Winamp Logo
Бэрхшээл ба Боломж Cover
Бэрхшээл ба Боломж Profile

Бэрхшээл ба Боломж

Mongolian, Finance, 1 season, 70 episodes, 1 day, 19 hours, 53 minutes
About
Бэрхшээл ба Боломж подкастандаа таныг урьж байна. Мэдлэг оюунаар тархиа цэнэглэхээр тэсэн ядан хүлээдэг гайхалтай залуустаа энэ мөчийн мэндийг хүргэе! Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Мэдсэн зүйлсээ амьдрал ахуйдаа хэрэглэж, нийт 3 сая Монголчуудынхаа амьдралыг өөрчлөх манай давалгаанд нэгдэж байгаад баяртай байна.
Episode Artwork

69: БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ТОМРУУЛАХ ВЭ?

Бизнесийг хийж сурна гэдэг хүн бүрийн мөрөөдөл. Алсын хараатай баг хамт олноо нэгтгэж, зах зээлд эрэлт ихтэй, инновацилаг бизнесийг бүтээнэ гэдэг дараагийн амжилт гэж хэлж болно.  Ихэнх бизнесүүд ажилтнуудынхаа тоог нэмж, бизнесээ өргөтгөх хэрэгцээ шаардлагатай ч хэрхэн ямар дарааллаар хийхээ мэдэхгүй гацалтад ордог. Бэрхшээл ба Боломж подкастын 70 дахь дугаараар Бизнесийн Бэрхшээлүүдийг шийдэх Боломжийг таниулж олон бизнесүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж яваа Дасгалжуулалтын Академийн Инновацийн багийн ахлагч, ахлах ментор Д.Ариунаатай хийсэн ярианаас тухлан сууж, таалан болгооно уу!   📍Инноваци гэж юу вэ?     📍ДА-ийн инновацилаг шинж чанар яг юундаа байна вэ?  📍Инновацийг хэрхэн бий болгох вэ?  📍Алсын хараа гэж юу вэ?  📍Алсын харааг хэрхэн гаргах вэ?  📍Алсын харааг байгууллагадаа хэрхэн хүн бүрт ойлгомжтойгоор нэвтрүүлэх вэ?     📍Хэрхэн хэрэглэгч үйлчлүүлэгчдээ алсын харааг ойлгуулах вэ?  📍Бизнесийн чадварыг хэрхэн үнэлэх вэ?   📍Бизнесийн чадвараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?   📍Бизнесийн бэрхшээл үүссэн шалтгаанаа хэрхэн олж харах вэ? 📍📍📍📍📍📍📍📍Дасгалжуулалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?   📍Багтаа итгэхэд хүндрэл үүсээд байвал яах ёстой вэ?   📍Бизнес дараагийн шатанд шилжих үед ямар асуудал тулгардаг вэ?  📍Ижил төстэй бизнесүүд хоорондоо өрсөлдөхөд ямар эрсдэл үүсэх вэ?  📍ДА-ийн хөтөлбөрийн оролцогчдын үр дүн ямар байдаг вэ?  Өдөр тутмын жижиг зөв алхмууд биднийг амжилтад хөтөлдөг. Бизнестэй холбоотой асуудал бэрхшээлээ олж таних, шийдвэрлэхийг хүсэж байгаа танд зориулан подкастынхаа TIP болгож захирлуудад зориулсан ҮНЭГҮЙ вэбинарт бүртгүүлэх боломжийг хуваалцъя! 👇👇👇 https://monicabatsukh.com/vc/webinar/ "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" Дасгалжуулалтын Академи Харилцах утас: 77156053
1/11/202434 minutes, 14 seconds
Episode Artwork

68: ХЭТ ИХ МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨРСӨН МЭТ САНАГДДАГ УУ?

Орчин цагийн асар их мэдээлэл дунд амьдрах нь олон давуу талтай боловч сүүдэртэй тал ч мөн бий. Олон салаа замын алийг нь сонгож алхах вэ гэдэг эргэлзээ, гацалт танд мэдрэгддэг үү? Яг энэ сэдвээр Дасгалжуулалтын академийн ментор, хамтрагч, Секс коуч Э.Наранцацралтай сонирхолтой яриа өрнүүллээ. 1:04 БЭРХШЭЭЛ: Хэт их сонголт дунд төөрөх 15:20 БОЛОМЖ: Хариулт нь таны дотор бий 27:00 АМЖИЛТ: Сурснаа хэрэгжүүлдэг, тэнцвэртэй амьдрал Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд www.monicabatsukh.com сайтаар зочлон бүртгүүлээрэй! Бидэнтэй холбогдох утас: 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа.
1/9/202444 minutes, 15 seconds
Episode Artwork

67: Бүсгүй та эхлээд өөрийгөө хайрлаарай

Эмэгтэй хүн хамгийн түрүүнд үр хүүхэд, хань ижил, аав ээжийгээ бодсоор өөрийгөө хойш тавих нь их. Нуруундаа үүрсэн ачаа нь хүнддэж, ядрах мөчүүд ихтэй амьдралыг туулах бүсгүйчүүд олон. Монгол улс маань умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд дээгүүр байр эзэлж байгаа ийм эмзэг цаг үед, бүсгүй та өөрийгөө хайрлаарай, амраагаарай, мөн урьдчилан үзүүлж байгаарай гэсэн санаан дор эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Пүрэвсүрэнтэй хийсэн яриагаа хүргэж байна. 2:02 Хавдрыг эрт илрүүлбэл амь насаа алдахгүй байх боломжтой 3:47 Умайн хүзүүний хорт хавдар огт буурахгүй байна 5:15 Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд 16:13 Энэ салбарт хийгдэж байгаа ажлууд 19:10 Хэдэн наснаас хэр давтамжтай үзүүлэх тухай 23:22 Анх Дасгалжуулалтын академитай холбогдсон түүх 34:05 Эмэгтэйчүүддээ өгөх нандин зөвлөгөө Э.Пүрэвсүрэн эмчтэй ЭНД ДАРЖ холбогдоорой. Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор  Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 
12/9/202339 minutes, 47 seconds
Episode Artwork

66: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ?

Мөнгөө удирдах, санхүүгээ хянах талаар та сонирхдог уу? Дэлхий дээрх хүмүүсийн 75% нь өөрийн санхүү, мөнгөө огт бүртгэдэггүй, тооцдоггүй гэдэг судалгаа байдаг. Хадгаламжтай байх, мөн хөрөнгө оруулалт эхлүүлэх нь их мөнгөтэй хүмүүсийн хийх зүйл, надад бол боломжгүй гэж эндүүрэх нь түгээмэл. Тэгвэл яг энэ сэдвээр буюу хөрөнгө оруулалтын тухай амттай яриаг Америк улсад ажиллаж, амьдардаг, Lexus компанийн борлуулалтын мэргэжилтэн О.Байгалмаатай өрнүүлснийг хүлээн авч сонсоорой.  3:34 Хөрөнгө оруулалтыг энгийн үгээр  6:33 Бэрхшээл буюу хөрөнгө оруулалтыг огт сонирхохгүй амьдрах нь 11:28 Боломж буюу хөрөнгө оруулалтаа хаанаас хэрхэн эхлэх вэ 27:47 Моника дасгалжуулагчийн Баян хөрөнгө оруулагч хөтөлбөрт суралцсан сэтгэгдэл 41:43 Амжилт буюу хөрөнгө оруулагч болохоор шийдсэн хүнд өгөх 3 топ зөвлөгөө 47:50 Таны аз жаргалтай байдаг нууц  54:33 Дүгнэлт  Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор  Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 
10/12/202357 minutes, 15 seconds
Episode Artwork

65: ХАМТДАА ЮУ? ЭСВЭЛ ГАНЦААРАА ЮУ?

Бизнесийн салбарт хийж бүтээмээр байгаа зүйлээ эхлүүлэх гэхээр хэн нэгэнтэй хамтармаар байна, багтай болмоор байна гэдэг хүсэл их байдаг. Гэтэл бодит байдал дээр баг болж, хамтран ажиллана гэдэг амаргүй сорилт. Тэгвэл хамтдаа юу, ганцаараа юу гэдэг асуултын хариултыг энэ удаагийн дугаараас маань хүлээн аваарай.  Бэрхшээл ба боломж подкастын маань онцгой дугаарт маань Моника Батсүх дасгалжуулагч зочноор оролцож, өөрийн баялаг туршлага, мэргэн ухаанаа хуваалцсаныг хүлээн авч сонсоорой.  1:31 Ямар нэг зүйл эхлүүлэхдээ хамтдаа байх уу, эсвэл ганцаараа юу? 3:39 Хамтдаа баг болж ажиллахад яагаад хэцүү байдаг вэ? 6:33 Гэр бүлийн бизнест үүсдэг зовлон 11:05 Биеэ засаагүй хүн бизнес дээрээ санхүүгийн сарампай бүтээдэг 15:59 Яагаад зарим хүмүүст амархан байгаа зүйл бусад хүмүүст хэцүү байдаг вэ? 26:51 Өөрийн түвшнийг бодитоор үнэлэх нь  27:53 Моника дасгалжуулагчийн танилцуулга 32:19 Монголд байгаа бүх бэрхшээлийн ард боломж нуугдаж байгаа 36:46 Эхлээд амиа бод 40:00 Захирал, CEO хүн ажилд авах хүнээ таньж сурах нь 41:35 Миний бизнес хөтөлбөрөөс сурах зүйл 51:08 Гэр бүл болохоосоо өмнө өөрийгөө таних тухай 55:57 Хариуцлагын сүлжээг бий болгох 1:10:53 Бизнес зөвхөн мөнгөний төлөө байдаггүй 1:32:50 Бусдыг уучлах, талархахын хүч Жилээс жилд хэдэн зуун хүний амьдралд бодит өөрчлөлт, үр дүнг гаргасаар байгаа Лондон хотод амьдарч буй Моника дасгалжуулагчдаа талархъя. Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор  Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 
7/31/20231 hour, 44 minutes, 36 seconds
Episode Artwork

64: ЭХЛЭХ ЗОРИГ

Ямар нэг гайхалтай зүйлийг бүтээх хүсэл байдаг ч, эхлүүлэх зориг хүрэхгүй, хойш тавьж суух нь түгээмэл. Хэн нэгэн хийх болов уу гэж хүлээж суулгүйгээр өөрөө эхлүүлж, бусдад үйлдлээрээ үлгэрлэдэг хүнийг лидер гэж хэлдэг. Нийгэмдээ гэрэл асаах ЭХЛЭХ ЗОРИГ яагаад хүн бүрт хэрэгтэй талаар Дасгалжуулалтын академийн Амбассадор Ж.Мөнхжаргалтай хийсэн яриаг хүлээн авч сонсоорой. Гадаадад гэр бүлээрээ амьдрахын сайхан болон бэрхшээлтэй талуудын талаар  Солонгост танхимийн эвэнт хийж эхэлсэн тухай Дасгалжуулалтын академийн хөтөлбөрт суугаад гарсан бодит үр дүнгүүд Яагаад бусдыг уриалж, эхлүүлдэг тухай  Алдаа гаргахаас айдаг эсэх  Монгол болон Солонгос нийгмийн ялгаа Эхлүүлсэндээ талархдаг үйл ажиллагаанууд Яг үнэндээ бүх хүн лидер. Алдаа гаргахаас айлгүй, бусад хүмүүс юу гэх бол гэдгээс эмээлгүй, хүсэл мөрөөдлөө бодит болгож, бусдад гэрэл түгээх үйлд нь бидний яриа урам болж өгсөн гэдэгт итгэлтэй байна. Амбассадор Ж.Мөнхжаргалын ЭХЛЭХ ЗОРИГ фэйсбүүк группт нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой! Дасгалжуулалтын академийн "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор  Бэрхшээл ба Боломж подкасттай хамт байсан танд талархлаа. 
7/5/202342 minutes, 24 seconds
Episode Artwork

63: ӨӨРТЭЙГӨӨ ТАНИЛЦАХ ГАЗРЫН ЗУРАГ

Төөрөлдмөөр их мэдээлэл дунд хамгийн эхлээд өөрийн давуу болон сул тал, бусдаас ялгарах онцлогоо таньж илрүүлэх нь цагаа хэмнэх хамгийн зөв арга. Төрөлхийн өгөгдлөө мэдэж аваад, амжилтад хүрэх газрын зураг болгон ашиглах боломжтой Баялгийн динамикийн тестийг өөрийн амьдралдаа хэрэглэж, мөн бусдад таниулж яваа Дасгалжуулалтын академийн Flow consultant Г.Дуламтай хийсэн амттай яриаг хүлээн авч сонсоорой. Өөрийгөө ямар онцлогтой гэдгийг мэдэхгүй байх үед үүсдэг бэрхшээлүүд Төрөлх өгөгдлөө ашиглах нь хүний нөөцийн салбарт өгөөжтэй Өөртөө итгэлгүй байх нь өөрийгөө таниагүй байхтай холбоотой Төрсний дараах сэтгэл гутралтай үедээ тестийн талаар мэдсэн нь Баялгийн динамикийн тест гэж юу вэ? Тестийн хариугаа мэдсэний дараа гарсан өөрчлөлтүүд Авьяас гэдэг нь сайн чаддаг зүйл биш, харин аз жаргалтайгаар хийдэг зүйлийг хэлдэг Хүн бүр өөр гэдгийг мэдэх үед бид аз жаргалтай болдог Хүний төрөлхийн зан чанарыг 4 улирлын энергид хувааж үздэг. Та өөрийгөө аль улирлын, ямар давуу болон сул талтай гэдгээ мэдэж авахыг хүсвэл 5хан асуулттай, үнэ төлбөргүй тестийг ЭНД ДАРЖ бөглөөрэй. Гарсан хариу болон сэтгэгдлээ комментоор хуваалцаарай. Г.Дуламын ТАНЫ МЭДЭХГҮЙ ТА ХЭН БЭ? фэйсбүүк группт нэгдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой! Дасгалжуулалтын академийн "ДИЖИТАЛ БОРЛУУЛАЛТ 5.0" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор Бэрхшээл ба Боломж подкаст
6/22/202330 minutes, 10 seconds
Episode Artwork

62: ХУВЬ ЗАЯАГАА ӨӨРЧЛӨХ ХҮЧТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?

