЭЭЛД ОРДОГ ВЭ? I Подкаст №2

Та хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Түүнийхээ төлөө юу хийж байна вэ? Германы нэрт сэтгэл судлаач Михаэл Винтерхоффын онц сонирхолтой бүтээл болон монгол эцэг эхчүүд, хүүхэд хүмүүжлийн орчин үеийн асуудлуудын талаар ССҮТ-ийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг болон сэтгэл судлаач Б.Энхлэн нартай ярилцлаа.
0
Episode Artwork

#26 Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"

Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ. Түүний хоёр дахь бүтээл болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм.
0
Episode Artwork

Тэрслүү яриа №9 Хүүхдэдээ цаг гаргах ёстой юу? Зав гаргах ёстой юу?

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг #ЗуныгНомтойӨнгөрүүлье хөтөлбөрийн хүрээнд Жангар редакцаас хүргэдэг "Тэрслүү яриа" подкастын хоёр дахь тусгай дугаараараа бид хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ, хүүхэд эцэг эхээсээ юу хүсдэг вэ сэдвийн хүрээнд ярилцсанаа ийнхүү хүргэж байна. Подкаст сонсох холбоосууд: Castbox: https://bit.ly/2CK2IXq YouTube: https://youtu.be/2BWzP9s18ik
0
Episode Artwork

Подкаст: Элена Алонсо Фрайле "Дууч хөвгүүд"

Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн ''Дууч хөвгүүд'' (2015) ном нь дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлж болохыг энэ зохиолд өгүүлэхээс гадна төрж өссөн орчин ахуйгаасаа салж холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар хэрхэн нэг хүн мэт болдог тухай сонирхолтой өгүүлжээ. Дууч хөвгүүд ном хэвлэгдэн гарсан даруйдаа Латин Америкийн хүүхдийн уран зохиолын 26 дахь удаагийн "Ала Дельта" шагналыг хүртсэн юм.
0
Episode Artwork

#42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

Бид бүгдээрээ худлын ертөнцөд амьдардаг. Бүгд дор бүрнээ тодорхой хэмжээгээр худал хэлнэ. Тэгэхээр бид бүгдээрээ худалчид болж байгаа юм. Найз нөхөд, амраг хос, эцэг эх, ажлын хамтрагч гээд олон төрлийн харилцаанд хүмүүс цаад хүнийгээ зовоохгүй, сэтгэлийг нь шаналгахгүй гэх нэрийдлээр ихэвчлэн "цагаан худал" хэлдэг гэсэн үг. Харин "цагаан бус худал" гэх ухагдахуун ч бас бий. Худал хэмээх үг хойноосоо "худ хүмүүс", "худрах", "худ гарууд" гэх олон "дагуул" үгнүүд төрүүлээд нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Бүр "hud boy", "hud girl" гэх ойлголтууд ч бас бий. Худал хэлэхийн нөлөө, үр дүнг Америкийн философич, нейробиологич Сэм Харрис "Худал" хэмээх эссэндээ амьдралын практиктай холбон маш сонирхолтой байдлаар бичжээ. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд баярхал, хэлбэртэлт, дэмий хоосон яриа, худал хийрхэл, ач холбогдолгүй, тархи угаасан шалдар булдар ярианаас их зүйл алга. Үүнийг "буллшит" (bullshit) хэмээн нэрлэдэг бөгөөд Америкийн философич Харри Франкфуртын “Буллшитийн тухай” хэмээх эссэ энэ тухай бүрэн гүйцэт ойлголт өгөх болно. Reader подкастын шинэхэн дугаарт бид "Худал" болон “Буллшитийн тухай” хэмээх хоёр номын талаар хөөрөлдөв. Энэхүү хоёр эссэ нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Нухацтай сэдэв" цувралын II, III дэвтэр болон гарсан билээ. МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач) ЗОЧИД: - Ч.Лодойсамбуу (“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч) - Г.Өсөхсарнай (Монсудар хэвлэлийн газрын маркетингийн менежер) - Ц.Сувд (Монсудар хэвлэлийн газрын контент менежер)
0
Episode Artwork

