Winamp Logo
Оюунлаг Оршихуй Cover
Оюунлаг Оршихуй Profile

Оюунлаг Оршихуй

Mongolian, Cultural, 1 season, 38 episodes, 19 hours, 38 minutes
About
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Элчин сайдын яам Британи Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хамтран зохион байгуулж буй “Оюунлаг оршихуй” цуврал подкаст.
Episode Artwork

N40 Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Э.Эрдэнэсувд

“Оюунлаг Оршихуй” подкаст 40 дэх дугаарт Цахим говь ТББ Гүйцэтгэх захирал, STEM сургалтын багш Энхтайванын Эрдэнэсувд уригдан оролцлоо. Монголын хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа Монголоо дэлхий нийтэд таниулдаг "Монголын дуу хоолой" радио нэвтрүүлэг, "MNВ World" Англи хэлний суваг зэрэгт ажилласан. 2000 онд Медиа сити гэгдэх Манчестер хотод мэргэжил дээшлүүлэх, цаашид суралцах зорилготойгоор суралцаж байтал ковид гарч гадаадад гацаж, олон зүйлийг үзэж туулж бодож тунгаасан нь түүний цаашдын ажил, амьдралын чигийг тодорхойлох томоохон хүчин зүйл болжээ. Тухайн үед гадаадад гацаад байсан олон Монголчуудын дуу хоолой болон подкастын ярилцлагууд хөтлөхийн зэрэгцээ бусад төрлийн мэдээллээр ханган ажиллаж байснаар нь Британи дахь Монголчууд олонхиороо таних болсон билээ. Тэрээр өдгөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо хөдөөгийн хүүхэд багачуудыг технологийн шинэ эринд хөл нийлүүлэн алхуулах, хөдөөд хөгжлийг бий болгохын төлөө ажиллаж бүтээж, тэр чиэнээгээрээ амжилт бүтээл арвинтай явна. Сүүлийн 2 жил гаруйхны дотор юуг бүтээж ямар амжилтад хүрч яваа, цаашид юу хийж бүтээхийг зорьж буй талаар та энэ удаагийн дугаараас тухлан сонсоорой! #60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat Uuganbayar Brumpton --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
9/29/202330 minutes, 40 seconds
Episode Artwork

N39. Wolff Architects компанид туслах архитектор Б. Жавхлан

Оюунлаг Оршихуй подкастын 39 дэх дугаарт Британи дахь Монголчуудын хоёр дахь үеийн төлөөлөл Wolff Architects компанид туслах архитектор Буджавын Жавхлан уригдан оролцлоо. Тэрээр хүүхэд насандаа барууны ертөнцөд хөл тавьж дунд сургуулийн боловсрол Голландад эзэмшээд улмаар архитектор мэргэжил эзэмшихээр Англид ирсэн тухайгаа, Англид итгэмжлэгдсэн архитектор болох үе шатууд ямар байдаг тухай болоод ер нь архитектор мэргэжлийн онцлогийн талаар хууч хөөрөв. Архитектор, ер нь барилгын салбараар мэргэших хэн бүхэнд мэдлэг мэдээлэл хүртээх сонирхолтой ярилцлага болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тухлан сонирхоно уу! #60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН Ganzo Ulaan UuganaaChat Uuganbayar Brumpton --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
9/23/202325 minutes, 38 seconds
Episode Artwork

N38. Сагсан бөмбөгийн МОНБРИТ клубийн хамт олны төлөөлөл

Оюунлаг Оршихуй подкастын 38 дахь дугаарт Британи дахь Монголчуудаа сагсан бөмбөгийн спортоор дамжуулан нэгтгэн нягтруулж нийтээрээ эрүүл чийрэг, эв нэгдэлтэй байхад уриалан, идэвхи санаачилга хичээл зүтгэл гарган ажиллаж буй МонБРит Клубийн хамт олны төлөөлөл оролцож ажил үйлсийнхээ талаар танилцууллаа. Тус клуб нь үүсгэн байгуулагдаад 6 жил болж буй ч энэ хугацаанд сагсан бөмбөгийн спортыг Британи дахь Монголчуудынхаа дунд идэвхитэйгээр сурталчлан түгээж, үе үеийн Монголчуудаа татан оролцуулахад анхааран олон төрлийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ Европын орнуудад болдог Монголчуудын уламжлалт тэмцээнүүдэд өргөн бүрэлдэхүүнтэй байнга оролцож амжилт нь жилээс жилд ахин дээшилж байгаа тухай. Мөн уг клуб нь олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд, тухайлбал Европод болдог Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив босгодог Хөх Толбо тэмцээнд уламжлал болон оролцож хандив өргөдөг, жил бүрийн хүүхдийн баяраар МонЧарити-н Hyde Park-д зохион байгуулдаг Спорт өдөрлөгийн уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулдаг, цагаан сар, үндэсний баяр наадмын үеэр Хүүхдийн барилдааныг ивээн тэтгэдэг гэх мэт цөөнгүй ажлуудыг уламжлал болгож байна. МонБрит нь цаашид ч нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг тогтмол хийхээр Чарити байгууллага болон бүртгүүлээд буй аж. Түүнчлэн 9 сарын 30-д зохион байгуулах МонБритийн нээлттэй тэмцээнийхээ бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Британи дахь Монголчуудын нэгэн төлөөлөл МонБритийн хамт олны яриаг тухлан сонирхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
9/16/202336 minutes, 27 seconds
Episode Artwork

N37. Ms Fiona Blyth. British Ambassador to Mongolia

Оюунлаг Оршихуй подкастын 37 дахь дугаарт ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин Сайд, Хатагтай Фиона Блайт уригдан оролцлоо. Монгол улсад ирээд сар гаруйхан болоод буй эрхэм сайдаас Монгол орны талаарх анхны сэтгэгдэл, ирэх 3 жилийн бүрэн эрхийн хугацаандаа хийхээр бодож төлөвлөж буй ажил хэргийнх нь талаар асууж ярилцав. Хоёр орны хоорондох худалдаа эдийн засаг, улс төрийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна боловсрол, хөдөө орон нутгийн хөгжил, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэм дэх тэгш оролцоог бий болгох зэрэг цөөнгүй чиглэлд анхааран ажиллах тухайгаа тэрээр өгүүллээ. Британийн ЭСЯамнаас 9 сарын 23-д Inspire me нэртэй Британид суралцахад зөвлөлгөө өгөхөөс гадна ерөөс сурч боловсрох урам зоригийг хүрэлцэн ирэх оюутан залууст өгөх зорилготой томоохон арга хэмжээ зохиохоор бэлтгэл ажилаа ханган ажиллаж буй аж. Британийн засгийн газрын хуудсан дахь түүний товч танилцуулга: Curriculum vitae Full name: Ms Fiona Blyth Year Role 2021 to 2022 Cabinet Office, Russia / Ukraine Team Leader, National Security Secretariat 2020 to 2021 Cabinet Office, Principal Analyst (Middle East) 2017 to 2020 Mogadishu, Senior Political Affairs Officer, United Nations Assistance Mission in Somalia 2013 to 2017 FCO, United Kingdom Mission to the United Nations in New York, Senior Policy Adviser 2013 New York, Policy Analyst, International Peace Institute 2012 New York, Researcher to the Director of Policy, the Clinton Foundation 2011 to 2012 FCO, Desk Officer, European Counter Terrorism 2006 to 2010 British Army, Officer --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
9/9/202324 minutes, 7 seconds
Episode Artwork

