Winamp Logo
Zurhee Sons Cover
Zurhee Sons Profile

Zurhee Sons

Russian, Education, 1 season, 63 episodes, 1 day, 5 hours, 14 minutes
About
Psychoeducation in Mongolia
Episode Artwork

Зүрхээ Сонс 63: Хүчирхийлэлд хохирогч буруутай юу?

Гэр бүлийн хүчирхийлэлд хэн буруутай вэ? Энэ дугаараас дэлгэрэнгүйг сонсоорой. #ХохирогчийгБуруутгах #СэтгэлзүйнБоловсрол #ГэрБүлийнХүчирхийлэл #ХосынХүчирхийлэл #VictimBlaming #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons
9/20/202445 minutes, 1 second
Episode Artwork

Зүрхээ Сонс 62: Хоосрох мэдрэмж

Та хаа нэгтээ хоосон мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хоосон мэдрэмж хаанаас ирдэг вэ? Зугтмаар тааламжгүй мэдрэмж мөн үү? Бидний оршихуйд нөлөөлдөг болов уу? Ямар хүчин зүйлс хоосон мэдрэмж рүү хөтөлдөг бол? Бидэнд яагаад энэ мэдрэмж төрдөг юм бол? Хааш нь чиглүүлдэг дохио вэ? Энэ дугаараас сонсоорой. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад хэзээ нэгэн цагт мэдрэгддэг тул маш хэвийн бөгөөд та ганцаараа биш тул өөрийгөө та буруутгаж болохгүй шүү. Мэдээж энэ том сэдвийн хүрээнд богино хэмжээний дугаарт бүрэн ярих боломжгүй бөгөөд сонсогчид өөрсдийн боломжоороо судалгаа хийж бусад эх сурвалжаас уншиж тунгаагаарай. #ХоосонМэдрэмж #Оршихуй #ЗүрхээСонс #Existential #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #GreenBalloon
7/9/202437 minutes, 55 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 61: Сэтгэл түгшилтийг давах нь (шалгалт, ажлын ярилцлага)

Бид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оуюн санаа, сэтгэлзүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн ажлын ярилцлагын өмнө гэрийн нөхцөлд хэрхэн өөрийгөө тайвшруулж шалгалтандаа тайван бэлдэх тухай хэрэгжүүлж болохуйц дасгалуудыг энэ дугаараас сонсоорой. Зөвлөмж: Насанд хүрэгсэд хүүхдүүддээ эдгээр дасгалыг зааж өгөөрэй. Хамтдаа сонсож цуг хийгээд үзээрэй. #ТайвшруулахДасгал #СэтгэлТүгшилт #ШалгалтандБэлдэх #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #Grounding #EmotionalRegulations #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons
5/31/202450 minutes, 28 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 60: Эерэг сэтгэлгээ

Амьдралд тохиолдож буй аливаа үйл явдалуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэлд байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү? Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг бий болгох боломжтой. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ЭерэгБодол #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #Positivethoughts #PositiveAttitude #PleasantThoughts #Unlearning #Psychoeducation #сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
3/22/202418 minutes, 50 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 59: Талархлын ашиг тус бидний амьдралд - 2

Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
3/12/202421 minutes, 18 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 58: Талархлын ашиг тус бидний амьдралд - 1

Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
2/27/202429 minutes, 2 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2

Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2 by Green Balloon
12/26/202330 minutes, 24 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 56: Нарциссизмын эргэн тойронд

Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
12/19/202345 minutes, 51 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 55: Сэтгэцийн гэмтэл, шарх ба Хосын харилцаа

Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна.
11/4/202332 minutes, 49 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 54: Хосын эрүүл бус харилцаа

Энэ удаагийн дугаараа бид Хосын эрүүл бус харилцаа сэдвээр ярилцлаа. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна.
10/28/202332 minutes, 16 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 53: Илаарших, эдгэрлийн үйл явц 2

Хүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид танин мэдэж эрүүлээр даван туулдаг бол ихэнхдээ мэддэггүй өнгөрөх нь бий.Хүн бүрийн туршлага өөр тул таны сонсогч таны ч бодол, мэдрэмж өөр байж болно. Та ганцаараа биш шүү. #СэтгэлзүйнШарх #СэтгэцийнГэмтэл #Илааршил #ЭдгэрэлийнҮйлЯвц #Сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychologicalWound #Trauma #HealingProcess #Psychoeducation #GreenBalloon
10/20/202325 minutes, 45 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 52: Илаарших үйл явц

Сэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьдралын чанарт өөрчлөгддөг, илааршилыг хэрхэн эхлүүлж болох тухай энэ дугаарт ярилцлаа. Илааршил гэдэг нь шулуун дардан замаар явагддаг аялал биш бөгөөд байнга өсөх хэмнэлээр явагддаггүй. Харин хүн бүрийн илааршилийн аялал өөр байх ба аян замын явцад төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй тааралдаж, танилцаж нөхөрлөж болно. Тэдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс улбаалан 1 алхам хойшоо ухарч 2 алхам урагшилж бас болно. Үйл явцын ухаралт нь таны илааршилийн нэг хэсэг нь юм шүү. #GreenBalloon #Psychoeducation #HealingProcess #TraumaInformed #SelfAwareness #SelfAcceptance #Mindfulness #HereAndNow #Илаарших #СэтгэлзүйнШарх #АмьдралынТуршлага #Resilience #СэтгэлийнХат #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрхүй #ОдооЦагт #ӨөрийгөөМэдрэх #НогоонБөмбөлөг
9/17/202337 minutes, 33 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 51: Өөрийгөө уучлах нь

Бид өнгөрсөн үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хэрхэн өнгөрсөнтэйгээ урагшилан амьдрах вэ? Өөрийгөө уучлах нь үйл явц бөгөөд тийм ч амархан санасанаар болчихдоггүй билээ. Олон хүчин зүйлс өөрийгөө уучлах үйл явцад нөлөөлнө. Бид яагаад өөрийгөө уучилж чаддаггүй, үүнд нөлөөлөх хүчин зүйлс хийгээд хэрхэн уучилж сурах тухай дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөУучлах #IntrapersonalRelationship #АмьдралынТуршлага #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөхүй #ӨөрийгөөСонсохуй #SelfForgivness #LivedExperiences #SelfAwareness #SelfAcceptance #Psychoeducation #СэтгэлЗүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon
8/9/202337 minutes, 30 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 50: Дасгал хөдөлгөөн ба бие махбод

Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
4/26/202323 minutes, 21 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 49: Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтын талаар

Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид сургуулийн Сэтгэл зүйч Т.Дариймааг урьж өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, дарамт гэж юу болох, эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдээ дээрэлхэлт, дарамтад өртөж буйг таних, ойлгож, дэмжих талаар анхан шатны сэтгэл зүйн боловсрол олгох зөвлөмжүүдийг багтаан ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ҮеТэнгийнДээрэлхэлт #Сэтгэлзүйнболовсрол #Bullying #PeerPressure #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
3/22/202327 minutes, 15 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 48: Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн тухай

Бид ЦЭВЭРШИЛТИЙН талаар зөв мэдээлэлтай байдаг уу? Цэвэршилтийн бэлтгэл үе болон бусад бүхий л үйл явцад манай соёлын онцлог хийгээд амьдралын хэв маяг Монгол эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг юм бол? Цэвэршилтийн шинж тэмдэгүүд, оюун санаа, сэтгэл зүй, нийгэмшилд нөлөөлдөг эсэх, амьдралын шинэ үе шатыг хэрхэн эрүүлээр даван туулах талаар Клиникийн профессор, эмэгтэйчүүдийн эмч С.Энхээтэй ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #Цэвэршилт #Менопауз #Сэтгэлзүйнболовсрол #Эмэгтэйчүүд #ГэрБүл #НөхөнҮржихүйнАмьдрал #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon
1/25/202340 minutes, 13 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 47: Та дотно харилцаандаа сэтгэл хангалуун байна уу?

Хосын харилцаандаа та сэтгэл ханамжтай байж чаддаг уу? Хостойгоо оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн холбогддог вэ? Эргэлзээ, зөрчилтэй бодлуудаас улбаалан сэтгэл зүйн хувьд эцэж ядардаг уу? Дотно харилцаа гэж юуг хэлэх вэ? Хоын харилцаагаа хэрхэн тордох вэ? гэх зэрэг дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХосынХарилцаа #ДотноХарилцаа #СэтгэлзүйнХэрэгцээ #ХарилцаагааТордох #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #EmotionalExhaustion #NurturingYourRelationship #Psychoeducation #ZurheeSons
11/11/202236 minutes
Episode Artwork

Зүрхээ Сонс 46: Ээж байх нь...

