Winamp Logo
ДОКТОРАНТ подкаст Cover
ДОКТОРАНТ подкаст Profile

ДОКТОРАНТ подкаст

Mongolian, Education, 1 season, 14 episodes, 13 hours, 50 minutes
About
Аливаа салбарыг гүнзгийрүүлэн судалдаг хүмүүсийг урьж, 1.Товчхон 2.Чанартай 3.Үнэн-г мэдэж түгээх подкаст.
Episode Artwork

#14-Компанийн санхүүгийн эрх зүй

14 дэх дугаарын зочноор МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Нагоягийн Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол судлагааны төвд багш, PhD-LL.D Ганхуягийн Давааням оролцлоо Судалгааны салбар: Компанийн эрх зүй, Компанийн санхүүгийн эрх зүй, Арилжааны эрх зүй, Үнэт цаасны зах зээлийн эрх зүй, Үндэсний баялгийн сангийн эрх зүй, Төрийн өмчит компанийн эрх зүй https://www.linkedin.com/in/davaanyam-gankhuyag-85691a10b Санал болгох 3 ном Г.Давааням, Морал хазардын асуудлаас үүдэх толгой компанийн хариуцлага, (Адмон., 2020) https://legaldata.mn/book/view/7 Г.Давааням, Компани арилжааны эрх зүйн тулгамдсан асуудлууд (Соёмбо., 2020) https://legaldata.mn/book/view/8 Г.Давааням, Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт, (Соёмбо., 2021) https://legaldata.mn/book/view/81
2/18/20231 hour, 17 minutes, 58 seconds
Episode Artwork

#13-Хэрэглээний хэлшинжлэл

Манай энэ дугаарын зочноор Австрали улсын Куртины их сургуулийн дэд профессор, хэлбичгийн ухааны доктор Д.Сэндэр оролцож, бид хэрэглээний хэлшинжлэл, судалгааны аргазүй, судалгааны бүтээл хэвлүүлэх гэсэн сэдвүүдээр ярилцлаа. Танд санал болгох 3 эрдэм шинжилгээний нийтлэлийг хүргэж байна. Dovchin, S. (2021). Translanguaging, emotionality, and English as a second language immigrants: Mongolian background women in Australia. TESOL Quarterly. https://doi.org/10.1002/tesq.3015. Dovchin, S. (2020). The psychological damages of linguistic racism and international students in Australia. International Journal of Bilingualism and Bilingual Education. doi.org/10.1080/13670050.2020.1759504. Dovchin, S & Dryden. S. (2022). Translingual discrimination: Skilled transnational migrants in the labour market of Australia. Applied Linguistics. doi:10.1093/applin/amab041.
4/23/20221 hour, 25 minutes, 59 seconds
Episode Artwork

#12-Нанотехнологи, сэргээгдэх эрчим хүч

Австрали улсын Гриффитын Их Сургуульд ахлах судлаач, физик химийн багшаар ажилладаг доктор Б.Мөнхбаяр оролцлоо. Тэрээр материалын шинжлэх ухаан, нанотехнологи болон сэргээгдэх эрчим хүч гэсэн сэдвүүдээр өөрийн судалгаа болон туршлагаасаа хуваалцсан юм.
3/30/202254 minutes, 8 seconds
Episode Artwork

11-Монголын эрчим хүчний зах зээл, түүнийг загварчлах

“Цэцэг шиг дэлгэрдэг Пост-Док-ыг хэдэн ч удаа, өөр өөр мэргэжлээр хүссэн улсдаа хийж болдог~” Манай 11 дэх дугаарт ШУТИС-Цахилгаан Техникийн салбарын дэд профессор Баясгалангийн Загдхорол оролцов. Судалгааны ажлын чиглэл: Цахилгаан Эрчим хүчний зах зээл/загварчлал, ухаалаг систем/хяналт, удирдлага/эрчим хүчний системийн хөгжлийн бодлого
11/30/20211 hour, 13 minutes, 32 seconds
Episode Artwork