N36. 'UK Mongol Runners' Клубийг санаачлагч, хүмүүнлэгийн үйлстэн Д.Үднаран

“Оюунлаг Оршихуй” подкаст #36. Британи дахь Монголчуудын Гүйгчдийн Клубийг үүсгэн байгуулагч Дашзэвэгийн Үднаран Оюунлаг Оршихуй подкастын 36 дахь дугаарт Британи дахь Монголчуудын Гүйгчдийн Клубийг үүсгэж, нийтээрээ гүйх дадал хэвшлийг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, мөн чөлөөт цагаа хүмүүнлэгийн ажилд зориулж ирсэн нь үнэлэгдэн Британийн Улаан Загалмай Нийгэмлэгээс нэр дэвшигдэн Британийн Хаан 3-р Чарьлзийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн хүндэтгэлийн арга хэмжээнд уригдаж байсан Дашзэвэгийн Үднаран оролцлоо Тэрээр Британид анх ирж байх үеийн дурсамж, өөрийн хичээл зүтгэлээр Англи хэлийг богино хугацаанд сайн сурснаар ажил мэрэгжил дэвших боломж нь нээгдэж байсан тухай, Британичууд хүмүүнлэгийн ажилд ямархан ач холбогдол өгч хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнуудаа асрах тогтолцоог бий болгож буй тухай, гүйлтээр хичээллэж улмаар Монголчуудаа эрүүл байхын нэгэн хүчин зүйл болсон гүйлтэд олноор хамруулан дадал хэвшил болгож, нэгэн хамт олныг бүрдүүлж, баяр наадмын гүйлтийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулж буй тухай гээд олон сэдвээр хууч хөөрлөө. Тухлан сонирхоорой --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
9/2/202327 minutes, 48 seconds
Episode Artwork

N35. Sarah Malyan, creative artist, and administrator of the HU Official Int Fan Group

Оюунлаг Оршихуй подкастын 35 дэх дугаарт уран бүтээлч, Хү Хамтлагийн олон улсын дэмжигчдийн группийн нэгэн зохицуулагч, бие даасан уран бүтээлч Сара Малиан/Sarah Malyan оролцлоо. Тэрээр ХҮ хамтлагийг яагаад дэмжих болсон, өдгөө 5 тивийн олон улсуудаас элссэн 60 гаран мянган гишүүнтэй уг хамтлагийн дэмжигчдийн гурппийн онцлог, ХҮ хамтлагаар дамжин Монголын түүх соёлд хэрхэн татагдан орсон, мөн 2022 оны Лондонгийн наадмыг үзээд Монгол явахаар шийдсэн тухай, улмаар саяхан гэр бүлээрээ Монголд очиж амрахдаа үзэж туулсан сонин сайхнаасаа дэлгэрэнгүй хуучиллаа. Хү хамтлагийн дэмжигчдийн хуудсанд тэрээр үе үе Монголын соёл, зан заншлын онцлог зэргийг үзүүлсэн сонирхолтой постууд оруулж Монголыг сурталчлан таниулж байдаг билээ. Түүний илэн далангүй инээд наргиантай ярилцлагыг тухлан сонирхоорой! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
8/26/202328 minutes, 38 seconds
Episode Artwork

N34. Philip Malone, The British Ambassador to Mongolia between 2018 and 2023

Оюунлаг Оршихуй подкастын 34 дэх дугаарт 2018-аас 2023 онуудад ИБУНХУ-аас Монгол Улсад Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин Сайдаар ажилласан, эрхэм Филип Малоне уригдан оролцлоо. Британийн гадаад харилцаа, дипломатын албанд 40 гаруй жил ажиллахдаа дэлхийн олон оронд тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудад хэдэнтээ томилогдон ажилласан, дипломатын албаны арвин их мэдлэг туршлагатай тэрээр Монгол оронд 5 жил элчин сайдаар суусан үеийнхээ бодол сэтгэгдэл, хоёр орны хоорондох харилцааны талаар хууч хөөрлөө. Таалан соёрхоно уу! Британийн засгийн газрын хуудсан дахь түүний товч танилцуулга: https://www.gov.uk/government/people/philip-malone Philip Malone was appointed British Ambassador to Mongolia in 2018. He joined the Foreign & Commonwealth Office (FCO) in 1981. He has served in a range of FCO and overseas posts, with a particular focus on Asia and Europe, including postings as Deputy Head of Mission in Helsinki, Head of Chancery in Singapore and as British Ambassador to Laos. April 2018 to 2023 British Ambassador to Mongolia 2015 to January 2018 FCO, Deputy Head, South East Asia and Pacific Department 2012 to 2015 Vientiane, Her Majesty’s Ambassador 2008 to 2012 Helsinki, Deputy Head of Mission 2003 to 2008 Singapore, Head of Chancery 1999 to 2002 FCO, Head of France/Benelux Section and Deputy Head of Department 1995 to 1999 Bandar Seri Begawan, Second Secretary, Defence/Chancery 1992 to 1994 Luxembourg, Third Secretary, Trade/Press and Public Affairs 1989 to 1992 FCO, Assistant Parliamentary Clerk 1986 to 1989 Guatemala City, Third Secretary 1983 to 1986 Buenos Aires, Attaché 1981 to 1983 FCO, Attaché, Eastern European and Soviet Department --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
8/19/202328 minutes, 25 seconds
Episode Artwork