Бүх чадлаараа хичээж байгаа хэр нь хүссэн үр дүндээ хүрэхгүй, туйлдах, ганцаардах мэдрэмж мэдэрч байсан уу? Тэгвэл таныг дотоодоос нь тэтгэдэг эрчим энергийн талаар сонирхолтой яриаг ҮРДЭЭ ҮЗЭГЛЭХ АМЬД СУДАР номын зохиогч Ш.Бэжидтэй өрнүүлснийг хүлээн авч сонсоорой. Ном яагаад бүтсэн түүх Бидний өвөг дээдсийн эрчим энерги гэж юу вэ? Талархлын хүч Номын бодит үр дүн Ээж хүний үг, ерөөл хамгаас хүчтэй Арга билэг хослуулан өөрийгөө хөгжүүлэх боломж Бидний бие энерги мэдэрдэг Монголчууд бид ерөөл өргөдөг ард түмэн. Ерөөлийн хүч, үгийн хүчийг өөрийн амьдралдаа эергээр ашиглаж, илүү хүчтэй, илүү аз жаргалтай амьдрах боломжтой. Ш.Бэжид зохиогчийн ҮРДЭЭ ҮЗЭГЛЭХ АМЬД СУДАР бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ пэйжтэй нь холбогдоорой! Дасгалжуулалтын академийн "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053 "Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна" уриан дор Бэрхшээл ба Боломж подкаст
6/7/202323 minutes, 40 seconds
Episode Artwork

61: Өсвөр насны хүүхэд нь ярилцах хүсэлгүй байна уу?

Эцэг эхчүүд бид үр хүүхдэдээ өгч чадах бүхнээ зориулдаг боловч завгүй амьдралаар амьдрах хоорондоо нэг л мэдэхэд хүүхэдтэйгээ хөндий харилцаатай болчихсон байх вий. Хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ сэтгэлгээ нээн, хайрын нандин үгээ хуваалцсан бэ? Энэ сэдвээр Гэр бүлийн харилцааны ментор Ч.Цэрэндолгортой чин сэтгэлийн яриа өрнүүлснийг хүлээн авч сонсоорой.  Яагаад эцэг эх, хүүхдийн болзоо зохион байгуулж эхэлсэн талаар  Өсвөр насны хүүхэд яагаад аав ээжээсээ хөндий, ярих хүсэлгүй болчихдог вэ?  Хүүхдэдээ хэрхэн чанартай цаг зориулах вэ?  Харилцааны хувьд хөндий болчихсон байгаа гэр бүлд энэ асуудлаа шийдэх ямар боломжууд байж болох вэ?  Дасгалжуулалтын Академийн "Гэр бүлийн Динамик" хөтөлбөрийн үр дүн Харилцаа өөрчлөгдөх үед хүүхэд дээр гардаг бодит үр дүн  Гэр бүлийн харилцаагаа тордсоноор бидэнд ирэх өгөөж юу вэ?  "Гэр бүлийг хөрс гэж төсөөлбөл үр хүүхэд гэдэг бол энэ хөрсөн дээр соёолон ургах цэцэг байх нь. Үзэсгэлэнт цэцэг ургуулах уу эсвэл ус тэжээлээр дутсан шарилж болгох уу гэдгийг бид өнөөдөр шийдэх юм байна. Хайртай үрсийгээ урмын үг, хайрын нандин сэтгэлээр үргэлж усалж тордож байя. Ч.Цэрэндолгор менторын Эцэг эх, хүүхдийн болзооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ пэйжтэй нь холбогдоорой!  Дасгалжуулалтын академийн "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрийн талаар танилцуулга, үнэ төлбөргүй вэбинарт оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй!  Бидэнтэй холбогдох утас: 99156053, 77156053
5/23/202339 minutes, 7 seconds
Episode Artwork

60: Амьдралаа өөрчлөх боломжууд

Тантай хамгийн анхны лайв буюу видео подкаст хамгийн анхны дугаараа та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт ДА-ийн Хэрэглэгч, Ментор хариуцсан лидер Э.Эрдэнэтуяа оролцлоо. Бид дараах асуултуудын дагуу ярилцлаа. ДА-тай хэзээнээс, яагаад холбогдох болов? Одоо ямар албан тушаалтай ажиллаж байгаа болон ажилдаа дурлах шалтгааан Ажлын онцлог, давуу тал юу вэ? Ментор гэж хэн бэ? Бидэнд яагаад ментор хэрэгтэй вэ? Яг одоо ямар хөтөлбөрийн бүртгэл явагдаж байгаа вэ? Хөтөлбөрийн оролцогчдын бодит өөрчлөлтүүд, үр дүнгийн талаар сонсох болно. "Бэрхшээл ба Боломж" подкастын энэхүү дугаарыг mp4 буюу видео хэлбэрээр сонсохыг хүсвэл  дараах холбоосоор орж сонсоорой!  👇👇👇 https://www.youtube.com/watch?v=LA0fZgtLic8&t=185s  Хэрэв та манай "Гэр Бүлийн Динамик" хөтөлбөрийн мэдээллийг авахыг хүсвэл 👇👇👇 https://monicabatsukh.com/fd/ Харилцах утас: 9915-6053, 7715-6053
5/23/202334 minutes, 18 seconds
Episode Artwork

59: Эцэг эх ба хүүхдийн санхүүгийн боловсрол

Сайн байцгаана уу, та манай Бэрхшээл ба Боломж подкастын 60 дахь цувралаар "Санхүүч хэрэм" төслийн санаачлагч, санхүүгийн зөвлөх Ж.Оюун оролцлоо. Энэхүү дугаараар та: "Санхүүч хэрэм" ном хэрхэн бүтсэн түүх "Санхүүч хэрэм" номын уншигчдын бодит өөрчлөлт, үр дүн Хүүхэддээ хэрхэн мөнгөний талаарх ойлголтуудыг зөв суулгах вэ?  Мөнгөний талаарх ойлголтуудын сэтгэлгээний хаалт блокууд Номнуудыг хаанаас хэрхэн худалдан авах вэ? Эцэг эхчүүд хэрхэн мөнгө хураах, хадгалах, бэлэн мөнгөний урсгалаа хэрхэн сайжруулж, пассив орлоготой болох вэ? Өөрийн бизнес, хувийн орлогоо хэрхэн зөв хуваарилж сурах вэ? Дасгалжуулалтын Академийн Cash Flow 5.0 сургалтын мэдээлэл Дасгалжуулалтын Академийн Cash Flow 5.0 сургалтын оролцогчийн бодит өөрчлөлт юу байв? Cash Flow  5.0 сургалтыг хэнд зориулсан бэ? зэрэг асуултын хариултыг авах болно.  Та "Cанхүүч Хэрэм" цувралуудыг ЭНД ДАРЖ пэйжтэй нь холбогдоорой! Санхүүч хэрэмтэй холбогдох утас: 8001 1928 Харин та Cash Flow 5.0 сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл яг одоо доорх холбоос дээр дарж 2022/02/2, 4, 6 ны өдөр УБ-ын 19.00 цагаас болох үнэгүй вэбинарт оролцоорой!  👇👇👇 https://m.me/monica.batsukh?ref=u Дасгалжуулалтын Академитай холбогдох утас: 9915 6053 Cash Flow 5.0 сургалтын мэдээллийг 👇👇👇 https://monicabatsukh.com/cashflow5/
2/2/202335 minutes, 34 seconds
Episode Artwork

58: Leader ба Ego

Сайн байцгаана уу, танд Бэрхшээл ба Боломж подкастын 59 дэх дугаарыг ийнхүү хүргэж байгаадаа баяртай байна. Бид Leader гэх үгийг манлайлагч, удирдагч гэх үгээр орчуулдаг боловч хамгийн тохиромжтой нэршил нь "Манлайлагч" гэсэн үгээр тодорхойлдог.  Орчин үед хүн бүр тодорхой бусдад нөлөөлөх сонирхолтой болсон цаг үед амьдарч байгааг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.  Хамгийн чухал нь, хэрхэн манлайлах чадвараа хөгжүүлэх талаар та суралцахыг хүсэж байвал заавал энэ подкастыг заавал сонсоорой. Та энэхүү подкастыг сонссоноор:  Ego гэж юу вэ? Ego таныг өсөж хөгжихөд хэрхэн саад болдог вэ? Ego - г хэрхэн таньж сурах вэ? Leader болоход ямар чадвар хэрэгтэй вэ? Дасгалжуулалтын Академийн хамтран ажиллагч хэрхэн болох вэ? Хэрэв та манай подкастыг анх удаа сонсож байвал "30 хоногт амьдралаа өөрчилье" аянд оролцоод аваарай! 👇👇👇 https://monicabatsukh.com/ Хэрэв та манай үндсэн 3 хөтөлбөрт оролцсон бол яг одоо явагдаж буй "Ambassador training" "Flow Consultant certification" сургалтын мэдээллийг аваарай!  👇👇👇 https://m.me/monica.batsukh?ref=sc Бидэнтэй харилцах утас: 99156053
11/11/202242 minutes, 34 seconds
Episode Artwork

57: Манлайллын арга барилаар багийн бүтээмжийг нэмэхүй

Сайн уу манайхаан! Та нартайгаа удаан хугацаанд уулзсангүй, цоо шинэхэн подкастаар эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Та энэхүү подкастнаас Leader гэдэг үг хэзээ үүссэн бэ? Дарга удирдагчийн ялгаа юу вэ? Манлайлах нь яагаад чухал вэ? Манлайлллын арга барилаар дамжуулан багийн бүтээмж хэрхэн өсдөг вэ? Удахгүй болох Leader 5.0 сургалт хэзээ хаана хэрхэн болох вэ? хэн оролцоход тохиромжтой вэ? зэрэг асуултын хариултыг авах болно. Та манлайллын ур чадвараа хөгжүүлмээр байна уу? 2022/10/10 нд ганцхан удаа Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх дижитал эринд бизнестээ огцом өсөлтийг авчрах супер багийг бүтээх манлайллын аргыг ҮНЭГҮЙ заах гэж байна гоё уу? Та бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор бидэнтэй холбогдоорой. 👇👇👇 https://m.me/monica.batsukh?ref=blog "Хэрэв та 30 хоногт амьдралаа өөрчилье" аянд бүртгүүлж амжаагүй бол яг одоо доорх холбоосоор орж имэйлээ бүртгүүлээрэй!  👇👇👇 https://monicabatsukh.com/ Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053
9/30/202238 minutes, 4 seconds
Episode Artwork

56: Хүн ба хиймэл оюун ухаан

Сайн уу манайхаан! Анхны цас ороод сэтгэл санаа гэгэлзэж байна уу? Бид энэ удаа хиймэл оюун ухааны талаар ярилцахаар энэхүү подкастаа бэлдлээ. Та энэхүү подкастыг сонссоноор: Хиймэл оюун ухаан гэж юуг хэлээд байна вэ? Хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ? Яг одоо хиймэл ухааныг бизнес болон санхүүдээ хэрхэн ашиглах боломжтой вэ? Мөнгө үнэхээр хэрэгтэй бол чи юу хийхээ мэдэж байгаа юу? асуултуудын хариултыг авах болно.  Бэрхшээл ба боломж подкастуудыг болон номыг худалдан авахаар бол та яг одоо доорх холбоосоор орж захиалгаа хийгээрэй.  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 
11/22/202131 minutes, 4 seconds
Episode Artwork

55: Татах хүчний нууцыг амьдралдаа хэрхэн ашиглах вэ?