Роберто Боланьо "Люмпений тууж"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран бүтээсэн "Номонд багтсан ертөнц" нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Энэ дугаартаа Чилийн зохиолч Роберто Боланьогийн "Люмпений тууж" номын тухай ярилцлаа. Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох "Люмпений тууж" эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

#25 "Монгол утга соёл" цуврал

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол утга соёл” гэх аман зохиолын цуврал бүтээл шинэчлэгдэн хэвлэгдсэн байна. Тус цувралд “Тууль, Оньсого, Домог, Домог үлгэр, Үлгэр, Ертөнцийн гурав, Аман наадгай, Ерөөл магтаал, Зан үйл” гэсэн 9 ном багтжээ. Тухайн сэдвийн хүрээний аман зохиолыг түүвэрлэн, эмхтгэн боловсруулснаас гадна өргөн хүрээтэй судалгаа хийж, аман зохиолын ач холбогдол, үг хэллэгийн онцлог, түүнийг дагалдах уламжлалт зан үйл зэргийг дэлгэрэнгүй хэр нь энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан оруулж ном бүрт хуучин үг, нутгийн аялгууны үгийг тайлбарлан хавсаргажээ. Монгол ардын аман зохиолтой танилцаж, түүгээр дамжуулан Монголын уламжлалт зан үйл, хэл соёл, ахуйгаа бүрэн танин мэдэж, цаашид бүтээлчээр хөгжүүлэх хэн бүхэнд чухал гарын авлага болох уг цувралын талаар ярилцлаа.
0
Episode Artwork

Мо Янь "Эргэлт"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Хятад улсаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь "Эргэлт" номыг онцолж байна. Мо Янь энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

#30 Роберт Каган "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь"

Энэ удаа бид Роберт Каганы "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" номын талаар ярилцлаа. “Хүйтэн дайн дууслаа, коммунизм сөнөчихлөө, либерал ардчилал нь хүн төрөлхтний үзэл суртлын эволюцийн төгсгөлийн цэг төдийгүй, хүний засаглалын эцсийн хэлбэр учир түүхийн төгсгөлийг харуулж байна” хэмээх Фрэнсис Фукуяамагийн үзэл санаанд Америкийн түүхч, гадаад бодлогын шинжээч Роберт Каган няцаалт өгөх зорилгоор өөрийн “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” гэх номоо 2008 онд бичжээ. Каган уг номоороо дэлхийн улс гүрэн бүрийн тухай нарийн судалгаа хийж “Ардчилсан орнуудын тэнхлэг ба Автократ орнуудын холбоо” хэмээх хоёр ертөнцийн хооронд идеологи болон эдийн засгийн асар том сөргөлдөөн болно гэдгийг онцолжээ. Улс үндэстэн бүрийн түүх, ашиг сонирхлыг энгийн ойлгомжтойгоор өгүүлж, ирээдүйд чухам ямархуу ертөнцөд амьдрахыг тод томруун харуулж чадсан уг номын талаар ярилцлаа.Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.
0
Episode Artwork

Тэрслүү яриа #6 Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил гэж юу вэ?

"Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Бид бүгд л хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Харин нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэгийг олгож байгаа болов уу? Мэдээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх нь чухал зүйл ч гэсэн зарим асуудлыг орхигдуулаад байна уу? Бид эдгээр асуултын хариултыг олох гэж санал солилцлоо. Та ч гэсэн энэхүү яриаг сонсоод нэг бодоод үзээрэй.
0
Episode Artwork

Подкаст: Эрих Кестнер "Гулливерийн аялал"