33. Alan Sanders, а renowned Mongolist, freelancer, and independent scholar

Оюунлаг Оршихуй подкастын 33 дахь дугаарт Зохиолч, Монгол судлаач Алан Сандерс гуай уригдан оролцлоо. Зохиолч, судлаач Алан Сандерс нь Монгол судлалтай холбогдон 50 гаруй жил ажиллахдаа дэлхийн Монгол судлалын хүрээнд бүрнээ танигдсан нэгэн. Тэрээр Монголын эрдэмтэд тухайлбал Британид цөөнгүй жил сууж ажилласан Др Ж.Бат-Ирээдүйтэй хамтран Монгол хэл сурах бичгийг бүтээж, түүнчлэн Монголын улс төр эдийн засгийн өнгөрсөн түүхийг харулусан “Монголын түүхэн толь бичиг/Historical dictionary of Mongolia’ 2 боть номыг бие даан туурвижээ. Тэрээр Британи улсад Монгол хэл, түүх, эдийн засаг улс төрийн байдлыг таниулахад олон жилийн эрдмийн судалгаа бүтээлээ зориулж Британийн их дээд сургуульд багшилж, Монголд ажиллах Британийн дипломат албаныханд багшилж байв. Түүний Монголын түүх соёл, Монгол судлалыг дэлгэрүүлэх, Британи Монголын хоорондох харилцааг хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг Монголын төр өндрөөр үнэлж Алтангадас одонгоор шагнажээ. Өдгөө 86 насны сүүдэр зооглож буй Алан Сандерс гуай Монгол судлалтай холбогдсон намтар түүхээсээ цөөн хуудас дэлгэн хуучиллаа. Таалан сонирхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
8/12/202323 minutes, 9 seconds
Episode Artwork

N31. Британи дахь Монголчуудын Холбооны анхны тэргүүн Н.Баттөмөр

Оюунлаг Оршихуй подкастын 31 дэх дугаарт Британи дахь Монголчуудын Холбооны анхны тэргүүн, уул уурхайн инженер, өдгөө Монголд хөрөнгө оруулалттай Канадын Step Gold компанид зөвлөх хийж буй Насанбатын Баттөмөр оролцлоо. Тэрээр Британид суугаа Монголчуудаа нэгтгэхийн төлөө олон ажил санаачлан хийж үлгэрлэн манлайлж байв. Монголчуудын холбооны тэргүүн болмогцоо Британи дахь Монголчуудын анхны спортын их наадмыг зохион байгуулж, удалгүй Британийн хөгжил, соёлоос Монголын үзэгчиддээ хүргэх, 2 орны хоорондох соёлын харилцааны нэгэн гүүр болсон Метериод 25 студи-ээ байгуулан 25 суваг ТВ-д байнгын нэвтрүүлэг бэлтгэн хүргэж, Британид ирж ажиллаж суралацж буй Монголчуудын талаар “Харийн салхи” нэртэй 2 ангид уран сайхны кино бүтээж, Метериод нэртэй цахилгаан хөгжмийн хамтлаг үүсгэж, “Нэргүйцэцэг” шүлгийн номоо гаргаж, гэх мэтээр цалин орлого олох ажлынхаа хажуугаар олон нийтийг нэгтгэх, гэгээрүүлэх, амралт цагаа ая тухтай өнгөрөөхөд зориулагдсан бүхий л үйл хэрэгт сэтгэл зүтгэлээ зориулж бусаддаа үлгэр дууриал болон гайхаж шагшим ажилладаг байсныг тухайн үеийн Британи дахь Монголчууд сайн мэднэ. 7 жил Лондонд амьдрахдаа “доргиож” амьдарсан түүний талаар бичсэн "Бороо" (https://tserenbat.blogspot.com/2008/01/blog-post.html) нэртэй дурсамж хөргөөс зарим шүлэг найраглал болоод бусад зүйлсийг дэлгэрүүлэн сонирхоно буй заа. Та бүхэн манай подкастын энэ удаагийн дугаараас Баттөмөрийн Британид амьдарч бүтээж байх үеийн дурсамж түүхээс голлон сонсох болно. Таалан соёрхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
7/29/202321 minutes, 19 seconds
Episode Artwork

30 Гласгоу хотын BRS Technology компанийн Өгөгдлийн инженер Др.О.Анхбаяр

Оюунлаг Оршихуй подкастын 30 дахь дугаарт Мэдээлэл Технологийн Салбарт Хувийн нууцын хамгаалал чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан, өдгөө Шотландын Гласгоу дахь BRS Technology компанид Өгөгдлийн инженерээр ажиллаж буй Др Отгонбаярын Анхбаяр уригдан оролцлоо. Увс аймгийн Өмнөговь сумд төрж өсөж, бүрэн дунд сургуулиа дүүргээд МУИС-н Мэдээлэл Технологийн сургуульд бакалаврын зэргээ эзэмшиж, улмаар тэндээ багшилж байгаад 2015 онд БНХАУ-н Нанжингийн Их сургуульд Магистрийн зэргээ, 2020 онд Баруун Шотландын Их Сургуульд Дозторын зэргээ тус тус хамгаалсан байна. 2015 оноос хойш Британид ажиллаж амьдарч буй Шотланд дахь Монголчуудын нэгэн төлөөлөл тэрээр Ерөнхийлөгчийн Илгээлтээр ирж суралцаж буй оюутнуудад яриа хийхийн ялдамд, Лондон Наадамд оролцохоор ирээд байхад нь ийнхүү уулзаж ярилцав. Түүний ярианаас та бүхэн Юмсын интернэт, түүн дэх өгөгдлийн нууцлал, Шотланд дахь Монголчууд, ХҮ хамтлаг, Увс аймгийн Өмнөговь сум, Монгол орны Мэдээлэл Технологийн салбарын өнөөгийн хөгжил төлөв байдал гээд олон сэдвээр бид хууч хөөрснийг сонсох болно. Таалан сонирхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
7/22/202343 minutes, 42 seconds
Episode Artwork

N29. Хүмүүнлэгийн үйлстэн, Бизнес эрхлэгч гэр бүл Ж.Ганзориг, М.Одонзул

2020 оны 5 сард буюу КОВИДын улмаас хөл хорио тогтож, Английн ЗГ-н тусламж авах эрх зүйн боломжгүй олон Монголчууд хүнд хэцүү байдалд орох үед “Британи дахь Монголчуудын тусламжийн аян”-ийг санаачилан 3 сар гаруй хугацаанд давхардсан тоогоор 200 орчим Монголчууддаа тусалж чадсан бизнес эрхлэгч гэр бүл Ж.Ганзориг, М.Одонзул нарыг энэ удаагийн подкастын зочноор урилаа. Тэдний аяныг Британийн Монголчууд дэмжиж Лондонд гэхэд £3205-н тусламж үзүүлсэн бол санаачилгыг Манчестер хотынхон мөн буухиалан өрнүүлж £2750-н тусламжын зүйлс нэн хэрэгцээтэй Монголчууддаа хүргэж тусалсан байдаг. Тэд өөрсдийн эрхэлдэг сушиний бизнестээ урт богино хугацаагаар ирж буй Монголчуудаа голдуу авч ажиллуулж, Англид сурч боловсрох сууришин амьдрахад нь тус дэм болж байдаг. КОВИД-н амаргүй цаг үед аж байдал нь амаргүй байдалд орсон элэг нэгт Монголчууддаа туслах Тусламжийн аянг гэр бүлийн хамт эхлүүлж, Британи дахь Монголчуудынхаа дэмжлэг дор амжилттай өрнүүлснийг нь Монгол Улсын төр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнасан байна. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
7/15/202327 minutes, 42 seconds
Episode Artwork