Ай сайхан алтан намрын оройн мэнд!  Та бүхэнтэйгээ ийнхүү 56 дахь подкастаараа уулзаж байгаадаа туйлын таатай байна.  Та энэхүү ярилцлагаас: Бэрхшээл ба Боломж ном үүссэн түүх Зорилгыг өөртөө бий болгох нууц, амжилттай хүмүүсийн арга барил Боломжийг өөртөө дуудах арга замууд Боловсролдоо хөрөнгө оруулахын гайхамшиг юу вэ? асуултуудын хариултыг сонсох боломжтой.  Бид үнэхээр ядуу амьдрах хувь тохиолтой юу? гэвэл үгүй! Бидэнд сонголт болон шийдвэр байгаа цагт амьдралааа өөрөө жолоодох эрх чөлөө бий гэдгийг бүү мартаарай.  Хэрэв та "30 хоногт амьдралаа өөрчилье" аянд оролцож амжаагүй бол яг одоо үнэ төлбөргүй оролцоод аваарай!  👇👇👇 https://monicabatsukh.com/ Бидэнтай харилцах утас: 9915-6053
9/27/202128 minutes, 18 seconds
Episode Artwork

54: ЧИ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯАЖ СУЛ ДОРОЙ АМЬДРАХ ГЭЭВ?

Сайн байцгаана уу! Удаан уулзсангүй, хүлцэл өчье! ☺️ Намрын өдрүүд цаанаа нэг уйтай ч хичээл сургууль эхлээд хаа хаанаа л ажилтай, хичээлтэй завгүй байна уу?  Бид энэ дугаараар танд "Тулгамдсан асуудлыг яаж шийдэх вэ?" гэсэн цоо шинэхэн подкастыг бэлдлээ.  Сонссоноор:  Тулгамдсан асуудлыг шийдэх энгийн арга замууд  Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ? Бид хаанаас хаа хүрэхээр яваа вэ? зэрэг сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.  Чи одоо байгаагаасаа илүү яаж доошоо амьдрах гээв? Чи одоо байгаагаасаа илүү яаж өрөвдөлтэй амьдрах гээв?  Бусдын дээр гарах гэж хичээхдээ биш, бусдын чадаж байгаа арга барилаас суралц!  Цагийн юмыг цагт нь хийж сураагүйгээс болж тулгамдсан асуудлууд чинь чамайг сэтгэлзүйн амиа хорлолтонд аваачна!  www.monicabatsukh.com руу орж шилдэг залуусын нэг болж амьдралаа өөрчлөх давалгаанд мордоорой!  https://monicabatsukh.com/mb/ руу орж "Миний Бизнес" хөтөлбөрийн мэдээллийг аваарай!  Харилцах утас: 99156053 77156053
9/10/202137 minutes, 38 seconds
Episode Artwork

53: Ганц бие хүний сэтгэлзүй

Сайн байцгаана уу, Бэрхшээл ба Боломж подкастынхаа 54 дэх дугаараа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Дасгалжуулалтын Академийн хэрэглэгчийн мэдээллийн шинжээч Э.Эрдэнэтуяаг урилаа.  Та үүнийг сонссоноор:   Ганц бие хүний нийтлэг бэрхшээл юу байна? Үүнийг хэрхэн шийдэх Боломж байна вэ?  Эргэн тойрныхоо ганц бие хүнтэй хэрхэн харьцвал зөв байх юм бол?  Ирээдүйн ханиа хэрхэн сонгох вэ? Өөртөө хайртай хүнийг хэрхэн таних вэ?  Чиний эсрэг хүйстнээ харж байгаа өнцөг хэр байгаа вэ гэдгээ анзаарах нь хамгийн чухал.. Хэрвээ та " 30 хоногт амьдралаа өөрчилье " аянд оролцоогүй бол яг одоо үнэгүй бүртгүүлээд амьдралаа өөрчлөх итгэлээ олоод аваарай! www.monicabatsukh.com  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053 
7/22/202132 minutes, 30 seconds
Episode Artwork

52: Хүүхдүүдийнхээ төлөө буцаж нийлэх нь зөв үү?

Сайн байцгаана уу, та нартайгаа Бэрхшээл ба Боломж подкастынхаа ээлжит 53 дахь цоо шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа таатай байна.   Чиний төлөө би зовоод байна гэж хүүхэддээ хэлэх нь тэднийг өөртөө итгэх итгэлгүй болгож өсгөдөг. Таниас болж зовж байгаа гэдэг үгийг эргүүлээд чамд хэзээ нэг өдөр хэлэхэд битгий гайхаарай! Хүүхэд таны тусгал, та юу хийнэ түүнийг л дууриах болно.. Та өнөөдөр хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаагаар дамжуулж тэдний зүрхэнд хэзээ ч мөхөшгүй итгэлийн үр, нандин хайрыг суулгадаг юм шүү... Яг одоо Гэр бүлийн Динамик хөтөлбөр 2021 оныхоо бүртгэлийг авч байна. Бид 2021 оны 6 сарын 20 ныг хүртэл бүртгэлээ авч байна.  Бүтэн жилээр өөрийн аз жаргалаа бүү хойшлуулаарай! https://monicabatsukh.com/fd/ Харилцах утас: 99156053, 77156053
6/10/202137 minutes, 9 seconds
Episode Artwork

51: Эрчүүдийг ойлгохгүй байна уу? Хосууд хамтдаа заавал сонсоорой!

Эрчүүдийг ойлгохгүй байна уу? Бусад хүн намайг ойлгохгүй байна л гэж харахаас биш, би бусдыг ойлгож чадаж байна уу? гэж өөрөөсөө асуудаггүй. Үүнээс болж маш буруу ойлголтууд ар араасаа хөвөрч хосуудын дунд бэрхшээл үүсдэг.  Өөрийнхөө үзэл бодлуудыг бид шууд хүнд тулгадаг. Бусдыг ойлгохдоо цаг хугацаа сэтгэлээ зориулдаггүй. Энэ бидний хамгийн том алдаануудын нэг.  Эрчүүдийг ойлгохгүй бол яах вэ? 1.  Бусдыг өөрчилнө гэхийн оронд өөрийн толгойд байгаа зүйлээ цэгцэлж сур! 2. Тухайн хүнийг маш сайн сонсож, хүндэлж сур!  3. Бурууг бүү хүнд тох, өөртөө хариуцлагатай бай!  Яг одоо Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.  6 сарын 1 нд бүртгэл дуусах болно. https://monicabatsukh.com/fd/   Харилцах утас: 99156053, 77156053
5/27/202153 minutes, 19 seconds
Episode Artwork

50: АМЖИЛТЫН ТАРНИ, ЧИНИЙ АВЬЯАС-ЧИНИЙ СУПЕР ПОВЕР

Сайн байцгаана уу, хаврын урин орсон дулаахан ч юм шиг хүйтэн ч юм шиг мөчийн мэндийг хүргэе!  Энэхүү подкастыг сонсож байгаа та үнэхээр азтай юм. Хүн бүрт амжилтын тарни байх ёстой бөгөөд тухайн үгсээ хэлэх тусам өөртөө тэр чинээгээрээ хүчийг өгдөг.  Монголчууд бид ярьдаг...Сайн сайхан зүйл бодох хэрэгтэй, болж л таараа бүтэж л таараа гэж! Гэхдээ би энэ өгүүлбэр дээр нэмээд хэлэхэд, зүгээр л боддог байх хангалтгүй, та боддог зүйлдээ бүр итгээд үйлдэл хийгээд үз!  Үйлдэл хийхгүй хүн өсдөггүй, өнөөх л бэрхшээлийн гинжин хэлхээндээ ороогддог. Байнга бусдаас бурууг хайдаг.. Танд хэцүү зүйл тохиолдсон уу? Тэгвэл үүнийг сонсоод сэргээд ав!  Та заавал шэйр хийж sub хийж, rate дараарай! Зүрх шүү!  Мөн та манай 30 хоногийн үнэгүй аянд www.monicabatsukh.com руу орж яг одоо хамрагдаарай! 
5/7/202124 minutes, 24 seconds
Episode Artwork

49: ЖҮЖГИЙН АМЬДРАЛААС ЯАЖ ГАРАХ ВЭ? ЗААВАЛ СОНС!

Сайн байцгаана уу, та нартайгаа 50 дахь дугаараар уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаарт Дасгалжуулалтын Академийн SM- Project Leader Д. Сундуй оролцлоо.  Бид өдөр тутамдаа маш олон жүжгийг тоглож амьдардаг. Үүнээсээ болж хохирч, өөртөө итгэлгүй, бусдад хариуцлагаа тохдог. Энэ бүхэн хаанаас эхлэлтэйг мэдэхийг хүсвэл гүйцэд сонсоорой!  Энэхүү ярилцлагыг сонссоноор та: 1. Гурвалжин жүжиг гэж юу вэ? 2. Гурвалжин жүжиг хаанаас үүсэлтэй вэ? 3. Гурвалжин жүжиг тоглож байгаагаа хэрхэн мэдэх вэ? 4. Сайхан амьдрах энгийн арга юу байх вэ? 5. Залуус хаашаа чиглэж байна вэ? асуултын хариултуудыг авах боломжтой.  Хэрвээ та " 30 хоногт амьдралаа өөрчилье " аянд оролцоогүй бол яг одоо үнэгүй бүртгүүлээд амьдралаа өөрчлөх итгэлээ олоод аваарай!  www.monicabatsukh.com  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053 
4/29/202133 minutes, 50 seconds
Episode Artwork

48: Гэр бүл яагаад салаад байна?

Сайн байцгаана уу, та бүхэндээ Бэрхшээл ба Боломж подкастынхаа 48 дахь дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Энэ удаагийн зочноор манай бүх хөтөлбөрийн оролцогч Э. Анхбаяр  / хэрэв та түүнтэй холбогдохыг хүсвэл шууд нэрэн дээр нь дарна уу / одоогоор Япон улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд өсөж хөгжихийн төлөө хамаг цаг заваа зарцуулж яваа дайчин залуу юм.  Бид хамт энэ дугаараар: 1. Эрчүүдийн тоомжиргүй байдал хаанаас эхлэлтэй вэ? 2. Япон улсад ажиллаж амьдрахын давуу тал юу вэ? 3. Гэр бүлийн аз жаргал 4. Гэр бүлийн динамик хөтөлбөрт яагаад заавал хамрагдах хэрэгтэй вэ? 5. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? 6. Хүний зан чанарын онцлог гэх зэрэг асуултын хариултыг та авах боломжтой. Та " 30 хоногт амьдралаа өөрчилье " аянд оролцож амжаагүй бол www.monicabatsukh.com руу ороод үнэгүй оролцоорой.  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053
4/15/202134 minutes, 13 seconds
Episode Artwork

47: ХӨТӨЛБӨРӨӨС ТЭРБУМЫГ ОЛОХ АРГАА ОЛЖ АВСАН

Сайн байцгаана уу, та бүхэндээ Бэрхшээл ба Боломж подкастынхаа 47 дахь дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар өөрийн сэтгэлзүй, өөртэйгөө тэмцэлдэж ялсан амжилттай яваа залуухан entrepreneur, " Мөнгөний сэтгэлгээ " 2021 хөтөлбөрийн оролцогч Б. Болортуяа уригдлаа.  Та энэхүү ярилцлагаас: Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, үнэ цэнэ Өөрийн хүссэн зүйлээ хэрхэн тууштай хийх  Онлайн бизнесийн шилдэг манлайлал Тэрбумыг олох төлөвлөгөөний талаар олж сонсох боломжтой. Маш олон эмэгтэйчүүд хохирогч сэтгэлгээгээр өөрийгөө хохироож, мөрөөдлөөсөө ухардаг. Хүн бүр тархитай. Өөрийн гэсэн амьдралын жортой. Гэхдээ ихэнх тохиолдолд хэн нэгний хамааралд орж өөрийхөө амьдралын чухал хэсгүүдээс ухарч, өөртөө ялагддаг. Хамгийн гол нь өөрийн хийхийг хүссэн зүйлээ тууштай хийж сурах нь л тухайн хүнийг хэн болохыг харуулдаг. Тэрнээс хийж байгаа ажил нь биш, хэний төлөө юу хийгээд байгаа нь л чухал юм. Та түүнтэй холбогдохыг хүсвэл ЭНД эсвэл ЭНД ДАРЖ түүний группээр зочлоорой.  Яг одоо хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.  Баячууд цагтай уралддаг, харин бусад нь хэн нэгэнтэй зүгээр л өрсөлддөг.. эсвэл цаг хий дэмий урсгадаг.. https://monicabatsukh.com/mm/reg/ Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053 010-5699-3443
4/1/202133 minutes, 51 seconds
Episode Artwork

46: Насаараа хайсан зүйлээ би олсон.