Ээж байх нь... Өөрийн бий болгосон амьдралдаа сэтгэл ханамжтай байна уу? Үр хүүхэддээ би юуг үлдээх гэж байна вэ? Ээж болсоноор бид тэнцвэрээ алдаж буй мэдрэмж төрдөг үү? Өөртөө цаг гаргаж, бусдын тусламж дэмжлэг авах нь зөв үү?Ээж ядардаг уу? Ядрах эрхтэй юу? #ЭэжБайхуй #ЭэжийнАмьдрал #ЗүрхээСонс #BeingMother #Motherhood #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг
9/21/202229 minutes, 55 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 45: Амралтаас ажил руу шилжих нь

Зуны амралтаараа сайхан амарцгаасан уу? Амралт дуусаж хэвийн хэмнэл рүү орох ч амаргүй шүү. Энэ завсарын үеэ хэрхэн даван туулж байна даа? Энэ талаарх ярилцсан дугаарыг хүлээн авч сонсоно уу. #ЗуныАмралт #Шилжилтийнүе #АжилАмьдрал #VacationtoWork #EasingIntoWork #TransitionAfterVacay #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon
8/22/202218 minutes, 36 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 44: Ялгаатай байдлыг ойлгож, мэдрэх нь

Бид ер нь бусдаас ялгаатай юу? Өөрийн болон бусдын ялгаатай байдлыг бид хэрхэн хүлээж авдаг бол? Ялгаатай байдлаа танин мэдэж хүлээн зөвшөөрч чаддаг болов уу? Хүүхдүүддээ бид яаж үлгэрлэдэг бол? Хүүхдүүд эргэн тойрноо яаж анзаардаг бол? Хүүхдүүд ялгаатай байдлын тухай юу гэж ярив? Энэ дугаартаа бид өөрсдийн хувийн туршлагаа хуваалцаж ярилцлаа. Сонсогч та цааш нь түгээж хүнлэг энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрсдөөсөө эхэлцгээе. #ЯлгаатайБайдал #ХүүхдүүдӨхөөрдөм #ТаЯлгаатайЮу #ТаӨӨР #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөЗөвшөөрөх #ХүүхдээЗөвшөөрөх #МэдрэхОйлгох #ХүнлэгБайх #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс
3/2/202238 minutes, 3 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 43: Ичгүүрийн тухай

Та ИЧГҮҮР (Shame) гэх мэдрэмжийг юу гэж боддог вэ? Бусдыг ичгүүрт байдалд оруулж тэдний өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжинд нөлөөлж байсан үү? Та хүүхдийг эвгүй байдалд оруулдаг уу, хүүхдийн мөн чанар болох БИ руу нь олон нийтийн өмнө болон гэр бүлийнхний өмнө ичээж дорд үздэг үү? Бусдын зүрх сэтгэлд шарх, айдас, түгшүүр үүсгэдэг үү? Ичгүүр нь хувь хүний мөн чанар болох БИ болон улмаар харилцаанд яаж нөлөөлдөг талаар энэ дугаараас сонсоорой. #Ичгүүр #Траума #ӨөрийнҮнэлэмж #ӨөртөөИТГЭХитгэл #СэтгэлзүйнБоловсрол #Shaming #Identity #SelfWorth #Psychoeducation #GreenBalloon #ЗүрхээСонс
12/15/202134 minutes, 16 seconds
Episode Artwork

Зүрхээ Cонс 42: Гэрлэлтийн өмнөх харилцаа

Харилцаа ямар байх ёстой вэ? Харилцаанд зөрчил байх ёстой юу, үгүй юу? Эрүүл харилцаа гэж ямар байдаг юм бол? Эдгээр асуултуудын хариултыг эндээс сонсоорой. #сэтгэлзүйнболовсрол #ЭрүүлХарилцаа #ХосынХарилцаа #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation
12/3/202124 minutes, 50 seconds
Episode Artwork