N28. МОНГОЛ ХААН жүжгийн “ӨВСНИЙ ҮНДЭС” багийн зохицуулагчид Ц.Азхүү,С.Амарбаясгалан

“Оюунлаг Оршихуй” подкаст #28 дах дугаараар 2023 оны 11 сарын 17-оос 12 сарын 2-ны хоронд Лондонгийн Вест Енд-ийн алдарт LONDON coliseum театрт тоглох Монгол хаан жүгийн маркетинг сурталчилгааны GRASS ROOT буюу ӨВСНИЙ ҮНДЭС багийн зохицуулагч Цамбын Азхүү, Сүрэнхорлоогийн Амарбаясгалан нар оролцож өөрсдийн Британи улсад ажиллаж амьдарч буй үеийн дурсамж болоод энэхүү марпетингийн багийнхаа үйл ажиллагааны зорилго чиглэл, зохион байгуулж буй арга эхмжээнүүдийнхээ талаар хөөрөлдлөө. Ц.Азхүү нь МҮОНТВ-н Британи дахь сурвалжлагч агаад Азаа Студийг үүсгэн байгуулж Британи дах Монголчуудын болоод Монголтой холбоотой олон үйл ядлыг сурвалжлан, түүхийн хуудсын бичиж байдгаар нь хэн бүхэн андахгүй бол С.Амарсайхан нь Британи дахь Монголчуудын холбоог үүсгэн байгуулдагчдын нэг, тус Холбооны тэргүүнээр 2000 оны эхээр ажиллаж асан өдгөө Лондондоо өөрийн бизнесийг эрхэлж байна. ӨВСНИЙ ҮНДЭС баг нь МОНГОЛ ХААН жүжгийн борлуулалтыг нэмэгдүүлэхэд Британид суугаа Монголчуудынхаа хүч боломжид тулгуурлан ажиллах үндсэн чиглэлтэй бөгөөд хүнээс хүнд гэсэн байдлаар сурталчилгаагаа хийх арга барилаар ажиллаж байна. Жүжгийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл өгөх санаа бодлоо солилцох цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа байгаа бөгөөд дэмжигч нарын нүүр номны хуудсаар мэдээллээ байнга солилцож буй. "Монгол Хаан" жүжгийн борлуулалт сурталчилгаанд идэвхитэй орцолож Монголоо сурталчилан таниулах үйлсэд өөр өөрийн хувь нэмрээ идэвхитэйгээр оруулцгаая! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
7/2/202324 minutes, 28 seconds
Episode Artwork

N27. ЛОНДОН НААДМЫН БЭЛТГЭЛ

“Оюунлаг Оршихуй” подкаст #27-аар Наадамд зориулан Лондон наадмын бэлтгэл ажиллагааны талаар энэхүү тусгай дугаарыг хүргэж байна. Хилийн чанадад Монголчуудын бөөгнөрөл төвлөрөл их бага хэмжээгээр бий болсноор үндэсний өв соёлын нэгэн том дархлаа баяр наадмаа зохион байгуулах ажлыг тухайн улс хот бүртээ цаг сэтгэл гарган хийж иржээ. Энэ явцдаа өөрсдөөсөө суралцаж асуудлаа олж харж шийдэх арга замуудаа эрэлхийлж баяр наадам нь жилээс жилд өргөжин тэлж ирсний нэгэн тохиол нь Британи дахь Монголчуудын баяр наадам. Энэ жилийн Лондонгийн Наадмыг зохион байгуулах Элчин сайдаар ахлуулсан томоохон бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй. Наадмаар ашиглах хөдөлгүүр, хөгжим аппратур, туг дарцаг, асар майхныхаа бүрэн бүтэн байдал ажиллагааг шалгах зуураа бид 4 наадмын Лондонгийн наадмын талаар дурсаж энэ жилийн наадмын онцлогоос бас хөөрөлдлөө. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/30/202337 minutes, 11 seconds
Episode Artwork

N26. Монгол Улсын Соёлын Элч, МУСТА Ж.Өнөрмаа

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 26 дахь дугаарын зочноор Монгол Улсын Соёлын элч Жанчивын Өнөрмаа оролцож 25 жилийн турш Британид суралцаж ажиллаж бүтээж яваа үйл хэргийнхээ сонин сайхнаасаа хувааалцлаа. Олон улсын харилцааны чиглэлээр Их Британийн Вестминстерийн их сургуульд Дипломат судлалаар магистрын зэрэг хамгаалсан тэрээр соёлын дипломат ба зөөлөн хүчний бодлогын талаар Лондонгийн UCL-д судалгаа хиийж, Монгол Улс, бүс нутаг, олон улсын хурлуудад илтгэл тавьж, энэ чиглэлээрээ 20 гаруй жилийн турш санаачилга, зүтгэл гарган ажиллаж байна. Тухайлбал Азийн Өргөө, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Кембрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Мэрилибон театр, Лондонгийн дизайны фестиваль, Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа зэрэг газруудад Монгол уран бүтээлчдийн 40 гаруй үзэсгэлэн, Их Британи болон олон улсын үзэгчдэд зориулсан 30 гаруй соёлын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Их Британийн BBC Cardiff Singer of the World, Halcyon Gallery, Dominion Theatre, Royal Opera House, Royal Overseas League, УДБЭТ, МҮОНТ болон Монголын Соёл урлагийн их сургууль зэрэг урлаг соёлын олон алдартай байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ. Тэрээр Монгол Улсаас Их Британид суугаа Соёлын элчийн хувьд Монгол Улсаас Их Британи болон Европын бусад орнуудад суугаа Элчин сайдын яам, Английн Урлагийн зөвлөл болон Монгол, Их Британийн төрийн байгууллагуудтай соёлын харилцааны чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд яг одоогоор Mongol Khan жүжгийн хамтарсан продюсерээр ажиллаж байна. Түүний олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж салбарын Яамнаас Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж урамшуулжээ. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/24/202351 minutes
Episode Artwork