Сайн байна уу, танд Бэрхшээл ба боломж 46 дахь ярилцлагаа хүргэж байна. Энэ удаагийн дугаарт БНСУ аас " Мөнгөний Сэтгэлгээ " 2021 хөтөлбөрийн оролцогч Д. Баасанхүү оролцож байна. Та энэхүү ярилцлагыг сонссоноор: 1. Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт яагаад оролцох болсон бэ? 2. Хөтөлбөрийн онлайн уулзалт хэрхэн өрнөдөг вэ? 3. Солонгост амьдрахад хэр боломжтой вэ? 4. Бидэнд юу чухал вэ? гэсэн асуултын хариултыг авах болно. Бид яг одоо "Мөнгөний сэтгэлгээ" хөтөлбөртөө бүртгэж байна. " Шалтаглах тусмаа боломжоос хоцорч, мөрөөдлөөсөө ухардаг. " Амьдрах шалтгаанаа та тодруулах алтан боломжоос энэ жил бүү хоцроорой! Та яг одоо доорх холбоосноос дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. https://monicabatsukh.com/mm/ Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053 
3/25/202127 minutes, 16 seconds
Episode Artwork

45: ЧИ СУЛ ДОРОЙ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА УУ? Тэгвэл үүнийг сонс!

Сайн байна уу, танд гайхалтай энэхүү өдрийн мэндийг хүргэе! Чи өөртөө итгэх итгэлээ хаа нэг газар гээсэн үү? Таны дотоод сэтгэлийг шархлуулах ямар нэг сэтгэл болоод бодолд таагүй зүйл байна уу? Хэн нэгэнд хэлж сэтгэлээ онгойлгох гэхээр нэг л итгэж өгөхгүй гансрал дунд алхахаас залхаж байна уу? Хүн бүрт өөр өөрийн гэсэн явах зам, хүрэх газар, чиглэл бий. Энэ нь хүн бүртэй адил байх үнэхээр албагүй байдаг. Та дотоод өөрийгөө танихыг хүсч байна уу?  Яг одоо " Мөнгөний сэтгэлгээ " хөтөлбөртөө бүртгэлээ авсаар байна. Та жил алдаж байхаар яг одоо доорх холбоосоор ороод бүртгүүлээд ав!  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053 https://monicabatsukh.com/mm/ 
3/18/202130 minutes, 2 seconds
Episode Artwork

44: ХЭРХЭН НӨЛӨӨТЭЙ УДИРДАГЧ БОЛОХ ВЭ?

Бид энэ жилийнхээ " Мөнгөний Сэтгэлгээ " 2021 онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бүртгэлээ хаахад 4 хөн хоног үлдлээ.  Энэхүү ярилцлагаас та: 1. Би юунд дуртай вэ? 2. Би юу хийхийг хүсдэг вэ? 3. Би  яг хэн юм бэ? 4. Би зорилго алсын хараандаа хэрхэн хүрэх вэ? зэрэг асуултын хариуг авах боломжтой. Хэрвээ та манай " Мөнгөний Сэтгэлгээ " хөтөлбөрт бүртгүүлж өөрийн дотоод диамондоо гэрэлтүүлэхийг хүсч байвал доорх холбоосоор орж 2021 оны 3 сарын 15 дуустал үнэгүй вэбинар сургалтад оролцоорой.  https://monicabatsukh.com/webinar  Бидэнтэй харилцах утас: 9915-6053 7715-6053
3/11/202147 minutes, 6 seconds
Episode Artwork

43: Хаанаа болохгүй байгаагаа яаж мэдэх вэ?

Амьдрал чинь асуудал бэрхшээлээр дүүрэн байна уу? Нэг л хаанаа болохгүйгээ мэдэхгүй гацчихаад байна уу?   Та энэхүү ярилцлагыг сонссоноор:  13 эго маск гэж юу вэ?  Амьдралд хуурамч дүр төрх биднийг ямар их Боломжуудаас холдуулж байдаг вэ?   Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөр яагаад чухал вэ зэрэг асуултуудын хариултыг олох болно. Бид яг одоо "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн бүртгэлийг авч байна. Та манай хөтөлбөрөөс өөртөө итгэх итгэл, өөрийн хүсэл тэмүүллээ олох болно. https://monicabatsukh.com/mm/ руу ороод хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 2.5 сая төгрөгийг их гэж битгий хараарай, энэ мөнгөнөөс таны амьдрал хэд дахин үнэтэй ш д! Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
3/4/202142 minutes, 17 seconds
Episode Artwork

42: Заавал сонс, сэтгэл гэдэг эрхтэн ямар чухал гээч!!

Сайн байна уу, та бүхэндээ энэхүү подкастыг хүлээн авч байгаа мөчийн мэндийг хүргэе!  Энэ удаа БНСУ- аас сэтгэл судлаач, эцэг эхийн боловсролын зөвлөх, хүүхдийн уншлагын ментор Г. Бөртэ оролцож байна. Та энэхүү подкастаар: 1. Сэтгэл гутралд орсноо яаж мэдэх вэ? 2. Сэтгэл гутралын стрессийг яаж ялгах вэ? 3. Сэтгэл гутралд орвол ямар арга хэмжээ авах вэ? 4. Урьдчилан сэргийлэх аргууд юу байж болох вэ? 5. Тархинд гормоны өөрчлөлт орох үед ямар хүчин зүйл нөлөөлөх вэ? 6. Сэтгэл судлаач, сэтгэлзүйч, сэтгэл заслын эмчийн ялгаа юу вэ? зэрэг асуултуудын хариултыг авах болно. Хэрвээ та манай үнэ төлбөргүй  “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
2/11/202130 minutes, 52 seconds
Episode Artwork

41: Лидерүүд хэрхэн аз жаргалаа бүтээх вэ?

Бэрхшээл ба Боломж 41 дэх дугаараар " Лидерүүд хэрхэн аз жаргалаа бүтээх вэ? " сэдвээр Моника эгчийн тусгайлан бэлдсэн дугаарыг хүргэж байна. Лидер гэж хэн бэ? Би өөрийнхөө амьдралын лидер мөн үү? Лидерүүд хэрхэн аз жаргалаа бүтээх вэ? Хэрхэн өөртөө эхлээд аз жаргалаа өгдөг байх вэ? гэсэн асуултуудад хариултыг авах боломжтой. Дашрамд дурдахад ДА ердөө 44 азтай цөөн оролцогчдоо хүлээж байна. Бүртгэл 1 сарын 31 нийг дуустал явагдаж 2 сарын 1 нээс хичээл эхлэх болно.  Та дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж аваарай! Лавлах утас: 99156053 https://monicabatsukh.com/at/
1/28/202139 minutes, 4 seconds
Episode Artwork

40: " БИ 500 МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧИЛНӨ "

Сайн байна уу, шинэ оны хамгийн анхны зочинтой подкаст таны сонорт хүрч байна. Энэ дугаарт БНСУ-д ажиллаж амьдардаг жирийн нэгэн ээж  Г. Одгэрэл оролцлоо.. Тэрээр "Бэрхшээл ба Боломж" номыг шимтэн уншигч бөгөөд өнгөрсөн оноос эхлээд өөрийн багын хүсэл мөрөөдлөө амилуулахаар ханцуй шамлан ороод байгаа юм.. Үнэхээр гайхалтай! Та түүний ярианаас: 1. Өөртөө итгэлтэй болоход "Бэрхшээл ба Боломж" ном хэрхэн тусласан бэ? 2. БНСУ-д ажиллаж амьдрахад хэр хүнд байдаг вэ? 3. Хүсэл мөрөөдлөө яаж амьдруулах вэ? 4. Хүний амьдралын гол зорилго юу вэ?  талаар сонсох болно.  2021 оны 1 сарын 23 нд та Дасгалжуулалтын Академийн / ДА / дэргэдэх " Онлайн сэрүүлэг "  багийн " Ковидын үед орлогоо хэрхэн өсгөх вэ? "  онлайн эвэнтэд урьж байна . Та хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаар бол дараах холбоосоор дарж авна уу.  shorturl.at/qzPW9 Та манай " 30 хоногт амьдралаа өөрчилье " үнэ төлбөргүй аянд энэ цаг мөчид хамрагдаарай. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
1/21/202133 minutes, 31 seconds
Episode Artwork

39: 2021 ОНДОО ӨГӨХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Сайн байцгаана уу, та нартаа 2021 оны цоо шинэхэн эхний ярилцлагаа ийнхүү хүргэж байгаадаа үнэхээр таатай байна.  Энэхүү ярилцлагаар та: Өнгөрсөн онд би юу хийв? Өнгөрсөн ондоо би ямар алдаа гаргав, юу сурч, юуг амжуулав? Ирэх ондоо яаж өнгөрснөөсөө суралуаж, өөртөө өгөх төлөвлөгөө гаргах вэ?  гэсэн асуултуудын хариултыг өөрөөсөө чин үнэнээр асууж хариултаа олох боломжтой.  Хүн эхлээд өөртөө чин үнэнчээр бүгдийг өгдөг сэтгэлгээтэй байх нь чухал. Тэр нь өөрийнхөө оюундаа хөрөнгө оруулдаг оруулалтаас эхлэлтэй гэсэн үг. Тэгвэл би таниас асууя, энэ жилийн төлөвлөгөөгөө гаргах гэхээр нэг л болж өгөхгүй хувь хүний асуудал чинь Бэрхшээл болоод байна уу? Хэрвээ та өөртөө байгаа Бэрхшээлээ ялан дийлэхийг хүсч байвал бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д  www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
1/14/202143 minutes, 50 seconds
Episode Artwork

38: Аз жаргалын эх үүсвэрийг хэрхэн бүтээх вэ?

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бэрхшээл ба Боломж подкаст 38 та нартаа хүрэхэд бэлэн боллоо.  Та энэхүү подкастнаас    Аз жаргалаа бид хаанаас олох вэ? Аз жаргалын эх үүсвэр юу байх вэ? Бусдын үйлдлээр таны аз жаргал алга болдог уу? Аз жаргалтай байхын тулд би өөрөө хэрхэн хандлагаа өөрчлөх хэрэгтэй вэ? гэсэн асуултын хариултыг авах болно. Таны одоо ямар төвшинд байгаа нь өнгөрсөн амьдралын чинь хариу үр дүн гэдгийг санаарай. Манай Бэрхшээл ба Боломж подкастууд, Бэрхшээл ба Боломж ном 21000 төгрөг , Мөнгө ба миний Үнэ цэнэ 25000 төгрөг номыг 99156053 дугаарт залгаад / 5653081334 Б. Мөнгөнтуяа дансанд мөнгөө хийгээд / УБ хотод үнэгүй хүссэн газраа хүргүүлээрэй. Баярлалаа, дараагийн ярилцлагаар удахгүй уулзацгаая. 
12/17/202024 minutes, 57 seconds
Episode Artwork

37: ХӨГЖИХ БОЛОМЖ ХАА САЙГҮЙ БАЙДАГ

Сайн байцгаана уу, шинэхэн сарын эхний подкастаа тухлан сууж таалан болгооно уу! Цар тахлын үед цаг хугацааг хэр өөртөө хэрэгтэй зүйлд цаг зарцуулж байна даа? Бэрхшээл ба Боломж 37 дахь дугаарт Дасгалжуулалтын Академийн Амбассадор, ментор Б. Ариунзаяа / түүнтэй холбогдож Солонгост зохиогдож буй эвэнтийн талаар мэдээлийг авахыг хүсвэл нэр дээр нь л  дарахад хангалттай / оролцож байна. Бид энэ дугаартаа:  Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөр яагаад чухал вэ? Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрүүд бусад хөтөлбөрөөс юугаараа онцлог вэ? Яагаад Амбассадор болсон бэ? Бид юуны төлөө амьдардаг вэ? Дасгалжуулалтын Академийн болон Амбассадорын эвэнтүүдийн ялгаа, мэдээлэл зэрэг асуултуудын дагуу ярилцлаа. Нээрээ дашрамд дуулгахад та хаана ч байсан манай бүх эвэнтүүд онлайнаар зохиогдож байгаа тул оролцох боломжтойг дуулгахад таатай байна. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлэхээ бүү мартаарай. Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053, 77156053 UES онлайн эвэнтэд оролцохыг хүсвэл энд дарна уу!  
12/3/202026 minutes, 56 seconds
Episode Artwork

36: МЭДЭХГҮЙГЭЭС БОЛЖ ТӨЛДӨГ ТӨЛӨӨСҮҮД ЮУ ВЭ?