Зүрхээ Cонс 39: Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочрол

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочролын тухай ярилцлаа. Нэг удаагийн аваар осолын цочрол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэлээс ялгаатай байдаг. Сэтгэцийн гэмтэл цочрол хувь хүний бие махбодь (тархи, дархлаа г.м), оюун санаа, сэтгэл зүй болон орон нутаг, улс орны нийгэм -эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар болон мөн гэрийн нөхцөлд тайвшрах аргачлалын талаар дэлгэрэнгүйг сонсоорой. Хэрэв танд энэ дугаар өмнөх амьдралын туршлагыг санагдуулж цочролд оруулж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Энэхүү дугаарыг Австралийн элчин сайдын яам болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #СэтгэцийнГэмтэл #ГэрБүлийнХүчирхийллийнХорУршиг #НогоонБөмбөлөг #SexualViolenceConsequences #DomesticViolenceConsequences #ComplexTrauma #PsychoEducation #GreenBalloon
10/15/202138 minutes, 45 seconds
Episode Artwork

Зүрхээ Cонс 41: КОВИД-19 ба Эдгэрэлт

Энэ удаагийн дугаарт КОВИД-19-ийн эдгэрэх үйл явцын сэтгэл зүйн байдал болон хэрхэн даван туулах талаар ярилцлаа. #КОВИД19Эдгэрэлт #СэтгэлзүйнБоловсрол #ЗҮРХЭЭСОНС #PsychologicalWellbeing #COVID19Healing #Psychoeducation #GreenBalloon
9/20/202123 minutes, 34 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 40: Хоол хүнс ба хүний бие махбодь

Бидний идэж буй хоол хүнс бие махбодь, сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх, хоолны дэглэмийн сул ба давуу тал, ухамсартайгаар идэх (mindful eating), дархлаа, хөдөлгөөн дасгалийг хэрхэн хийх зэрэг сэдвээр биохимич Е.Нямсүрэнтэй ярилцлаа. Манай зочин Е.Нямсүрэн Унгар улс дах Будапештийн Технологийн их сургуульд биоинженер мэргэжлээр баклавр, хоол хүнс-био инженер чиглэлээр шинжлэх ухааны магистр (MSc)-т суралцаж төгссөн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Бие хайрлаж байгаарай. #MindfulEating #FoodMindBody #HealthyEating #HealthyLifestyle #MindfulBeing #Care4Body #ХоолСэтгэлзүй #Хоолныдэглэм #Дархлаа #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #GreenBallon #Psychoeducation
6/14/202131 minutes, 21 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 38: Сэтгэл засалын үйлчилгээн дэх харилцаа

Та хэрэв сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдахыг хүсэж байвал эсвэл шинэ сэтгэл зүйч бол энэ дугаарыг сонсоорой. Сэтгэл засалын харилцаа ямар байх ёстой, тухайн үйлчилгээнд үйлчлүүлэгч болон сэтгэл зүйч/сэтгэл засалч юуг анхаарах талаар ярилцлаа. #TherapeuticRelationship #ResponsibleTherapy #ResponsibleClient #ResponsibleTherapist #ЗүрхээСонс #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол
4/14/202128 minutes, 6 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 37: Та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг уу?

Та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар энэ дугаар ярилцлаа.
4/8/202131 minutes, 7 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 36: COVID-19 ганцаардал

Энэ дугаарт COVID19-ийн хүрээнд ганцаардал гэж юу болох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, бие махбодид нөлөөлдөг эсэх, ямар бүлгийн хүмүүс илүү өртөж байгаа эсэх, эерэг болон сөрөг талуудын талаар ярилцлаа. #Ганцаардал #КОВИД19 #СэтгэлзүйнБоловсрол #Loneliness #COVID19 #Psychoeducation #ЗүрхээСонс #GreenBalloon
2/14/202126 minutes, 30 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 35: Одоо цагт төвлөрөх нь

Уй гашуу, хагацал, уйтгар гуниг гэх мэт мэдрэмжүүдээс бид зугатааж зайлсхийдэг үү? Энэ дугаарт ОДОО ЦАГТ төвлөрөхийн ач холбогдол, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийнхээ бүрэлдхүүнүүдийг ойлгох болон төвдөрөлийн аргуудын талаар ярилцлаа. #ОдооЦаг #Сэтгэлзүйнболовсрол #Mindfulness #BeingMindful #GreenBalloon #PsychoEducation #ЗүрхээСонс music: www.bensound.com
2/1/202134 minutes, 3 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 34: Тодорхойгүй, таамаглашгүй байдлыг даван туулах нь