N25. Арри монгол ХХК гүйцэтгэх захирал, Комедиан Б.Төгөлдөр

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 25 дахь дугаарын зочноор Comedy Lab-н багийнхантайгаа Европ дахь үзэгчид фенууддаа зориулан аялан тоглолт хийж яваа Уран бүтээлийн Хар Төөгөө нэрээрээ алдаршсан, Комедиан Баатарын Төгөлдөр уригдлаа. Тэрээр 2010-14 онуудад Английн Глостерширийн Их Сургуульд (University of Gloucestershire) Санхүүгийн шинжээчийн мэргэжлээр Магистрийн зэрэг хамгаалж байхдаа тэр үеийн Монголчуудын олонхийн жишгээр төрөл бүрийн ажил хийн Британийн соёл, ахуйтай танилцаж, өөрийгөө нээж, багын хүсэл сонирхолдоо хөтлөгдөн станд ап кометийг ихэд сонирхон үзэж байсан тухай зэргээсээ хуучиллаа. Британид суралцаж эзэмшсэн мэдлэг туршлага ноу хау-гаа эх орондоо түгээн нэвтрүүлж яваа Британийн Монголчуудын нэгэн төлөөлөл, Монголын хувьд урлагийн шинэ төрөл болох Станд ап комедиаг эх орондоо дэлгэрүүлэх хөгжүүлэх үйлсийн нэгэн түүёээ болон сэтгэл зүтгэлээ зориулан яваа Төгөлдөртөө амжилт хүсье! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/24/202335 minutes, 45 seconds
Episode Artwork

N24. Англи дахь Үндэсний бөхийн клубийг үүсгэн байгуулагч, БТСТ, Ц.Батбаяр

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 24 дэх дугаарын зочноор Англи дахь Үндэсний бөхийн клубийг үүсгэн байгуулагч, 66кг жингийн Британийн аварга, БТСТА,Лондонгийн заан, Ц.Батбаяр оролцож Британи улсад чөлөөт бөхийн төрлөөр гаргасан амжилтууд болоод үндэсний бөхийг сурталчлан таниулах үйл хэрэгт оруулж буй үйл хэргийнхээ талаар хуучиллаа. Тэрээр 2008-аас 2016 оны хооронд Англид болсон чөлөөт бүхийн бүхий төрлийн тэмцээнд оролцож түрүүлж байсан бөгөөд 2011 онД үндэсний бөхөөр Лондонгийн наадамд түрүүлэн тэр цагаас Англи дахь Үндэсний бөхийн клубийг үүсгэн байгуулж Монгол түмний нэгэн өв соёл үндсэний бөхөө түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэх үйл хэрэгт цаг сэтгэл гарган ажиллаж байна. Түүний хичээл зүтгэлийг үнэлж, Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-р шагнажээ. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/17/202323 minutes, 29 seconds
Episode Artwork

N23 ТННЭ-н зөвлөх, Др Байвалийн Батхишиг

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 23 дахь дугаарын зочноор Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол дахь Салбарын зөвлөх Др Б.Батхишиг оролцож Манчестерийн Их Сургуульд Магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байх үеийн болон эх орондоо очоод ажиллаж бүтээж үйл хэргийнхээ талаар хуучиллаа. Тэрээр Англиас очоод 10 орчим жил Монголдоо олон улсын байгууллагуудад ажилласныхаа дараа АНУ-н Kолородагийн Их Сургуульд 2012 онд бэлчээр ба байгалийн экосистемийн Докторын зэрэг хамгаалжээ: Улмаар 2015 онд Тогтвортой Ноос Ноолуурын Олон Улсын Эвсэлийг хамтран үүсгэн байгуулалцаж, 2023 оны 4 сарыг хүртэл Монгол дах Салбарын захирал, өдгөө тус байгууллагын Зөвлөхөөр ажиллаж байна Нутгаа хайрлан хамгаалах, өвлөн авч үлдэхтэй холбоотой “нутаг” үзлийг хэрхэн томъёолж нарийвчлан судалж улмаар ТННЭ-нхээ үзэл санаа болгон хэрэгжүүлж буй талаараа тун сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр “Тогтвортой хөгжил гэдгийн энгийн үгээр оршин тогтнох чанар гэж ойлгож болно. Нутаг ухаан бол аливаа зүйлсийг цул бүхлээр харах, бүрэлдэхүүн хэсгээр нь ойлгож хүлээн авах ухаан юм. Энэ нь хайрцлагдсан мэдлэг биш, харин сфер буюу бүхлээр нь харилцан шүтэлцээ хамаарлыг бодолцох ухаан юм байна. Сүүлийн үеийн тогтвортой олон хөгжлийн чиг хандлагад бидний ертөнцийг үзэх үзэл шууд тохироод байна гэж хэлж болно. Тиймээс тайлбар гаргахад, ажил үүргээ хийхэд гадны үг нэр томьёо, гадны онолын зэрэгцээ өөрсдийнхөө түүх үндэстэн нутгийн онцлогоо үгүйсгэлгүйгээр харин бүр товойлгож, урлаг, боловсрол, төсөл, худалдаа арилжаа гэх мэт бүх талбарт тусгах хэрэгтэй. Үүний нэг жишээ илрэл ТННЭ (Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл) болж байна” хэмээн өгүүлсэн. Хилийн чанадад сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулан ажиллаж бүтээж яваа Англид суралцаж төгсөгчдийн нэгэн төлөөлөл Др Б.Батхишигийн оролцсон дугаарыг тухлан сонирхоно уу! --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/10/202336 minutes, 46 seconds
Episode Artwork

N22. Сэтгүүлч, улс төр судлаач Бямбын Жавхлан

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 22 Дахь дугаарын зочноор уригдан оролцож байна. Анх 1994 онд Лондонд хөл тавьж Их Британид суралцаж, ажиллаж байх үеийн түүхээсээ хууч хөөрлөө. Тэрээр 1994 онд Түмэн эх чуулгын орчуулагчаар Английн олон хот, Францын Нантс хотод олон улсын язгуур урлагын фестивальд оролцож байсан бөгөөд 2000 онд BBC World Service Bush House-д дадлага хийж, нэвтрүүлэг бэлтгэлцэж мөн Оксфордын их сургуульд сургалтанд сууж байсан байна. Британид амьдарч байх хугацаандаа Цахим Өртөө сүлжээнд идэвхитэй гишүүн байж барууны ертөнцийн сонин сайхнаас байнга бичиж, “Монгол орны хөгжилд” чуулганд Португал орны тухай танилцуулан зочноор оролцож байсан нэгэн юм. Тэрээр өөрийн аав, зуун дамжин уншигдаж буй “Хорвоогийн өнгө”, “Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо” романыг бичсэн, Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Жигжидийн Бямбын нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Улаанбаатар их сургуультай хамтран хоёр жилд нэг удаа эх орондоо зохион байгуулдаг. Өдгөө Португал улсын нийслэл Лиссабон хотод амьдарч буй тэрээр тус орны тухай монголчуудад бизнес, аялал жуулчлалыг танилцуулах тал дээр л голлон ажиллаж байна. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
6/3/202332 minutes, 11 seconds
Episode Artwork

N21 MONCHARITY хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Эрдэнээгийн Одонгэрэл