10-Монголын эдийн засаг ба хөгжил

"Мэдье, Түгээе" Докторант подкастын шинэ дугаарт Зүүн Хойд Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Ш.Энхбаяр оролцов. Тэрээр Япон улсын Нийгатагийн иx сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалан, Монголын эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар голлон судалгаа хийж буй. Энэ удаагийн подкастаар Монгол улсын шинжилтийн үеийн буюу 1990-ээд оны эдийн засаг аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, ирээдүйд эдийн засгаа чадавхижуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэх зэрэг асуудлаар ярилцав. Мөн дэлхийн дулаарал ба эдийн засгийн уялдаа холбоо, Монгол орны нөxцөлд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаx боломжуудын талаар хуваалцлаа. Зочин маань Японд ирэхээсээ өмнө 1980 оны сүүлээр Москва хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг Механик-инженер мэргэжлээр төгсөж эx орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1993-1999 онуудад тухайн үеийн Худалдаа, үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байжээ. Эдийн засгийн шилжилтийн ид үед үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан, өдгөө дэлхий дахины чухал сэдэв болоод буй уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилтэй холбоотой судалгаа хийж байгаа зочинтойгоо, эдийн засгийн талаас нь төдийгүй техник технологийн талаас нь тухайн сэдвүүдээр ярилцсан нь сонирхолтой байлаа. Эцэст нь подкастын сонсогч залууст маань хандан "Аливаа асуудалд хандахдаа зөвхөн бэрхшээл бус шийдлийг эрэлхийлж, чадах зүйлээ чин сэтгэлээсээ хийгээрэй " гэсэн мессэжээр бидний яриа өндөрлөв.
10/9/20211 hour, 8 minutes, 56 seconds
Episode Artwork

#9-Монгол нэртэй үлэг гүрвэл

"Мэдье, Түгээе" Докторант подкастын шинэ дугаарт Палеонтологич, Умард Каролинагийн байгалийн шинжлэлийн музей, Умард Каролина мужийн их сургуульд ажилладаг Цогтбаатарын Чинзориг оролцлоо. Өмнөх дугаарын зочинтой адил сургуульд докторын зэрэг хамгаалсан тэрээр палеонтологи болон археологийн ялгаа, хээрийн ажлаар үлэг гүрвэлийн олдворыг хэрхэн илрүүлж, нэрлэдэг зэрэг маш сонирхолтой яриа өрнүүллээ. Үлэг гүрвэл өндөглөдгийг анх Монголоос мэдсэн, Adasaurus, Ingenia, Tagan Mangas зэрэг Монгол нэртэй үлэг гүрвэл байдаг гээд огт мэддэггүй зүйлээ мэдэж авлаа. Судалгааны хажуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумд дэлхийд анхдагч болох "Хээрийн музей" барьж байгаа нь бахархууштай санагдав. Хэрвээ та хөдөө хээр эртний амьтан, ургамлын олдвор олвол paleo.ac.mn болон facebook-ын "ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн" гэсэн хаягаар холбогдож мэдээлэл өгвөл иргэний үүргээ биелүүлэх хамгийн том алхам болж, зарим тохиолдолд урамшуулал авах боломжтой байна. Эцэст нь үлэг гүрвэл сонирхдог хүмүүст хандаж "Хүсэл тэмүүллээ битгий гээгээрэй" гэснээр бидний яриа өндөрлөв. Ирэх жил болох 100 жилийн ойн ажилд нь амжилт хүсье! FB: https://www.facebook.com/chinzorig.tsogtbaatar/ RG: https://www.researchgate.net/profile/Tsogtbaatar_Chinzorig NS: https://naturalsciences.org/research-collections/paleontology/postdoctoral-researchers#tsogtbaatar-chinzorig
3/13/20211 hour, 56 minutes, 23 seconds
Episode Artwork

#8-Цөмийн физикийн хэрэглээ

"Мэдье, Түгээе" Докторант подкастын 2021 оны удаах дугаарт Японы цөмийн урвалын мэдээллийн төвд ажилладаг цөмийн физикч, доктор Дагвадоржийн Ичинхорлоо оролцов. Энэ удаагийн дугаар маань бичлэгтэй хийгдсэнээрээ онцлог байлаа. Хоккайдогийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан оролцогч маань саяхан болсон цагаан сарын сонин сайхан, судлаач гэр бүлд тулгардаг хүндрэл, хүүхдүүдийнхээ боловсролын талаар яриагаа эхлүүлэв. Цөмийн физикийг эрчим хүч, зэвсэгийн салбараар төсөөлдөг байсан бидний харааг тэлж анагаах ухаан, хөдөө аж ахуй, нисэх онгоцны салбарт хэрхэн ашиглагддаг талаар маш энгийнээр тайлбарлаж өгсөн нь сонсууштай байлаа. Ялангуяа тархины хорт хавдарыг оношлох, эдгээхэд чухал салбар гэдгийг сайн ойлгов. Мөн Монголтой холбоотой цөмийн салбарын мэдээ, шуумын талаар мэргэжлийн хүний өнцгөөс тайлбарлаж өгөв. Сонсогчиддоо хандаж хэлсэн "Хязгаарыг эвд, боломжийг эрэлхийл" гэсэн үг нь хөтлөгч бидэнд гүн сэтгэгдэл үлдээлээ. Судалгааны ажлууд: https://www.jcprg.org/?fbclid=IwAR05S-Etcc_HuV0VAI-PM0PfTdO8TqeKFTmWn1bjv5J9xDJ183tkaqehX4o http://nucl.sci.hokudai.ac.jp/tnpl/en/?fbclid=IwAR2xg8ekziFKTJXOL6UcAQDLe6Q_khdhtLME0nfpalkwgxl9j2gDPuVh1NM Зочны хаяг: FB: https://www.facebook.com/ichinkhorloo.dagvadorj/ RG: https://www.researchgate.net/profile/Ichinkhorloo_Dagvadorj?fbclid=IwAR3UirZW5KwZNy6CqngYfBE6vLyhHeBJ6Tx6nPVHVt0a0DJn2X735Jv38k8
3/12/202157 minutes, 56 seconds
Episode Artwork