Энэ удаагийн дугаарт ТОДОРХОЙГҮЙ, ТААМАГЛАШГҮЙ БАЙДАЛ гэж юу болох, энэ нөхцөлд ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж төрөх вэ, хэрхэн эрүүлээр даван туулах аргууд зэргийг ярилцлаа. #ТодорхойгүйТаамаглашгүй #ХяналтаасГадуур #Uncertainty #Unpredictability #OutofControl #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #greenballoon
1/21/202126 minutes
Episode Artwork

Зүрхээ Сонс 33: Хэт эерэг байхын хор уршиг

Зүрхээ Сонс шинэ дугаарт бид байгалаас заяасан сэтгэл хөдлөл, мэдрэмж хийгээд бодит амьдралаас зайлсхийж ХЭТ ЭЕРЭГ байхын үр дагаварын талаар ярилцлаа. #ХЭТЭЕРЭГ #toxicpositivity #Сэтгэлзүйнболовсрол #psychoeducation #ЗүрхээСонс #ногоонбөмбөлөг Music: bensound.com
1/13/202125 minutes
Episode Artwork

Зүрхээ Сонс 32: COVID 19 ба гэрээсээ ажиллаж буй ээжүүд

Энэ дугаараас COVID19 ба хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ээж нарын сэтгэл зүй, ажил амьдрал болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч болохуйц арга замуудын талаар сонсоорой. #ХөлХорио #АжиллажбуйЭэжүүд #ЗүрхээСонс #Сэтгэлзүйнболовсрол #WorkingMothers #Psychoeducation #GreenBalloon Music; benmusic.com
1/5/202126 minutes, 30 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 31: Хэтрүүлэн боддог уу?

Та (аливаа асуудлыг) хэтрүүлэн боддог уу? Таны амьдралын аль нэг талбарт нөлөөлж байна уу? Хэтрүүлэн боддог хандлагаа өөрчилж болох уу?Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХэтрүүлэнБодох #УргууланБодох #OverThinking #PsychoEducation #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon
10/27/202016 minutes, 7 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 30: Өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэл

#ЗүрхээСонс энэ удаагийн дугаартаа өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэлийн тухай ярилцлаа. Хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлөх хүчин зүйлс, ямар шинж тэмдэгүүд илэрч болох хийгээд хэрхэн дэмжиж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж болох тухай энэ дугаараас сонсоорой. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байгаарай. #ӨсвөрНас #ӨөртөөИтгэхИтгэл #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #GreenBalloon #Psychoeducation #SelfEsteem #Teens
10/19/202021 minutes, 7 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 29. Харилцааны хил хязгаар

Бид хэсэг хугацаанд түр завсарлаад "Харилцааны хил хязгаар" шинэ дугаараа сонсогчиддоо хүргэж байна. Эрүүл харилцаа, хил хязгаар гэж юу вэ, эрүүл хил хязгаар буюу нарийн шугам хаана байх, хэрхэн зураасаа татах, юун дээр анхаарах вэ гэх зэргийг та бүхэн энэ дугаараас сонсоорой. #ХарилцааныХилХязгаар #ЭрүүлХарилцаа #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon
9/28/202031 minutes, 1 second
Episode Artwork

Зүрхээ Сонс 28: Өсвөр насныхан ба залуусын үерхэл нөхөрлөлийн тухай

Өсвөр насныхан болон залуусын нөхөрлөл, үерхэл дотно харилцаанд үнэт зүйл, гэр бүлийн орчин нөхцөл байдал нөлөөлдөг эсэх, эдгээр харилцаанд хил хязгаар байдаг эсэх, эрүүл аюулгүй харилцаатай байх гэх мэт асуудлаар Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч, нийгмийн ажилтан Б.Оюундарьтай ярилцлаа. Та өвсөр насны хүүхэдтэй бол энэ дугаарыг сонсоорой. #Үерхэл #ХүүхдээОйлгох #НээлттэйХарилцаа #Нөхөрлөл #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation
6/25/202026 minutes, 8 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 27: Өөрийгөө хэрхэн сэргээх вэ

Энэ удаагийн дугаарт СЭДЭЛийн эргэн тойронд өөрийгөө хэрхэн сэргээх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. СЭДЭЛ бидний бие махбодь, сэтгэл хөдлөл мэдрэмжинд нөлөөлдөг эсэх ба бид энэ тодорхойгүй цаг хугацаанд хэрхэн утга учиртай амьдрах аргуудын тухай сонсоорой. #Сэдэлжүүлэх #Сэргээх #COVID19Motivation #Motivation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг
5/26/202028 minutes, 26 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 26: ЛГБТИК оршихуй ба сэтгэцийн эрүүл мэнд