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 21 дэх дугаарын зочноор Лондон хотноо 20 гаруй жил ажиллаж амьдарч буй, МонЧарити Хүмүүнлэгийн байгууллагыг үндэслэгч, жил бүрийн хүүхдийн баярыг Лондон хотноо уламжлал болгон зохион байгуулагч, Эрдэнээгийн Одонгэрэл оролцож хууч хөөрлөө. Тэрээр Британид ирж суурьшиж буй Монголчуудын эхэн үеийн төлөөлөл бөгөөд, энэ хугацаанд бизнесийн, олон нийтийн, хүмүүнлэгийн төрөл бүрийн ажлуудыг санаачлан, хамтран хийж Британи дахь Монголчууддаа танигдсан нэгэн юм. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй тэрээр “Монгол Англи хоёрт бизнесс эрхлэх ялгаа” судалгааны бүтээлээ хэвлүүлсэн. Түүний олон нийтийн үйл хэрэгт зориулсан олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийг үнэлж Монгол Британийн хооронд дипломат харьцаа тогтсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар шагнасан. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/27/202330 minutes, 27 seconds
Episode Artwork

N20 Түвдийн Сангийн тэргүүн асан Пунцаг Ваанжил

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 20 дахь дугаарын зочноор 1990-ээд оны эхээр Монголд бурханы шашныг сэргээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан, Далай ламын Британи дахь бие төлөөлөгчөөр томилогдон, Түвдийн Төвийг 1981 онд Лондон хотноо байгуулж байсан, Түвдийн сангийн тэргүүн асан Пунцаг Ваанжил гуай уригдан, сэтгүүлч Б.Жавхлантай дурсамж сэдрээн хууч хөөрлөө. Тэрээр 1992 онд Монголд бурханы шашныг дахин сэргээх төслийг Далай ламын даалгавараар боловсруулан, уг төслийн хүрээнд Энэтхэгт олон залуу лам нарыг сургах үйл хэргийг эхлүүлсэн нь өнөөгийн Монголын бурхан шашны дэлгэрэлтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг төслийн хүрээнд Buddhism in Mongolia нэртэй 2 боть ном хэвлүүлэн гаргаж байсан. Түүний үйл хэргийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Найрамдал” медалиар шагнажээ. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/26/202324 minutes, 41 seconds
Episode Artwork

N19 Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны хамт олон

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 19 дэх дугаарт 2011 онд гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг хүчирхэгжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол, Их Британи болон Европын бусад орнуудад бизнес эрхэлж буй монгол эмэгтэйчүүдийн хоорондын гүүр болж бизнесийн сүлжээг бий болгож ажиллах, эмэгтэйчүүд хүүхдийн сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн ажилд туслах, дэмжих зорилготойгоор Лондон хотноо байгуулагдсан Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны үе үеийн удирдлага, Удирдах Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл тухайлбал Холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхжаргал, Ерөнхийлөгч Ч.Намуун, дэд ерөнхийлөгч Б.Март, А.Одонтуяа, ТУЗ-н гишүүн Ц.Баярмаа, Ө.Азжаргал нар оролцож хууч хөөрлөө. Тус холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа жил бүр хилийн чанадад, салбар бүрт амжилттайгаар ажиллаж бүтээж яваа оны шилдэг эмэгтэйчүүдээ тодруулан шалгаруулахын зэрэгцээ тодорхой сэдвээр судалгаа шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандив босгох, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх ажлуудыг тасралтгүй хийж ирсэн байна. Британи дахь Монголчуудын үүсгэл санаачилгаар бий болсон, дэлхийгээр таран суугаа Монголчуудынхаа дунд үйл ажиллагаа нь түгэн дэлгэрч амжилт бүтээл дүүрэн ажиллаж буй энэхүү байгууллагын хамт олны өнгөрсөн, одоо, ирээдүйн үйл хэргийн талаар та бүхэн тухлан сонсоорой. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/25/202351 minutes, 58 seconds
Episode Artwork

N18 Цахим Өртөө Холбооны тэргүүн Д.Цэрэнбат

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 18 дугаарт 1997 оноос хилийн чанадад ажиллаж амьдарч буй, Британи дах Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны тэргүүн Дашзэвэгийн Цэрэнбат оролцож хууч хөөрлөө. Тэрээр хилийн чанад дахь Монголчуудыг цахим ертөнцөд нэгтгэн холбох зорилгоор Цахим Өртөө сүлжээг 1999 онд, гадаадад суралцаж ажиллаж буй Монголчуудын оюуны боломж бололцоог эх орныхоо хөгжилд чиглүүлэх зорилготой “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 онд тус тус үүсгэн байгуулагчдын нэг. 2013 онд цахим эринд иргэдийн мэдлэг мэдээлэлтэй харьцах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэсэн “Оюунлаг Оршихуй” сар тутмын уулзалтыг Их Британи Умард Ирландын Хаант улс болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Элчин Сайдын Яамтайгаа хамтран “Оюунлаг Оршихуй” подкаст болгон хүргэж буй билээ. Түүнчлэн тэрбээр “Хавтгайг Хамгаалах Сан", "CAMDA", "Хүүхдийн Кристина Нобел сан” гэх мэт Монгол руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Британийн хүмүүнлэгийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй талаар хуучиллаа. Мөн энэ өдөр хааны суудалд албан ёсоор ёслол төгөлдөр сууж буй Чарльз III-тай хэрхэн уулзсан тухайгаа ч тэрээр сонирхуулсан юм. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/24/202337 minutes, 27 seconds
Episode Artwork

N17 Independent Researcher Sue Byrne

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 17 дугаарт 1993 оноос Монголд бурхны шашныг дэлгэрүүлэх төслийн менежер, Монголын сүм хийдүүдийг баримтжуулах төслийн зөвлөх, 2016 оноос Монголд аяласан Британийн аялагчдын цуврал тэмдэглэлийг нэгтгэн гаргаж буй, бие даасан судлаач Сею Бойрн оролцож өөрийн Монголтой хэрхэн холбогдсон ямар ажил судалгааг хийж бүтээл ном хэвлүүлсэн зэргийнхээ талаар дэлгэрэнгүй хуучиллаа. Тэрээр Монголын устаж үгүй болсон 700 гаран сүм хийдийн туурийг судалж аман болон бичвэр эх үүсвэрүүдтэй холбож www.mongoliantemples.org цахим хуудас бүтээсэн бөгөөд, сүүлийн 10 орчим жил Монголын бурханы шашинтай холбоотой цуврал нийтлэлүүд бичиж, Монголын бурахны шашинтай холбоотой хийгээд 17-р зуунаас хойш Монголд аялаж байсан Британийн аялагчид худалдаачдын тэмдэглэлүүдийг нэгтгэн 10 орчим цуврал ном хэвлүүлэн гаргажээ. Түүний Монгол судлалд оруулж буй хувь нэмэрийг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчөөс Алтан гадас одонгоор шагнажээ. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/22/202324 minutes, 33 seconds
Episode Artwork