Сайн байцгаана уу, та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе!  Бэрхшээл ба Боломж подкастынхаа ээлжит 36 дахь дугаарыг ийнхүү хүргэж байна. Энэхүү ярилцлаганаас та  Мэдэхгүй бол та юунаас хоцордог вэ, мэдэхгүй зүйлсээсээ та эмээж, түүний гадуур төөрөх гээд байдаг тал байдаг юм биш биз? Мэдэхгүй зүйлээ бид мэддэг болсны дараагаар юу хожих вэ? Өөртөө итгэлтэй хүн ямар үеэс бий болдог вэ? Өөртөө итгэлтэй хүн ямар хүчтэй вэ? гэх зэрэг асуултын хариултыг та авах болно.  Та манай номнуудаас и-мэйлээрээ худалдан авч энэ цар тахлын үеийг өөртөө ашиглаад аваарай. Он гарахад хэдхэн хоног үлдсэн байна шүү! Та ажлын цагаар 99156053 дугаарт залгаж захиалах боломжтой.  Амжилт хүсье! Баярлалаа.
11/24/202036 minutes, 9 seconds
Episode Artwork

35: БИД СЭТГЭЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛСНЭЭР Л АМЖИЛТАНД ХҮРНЭ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ!

Сайн байцгаана уу, та нартайгаа шинэхэн подкастаараа уулзаж байгаадаа таатай байна. Ид цахлын үед өөртөө хэрэгтэй зүйлийг эрж хайж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх сэтгэлгээтэй та нараараа ихэд бахархаж байна шүү. Энэ удаагийн дугаарт ДА- ийн шилдэг ментор, хөтөлбөрүүдийн оролцогч, Wellness хооллолтын хувийн зөвлөх  Г. Баяржаргал (түүний нэр дээр дарсанаар түүнтэй холбогдох боломжтой) оролцож байна. Та энэхүү ярилцлаганаас : 1. Түүний товч танилцуулга 2. Яагаад ДА-ын хөтөлбөрт оролцох болов, юугаараа гойд анхаарад татахаар байсан бэ? 3. Хөтөлбөрүүдээс юуг ойлгож авсан бэ? 4. Яагаад сэтгэлгээгээ хөгжүүлэх нь чухал вэ? 5. Түүний амьдралын хамгийн том бэрхшээл, түүнийгээ шийдсэн арга зам юу байв? 6. Бид хаанаас хаа хүрэх ёстой вэ, яаж өөрийнхөө сэтгэл санаа болоод бие организмаа эрүүл байлгах вэ, Яагаад чухал юм?? гэх зэрэг маш сонирхолтой асуудлуудыг хөндөж, гал халуун яриаг өрнүүлснийг сонсох боломжтой. Хэрвээ та манай Бэрхшээл ба Боломж болон Мөнгө ба миний үнэ цэнэ номнуудыг имэйлээрэ захиалан өөртэйгөө ажиллаарай.  Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053 Дараагийн дугаар хүртэл түр баяртай.
11/16/202037 minutes, 29 seconds
Episode Artwork

34: ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж, хамт суралцсаар байгаад баярлалаа.  Энэ удаагийн Бэрхшээл ба Боломж ярилцлагын 34 дэх дугаарыг танд ийнхүү хүргэж байгаадаа баяртай байна. Та энэхүү ярилцлаганаас 1. Эрчүүдийн сэтгэлгээнд өрнөөд байдаг түгээмэл асуудлууд 2. Эрчүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар яагаад сул байдаг вэ? 3. Тэдний сэтгэлгээг хаанаас эхэлж хөгжүүлэх вэ? 4. Эрчүүдийн сэтгэлгээний нууц ертөнц рүү эмэгтэйчүүд хэрхэн алхаж орох вэ, хэрхэн тэдний ойлгох вэ? зэрэг асуултын хариултыг та олох болно. Та хэрвээ манай подкастыг анх удаа сонсож байвал subscribe хийж, сэтгэгдэл үлдээгээрэй. Хэрвээ та ганцаарчилсан дасгалжуулалт сонирхож байвал https://courses.monicabatsukh.com/coaching/ руу дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Бидэнтэй холбогдох утасны дугаар: 99156053 77156053
11/9/202036 minutes, 23 seconds
Episode Artwork

33: Гадаад явахаас өмнө бид юуг анхаарах ёстой вэ, эх орондоо юу хийж чадах ёстой вэ?

Сайн байцгаана уу, та нартаа шинэхэн Бэрхшээл ба Боломж дугаарынхаа 33 дахь дугаараа хүргэхэд бэлэн боллоо.  Энэ удаагийн дугаарт Австрали улсаас Дасгалжуулалтын Академийн онлайн сургалтын менежер Н. Нэргүй оролцож байна. Бид энэ дугаараар гадаад улс руу гарахаас өмнө бид юу мэдвэл зохих вэ, яаж цагийн хуваариа зохицуулах уу гэх мэтчилэн маш сонирхолтой ярилцлага бэлдлээ. Үүнд: 1. Яагаад Авсрали явах болов? гол зорилго юу байв? 2. Цагийн хуваариа хэрхэн гаргадаг вэ? Австралид байх хугацаандаа юу хийж амжуулж байна? 3. Гадаад улсад ирээд хамгийн их ажиглагдсан болоод эерэгээр нөлөөлсөн зүйлс юу вэ? 4. Гадаад улс руу сурахаар явахдаа юуг бэлдвэл зохих вэ, сэтгэлгээний дархлааг хаанаас бий болгох вэ? 5. Гадаад хэл сурсан туршлага, бодит жишээ юу байж болох вэ? гэсэн асуултуудын дагуу яриагаа өрнүүллээ. Та яг одоо бидэнтэй холбогдож, " Мөнгө ба миний үнэ цэнэ " ном болон " Бэрхшээл ба Боломж " номыг захиалан УБ хотод 99156053 болон 77156053 дугаарт хүссэн газраа хүргүүлж аваарай, баярлалаа. 
10/29/202051 minutes, 29 seconds
Episode Artwork

32: МӨНГӨГҮЙ БАЙДЛААС ЯАЖ ГАРАХ ВЭ?

Мөнгө гэж юу вэ? Та яаж мөнгийг өөртөө татдаг вэ? гэсэн асуултанд хариулт авахыг хүсвэл дараах ярилцлаганд анхаарлаа хандуулаарай. " Сар луу онилж харва, ядаж оддын дунд газардана " гэж Мөнгө ба миний үнэ цэнэ номон дээр бичигддэг. 1. Мөнгө бол зөвхөн асуултын хариулт биш, харин та өөрөө асуултын гол хариулт 2. Үнэ болон үнэ цэнийн хоорондох ялгаа юу вэ? 3. Найздаа болон дотны хүмүүстэйгээ харилцаагаа авч үлдэхийн тулд өөрийгөө хохироодог уу? 4. Яаж сэтгэлгээгээ хөгжүүлж аж үйлдвэрийн эринд хөлөө олох вэ? гэх асуултын хариултыг та авах болно. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Харин Дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ руу орж сонирхоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
10/22/202040 minutes, 45 seconds
Episode Artwork

31: МӨНГӨТЭЙ БАЙХ НЬ СЭТГЭЛГЭЭНИЙ Л АСУУДАЛ

Сайн байна уу та нартайгаа шинэхэн подкастаараа уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагийн дугаарт БНХАУ-ын " Zhejiang Sci-Tech" сургуулийн " Үйлдвэрлэлийн эдийн засгийн менежмэнт" докторт суралцдаг оюутан  Б. Байгалзаяа оролцлоо. 1. Товч танилцуулга 2. Дасгалжуулалтын Академийг хаанаас мэдсэн бэ? 3. Яагаад " Амьдралын Дасгалжуулалт" авах нь чухал вэ? 4. Англи болон Хятад хэл хэрхэн сурсан бэ? 5. Гадаад руу гарахаас өмнө хэрхэн сэтгэл санааны байдлаа бэлдэх ёстой вэ? 6. Үнэ ба үнэ цэнийн ялгаа юу вэ? Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Харин Дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ руу орж сонирхоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
10/15/202016 minutes, 54 seconds
Episode Artwork

30: Нугасны муухай дэгдээхэй шиг амьдралаас яаж гарах вэ?

Сайн байцгаана уу, ээлжит Бэрхшээл ба Боломж ярилцлага та нартаа хүрэхэд бэлэн болжээ.  Хүн бүр одоогийн байгаа байдлаа ийм л хувь тавилантай хүн юм болов уу гээд өөрийнхөө төлөө хичээж хүссэн амьдралаа бүтээх боломжтой гэдгээ анзаардагггүйд л байдаг. Тэгвэл таныг энэхүү ярилцлагыг заавал сонсоод өөртөө хэрэгжүүлээд аваасай гэж хүсч байна. Таныг оройтохоосоо өмнө өөрийнхөө чаддаг зүйлээ олж, түүндээ хариуцлага хүлээж сурах "Миний Бизнес" хөтөлбөртөө урьж байна.  https://courses.monicabatsukh.com/my-business/ руу орж та дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.  Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053
10/8/202047 minutes, 15 seconds
Episode Artwork

29: БИД ЯАГААД ХҮН БАЙХ ЁСТОЙ ЮМ? ХҮН БАЙ!!!

Энэ удаагийн дугаарт "Лантуун Дохио" ТББ-ын хөтөлбөрийн менежер У. Ганбаяр оролцлоо. Сүүлийн үед чих сэрдхийлгэм, зүрх чичрүүлэм аймшигт маш олон хэргүүд ар араасаа гарах боллоо.  Энэ үйл явдалд бид хэтэрхий нэг талыг барьж, тухайн хэрэг үйлдэгчийг "ал, цаазал" гэх мэтээр дайрдаг. Зүгээр нэг сошиалын араас бичдэг хуурамч нэгэн байснаас яг бодит байдал дээр үнэхээр элдэв бусармаг зүйл харсан бол холбогдох газар нь мэдэгддэг, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хүн бүр хичээдэг болчихвол аяндаа энэ нийгэм цэвэрхэн, эрүүл болоод ирнэ.  "Ганц миний хайртай хүмүүс ийм байдалд ороогүй бол болоо" гэсэн арчаагүй хувиа бодсон үзэл байсаар байвал таны хайртай хүмүүс та ч би ч адилхан энэ нийгэмд амьдарч байгаагийн хувьд бидэнд хэзээ юу тохиолдохыг хэн ч таашгүй.. 1. Яагаад энэ ажлыг хийх болов? 2. Одоо "Лантуун Дохио" ТББ яг ямар ажил хийж байна? 3. Хэрхэн холбогдох вэ?  4. Бид яг хэрхэн Хүн байж чадах боломж байна? зэрэг асуултуудын дагуу бид ярилцлаа. Энэ ярилцлагыг сонссон хүн бүр ХҮН БАЙГААСАЙ !!!  "Лантуун Дохио" ТББ-ын албан ёсны хаяг  https://www.facebook.com/groups/lantuundohio/ "Ид шидийн орон" https://www.facebook.com/MagicMongolia/ Та манай ярилцлагыг анх удаа сонсож байвал www.monicabatsukh.com руу орж "30 хоногт амьдралаа өөрчилье" үнэ төлбөргүй аянд оролцож амьдралаа өөрчлөх арга ухаанаа олоорой.
10/4/202031 minutes, 33 seconds
Episode Artwork

28: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?