Ирландын шог зохиолч, яруу найрагч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Гулливерийн аялсан түүх” зохиолоо 1726 онд бичжээ. Уг зохиол нь тухайн үеийн нийгэм, хүмүүсийн хандлага харилцааг шүүмжилсэн далд ёгт агуулгатай. Харин Германы зохиолч Эрих Кестнер нь эх зохиолын үйл явдалд суурилан хүүхдэд зориулан дахин бичсэн байна. Эрих Кестнерын өгүүлсэн энэ зохиолд Гулливер одойчууд болон аварга биетэй хүмүүсийн оронд очиж байгаа тухай өгүүлдэг. Эдгээр том жижиг биетэй хүмүүсээр төлөөлүүлж хүний зан авир, хорон санаа, атаа хорсол, сайхан сэтгэл итгэл гэх мэт олон зүйлийн тухай өгүүлдэг.
0
Episode Artwork

#27 Дийтмар Дат "Карл Маркс"

Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат Карл Маркс хэмээх энэхүү бүтээлд түүний амьдрал бүтээлийг шинжилжээ. Ингэхдээ Марксын зохиолуудаа туурвихад нөлөөлсөн тухайн цаг үеийн сэтгэлгээ болон улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлохын сацуу түүний бүтээлүүдийн өнөө цаг үе дэх ач холбогдол, хэрэглэх боломжийг голчлон авч үзжээ. Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн. Карл Марксын амьдрал, бүтээлийн тухай хувь хүний өнцгөөс, оновчтой бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн энэхүү номоо Дийтмар Дат "Капитализмын эсрэг үзлийг зүүний хийсвэр үгүйсгэлтэй ингэж хурцаар хослуулсан тохиолдол Марксаас хойш дахин давтагдсангүй" гэсэн дүгнэлтээр төгсгөжээ.
0
Episode Artwork

Тэрслүү яриа #7 Бид хүүхдээ ойлгодог билүү?

“Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ дугаарт “ХҮҮХДЭЭ БИД ОЙЛГОДОГ БИЛҮҮ?” сэдвийн хүрээнд ярилцлаа. Ихэнх дээ л хүүхдийг бид сонсдоггүй шүү дээ. Өөрийнхөө бодлыг л тулгадаг. Түүнийгээ хүмүүжил гэж хэлэх нь олонтаа. Тэр нь яг үнэндээ хүмүүжил мөн үү? Яаж хүүхдийг ойлгодог вэ? Яагаад заавал ойлгох ёстой вэ? гэх мэт олон асуудлыг хөндөж байна. Бид үнэхээр андуурдаг байжээ.
0
Episode Artwork

#44 "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн эргэн тойронд

Reader подкастын энэхүү дугаарт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас эрхлэн гаргасан "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн тухай зохиогч Б.Батцэцэг, номын зураач Б.Төрмөнх болон түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна. Уг номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсоны үндсэн дээр хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэр ч утгаараа энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг зорин ажиллажээ.
0
Episode Artwork

Подкаст: Г.Гарсиа Маркес “Зарлагдсан үхлийн товчоон”

Г.Гарсиа Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) зохиол бол богино хэмжээний бүтээлүүдээс нь хамгийн сод туурвилд тооцогдоно. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн бидний нийгэмтэй ямар холбоо хамаарал байж болох вэ? Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адил сонирхол татсан хэвээр байна.
0
Episode Artwork

#39 Хайр - I хэсэг

Хайр гэж юу вэ? Хайр гэдэг яруу найргаас л олж болох тансаг төсөөлөл үү? Нийгмийн өөрийнх нь конструкцалсан соёлын бүтээл,төгс зохиол уу? Ердийн нэг гормоны өөрчлөлт үү? эсвэл дурсамжийн синопсис юм уу? Эцэстээ ер нь “хайр” гэж чухам юу болох талаар, хайраас урган гардаг олон сэдвүүдийн талаар "Reader" подкастын Валентины баярын өдөрт зориулсан тусгай дугаарт Г.Өсөхсарнай, Ц.Сувд, Б.Түмэнцэнгэл, Э.Цэнгэлсайхан нар оролцож өөрсдийн үзэл бодлуудыг хуваалцан нээлттэй ярилцсан подкастын нэгдүгээр хэсгийг сонсогчиддоо хүргэж байна.
0
Episode Artwork

#35 Беате Тереза Ханика "Хайрын тухай надад яриач"

Тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь нэг жинхэнэ хайртайгаа учрахаараа хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү?Уг зохиолоос та бүхэн загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүдэртэй талууд байдаг вэ?, Загвар өмсөгч нарыг бусад хүмүүс хэрхэн хардаг бол?, Хайр дурлалын үнэ цэн нь юунд оршино вэ?, Ер нь хайр дурлал гэж байдаг юм уу? гэх мэт олон асуултын хариуг олох болно.
0
Episode Artwork

Подкаст: Оэ Кензабүро "Тэжээмэл"

Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн дөнгөж хорин гурван насандаа бичсэн Тэжээмэл зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1958 онд хүртжээ. Энэхүү зохиолд дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлсэн юм. Ойд унасан онгоцны нисгэгч болох “хар цэрэг”-ийг томчууд уулнаас авчирч, улмаар хүүхдүүдийн хувьд “тэжээж” болох хамгийн өвөрмөц амьтан болно. Оэ Кэнзабүрогийн бүтээлүүдэд бие махбодын хувьд түгжигдсэн хүн, дөрвөн хананы дундах үйл явдал, бөглүү уулын тосгон, зоорь гэх мэт “хаалттай” орчин ихээр дүрслэгддэг бөгөөд тэжээмэл зохиолын үйл явдал ч мөн ийм л орчинд өрнөдөг. Энэхүү зохиолд хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт хувиралт, бие хүн болон төлөвших явцыг энгийн амьдралын үйл явдал дунд тун чадварлагаар нээн харуулсан байна.
0
Episode Artwork

#23 Ж.К.Роулинг "Харри Поттер"

Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсанд гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийг өгүүлэх цувралыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна. Бид энэ удаа орхиж явмааргүй найзууд, дуусгаж хаамааргүй дурсамжууд, өнгөрсөн үлдээмээргүй мөчүүд, хэзээ ч хуучрашгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, хэзээ ч гайхашруулж дуусахгүй адал явдлын талаар ярилцлаа.
0
Episode Artwork

#46 А.Марал "Зүүдний даяанч"

Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө."Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм." "Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм." "Ядаж зөрөөд өнгөрөхөд бие биеэ танин хараад л харцнаас нь хариултаа мэдээд өнгөрөх сөн." "Хамгийн сүүлд харсан төрх нь өөрчлөгдөн шанаа нь тодорч, нүд нь томрон улам гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр зүүдэнд ирнэ. Өглөө сэрэхэд түүний үнэр өрөөгөөр ханхийж, тун ойрхон байгаа мэт мэдрэгдэнэ." "Саяынх зүүд байв уу? эсвэл бодит явдал уу? хэмээн балмагдсандаа хамаг бие чичрэн, хүйтэн хөлс цуван, орон дотроо удаан хөлбөрөхөд удалгүй нар гийж өглөө боллоо." Эдгээр эшлэлүүд нь “Зүүдний даяанч” номыг улам уншууртай болгож чадсан гэмээр. Сэтгэл догдлуулам дурсамжууд, зүрх зүсэм учралууд, зүүдний ертөнцийн бодролууд, санаанд оромгүй төсөөллүүд, залуу хүний ганцаардал, харилцан яриануудыг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодит байдал, зүүд хоёрыг ялгахгүй болтол төөрөлдүүлж, утга санаагаа давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт бичсэн уг ном таны зүрхний гүн рүү өнгийх болно. СЭДЭВ: “Зүүдний даяанч” номын тухай | Зүүд ба зэргэлдээ ертөнц МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Sciences Po их сургуулийн судлаач, улс төр судлаач) ЗОЧИД: - А.Марал ("Зүүдний даяанч" номын зохиогч) - Г.Өсөхсарнай (Уншигчийн төлөөлөл)
0
Episode Artwork

#34 Дэвид Воллиамс "Гангста эмээ"

Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен эмээтэйгээ ямар олон адал явдал эхлүүлснийг энэхүү номоос мэдэж болно.
0
Episode Artwork

#22 Кэтрин Мэнсфилд "Гадаа үдэшлэг"

Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номд оруулжээ. Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрээр ердөө 34-хөн наслахдаа модернизмын сонгодог бүтээлд тооцогдох олон өгүүллэг бичсэн нь алдартай зохиолчдын бүтээл турвилд ч хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
0
Episode Artwork

#28 Никколо Макиавелли "Хунтайж"

Сэргэн мандалтын үеийн Италийн агуу түүхч, философич, зохиолч Никколо Макиавеллийн туурвисан “Хунтайж” (Il Principe/De Principatibus) хэмээх ном анх 1532 онд хэвлэгджээ. Бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн алдартай ба хамгийн их маргаан дагуулсан бүтээл гэгдэх уг номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд төр барих гарын авлага болгон ашиглаж ирсэн гэдэг. Төрийг хэрхэн гартаа авах вэ? Гартаа авсны дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй вэ? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж улс орноо удирдах зэрэг асуудлыг энгийн, ойлгомжтой, шулуун үгсээр өгүүлж, эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх 3000 жилийн түүхэн жишээгээр баяжуулж, уншигчдыг уйдаалгүйгээр хүргэж чадсанд л “Хунтайж” номын амин сүнс оршдог. Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, Хунтайж” номын ерөнхий редактор Б.Дөлгөөн, Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбат болон уншигчдын төлөөлөл А.Оюунзулыг урин оролцууллаа.
0
Episode Artwork

Подкаст: А.И.Солженицын "Иван Денисовичийн нэг өдөр"

Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ.
0
Episode Artwork

Подкаст: Чингиз Айтматов "Жамиль"

Чингис айтматов бол орос хэлээр туурвидаг зохиолчдын дундаас бүтээлүүд нь хамгийн их уншигддаг хүмүүсийн нэг юм. Түүнийг монгол уншигчид эссээ, өгүүллэг, тууж, романуудаар нь таних боловч Жамиль хэмээх энэхүү алдартай туужийг нь тэр бүр мэдэхгүй. Жамиль тууж түүний Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байв. Айтматов гучин настайдаа Жамиль туужаа бичсэн бөгөөд анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэж, улмаар Арагон уг туужийг франц хэл рүү орчуулж, “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн бол герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахааргүй болжээ.
0
Episode Artwork

Ремо Х.Ларго "Сурах гэдэг өөр" - Асуулт хариулт

Хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч Ремо Х.Ларго-ийн "Сурах гэдэг өөр: Боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох нь" номын тухай подкастын талаар ирсэн асуултуудад хариулсан шинэ дугаарыг хүлээн авна уу. Хүүхдүүд хэрхэн суралцдагийг Ремо Х.Ларго мэднэ. Олон улсад алдартай хүүхдийн эмч, "Нялх үе", "Хүүхэд нас", "Сурагч нас" зэрэг бестселлер номын зохиогч тэр бээр хүүхдэд тохирсон хүмүүжлийн төлөө хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр хичээлийг хүүхдийн олон янз байдалд тохируулах, хувь хүүхдэд чиглүүлэхийг шаарддаг. Яагаад гэвэл хүүхэд бүр давтагдашгүй. Подкастыг хөтөлсөн: - Р.Энхбат ("Монсудар" хэвлэлийн газрын захирал) - Г.Ариунцэцэг (Сурах, сургах хэрэглэгдэхүүний "Дидо" редакцийн эрхлэгч)
0
Episode Artwork

Подкаст: Хорхе Луис Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх"

XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ээ бичжээ. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” хэмээн тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.
0
Episode Artwork

#43 С.Баяр "Жаран хоног "Жаран"-ы бутархай"

Reader подкастын шинэхэн дугаарт бид Монгол улсын ерөнхий сайд асан С.Баярын бичсэн "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын талаар ярилцлаа. С.Баяр уг номоороо өөрийн 60 хоногийн турш саатуулагдах зуураа бичсэн улс төр нийгмийн амьдралын тухай тэмдэглэл, дурсамжийг өгүүлсэн юм. "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан билээ.Уг хэлэлцүүлгийг улам дэлгэрүүлэх зорилгоор бид Адмон группийн ерөнхий захирал Р.Энхбат болон Монсудар хэвлэлийн газрын эрхлэгч, түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна.
0
Episode Artwork