N16 Үндэсний Шагайн Харвааны Холбооны Британи дахь Салбар Зөвлөл хамт олон

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 16 дугаарт 2012 онд үүсгэн байгуулагдаж Британи улсад суугаа Монголчуудынхаа дунд үндэсний шагайн спортыг сурталчилан таниулж дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа тус Салбар Зөвлөлийн тэргүүн М.Машбаяраар ахлуулсан харваачид оролцож шагайн хаврааны онцлог, ёс уламжлал, жаяг дүрэм, утга агуулгын талаар болон Салбар Зөвлөлийнхөө үүсэл түүхийн талаар хуучиллаа. Үндэсний соёлын өв тээгч харваачид маань байгууллагынхаа 10 жилийнхээ ойн хүрээнд Британи дахь Монголчуудаа нэгтгэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгвэл энэ жил харваачдад цол олгох зиндаатай Европ дахь Үндэсний Шагайн харвааны бүсийн тэмцээнийг Лондон хотноо 5 сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/19/202346 minutes, 14 seconds
Episode Artwork

N14. Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтийн зөвлөөч Ө. Азжаргал

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 14 дугаарт олон улсын байгууллагууд, засгийн газруудад ногоон хөгжил, тогтвортой санхүүжилтын зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг, Кеймбриджийн Их Сургуульд баклаврын зэрэг, Оксфордын Их Сургуульд Магистрийн зэрэг тус тус хамгаалсан, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Салбарын захирал хийж байх хугацаандаа Монголын хувийн секторын хөгжилд зорижлсан төслүүдэд оруулсан нийтдээ 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ажиллагааг удирдаж байсан Өлзийтогтохын Азжаргал оролцож банк санхүү, тогтвортой хөрөнгө оруулалтын салбарт ажилласан 20 гаруй ажилласан мэдлэг туршлагаасаа хуваалцав. Тэрээр төрийн (Алтангадас одон-2016 он), мэргэжлийн (NatWest Chairman’s Award at the Asian Women of Achievement in the UK) түүнчлэн хүмүүнлэгийн (Honour by the Mongolian National Chamber of Commerce and Industry Women Council) зэрэг олон байгууллагуудын нэрэмжит шагналуудыг хүртсэн Британийн Монголчуудын бахархал болсон бүсгүйчүүдийн нэг юм. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/17/202325 minutes, 7 seconds
Episode Artwork

N13. Монгол төв-ийн захирал Д.Оргил

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 13 дугаарт Монгол Төв-ийн захирал Дамдинсүрэгийн Оргил оролцлоо. Монгол төв нь 2000 оны эхээс өнөөг хүртэл Монгол Британийн хооронд агаарын болон гназрын ачаа хүргэх тээвэр зуучлалын бизнесийг тасралтгүй хийж буй бөгөөд Монголчуудын уулзах, мэдээлэл солилцох гол цэгийн үүргийг олон жил гүйцэтгэж ирсэн билээ. Монгол төв нь Монголчуудын дунд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийг ивээн тэтгэгч, идэвхитэй оролцогч байж ирсэн бөгөөд Британийн хүмүүнлэгийн байгууллага болох Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Монголын эмзэг бүлгийн хүүхэд гэр бүлд зориулсан тусламжийн ачааг олон жил үнэ төлбөргүй Монголд хүргэж ирсэн юм. Подкастын энэ удаагийн дугаарт Д.Оргил маань Британийн Монголчуудын сүүлийн 20 гаруй билийн түүхийн салшгүй хэсэг болсон Монгол төвийн үйл ажиллагааны үүх түүх, сонин сайхнаас хуучиллаа. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/17/202334 minutes, 46 seconds
Episode Artwork

N11. Olivia Hearn, Head of Partnerships, CNCF

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 11 дүгээрт Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Хамтын ажиллагааны менежер Оливиа Хирн оролцлоо. 1997 оноос эхлэн Монголд нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд, гэр бүлд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн зорилго, хийж ирсэн болон хийхээр төлөвлөж буй төрөл бүрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэв. The Christina Noble Children’s Foundation (CNCF) is one of the longest serving NGO in Mongolia which was established in 1989. CNCF Mongolia over the years reached 44000 children during their support programs and influence to change their lives. CNCF is dedicated to serving the physical, medical, educational and emotional needs of vulnerable children. They believe that every child is an individual who deserves love, respect and freedom from all forms of abuse and exploitation. They establish long-term relationships with the children they support and empower them to live happy, emotionally rich, and independent lives. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
5/17/202331 minutes, 36 seconds
Episode Artwork

N10. Баруун Лондонгийн Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгч М.Алтантогос

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 10 дугаарт Британи дахь Монголчуудын 2 дахь үеийн төлөөлөл, Баруун Лондонгийн Их Сургуулийн сэтгэл зүйн зөвлөгч Машбаярын Алтантогос оролцлоо. Тэрээр 10 настайдаа аав ээж дүүгийн хамт Англид ирж,  дунд сургуульд суралцаж байх үеийн дурсамжтай сургамжтай үйл явдлууд, Англи хэл, гүн ухааны мэргэжлээ сонгосон шалтгаан, улмаар сэтгэл зүйч болохоор шийдсэн шийдвэр. энэ мэргэжлийнхээ онцлогийн  талаар сонирхолтой яриа өрнүүлэв. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
3/13/202329 minutes, 21 seconds
Episode Artwork

N9. Найруулагч, Оюутны Оскарын шагналт Б.Март

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 9 дүгээрт кино найруулагч, “Нүүдэлчин эмч” баримтат киногоороо Оюутны Оскар шагнал хүртсэн Бирагийн Март оролцож Британид ажиллаж суралцах үеийнхээ сонин сайхан, тэр дундаа олон улсын нэг хүндтэй Оскарын шагнал хүртсэн кино хэрхэн бүтсэн түүхээсээ мөн дараагийн уран бүтээлийнхээ талаар хуучиллаа.   Март нь МҮОНТ-д найруулагчаар ажиллаж байхдаа “Морины тарни” баримтат кино гээд олон бүтээл туурвиж  байжээ. Тэрээр 2009 онд Монгол Соёлын Төвийг Лондон хотноо байгуулж Монголынхоо урлаг соёлоо сурталчилах, хүүхэд залууст өвлүүлэн сургах үйл хэрэгт хүчин зүтгэж, 2011 онд Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог үүсгэн байгуулалцаж өдгөөг хүртэл дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж явна. #60thanniversarymongoliauk🇲🇳🇬🇧 #oyunlagorshihui #podcast60 #uk #Mongolia #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK G-Studiomn / Жи-СтудиМНUuganaaChat Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган Uuganbayar Batsukh --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
3/7/202331 minutes, 59 seconds
Episode Artwork

N8. Англи хэлний багш, Боловсролын Магистр, сурын спортын А түвшний дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Эрдэнэчимэг