Сайн байцгаана уу, энэхүү ярилцлагыг хүлээн авч сонсож байгаа мөчийн халуун мэндийг хүргэе. Өөртөө итгэх итгэл эсвэл биднээс илүү агуу хүчтэй ертөнцийн гайхамшигт итгэнэ гэдэг нь биднийг хувийн амжилт гаргахын асар том хүчин зүйлсийн нэг. Хэрэв бид хийж буй үйл ажилдаа итгэж, хэн бэ гэдэгтээ итгэж, хаана очих гэж буйдаа итгэхгүй л юм бол хэн итгэх билээ? Та тулгамдсан асуудлаа яаж шийддэг вэ? подкастнаас өөрийнхөө яг байгаа байдлаа тодорхойлж, асуудлаа шийдэх аргаа олоорой. Мэдлэгийг суралцаж болно, арга барилыг ч бас олж болно. Харин өөрт байгаа итгэлийг хамгийн ихээр сааруулж байсан, хамгийн том нөлөө өгсөн хүчин зүйлээ нүүр тулж ойлгоод шийдэж чадах эсэх нь хамгийн чухал.. Та яг одоо "Миний Бизнес" хөтөлбөрт бүртгүүлэхээр бол https://courses.monicabatsukh.com/my-business/ руу орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.  Харилцах утас: 99156053, 77156053
9/24/202043 minutes, 37 seconds
Episode Artwork

27: БЭЛЭНЧИЛДЭГ СЭТГЭЛГЭЭНД АМЬДАРСААР БАЙХ ЮМ УУ?

Сайн байцгаана уу, энэхүү ярилцлагыг хүлээн авч сонсож байгаа мөчийн мэндийг хүргэе. Манай энэ дугаарт Дасгалжуулалтын Академийн Flow Consultant, Амбассадор, Ментор Ж. Болормаа оролцож байна. Та энэхүү дугаараас өөрийгөө хэр бэлэнчилдэг сэтгэлгээтэй хүн бэ, бид юуны төлөө амьдраад байгаа талаар маш сонирхолтой сэдвээр яриа өрнүүллээ.  1. Монголчуудад хамгийн их тулгамдаад байгаа асуудал юу байна, үүнийг хэрхэн шийдвэрдэх боломж байна? 2. Бэлэнчилдэг сэтгэлгээтэй хүмүүс хэрхэн өөртэйгөө ажиллах шаардлагатай вэ? 3. Өсөн хөгжих сэтгэлгээ гэж юу вэ? 4. Дасгалжуулалтын Академийн "Миний Бизнес" хөтөлбөрт яагаад орох шаардлагатай вэ? асуултуудын дагуу ярилцлаа. Та манай "Миний Бизнес" хөтөлбөрт оролцохыг хүсвэл цөөхөн хэдэн азтай хүмүүст боломж байна. Бидэнтэй харилцах утас: 99156053, 77156053  Хөтөлбөрийн холбоос: https://courses.monicabatsukh.com/my-business/ Жич: /Өнөрөөгийнх нь дуу нэлээн муухан сонсогдсон байна, уучлаарай, дараагийнхаас дажгүй болно оо/
9/17/202026 minutes, 1 second
Episode Artwork

26: БИД ЯАГААД АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ БАЙНА ВЭ?

Сайн байцгаана уу, та нартайгаа шинэхэн дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. Бид яагаад амжилтанд хүрэлгүй замаасаа буцдаг юм бэ? талаар EGO буюу хуурамч дүр төрхийн 13 шинж чанарыг нэг бүрчлэн дуулгахаар бэлдлээ.  Танд эдгээр эгонууд байгаа бол яг одоо хуулж өөртөө баг зүүлгүй өөрийнхөөрөө байх арга ухаанаа олоорой. 1. Бусдыг буруутгадаг 2. Мэднэ гэж мэдэмхийрдэг 3. Айдаст автдаг 4. Тухлаг бүсээс гардаггүй 5. Бусдыг шүүмжилдэг 6. Шалтаг тоочдог 7. Бусдад таалагдах гэж оролддог 8. Шударга байдлыг хүсдэг 9. Атаархдаг 10. Хуурамч манж зан гаргадаг 11. Ичимхий, би ичдэг 12. Бусдын санаа оноонд тааруулах гэж өөрийгөө өөрчилдөг 13. Би л өөрөө хийхгүй бол болохгүй гэдэг зан  Яг одоо "Миний Бизнес" хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.  https://courses.monicabatsukh.com/my-business/ руу орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.  Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053 01051462119
9/10/202042 minutes, 33 seconds
Episode Artwork

25: Баялаг хэрхэн бүтээх вэ? Баялаг бүтээх 9 түвшин

Сайн байцгаана уу, шинэхэн дугаараа хүлээн авч таалан болгооно уу. Энэ дугаарынхаа зочноор Дасгалжуулалтын Академийн Community and Event Leader М. Солонго оролцож байна.  1. Баялгийн 9 түвшин гэж юу вэ? 2. Хохирогч түвшнээс хэрхэн ахих Боломжтой вэ? 3. Монголчууд бидний хөгжих Боломж хаана байна вэ? талаар та маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Хүний сэтгэлгээ огт хөгжихгүй бол бид байгаа байдалдаа гацсаар байх болно. Та харин аль түвшинд байна вэ? Үүнээс илүү ихийг мэдэж сурч боловсормоор байвал "Миний Бизнес" хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирээрэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг энэ бүхий л утга учрыг багтаасан хөтөлбөр учраас өөрийн гэсэн дуртай, сонирхдог зүйлээ орж ирээд олоод аваарай. Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053 Хөтөлбөр сонирхож байвал https://courses.monicabatsukh.com/my-business/ руу ороорой.
9/3/202023 minutes, 6 seconds
Episode Artwork

24: Ирэх 10 жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу?

Сайн байна уу, та нартайгаа шинэхэн дугаараа хүргэж байгаадаа таатай байна. Та ирэх 10 жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу, та ямар ч төлөвлөгөө байхгүй бол амьдрал чинь нэг л хэвийн, тухлаг бүсэндээ байсаар л байх болно. Тасралтгүй хөгжсөн хүн, суралцахыг эрмэлздэг хүн амжилттай байж чаддаг. Яг энэ мөчид та ирээдүйн амьдралаа төлөвлөх зайлшгүй шаардлагатай байна. Та Бизнес хийхээсээ айж, бүү хулгаарай. Яг одоо "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр бүртгэлээ авч байна. Бидэнтэй харилцах утас: 99156053, 77156053 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай. https://courses.monicabatsukh.com/my-business/
8/27/202037 minutes, 15 seconds
Episode Artwork

23: Бусдыг өөрчлөх гээд өөрийгөө зовоогоод яваа юм биш биз?

Сайн байцгаана уу, та нартайгаа шинэхэн ярилцлагаа хүргэж байгаадаа таатай байна. Энэ удаа АНУ ын CHS барилгын компаний гэр оронгүй хүмүүсийг гэржүүлэх төслийн маркетингийн менежер Ж. Бадамхатан оролцож байна. Хувалз шиг хүмүүстэй хэрхэн харилцах вэ? Яагаад Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрт оролцох нь чухал вэ? Англи хэл хэрхэн сурсан хувийн туршлагын талаар бид ярилцлаа. https://www.facebook.com/ida.jamts хаягаар манай зочинтой холбогдоорой. Та манай Миний Бизнес хөтөлбөрийн талаар сонирхож байвал 99156053 болон  77156053 дугаараас лавлаж болохоос гадна https://courses.monicabatsukh.com/my-business/reg/ руу орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Баярлалаа.
8/13/202037 minutes, 48 seconds
Episode Artwork

22: Атаархал ба хайр

Атаархал бидний амьдралд байх шаардлагатай юу? Атаархал бидний амьдралд байх шаардлагатай юу? Хайртай хүмүүстээ та атаархдаг уу? Тийм бол яагаад? Эдгээр асуултын хариулт, шийдлийг олохыг хүсч байвал чих тавин чагнаарай! Хайрыг зөвөөр хэрхэн хүлээж авах вэ? Хайртай хүнээ хэрхэн ойлгох вэ? Хардалт гэдэг нь өөртөө итгэлгүй хүмүүсийн гаргадаг үйлдэл юм. Бид харин атаархлыг зарим үед "цагаан" атаархал байж болно гэж хардаг. Гэтэл бид байхгүй зүйлдээ л атаархдаг.. Хэрвээ та манай подкастыг анх удаа сонсож байгаа бол www.monicabatsukh.com руу зочилж, "30 хоногт амьдралаа өөрчилье аян"-д оролцоорой! Мөн subscribe, rate хийж, сэтгэгдлээ үлдээгээрэй! Баярлалаа.
8/6/202036 minutes, 46 seconds
Episode Artwork

8: Rafael Badziag - Billion Dollar Secret

Rafael Badziag is the author of Billion Dollar Secret - 20 principles of billionaire wealth and success. Base on in-depth interviews with 21 self -made billionaires this book teaches you how-to think like a billionaire and achieve amazing success in business. Profit first-hand from the proven knowledge of world's best entrepreneurs and step up your game There is no other book available anywhere in the world that contains this much entrepreneurial experience, insight and wisdom in it. From the foreword by Jack Canfield. #1 global Amazon bestseller in the US, UK, Canada, United Arab Emirates, Brazil , Germany and several other countries Highlights of this episode Key principles from the billionaire  Importance of controlling your future Step by step on how to get ahead in life How do you get rich? Useful links:  Billion Dollar Secret "The Billion Dollar Secret" - Book Launch Speech - Rafael Badziag - London 2019 - https://youtu.be/srz5GuhlzeU Rafael Badziag's LinkedIn Time Stamps: [11:00] Rafael Badziag [12.40] How he started his billionaire journey [13:00] The billionaire secret available to you [14:08] Controlling your future [17.30] Step by step on how to get ahead  [21:20]  How did he make his first  million  [25:20]. How he brought E-commerce back to Germany from the US [28.20]  What’s the secret?  [31:43] Can you make this happen? [34:00] What's stopping you? [36:10] Importance of "just do it" [37:05] What to give yourself [41:53] How do you get rich
7/31/202049 minutes, 43 seconds
Episode Artwork

21: Өөрийгөө таньсан хүн л бусдыг таньж, харилцааны урлагийг эзэмшдэг

Сайн уу, та бүхний тэсэн ядан хүлээсэн шинэхэн дугаар ийнхүү орлоо. Энэ удаагийн дугаарт Дасгалжуулалтын Академийн Flow Consultant Д. Ариунаа оролцож байна.  Энэхүү дугаараар 1. Дасгалжуулалтын Академийн хөтөлбөр бусад хувь хүний хөгжлийн  сургалтуудаас юугаараа ялгаатай вэ? 2. Хүний зан чанарын ойлгож, бусадтай харилцах урлагийг яаж эзэмших вэ? 3. Flow Consultant үгний утга учир юу вэ? 4. Хүүхэдтэйгээ харилцах урлагийн талаар 5. Хэл сурахдаа юуг анхаарах вэ? талаар товч тодорхой ярилцлаа.  Та манай " 30 хоногт амьдралаа өөрчилье " аянд бүртгүүлэхийг хүсвэл www.monicabatsukh.com руу ороорой.  Харин Д. Ариунаатай холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/ariunaa.dugaa болон https://www.facebook.com/groups/327208678298046/learning_content/ руу орж холбогдоорой.  Амжилт хүсье!
7/23/202040 minutes
Episode Artwork

20: Хэцүү байдлаас гарахын тулд яах вэ?

Бид өдөр тутамд ямар нэгэн асуудал бэрхшээлтэй тулгарч байдаг. Ихэнх тохиолдолд хэрхэн шийдэх аргаа олохгүй мухарддаг. Хүнд асуудал надад байхгүй гэж зарим хүмүүс боддог ч үнэндээ хүнд асуудлаа үгүйсгэдэг, зугтаадаг, хүнд байдалдаа дасан зохицох гэж өөрийгөө зовоодог. Тэгвэл энэ нөхцөлд яах вэ? Хэцүү байдлаас гарахын тулд хэрэгжүүлж болох гайхалтай зөвлөгөөг та нартаа хүргэж байна. Яг одоо Дасгалжуулалт авахыг хүсвэл 99156053 болон 77156053 дугаарт холбогдоод асуугаарай. Төлбөр: 3 сая төгрөг Харин доорх холбоосоор ороод Дасгалжуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. https://courses.monicabatsukh.com/coaching/
7/19/202036 minutes, 23 seconds
Episode Artwork

19: Амьдралын Дасгалжуулалт авснаар би илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй болсон.

