Winamp Logo
EduMongolia Cover
EduMongolia Profile

EduMongolia

Mongolian, Education, 1 season, 6 episodes, 4 hours, 53 minutes
About
Сурагчид өөрийгөө болон бусдыг ойлгох, cэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэрхэн эзэмшиx тухай ярилцсан бидний анхны дугаарыг хүлээн авна уу. Сурагчид, багш, гэр бүл гээд бүх насны хүмүүст зориулсан мөн ангидаа, гэртээ хэрэглэх боломжтой практик дасгалын талаар зөвлөмжтэй ярилцлага тул та бүхнийг дуустал нь сонсохыг зөвлөж байна. Эхний зочноороо бид Орчлон олон улсын дунд сургуулийн захирал багш С.Баярмааг урьж оролцууллаа. Та бүхэн зүрх сэтгэлийн боловсролын тухай асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.
Episode Artwork

Дугаар #6-Гадаадад суралцах нь

Энэ удаагийн дугаартаа Орчлон сургуулийн төгсөгчидтэй Америк, Англи, Канад улсуудад хэрхэн элсэн орж суралцаж, ажиллаж буй талаар ярилцлаа. Зочдоор @University of Toronto-д суралцаж буй Сэцэн, @Loyola University-д суралцаж буй Үлэмж, @London School of Economics-т суралцаж буй Мөнхжин, @University of Minnesota-д суралцаж байгаа Замилан нар оролцлоо. Тэдний өгсөн зөвлөгөөг сонсоорой
4/14/202036 minutes, 57 seconds
Episode Artwork

Дугаар #5-Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан инженерчлэл

Энэ удаагийн дугаараар Электроник, Кодинг, Компьютерын шинжлэх ухаан хичээлүүдийн талаар Орчлон ахлах сургуулийн багш нар Б.Мягмарзул, Б.Мөнхбаяр болон П.Төгөлдөр нартай ярилцлаа. П.Төгөлдөр багш нь "International Olympiad in Informatics (IOI)" буюу олон улсын компьютерын шинжлэх ухааны олимпиадад сурагч бэлдэж Хүрэл медаль авахуулсан, Б.Мөнхбаяр багш нь Энэтхэг улсад энэ мэргэжлээ суралцаж төгссөн ба Б.Мягмарзул багш нь Физик Электроник мэргэжлээр төгсөж ажиллаж байсан туршлагатай юм.Дэлхий дахин маш хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж, дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед эдгээр хичээлүүд яагаад чухал болох мөн онцлог, давуу талуудын талаар сонсоорой. Мөн төсөл дээр суурилсан хичээл, сурагчид хамтдаа бүтээл гаргах зэрэг шинэлэг заах аргуудтай энэхүү хичээлүүдийн талаар сонирхоорой. Илүү олон сурагчид энэ чиглэлээр мэдлэгээ хөгжүүлэхийг уриалж байна.
4/3/202033 minutes, 52 seconds
Episode Artwork

Дугаар #4-Mental Health/Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд/

Энэ удаагийн дугаараар Сэтгэцийн Эрүүл мэнд тэр дундаа өсвөр насны (10-19 нас) хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа. Зочноор Орчлон бага, дунд сургуулийн сэтгэл зүйч Анагаах Ухааны доктор, сэтгэл засалч эмч Б.Жаргал болон Орчлон ахлах сургуулийн сэтгэл зүйч С.Долгорсүрэн нар оролцож зөвлөгөө өглөө.* Сонирхолтой, сургамжтай энэхүү подкастыг эцэг эх, багш, сурагчид гээд боловсролын талаар илүү их дэлгэрэнгүйг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориулав.
3/23/202031 minutes, 12 seconds
Episode Artwork

Дугаар #3-Teaching Bilingual Learners /Хос хэлээр суралцах/

Боловсролын талаар сонирхолтой сэдвүүдийг сонгон авч мэргэжлийн хүмүүстэй ярилцдаг цуврал подкастын маань 3-р дугаарыг та бүхэн сонсоод үзээрэй. Энэ удаа бид хос хэлээр суралцах буюу Монгол, Англи хэлээр суралцах, гадаад хэлээр суралцахад юуг анхаарах мөн хос хэлээр багшлахын онцлогуудыг ярилцлаа. Олон Улсын Кембриджийн хөтөлбөрийн онцлог, гадаад хэлний багш нарын зөвлөмжүүдийг сонсоорой. Ярилцлагын зочдоор Орчлон Олон Улсын сургуулийн бага ангийн англи хэлний багш Э.Тэмүүжин, дунд ангийн дэлхийн түүхийн багш Cody, дунд ангийн англи хэлний багш Г.Эрдэнэсайхан болон ахлах ангийн олон улсын хөтөлбөрийн дэлхийн түүхийн багш З.Мөнхболд нартай ярилцлаа.Сонирхолтой, сургамжтай энэхүү бичлэгийг эцэг эх, багш, сурагчид гээд боловсролын талаар илүү их дэлгэрэнгүйг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд зориулав.
3/9/20201 hour, 28 seconds
Episode Artwork

Дугаар #2-eLearning/ Цахим сургалт/

Боловсролын тухай цуврал подкастын маань 2-р дугаарыг та бүхэн хүлээн авна уу. Энэ удаа Подкастын 1-р хэсэгт Цахим сургалт буюу Онлайн сургалтын талаар Орчлон сургуулийн бага ангийн багш П.Пүрэвсүрэн, дунд ангийн физикийн багш Д.Батцэцэг болон ахлах ангийн эдийн засаг, бизнесийн ухааны багш Г.Ариунхишиг нар оролцож мэргэжлийн зөвлөгөө өгч, хэрхэн хичээлээ явуулж байгаа талаар ярилцлаа. Мөн онлайн хичээлийг хэрхэн давуу тал болгон хэрэглэх талаар нас, насны онцлогт тохирсон зөвлөмжүүдийг өгсөн байгаа.Подкастын 2-р хэсэгт "М-Си-Эс Холдинг ХХК"-н Мэдээллийн Технологийн албаны захирал, Орчлон сургуулийн төгсөгч М.Эвсанаатай технологийн хөгжил, зайнаас ажиллах, ажлын байран дээр хэрэгтэй байгаа чадваруудын талаар ярилцлаа. Эцэг эхчүүд болон багш нар, боловсролын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй хэн бүхэн сонсоод үзээрэй.
3/1/20201 hour, 14 minutes, 26 seconds
Episode Artwork

Дугаар #1-Social Emotional Learning/Зүрх сэтгэлийн боловсрол/

Сурагчид өөрийгөө болон бусдыг ойлгох, cэтгэл мэдрэмжээ удирдах чадварыг хэрхэн эзэмшиx тухай ярилцсан бидний анхны дугаарыг хүлээн авна уу. Сурагчид, багш, гэр бүл гээд бүх насны хүмүүст зориулсан мөн ангидаа, гэртээ хэрэглэх боломжтой практик дасгалын талаар зөвлөмжтэй ярилцлага тул та бүхнийг дуустал нь сонсохыг зөвлөж байна. Эхний зочноороо бид Орчлон олон улсын дунд сургуулийн захирал багш С.Баярмааг урьж оролцууллаа. Та бүхэн зүрх сэтгэлийн боловсролын тухай асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.
2/21/202056 minutes, 44 seconds