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 8 дугаарт Англи хэлний багш, Боловсролын Магистр, сурын спортын А түвшний дасгалжуулагч Л.Эрдэнэчимэг оролцлоо. Тэрээр Британид ирснээсээ хойш сурын спортоор эрчимтэй хичээллэж спортын тодорхой амжилт гаргаж, багшлах эрхээ ч өвөртөлсөн нэгэн юм. Ингээд подкастын ярилцлага Британи улсад сурын спортоор хичээллэхийн онцлог, анхаарах зүйлсийн талаар голлон төвлөрч өрнөв. Баяр наадамтай уялдуулан тэрээр монголчуудынхаа дунд  сурын спортын анхан шатны нэг өдрийн сургалт явуулж наадмын нэрэмжит сур харвалтын тэмцээнийг дүрэм журмын дагуу зориулалтын талбайд зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байна. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
3/1/202326 minutes, 13 seconds
Episode Artwork

N7. Boeing Commercial Aviation Service Europe Limited компанийн Чанарын Менежер, Нисэхийн инженер Чоймпогийн Даваадорж

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 7 дугаарт Британийн хоёр дахь том Нисэх онгоцны буудал Gatwick дахь Boeing Commercial Aviation Service Europe Limited  компанийн Чанарын Менежер, Нисэхийн инженер Чоймпогийн Даваадорж оролцлоо. Тэбээр Англид мэргэжлээрээ ажиллах, амьдрахад тэр дундаа үндэстэн дамнасан олон улсын нэр хүндтэй компанид удирдах түвшний ажил хийхэд тулгардаг сорилтууд болон давуу байдлын талаар хуучиллаа. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
3/1/202336 minutes, 54 seconds
Episode Artwork

N6. Их Британийн Элчин Сайд асан Жон Дурам, эхнэр Шан Дурам

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 6 дугаарт 1997-1999 оны хооронд ИБУИНХУ-аас Монгол улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Жон Дурам, түүний эхнэр Шан Дурам нар оролцож өөрсдийн Монголд ажиллаж байсан үеийн дурсамж, дурдатгалаасаа хуваалцлаа. Тэд өмнө Австрали, Шинэ Зеаленд, Судан болон Герман улсад дипломат албыг гүйцэтгэж байгаад Монголд Элчин Сайдаар ажиллахаар ирж байжээ. Жон Дурам “Бидэнд хамгийн гүн сэтгэгдэл, дурсамж үлдээсэн улс бол яалт үгүй ч Монгол Улс” хэмээн онцолсон юм. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
2/14/202326 minutes, 30 seconds
Episode Artwork

N5. Германд Магистр, Британид Докторын зэрэг хамгаалсан, 2013 оноос Монголдоо STREAM төслийн удирдагчаар ажиллаж буй Др. Ц.Базаррагчаа,

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын дугаар 5-т Британид ажиллаж суралцаж байхдаа Британи дахь Монголчуудын Холбооны олон төрлийн ажилд манлайлан оролцож, "Монгол орны хөгжилд" 5-10 чуулгануудын Хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж асан, өдгөө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт олон улсын STREAM эмнэлзүйн III шатны туршилт судалгааны удирдагч, Анагаах ухааны доктор, Др. Цогтын Базаррагчаа оролцож,  гадаадад сурч боловсорч, амьдрах үеийн дурсамж, Монголдоо очин мэргэжлээрээ ажиллахад учирч буй сорил, амжилт туршлагуудаасаа хуваалцлаа. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
2/4/202330 minutes, 12 seconds
Episode Artwork

N4. Британи дахь суурин Монголчуудын эхэн үеийн төлөөлөл Тодын Оюунчимэг

Британи дахь суурин Монголчуудын эхэн үеийн төлөөлөл Тодын Оюунчимэг эгч маань Англи улсад анх хэрхэн ирж суурьшсан, энд өнгөрсөн 20 гаруй жилийн турш туулсан амьдралынхаа сонин сайхнаас хуучиллаа. Тэрээр Монгол Улсаас  ИБУИНХУ-д суусан 7 дахь сайдынхаа үед,  өдгөө зээгийнхээ хүүг харахын зэрэгцээ Монголчуудынхаа дунд Бүжгийн дугуйлан хичээллүүлж, олон нийтийн бүхий л арга хэмжээнд идэвхитэйгээр оролцон, залуустаа үлгэр болон Лондонгийн баруун дүүрэгт амьдарч байна. Тэрээр Эвлэлийн Төв Хорооны Залуус танхим буюу тухайн үеийнхний нэршүүлснээр  “дугуй заалны Оюунаа” хэмээн Ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн дунд нэршсэн агаад  “Миний хүссэн Ардчилал биш” номын зохиолч юм. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
1/26/202331 minutes, 31 seconds
Episode Artwork

N3. Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга Жон Гроган

"Оюунлаг Оршихуй" цуврал подкастын 3 дахь дугаарт Британийн Парламент дахь Монгол Британийн бүлгийн дарга асан, Монгол Британийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг үүсгэн байгуулагч, дарга, ноён Жон Гроган оролцож, хоёр орны харилцаа, цаашдын чиг хандлагын талаар хуучилж, зарим хөгжөөнт дурсамжаасаа хуваалцлаа. Жон Гроган нь Монголд нийтдээ 50 удаа айлчилсан, Британитай холбоотой үйл ажиллагаа явуулдаг, явуулж асан, Монголын үе үеийн улс төрчид, бизнесийн төлөөллийн танил, Британи Монголын харилцааны сүүлийн 20 гаран жилийн амьд түүх, 2 орны хооронд хамгийн их хэлхээ холбоотой ажилладаг Британийн иргэн юм. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
1/20/202329 minutes, 30 seconds
Episode Artwork

N2. "Яг одоогоо, өөрийгөө мэдэрч, аз жаргалтай байх боломжийг аялал олгодог"-Британийн арлыг дугуйгаар бүтэн тойрсон, аялагч залуу Б.Түвшинбаяр

2021 оны зун Лондонгоос дугуйгаар гарч Британийн хамгийн хойд цэг Shetland арал,  тэндээсээ хамгийн зүүн урд цэг Land's End хүрээд эргэж Лондонд ирсэн 45 хоногийн аялалтай нь холбоотой сонин сайхнаас хуучиллаа. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
1/12/202322 minutes, 19 seconds
Episode Artwork

N1. Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Б.Энхсүх

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Элчин сайдын яам Британи Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй хамтран зохион байгуулж буй “Оюунлаг оршихуй” цуврал подкастыг санаачлагч Элчин сайд Б.Энхсүхтэй энэхүү цувралын зорилго утга агуулгын талаар ярилцлаа.  --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/oyunlag-orshihui/message
1/3/202319 minutes, 32 seconds