Сайн уу, Бэрхшээл ба Боломж-19 дэх дугаараа ийнхүү хүргэж байгаадаа маш их таатай байна. Энэ удаа Дасгалжуулалтын Академийн Амбассадор, Flow Consultant, Мөнгөний Сэтгэлгээ 2020 хөтөлбөрийн оролцогч, "Amway" бизнес эрхлэгч Б. Тунгалаг оролцож байна. Бид 1. Сүлжээний бизнес тархи угаалт мөн үү? 2. "Amway" бусад сүлжээнээс яагаад онцлог юм бэ? 3. Та эх дэлхийгээ болон өөрсдийгөө хорлох гоо сайхан болон ахуйн бүтээгдэхүүн хэрэглэдэг юм биш биз? 4. Дасгалжуулалт авах нь яагаад чухал юм бэ? 5. Амжилттай байхад юу саад болдог болдог вэ? Яаж өөрийгөө ялах вэ?  зэрэг асуултуудаар илэн далангүй ярилцлаа. "Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийсэн хүн амжилтанд хүрдэг." Хэрвээ та Моникатай ганцаарчилсан дасгалжуулалт авахаар бол https://courses.monicabatsukh.com/coaching/ ру орж бүртгэлээ илгээгээд 99156053 77156053 дугаарт холбогдож баталгаажуулаарай.  Төлбөр 3 сая төгрөг. Таны өөртөө итгэх итгэл, таны үнэ цэнэ 3 саяас хэд дахин их гэж найдаж байна. Ирэх 7 хоногтоо уулзацгаая.
7/9/202033 minutes, 16 seconds
Episode Artwork

18: Зовох сонголтоо та өөрөө хийгээд байгаа юм биш биз?

Хүн өөрөө өөрийнхөө амьдралд эзэн байдаг. Та хэн нэгний төлөө огт биш зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг уу? Бусдын төлөө гээд байгаа бүхэн чинь өөрийнхөө сэтгэлийг тайтгаруулахын тулд хийдэг үйлдлүүд байдаг юм биш биз?  Та өөрөө буруу сонголт хийчихээд өрөөл бусдад алдаагаа тохоод хэр удаан амьдрах гэж? Яагаад? Яг одоо Гэр бүлийн Динамик хөтөлбөр бүртгэлээ авсаар байна, яараарай! https://courses.monicabatsukh.com/fd/ руу ороод дэлгэрэнгүй мэдээлэлтэй уншиж танилцаарай! Харилцах утас: 99156053, 77156053 Гайхалтай амьдрал бүтээхэд таныг чадваржуулна.  Дасгалжуулалтын Академи
7/2/202036 minutes, 16 seconds
Episode Artwork

17: Хийж чадна гэж итгээд үйлдэл хийж эхэлсэн цагаас Боломжууд гарч ирдэг

Сайн уу, манайхаан! Та нартайгаа шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа туйлын таатай байна. Энэ удаа бид тосчин ээж Б. Оргилмааг урьж оролцууллаа. Тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд амьдралдаа хүссэн үр дүнгээ гаргахын тулд зогсолтгүй зүтгэдэг дайчин эмэгтэй. Бид органик гоо сайхны бүтээгдэхүүний талаар болон амин тосны гайхалтай яриаг өрнүүллээ. "Ээжүүд гэлтгүй хүн өөрийгөө байнга голж шилж өрөөл бусадтай харьцуулалгүй өөрийнхөө дуртай зүйлээ хийж байхдаа бүхий л олон боломжуудаас сонголтоо хийдэг бол өөрийгөө голж шилж өрөвдөх тусмаа бахь байдалдаа үлддэг" Түүнтэй хувийн яриа өрнүүлж амин тосны талаар зөвлөгөө авах, органик бүтээгдэхүүн хийж сурахаар бол https://www.facebook.com/OrganicDiversion/ хуудаснаас авахаас гадна https://www.youtube.com/watch?v=LTW7Zz8SrEw&fbclid=IwAR11oCRDQ1yj6vJg9XaMsP_-Pu8IcYtC9qTFNEUMV0w6LZdYl5S6QdTtgEw түүний шинэхэн юутуб сувгаар нь зочлоорой. Харин инстаграмм хаяг нь https://www.instagram.com/p/CByER8RhjQZ/?igshid=65pbvdbvzeod&fbclid=IwAR18oZewsp4W-M7dlWOKVpsAsd_FWUWG9x46RedB2ybyEgmP2toQ6CkrfYI шүү сонсогчид оо!! Та манай Бэрхшээл ба Боломж номыг сонирхож байвал 99156053 дугаарт холбогдон байгаа газраа хүргүүлээд аваарай!
6/25/202037 minutes, 57 seconds
Episode Artwork

16: Чи өөрийгөө өрөвддөг үү?

Үргэлж өөрийгөө өрөвдөөд байгаа хүн өнгөрсөндөө амьдраад байдаг. Тухайн цаг үед би тэгэхийг хүссэн боловч гээд арын хэлж байгаа хэсэг нь бусдаас хамаараад хохирсон хэсгүүд нуугдаад байдаг.  Энэ байдлаас бидэнд гарах арга зам бий. Бид өөрийгөө өрөвдөж хөөрхийлөх тусмаа л өөрийнхөө бүтээж чадах хэсгийг идээд байдаг.  Уг нь би тэгнэ гэсэн боловч... эсвэл би одоо ч өнгөрсөөн, одоо миний хийж бүтээнэ гэж юу байхав, би юугаа чадахав, хөгшин хонины насгүй болсон би...Миний үр хүүхэддээ ч тус болно гэж өнгөрч дээ хөөрхий.. Би одоо сурна ч гэж юу байхав, надад олигтой ажил олдохгүй ээ, би одоо гадаад явах ч өнгөрлөө хөөрхий.. одоо хүнтэй сууна гэдэг худлаа боллоо, намайг хэн тоохов..Хэцүү ч гэсэн тэсээд ингээд амьдрахаас өөр яалтай билээ.. Мэдээж тодорхой хэдэн тохиолдлоор байна, сайхан сэтгэлээр бусдад туслахыг үгүйсгээгүй. Харин үргэлж бусдын зовлонг яриад, түүнийг нь шийдвэрлэх гэж зүтгэхдээ чи МУУ ХҮН болоод байна. Чи тухайн хүндээ тус хүргэчихээд өөрөө хохирогч болоод байна, хариу тус эсвэл эерэг үр дүн хүлээх зууртаа л тухайн хүнээс шалтгаалаад өөрийгөө золиослоод байна. Бас болоогүй, чи нэг л хүндээ үргэлж туслахдаа бусдын ХӨГЖИХ БОЛОВСРОХ, БҮТЭЭХ эрхийг нь зөрчөөд байна.. Гэр бүлийн Динамик хөтөлбөртөө ороод ирвэл тэнд жинхэнэ амьдрал, арга ухаан, Боломжууд хөвөрч байна..https://courses.monicabatsukh.com/fd/ руу ороод сайхан судлаарай. Харилцах утас 99156053 77156053
6/18/202034 minutes, 9 seconds
Episode Artwork

15: Хүн чин сэтгэлээсээ дурласан зүйлээ өөртөө татдаг

Сайн байцгааана уу, та нартаа 7 дахь зочноо уулзуулж байгаадаа маш их таатай байна. Энэ дугаараар манай Дасгалжуулалтын Академийн Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн оролцогч Э. Дэлгэр зочилж бид  амттай ярилцлага өрнүүллээ.  Үнэ цэнэ гэж юу юм бэ? Яагаад заавал Дасгалжуулалтын Академийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай вэ? Ажил амьдрал нь үнэхээр бүтэхээргүй дорой болсон хүмүүс л хөтөлбөрт хамрагдах ёстой гэж үү? Хүний зан чанарын төлөв байдлыг мэдсэнээр бидний харилцаа хэрхэн сайжрах боломж байдаг юм бол?  Манай Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн бүртгэл хэвийн үргэлжилж байна. https://courses.monicabatsukh.com/fd/ руу ороод сонирхоорой.  Харилцах утас 99156053 77156053  Дараагийн удаа эргээд уулзацгаая. 
6/11/202023 minutes, 59 seconds
Episode Artwork

14: Та гэр бүлийн мөнгөний асуудлаа зохицуулж чадаж байна уу?

 Гэр бүлийн мөнгөний асуудалд түүртэж өөрийгөө зовоож байна уу? Энэ талаар санхүүгийн мэдлэгийг хаанаас олж авах боломжтой вэ? Юугаар нь өөрийгөө санхүүгийн боловсролтой гэж харах вэ? Гэр бүлд үүсдэг мөнгөний асуудлаа хэрхэн шийдэх вэ? Бие биенээсээ яаж эдийн засгийн хувьд хараат бус байх вэ?   Мөнгө хэн их олж байгаа нь биш нэг нэгнээ мөнгөнөөс болж үзэн ядахгүй гэр бүлдээ бүтээж байгаа үнэ цэнээр нь үнэлдэг гайхалтай арга ухаанд суралцаарай. Энэ бүх академик талын мэдлэгийг манай ГЭР БҮЛИЙН ДИНАМИК хөтөлбөрөөс олж аваарай. Доорх холбоос дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. https://courses.monicabatsukh.com/fd/
6/8/202028 minutes, 1 second
Episode Artwork

13: Гадаадад амьдардаг гэр бүл, хүүхдийн боловсрол хөгжил

Энэ удаа та нартайгаа "LEADER" хэвлэлийн компанийг үүсгэн байгуулагчдын нэг Э. Хулан оролцож байна. Тэрээр хүүхэд хөгжил, гэр бүлийн талаар Солонгост дахь Монгол гэр бүлүүддээ зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Мөн Англи Солонгос Монгол 3 хэл дээр уншдаг номнуудыг Монгол хүүхдүүддээ зориулан хос хэлтэй болгох дадал зуршлыг бий болгохоор бүтээсэн. Ер нь гадаадад амьдардаг гэлтгүй Монгол хүүхдүүд ч гэсэн хос хэлтэй байх зайлшгүй чухал үе ирээд байгаа юм. Энэ нь цаашлаад хүүхдийн тархины хөгжил, хувь хүний хөгжил, шинэ зүйлийг сурах чадвар, ялгаатай соёлд суралцах гээд маш олон давуу талтай. Учир нь цаг үеэ дагаад хөгжихгүй бол нийгэмдээ гологдох, цаашлаад  ч тухайн орны хэлийг заавал сурах шаардлагатай ч, эх хэл соёлоо мартуулахгүй байхын тулд Монгол хэл соёлыг нь эцэг эхчүүд нь ярьж, хэлж ойлгуулах нь зайлшгүй зөв юм. Хэрвээ та номны талаар мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/leader.book.568 холбоосон дахь пэйжээс лавлаарай. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
6/4/202023 minutes, 54 seconds
Episode Artwork

12: Хүүхдийн өсөлтийн үе ба эх үрийн холбоос

Энэ удаа Гэр бүл судлаач Б. Амармэнд оролцож байна. Бид энэ дугаараараа Хүүхдийн өсөлт, эх үрийн холбоос гэж юу вэ? Гэр бүл зохиохоос өмнө ханиа сонгох шилдэг аргууд юу вэ? Гэрлэлтийн өмнөх бэлтгэл хэр байна вэ? Жирэмсэн үед эхнэртэйгээ хэрхэн харилцах вэ? Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Хайртай хүндээ өгөх биш авах гээд байна уу? талаар бид гайхалтай яриаг өрнүүллээ. Манай Гэр бүлийн Динамик хөтөлбөрт яг одоо бүртгүүлээд энэ бүх асуултуудын хариултыг олоод аваарай. https://courses.monicabatsukh.com/fd/ Хөтөлбөрийн үнэ 2 сая төгрөг ба хосоороо 3 сая төгрөгөөр бүртгүүлээрэй. Хөтөлбөрийн үнэ цэнэ нь үнэхээр үгээр хэлэхийн аргагүй ид шидтэй учраас амьдралаа хэдэн төгрөгнөөс доогуур бүү үнэлээрэй! Бидэнтэй харилцах утасны дугаар 99156053, 77156053 Зочинтой холбогдохыг хүсвэл Leader Amka файсбүүк хаягаар эсвэл 95371075 дугаар луу холбогдоорой. 
5/28/202044 minutes, 4 seconds
Episode Artwork

5: Find Your Why, Find Your Niche with Colin Scotland

Colin Scotland took his own E-Commerce business from zero to £4million per year revenue (before it failed spectacularly in 2013). He has since built a thriving marketing coaching business and have the privilege of sharing his experience with creative entrepreneurs from around the world. Colin's mission and purpose is as Seth Godin wrote to “help others become who they seek to become”. Colin will share his Two Circles exercise to help you gain clarity and unlock limitless potential in your life and business. Discover your WHY and connect with your true purpose... So you can actually enjoy the challenge of building the lifestyle business you want This exercise will show you how to match your genius to potential clients WHO care... So you can do more great work with people who actually value what you do Uncover HOW you solve problems for your clients... So you never have to sell ever again... You are simply solving problems and serving others by doing what you do best Get in touch with Colin Scotland https://www.colinscotland.com/ Monica Batsukh www.monicabatsukh.com
5/27/20201 hour, 11 minutes, 10 seconds
Episode Artwork

11: Хажуудах хүмүүс чинь болохгүй байна уу?