#36 Мишель Уэльбек "Тулааны талбарын тэлэлт"

Заримдаа чи ганцаардаж, хүнд хэцүү шаналгаатай үедээ зүгээр л хамт суугаад ярилцах хүнээр дутагдаж байсан уу ? Хажууд чинь тийм хүн байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдог уу ? Ёроолгүй хар ангал сэтгэлийг эзэгнээд, өдөр өнгөрөх тусам улам ганцаардаж, сэтгэлээ дүүргэх зүйл хайж, гансарч байсан уу ? Бусдаар хайрлагддаггүй юм аа гэхэд хэн нэгнийг хайрлах хүсэл төрж байсан уу? Тэр нь эсрэг хүйстэн, найз нөхөд, хамаатан садан гээд хэн ч байж болно. Гэтэл хэн нь ч хайр даахгүй тохиолдол гарч байсан уу? Жаргалтай царай гаргахыг хичээх тусамж бусдад шоолуулж, доромжлуулж байсан уу ? Хэн ч чамайг сонсохгүй, ойлгохгүй, ойлгодоггүй юм аа гэхэд зүгээр байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөд урам өгөх хүн байхгүй байна гэдэг гунигтай. Энэ бол “Тулааны талбарын тэлэлт” номын өчил. Reader подкастын цоо шинэ улиралын эхний дугаарт бид Францын нэрт зохиолч Мишель Уэльбекийн "Тулааны талбарын тэлэлт" номын талаар хөөрөлдлөө. Хэвлэгдэн гарсан даруйдаа Францын хамгийн их уншигдаж тэр хэрээрээ хамгийн их маргаан дагуулсан бүтээлүүдийн нэг болсон уг ном бол хайраар дутагдсан хүний хүүрнэл, залуу хүний ганцаардал, сэтгэл гутрал, бүтэлгүй хайр, ялгаварлан гадуурхалт, хөрөнгө мөнгө, гаднах үзэмж дээр тогтсон хандлага, амьд бус харилцаа гээд өнөөгийн нийгмийн эрээн барааныг тэр чигээр нь дүрслэн харуулсан бүтээл мөн. Үүнийгээ элдэв уянгын халил, сонгодог уран зохиолын байдлаар бус харин хурц хатуу үг, хошин шогийн өндөр мэдрэмж, алиа марзан жишээнүүд, бага зэрэг хараал ёжлолоор илэрхийлсэн нь уг номыг улам сонирхолтой, уншууртай болгож чадсан юм. СЭДЭВ: “Тулааны талбарын тэлэлт” номын тухай | Нийгэм дэх залуу хүний ганцаардал МОДЕРАТОР: Б.Дөлгөөн ("Тулааны талбарын тэлэлт" номын орчуулагч) | Ц.Сувд (Монсудар хэвлэлийн газрын контент мейкэр) ЗОЧИД: - Х.Ананд (Франц судлаач) - Х.Есөнчулуун (“Алтан Хальс” холбооны гишүүн, кино урлаг судлаач)
0
Episode Artwork

Подкаст: Надин Гордимер "Зургаан тохой газар"

Улс төрийн зүтгэлтэн, нобелийн шагналт (1991) зохиолч Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна. Тухайн үед хувь хүнийг дарлах, арьс өнгөөр гадуурхах байдал хэрээс хэтэрч, газар нутаг заан хүчээр нүүлгэж, өөр арьст хүмүүс хоорондын гэрлэлт, бэлгийн харилцааг хуулиар хоригложээ. Хар арьснууд байнга биеийн байцаалттай явах болж эх орондоо харь иргэд лугаа адил гадуурхагдах болов. «Зургаан тохой газар» түүвэрт багтсан өгүүллэгүүдэд энэ бүх шударга бус тогтолцоо, хүнлэг бус дэглэмийг дүрслэн шингээж, ёгтлон харуулсан ажээ.
0
Episode Artwork

Шок яриа №1 Түүхийг улс төрчид өмчилдөг үү?