#7-Шинжлэх ухааны харилцаа

"Мэдье, Түгээе" Докторант подкастын 2021 оны эхний дугаарт Бельги улсын Лиэжийн их сургуульд постдок (докторын дараах судалгааны ажил) хийж буй Ганбаатарын Нарангэрэл оролцов. Японы шилдэг их сургуулиудын нэг болох Токиогийн Технологийн Их Сургуульд нано технологиор докторын зэрэг хамгаалсан түүний одоо хийж буй судалгаа болон сурч байх хугацаандаа давхар эзэмшсэн Олон Улсын Хөгжлийн Инженерчлэлийн талаар ч бас ярилцав. Тэрээр судлаачийн нэг өдөр хэрхэн өнгөрдөгийг бидэнд танилцуулсан нь хөтлөгч бидний хувьд сонирхолтой байв. Science Communication буюу Шинжлэх ухааны харилцаа яагаад чухал болох, сурагч оюутнуудад байгалийн ухааны мэдлэгийг хэрхэн хүргэвэл зохистой талаар өөрийн хийж байсан дадлагаaр жишээ авсан нь сонсууштай байлаа. “Судалгаа хийх чухал боловч өөрийн салбарыг энгийн хүмүүст тайлбарлаж сурах нь илүү чухал” Нано технологи хаашаа явж байна вэ? FB: https://www.facebook.com/namy.nrngrl/ RG: https://www.researchgate.net/scientific-contributions/Narangerel-Ganbaatar-2068808417
2/6/202158 minutes, 34 seconds
Episode Artwork

#6-Боловсрол, нийгмийн хөгжилд

“Мэдье, Түгээе” Докторант подкастын шинэ дугаарт Японы Васэда их сургуулийн судлаач, нийгмийн шинжлэх ухааны доктор М.Ариунтуяа оролцлоо. Боловсролын салбарт ажилладаг зочин маань Японы Хитоцүбаши их сургуулиас эрдмийн зэрэг горилсон ба нийгэмд тулгамдаж буй олон асуудлаар өргөн хүрээний судалгаа хийдэг. Өмнөх дугааруудад байгалийн ухааны докторууд орж байсан бол энэ удаагийн зочин маань нийгмийн ухаанаас анхдагч байлаа. Зочныхоо судалгааны талаар гүнзгийрүүлэн ярилцсан уртавтар дугаар болов. Сүүлийн үед нийтийг хамраад буй сэдэв болох Монголын боловсрол шинэчлэл, Кембриджийн хөтөлбөр бидэнд хэрэгтэй юу? Коронагийн улмаас Японд гацсан иргэдийн талаар, мөн Японд сурч буй оюутан залуусын төлөв байдлын талаар ярилцсан болно. Эцэст нь Япон дахь докторуудын группын үйл ажиллагаа болон зорилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Гадаадад сурах хэрэгтэй юу?
10/19/20201 hour, 1 minute, 51 seconds
Episode Artwork

#5-Улаан буудай ба Талх

“Мэдье, Түгээе” Докторант подкастын шинэ дугаарт Хүнсний технологич, Шинжлэх ухааны доктор, Америкийн Roman Meal компанийн бүтээгдэхүүний чанар хариуцсан захирал Б.Цогтбаяр оролцлоо. Зочин маань хүүхэд байхаасаа хоолонд сонирхолтой, давгүй хийчихдэг байсан нь мэргэжлээ сонгох гол шалтгаан болсон байна. North Dakota State University-д эрдмийн зэрэг хамгаалсан тэрээр үр тариа буюу улаан буудайны чанарын судалгаа хийж, гадаадын сэтгүүлд хэд хэдэн ажлаа хэвлүүлжээ. Мөн судалгаа хийх явцдаа гурилын үйлдвэрт дадлага хийсэн нь хувийн салбарт ажиллах сэдэл өгч, одоогийн компаниа сонгожээ. Гурилын чанар, Японы талхны салбар, Монголын улаан буудай зэрэг олон сэдэв хөндсөн сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу. Монгол улс гурилаа экспортлох бол юунд анхаарах вэ? - Сорт шинэчлэл - Улсын хэмжээний төв лаборатори байгуулах - Чанараа сайжруулах
9/3/202034 minutes, 32 seconds
Episode Artwork