Сайн байцгаана уу, та нартайгаа цоо шинэхэн дугаараараа уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. Миний хажууд байгаа хүн л өөрчлөгдчихвөл би асуудалгүй гэж хараад бусдад буруу өгөөд, хэн нэгнийг өөрчлөх гээд хамаг алтан цагаа хий дэмий гарздаад яваа юм биш биз дээ. Гэр бүлийн харилцааны хувьд асар их доголдолтой, болоод байгаа юм шиг мөртлөө нэг л болохгүй байгаа зүйлс овоороод стресс үүсээд байна уу? Энэ асуудлыг яаж зохицуулах вэ? Харилцааны нандин урлагийг эзэмшиж, бусадтай таатай, өөртөө ч таатай харилцааг үүсгэмээр байвал яг одоо манай "ГЭР БҮЛИЙН ДИНАМИК" хөтөлбөрт бүртгүүлээд ороод ирээрэй, манай багийнхан таныг тосоод л авна.. Энэ холбоос  https://courses.monicabatsukh.com/fd/ руу ороод сонирхоорой. 
5/25/202033 minutes, 38 seconds
Episode Artwork

10: Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө удирдахуй

Энэ удаа манай зочноор "Өөрчлөлтийн хөтөч" ТББ- ын гүйцэтгэх захирал Б. Хишигдэлгэр эгч маань оролцлоо. Бид яриагаа дуусгаж чадахааргүй үнэхээр үнэ цэнэтэй сайхан ярилцлага болсон. Энэ ярилцлаганаас өөрийнхөө алдааг олж хараад өөрийнхөө сэтгэл хөдлөлөө удирдаж сурах алхмаа хийгээрэй! Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн бусадтай харилцахад асуудалтай байдаг. Хайртай хүмүүсээ алдахаас айхдаа урдуур нь орж хийх нь тухайн хүнийхээ суралцах, өөрийнхөө төлөө хөгжих эрхийг нь хааж байдаг.. Архи уудаг хүнийг "архичин" гэж хараад байгаа тухайн хүн нь өөрөө давхар хамааралтай болсон байдаг. Яг одоо Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна. Бүртгүүлэхийг хүсвэл https://courses.monicabatsukh.com/fd/ линкээр зочлоод ороод ирээрэй! Бид хөтөлбөр дээрээ харилцааны маш гоё арга техникүүдийг зааж, ирээдүйдээ итгэх итгэлийг өгөх болно. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
5/21/202041 minutes, 27 seconds
Episode Artwork

9: Өөртөө итгэлтэй хүн мөрөөдөлдөө хүрч чадна

Сайн уу, манайхаан. Удаах зочноо болгож Дасгалжуулалтын Академийн Амбассадор Сувдаатай уулзуулж байна. Тэрээр илүү өөртөө итгэх итгэлээ сургалтаасаа олж аваад Бэрхшээл ба Боломж номны үгээр хуанли гаргажээ. "Хүн өөртөө л итгэлтэй байвал юунд ч хүрч чаддаг юм байна" гэдгийг маш сайн ойлгожээ. Яагаад Амбассадор болсон бэ?  Хамгийн том Бэрхшээлийг хэрхэн Боломж болгож харж байсан бэ? Гарц шийдэл болон олон сонирхолтой зүйлсийг ярилцлаа.   Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа Монголчуудынхаа Бэрхшээлийг бид шийдэх гэж өөр өөрийн өнцгөөсөө хичээж яваа гэдгийг мэдрэхэд үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн шүү. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
5/14/202033 minutes, 31 seconds
Episode Artwork

8: Хүн суралцахын тулд амьдардаг

Сайн уу, манайхаан! Энэ удаа та нартаа Дасгалжуулалтын Академийн Амбассадор Т. Сансартуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Хүн юуны тулд амьдардаг вэ? 30 хоногийн аян болон хөтөлбөрүүдээс юу олж авсан бэ? Англи болон Япон хэл сурсан нууц нь юу байсан бэ?  Түүнтэй холбогдож манай байгууллагын талаар сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж болно шүү. Дашрамд дуулгахад Kizuna Education Center Япон хэлний сургалтын төвийн нэмэлт мэдээллийг аваарай. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиагаар холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
5/7/202041 minutes, 45 seconds
Episode Artwork

7: Залуу хүний хөгжил

Сайн уу, манайхаан. Энэ удаа хамгийн анхны зочноо та нартайгаа уулзуулахааар учиргүй их догдолсон байдаг юм. Та нар маань таних л байх даа, Галаа ахыг маань. Тэрээр Монголд амьдардаг эгэл жирийн бас зоргоороо нэгэн. Нийтлэл бичиж, ТВ контэнт бэлтгэн өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцдаг. Залуу хүний хөгжил ямар түвшинд яваад байна, Монгол залууст ямар давуу тал байна, ямар сул тал байна? Бид юун дээр анхаарвал зохих вэ? Гадаадад амьдардаг Монголчуудын түгээмэл алдаа, сайн чанар юундаа байна зэрэг олон асуудлын талаар бид ний нуугүй элдэв баг зүүлгүй нэмэлт хачиргүйгээр бэлдлээ. Түүний талаар мэдэхийг хүсвэл Galbadrakh Gombosuren түүний сошиал хаягаар холбогдоорой.   Бид цаашдаа ч мөн хамтарч олон залуустаа чанартай мэдээлэл мэдлэг олгохоор зэхэж байгаа гэдгээ дуулгахад таатай байна. Ирэх 7 хоногтоо энэ өдрөө уулзацгаая! Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
4/30/202055 minutes, 54 seconds
Episode Artwork

6: Эрчүүдийн нууцлаг ертөнцийн талаар

За сайн сууцгааж байна уу, манайхаан! Цоо шинэхэн дугаараараа уулзаж байгаада бид маш таатай байна. Эрчүүд яагаад цаанаа л нэг нууцлагдмал байдаг вэ? Тэднийг ойлгоход яагаад ихэнхдээ хэцүүхэн байдаг юм бол? Эрчүүд ингэж ярьж болохгүй, эрчүүд уйлж болохгүй, сэтгэл доторхоо уудлаад ярья гэхээр гоншигоносон болчих гээд байдаг асуудлыг бид анзаардаг ч анхааралгүй орхисоор л байдаг.   Бид адилхан хүн л учраас тэдэнтэй ярилцаж тэднийг илүү ойлгох нь чухал юм шүү.  Яавал бид ойлголцоход хялбар байх бол, нөхрөө, найз залуугаа, хүүгээ өөрчилнө гэж бодолгүй байгаагаар нь хайрлахын зэрэгцээ өөрийгөө ямар ч нөхцөлд ойлгож, өөртөө хамгийн итгэлтэйгээр амьдрах шиг амттай зүйл хаана байх билээ.. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
4/23/202037 minutes, 26 seconds
Episode Artwork

4: 2020 ондоо зорилгодоо хүрч чадах уу?

2020 онд заавал зорилгодоо хүрнэ гэж бодчихоод ахиад л одоо чадахгүй нь уу, би яг хийж чадах уу гэдэгтээ эргэлзсээр байгаа юм биш биз дээ.  Өөртөө итгэж, өөрийгөө хайрлаад, мөрөөдөлдөө хүрэх алхмуудаа хэрхэн тодорхойлох вэ? Энэ удаагийн подкастаа сонсохдоо бэлэн үү? Энэ онд хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн байна уу? Зорилгодоо энэ жил хүрчихвэл гоё шүү тийм ээ? Харамсалтай нь бид жил болгон гоё юм ярьдаг ч тэрийгээ биелүүлж чаддаггүй. Яагаад? Зорилгодоо хүрэхийн тулд чи бид юун дээрээ анхаарах талаар Моника эгч маань энд хуваалцсан байгаа. Энэ яриа чамд томыг харж, амжилтанд хүрэхэд хэрэгтэй зөвлөмжүүдээр дүүрэн байгаа шүү, сонсоорой найзуудаа!  Бидэнтэй ний нуугүй ярилцаад сэтгэгдлээ үлдээгээрэй.
4/16/202033 minutes, 24 seconds
Episode Artwork

3: Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа

За сайн байцгаана уу, манайхаан! Та нар маань удаан хүлээв үү? Ингээд манай 3 дахь подкаст бэлэн боллоо. Энэ удаа "Эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа" лайваасаа хэсэгчлэн та нартаа хүргэж байна.  Эрүүл сексийн харилцаа гэж яг ямар байдаг вэ? Секс хийлгүйгээр дарга захирлаасаа албан тушаал ахих боломж эмэгтэйчүүдэд үнэхээр боломжтой байдаг тэр нөхцөлийг харж байна уу?  Нөгөө талаас эрчүүд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд уучлаад хүлээгээд ахин дахин доромжлуулдаг эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн хувьд  асар буруу хандлага байгаад байна гэсэн үг. Яагаад эмэгтэйчүүд л зөвхөн бүх буруутны эзэн болох ёстой гэж? Нөхөр нь өөр бүсгүйг хайрлаад байхад л өнөөх эмэгтэй рүү хашхирахаасаа өмнө эхлээд нөхөртэйгөө тулж харьцаж чаддаггүй вэ? гэх зэрэг олон асуултын хариуг та эндээс олох болно. Сэтгэгдлээ үлдээж бидний ажлыг үнэлээрэй! Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
4/10/202034 minutes, 9 seconds
Episode Artwork

2: Сайхан амьдрах шилдэг арга ухаан юу вэ?

Сайхан амьдрах арга ухаан чиний, таны хувьд юу вэ? Сайхан амьдрах шилдэг арга ухааныг хөгжүүлэхэд чинь 5 зөвлөгөө өгье. Өөрийн болгоод аваарай. 1. Сэтгэлгээгээ хөгжүүл. Сайхан амьдрах эрч хүчээ хорт могойнд энергиэ соруулж байгаа мэт нөхцөлөөс гарах ганцхан сайн арга бол өөрийнхөө сэтгэлгээг хөгжүүлэх. Муу муухайн юмны эсрэг зогсож өөрийгөө өөрчлөх хүч сэтгэлгээ сайтай хүнээс л ундардаг. 2. Мэддэгээ үйлдэл болгож амьдралдаа хэрэгжүүл. Бүхнийг мэддэг байлаа гээд амьдрал сайжрахгүй, мэддэг юм чинь амьдралд чинь ач буянаа өгөөд ирэх үеэс л хүний амьдрал цэцэглэдэг. 3. Сөрөг нөхцөл байдлаас татгалзаж сур. Энергийг чинь сордог хүмүүс, орчин, муу дадлуудаас болж хорт могойнд хорлогдсон мэт байдалд бүү дасан зохьц. Таалагдахгүй юманд тал засах шаардлага чамд байхгүй. 4. Үгийн баялагаа өөрчлөх замаар баялаг ертөнцийн сэтгэлгээ рүү шилж. Үгээр түүнийгээ илэрхийлж чадахгүй бол тэр ертөнц таных биш. Бодлоо, төсөөллөө, мэдлэгээ, ойлголтоо, мэдрэмжээ үгээр илэрхийл. 5. Харилцааныхаа чадварыг хөгжүүл. Ямар ч нөхцөл, ямар ч орчин хариу үйлдэл хийх чадвараасаа шалтгаалж хүн боломжуудаа өргөсгөдөг. Харилцааны асуудлаас болж гүүрээ бүү шатаа. Бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
4/2/202029 minutes, 41 seconds
Episode Artwork

1: Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?

Сайн байцгаана уу, дэлхийн өнцөг булан бүрт суугаа оюунлаг монгол залуус аа, та нартаа зориулан бэлтгэсэн Бэрхшээл ба Боломж подкастынхаа анхны дугаараар Дасгалжуулалтын Академийн Happiness Speaker Өнөрөө нь Моника эгчийнхээ ярьсан Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ? сэдвийг хүргэхээр бэлдлээ. Шинэхэн сонсогчид бидний “30 хоногт амьдралаа өөрчилье аян” д оролцохыг хүсвэл www.monicabatsukh.com руу ороод бүртгүүлээд амьдралдаа гайхалтай өөрчлөлтийг бий болгоорой. Бидэнтэй холбогдох сошиал медиа холбогдоорой. Facebook Twitter Linkedin Youtube Instagram
3/25/202030 minutes, 21 seconds