Тухайн нийгэмд ямар үнэт зүйл ноёрхож байна, тэр хандлагаар л түүх бичигддэг билээ. Тэгвэл өнөөдөр улс төрийн намууд болон улс төрчид түүхийг өөрийн дураар өмчилж, монголчуудын түүхийг өөрсдийн хүссэнээр бичих болжээ. Саяхан хүртэл улсынхаа төв талбайн нэрийг намын үзэл суртлаас хамаарч хэд хэдэн удаа сольсон явдлыг та санаж буй байх. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд түүхийг өөрсдийн дураар бичиж, өмчилдөг болсныг илтгэж байгаа юм. Иймд Reader.mn сайтын зүгээс “Улс төрчид түүхийг өмчилдөг үү?” хэмээх сэдвийн дор ярилцсаныг хүргэж байна. Модератор: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) Р.Энхбат (Монсудар хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал) Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)
0
Episode Artwork

Подкаст: Стефан Цвейг "Шатрын тууж"

Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ. Ер нь шатрыг тоглоом гэж нэрлэх нь хэр зохимжтой вэ? Нэр сүрийг нь гутаан бууруулсан хэрэг биш гэж үү?
0
Episode Artwork

Подкаст: Элена Фавилли "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд"

Энэ удаагийн дугаартаа бид "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын тухай ярилцлаа. Энд өгүүлэх түүх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Дэлхийн нийт тэрслүү охидоо том мөрөөд, өндөрт тэмүүл, шаргуу тэмц!
0
Episode Artwork

Хайнрих Фон Клайст "Михаэль Коолхаас"

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран бүтээсэн "Номонд багтсан ертөнц" нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Энэ дугаарт уншигчид маань Германы нэрт зохиолч, яруу найрагч Хайнрих Фон Клайстын "Михаэль Коолхаас" туужийн талаар ярилцлаа. Юу юунаас илүү танил талаа эрхэмлэдэг улстөрчдөд хууртсан адууны худалдаачны өшөө авах гэсэн тэмцлийн түүх 200 жилийн дараа ч шинэ соргог хэвээр. Клайстын бичиж үлдээсэн найман туужаас хамгийн алдартай нь энэхүү “Михаэль Коольхаас” юм. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

Вольтер "Кандид буюу өөдрөг үзэл

Монсудар хэвлэлийн газар, P3 радио хамтран "Номонд багтсан ертөнц" цуврал нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаарт Вольтерын "Кандид буюу өөдрөг үзэл" номыг уншсан уншигчид өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү зохиол 1759 онд анх хэвлэгдсэн ба Руссогийн Нийгмийн гэрээ, Монтескюгийн Хуулийн үзэл санаа, Дидрогийн Энциклопедийн хамтаар Европын Соён гэгээрлийн эриний хамгийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог. Вольтерын энэ романыг түүний бусад бүтээлийн хураангуй гэж хэлж болно. Та уг зохиолын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзэх боломжтой. Мөн та бүхэн өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
0
Episode Artwork

Подкаст: Дэвид Воллиамс "Даашинзтай хөлбөмбөгчид"

Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын BBC телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байхдаа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.12 настай Деннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэлтэй үеүдийг хэрхэн туулсан тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол бүхий л үүд хаалга нээлттэй байдаг, томчуудын буруу гэж үздэг зүйл ч угтаа тийм ч буруу биш байж болох учраас шантрах хэрэггүй, хүн бүхний нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой зэрэг өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг хөгжилтэй, сургамжтай байдлаар гэхдээ маш энгийнээр ойлгуулна.
0
Episode Artwork

"Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?"

Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулж буй Соён гэгээрлийн өдрийн "Түүх, Өв соёл" 7 хоногийн хүрээнд "Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?" подкаст. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Эх түүхийн багш нарын нэгдэл ТББ-ын тэргүүн М.Бямбадаш Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Батбаатар
0