Episode#23. Telo Tulku Renpoche
Манай залуу үе өөр болсон. Сайн талаараа өөр. Дэлхий ертөнц тэдэнд тун ойрхон болсон. Тэд хүссэн зүйлээ интернетийн тусламжтай хялбархан сурах боломжтой. Ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл хэдэн товч дарахад л хангалттай. Хэдэн өдрийн дараа өөрөө хаалган дээр чинь хүрээд ирнэ. Буддизмын талаар илүү их зүйл олж мэдмээр байвал бүх зүйл гарын доор байгаа. Гэхдээ бид ихэнх эрч хүч, хүчин чармайлтаа гадна харагддаг зүйлсээ сайжруулахад үрдэг. Мөнгө олж, байшин барьж, карьераа бүтээж, машин худалдаж авна, үнэтэй хувцас худалдаж авна гэх мэт. Тэдгээр зүйлс хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Мэдээж хэрэгтэй. Тэдгээр зүйлс ч бас хөгжлийн нэг хэсэг. Даяарчлал болон капитализмын нэг хэсэг. Бид хувийн онцлогоо мартаад байдаг. Бид өөрсдийгөө мартаад байдаг.Бодькаст подкастын 2022 оны анхны дугаарт Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн Москва дахь Төвдийн соёл мэдээллийн төвийн өргөмжит төлөөлөгч Тело түлкүү ренбуучий.
1/3/2022 • 53 minutes, 45 seconds