Winamp Logo
Айлын Хүүхдүүд Подкаст Cover
Айлын Хүүхдүүд Подкаст Profile

Айлын Хүүхдүүд Подкаст

Mongolian, Education, 1 seasons, 13 episodes, 17 hours 9 minutes
About
Гадаадад суралцахаар төлөвлөж байна уу? Хаашаа аль улсыг зорихоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай подкаст дэлхийн өнцөг булан бүрд суугаа энгийн нэгэн монгол оюутнуудыг урьж оролцуулан сургууль, амьдрах орчин, нийгэм зэрэг гадаадад сурахаар төлөвлөж буй хүн бүхэнд тулгардаг асуудлуудын талаар тэдний бодит түүхийг сонсож та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. Таалагдвал найзуудтайгаа хуваалцаарай, subscribe!
Episode Artwork

#12 Buyna from LA, California

Америк улсын Калипорниа мужийн New School of Architecture and Design-д архитектур мэргэжлээр магистраа төгсөөд одоо мэргэжлээрээ Лос Анжелес хотод ажиллаж байгаа Буянаа маань оролцлоо. Банкны удирдлагаар Монголд төгсөн ажиллаж байгаад мэргэжлээ өөрчлөж дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд карьераа өөрчлөх бодолтой хэн бүрт маш хэрэгтэй дугаар болсон байх гэж бодож байна. Америкт магистраар сурангаа ажиллах боломж мөн төгсөөд ажиллах, ажлын виза зэрэг сэдвүүдээр мөн ярилцлаа. Таалагдсан бол коммент үлдээгээрэй бас биднийг subscribe хийвэл шинэ дугаар алдахгүй сонсох болно шүү. Баярлалаа.  Porgram Website: https://newschoolarch.edu/academics/school-of-architecture-and-cm/school-of-architecture/graduate-architecture-programs/master-of-architecture-ii/ Instagram: https://www.instagram.com/buyana19/
09/02/20231 hour 11 minutes 10 seconds
Episode Artwork

#9 Aria from Budapest, Hungary

Манай энэ удаагийн зочиноор Унгар, Будапешт хотын Obuda их сургуульд 'Industrial design'-р сурж байгаа Ариунзаяа маань оролцлоо.  Ариа маань их сургуульд явхаасаа өмнө 5-6 компанид ажиллаж туршлага хуримтлуулж чадсан бөгөөд бид gap year авах, баклаврын зэрэггүйгээр ажиллах боломж, linkedin хөгжүүлэлт, гадаадад болзох гэх мэт маш олон сонирхолтой олон сэдвийг хамран ярьсан байгаа. Сонсогч та бүхэн шимтэн сонсоорой <3 Сургуулийн website: https://uni-obuda.hu/main-page/ Fb: Aria Zorigt Insta: @aria_zrgt
02/12/20221 hour 34 minutes 36 seconds
Episode Artwork

#8 Batuujin from California, USA

Манай энэ удаагийн зочиноор Америкийн Калипорниа муж дахь Scripps судалгааны төвд Бүтцийн биологийн судалгааны чиглэлээр докторын судалгаа хийж байгаа Батуужин маань оролцлоо.  Батуу маань баклаврын зэргээ Япон улсын Нагояа их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр хамгаалсан бөгөөд Япон дахь оюутны амьдрал болон Америк дахь судлаачын амьдралаа ний нуугүй хуваалцсан дугаар боллоо.  Америкийн Scripps судалгааны газар https://www.scripps.edu Нагояа сургуулийн G30 програм https://admissions.g30.nagoya-u.ac.jp Fb: Batuujin Burendei Insta: @batuujin
23/10/20221 hour 23 minutes 45 seconds
Episode Artwork

#5 Nomin from Sydney, Australia

Манай энэ удаагийн зочиноор Америкийн Нью-Йорк Албани их сургуульд баклавраа Clinical Psychology & Communications чиглэлээр төгсөөд одоо Автралийн Сидней хотын Маккуари их сургуульд Public Health, Infectious disease control мэргэжлээр магистраа хийж байгаа Номин маань оролцлоо. Америк дахь оюутны амьдрал болон Австралид дахь амьдралаа харьцуулан бидэнтэй хуваалцаж карьераа яаж төлөвлөж байгаа талаараа дэлгэрэнгүй хуваалцлаа. https://www.facebook.com/noomi3.e
15/08/20221 hour 15 minutes 8 seconds