#4-Нейросайнс бидний ѳдѳр тутмын амьдралд

“Мэдье, Түгээе” Докторант подкастын ээлжит дугаарт Японы Тояамагийн их сургуулийн судлаач, Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн физиологийн тэнхмийн багш, Хүний их эмч, Анагаах ухааны доктор Ч. Чинзориг оролцлоо. Тэрээр анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр магистр хамгаалсныхаа дараагаар хүний мэдлэг оюун ухааныг хэрхэн судалдаг талаар олж мэдэхийг хүсэн, Нейрофизиологийн салбарт судалгаа хийж эхэлсэн байна. Орон зайн тѳсѳѳллийг тархи хэрхэн бүрдүүлдэг тухай хийсэн түүний судалгаа болон Нейросайнс бидний ѳдѳр тутмын амьдралд хэрхэн холбогдож байдаг талаар маш сонирхолтой яриаг ѳрнүүллээ.
8/13/202044 minutes, 13 seconds
Episode Artwork

#3-Эрчим Хүчний Зохистой Харьцаа

“Мэдье, Түгээе” Докторант подкастын шинэ дугаарт манай хөтлөгч Б.Ундармаа оролцлоо. Токиогийн их сургуулийг Цөмийн инженерээр мастерын зэрэгтэй төгссөн Ундаак маань одоо Japan NUS Co.,Ltd-д ажилладаг. Сурагч байхаасаа Улаанбаатарын утаанд санаа зовон шийдэл хайдаг байсан тэрээр агаар бохирдуулдаггүй цөмийн эрчим хүчний боломжийг сонирхож, мөн физикийн хичээлдээ дуртай байсан нь мэргэжлээ сонгох шалтгаан болсон байна. Одоо харин цөм гэлтгүй сэргээгдэх, нүүрсний зэрэг бүх төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн талаар Японы томоохон компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Монголд цөмийн цахилгаан станц барих хэрэгтэй юу?, Ирээдүйд Монгол улс ус төрөгч экспортлох боломжтой? зэрэг сонирхолтой яриа өрнүүллээ. #МэдьеТүгээе #ДокторантПоткаст #DoctorantPodcast
7/26/202043 minutes, 20 seconds
Episode Artwork

#2-Нөхөн Сэргээх Анагаах Ухаан

"Мэдье, Түгээе" Докторант подкастын удаах дугаарт манай хөтлөгч Г.Энхтуул оролцлоо. Осакагийн их сургуулийг Химийн Инженерийн докторын зэрэгтэй төгссөн Туул маань одоо Shiseido Group-ын судалгааны төвд судлаачаар ажилладаг. Сурч байх хугацаандаа өөрийн мэргэжилтэй уялдаатай “Нөхөн Сэргээх Анагаах Ухаан” буюу эд эрхтнийг инженерчлэлийн аргаар гарган авах судалгаа хийдэг байжээ. Хүний эд эрхтэнг байгалийн гаралтай материал буюу Hydrogel ашиглан 3D Bioprinter-ээр хэвлэж, өвчтөнд шилжүүлэн суулгах цоо шинэ салбарын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Ойрын ирээдүйд хүнд өвчнөөс, тэр дундаа хорт хавдраас айх хэрэггүй болох уу? #МэдьеТүгээе #ДокторантПодкаст #DoctorantPodcast
6/28/202028 minutes, 10 seconds
Episode Artwork

#1-Эх хотоо төлөвлөе, хөгжье.

Токиогийн Их Сургуулийн Хот Төлөвлөлтийн Докторант Г.Лувсанжамц (Лука) : "Эх хотоо төлөвлөе, хөгжье." - Газрын менежмент ба нийтийн тээврийн ач холбогдол, мөн иргэдийн оролцоо нь түгжрэл 🚘, утаа 😷 гэх мэт Улаанбаатар хотын тулгамдсан асуудалтай хэрхэн холбогдох вэ? Мэдье, түгээе! ДОКТОРАНТ подкастын анхны дугаар
6/11/202025 minutes