Энэ дугаарт бид 5 сарын 17нд тохиох ЛГБТИК хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой #IDAHOT олон улсын өдөрт зориулж ЛГБТИК хүний эрхийн активист Б. Хулантай ярилцлаа. Нийгмийн тогтсон ойлголт, хандлагаасаа болж бид хэн нэгнийг ялгарвалан гадуурхаж байгаа юм биш биз? Ялгаварлан гадуурхалт нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол? Таны хайртай дотны хэн нэгэн тантай л адилхан хүн, бид бүгдийн оршихуй эн тэнцүү бөгөөд бид хүлээн зөвшөөрсөнөөр аливаа эрсдэлээс сэргийлэх боломж бий болно. Дэлгэрэнгүйг зүрхээ нээгээд сонсоод үзээрэй. #IDAHOTMongolia #LGBTIQ #Acceptance #SocialAcceptance #MentalHealth #Harmony #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг Music: www.bensound.com
5/13/202021 minutes, 46 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 25: COVID19 ба гэр бүлийн хүчирхийлэл

Энэ удаагийн дугаарт COVID19 хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаа тул хохирогч, даван туулагчид өөрийгөө болон хүүхдээ хэрхэн хамгаалж болох, хэрэв та хэн нэгнийг мэддэг бол туслаж дэмжиж болох талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авах утаснууд: Цагдаагийн газрын 107, 102, хүүхдийн утас 108, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505 болон Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэнгийн 1900-1100. Хэрэв та өөрөө хохирогч биш байлаа гээд хүчирхийллийн хажуугаар дуугай өнгөрч болохгүй. Хөрш айл, гэр бүл болон найз нөхөд таны мэддэг хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бол таны тусламж хэрэгтэй байгаа шүү. #COVID19DomesticViolence #DomesticViolence #PhysicalDistancing #SocialDistancing #ГэрБүлийнХүчирхийлэл #ХаалганыЦаана #ГинжийгТасал #BreakTheChain #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychoEducation Music: www.bensound.com
4/19/202024 minutes, 47 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 24: COVID19-ийн үеэр хүүхэд ба гэр бүлээрээ эрүүлээр даван туулах аргууд

Энэ удаагийн дугаарт хүүхдийнхээ айдасыг гадагшлуулах, хамтдаа эерэг, эрүүл, бүтээлчээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #Хүүхэд #ГэрБүлийнХарилцаа #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол
3/24/202020 minutes, 5 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 23: COVID19-ийн хүрээнд стрессээ зохицуулах нь

Энэ удаагийн дугаарт COVID19-ийн хүрээнд өөрийн болон хайртай дотны хүмүүсийн стрессийг хэрхэн зохицуулах, эерэгээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #СтрессМенежмэнт #ГэрБүлийнХарилцаа #ХувьХүн #StressManagement #MentalHealthMatters #ZurheeSons #GreenBalloon
3/22/202023 minutes, 17 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 22: Цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал

Энэ удаагийн дугаарт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах сэтгэл зүйч Д.Эрдэнэчимэг цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал болон тэдний гэр бүлийнхэн, хэрхэн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах талаар ярилцлаа. Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандацгаая. #ЦагдаагийнСэтгэлзүйнБайдал #ЦагдаагийнАжлынАчаалал #PoliceWorkLifeBalance #PoliceMentalHealth #Psychoeducation #ЗүрхээСонс #GreenBalloon #НогоонБөмбөлөг music:www.bensound.com
3/22/202022 minutes, 23 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 21: Эрчүүдийн амьдралын хэв маяг ба сэтгэцийн эрүүл мэндийн тухай

Энэ удаагийн дугаарт нийгэмд буй хэвшмэл ойлголт эрчүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, эрчүүдийн сэтгэл зүйн илэрхийлэмж эмэгтэйчүүдийнхээс өөр эсэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа. #ЭрчүүдийнСэтгэлзүй #ЭрчүүдийнСэтгэцийнЭрүүлМэнд #ХэвшмэлОйлголт #MensIssue #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation
3/22/202023 minutes, 2 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 20: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй

Таагүй дурсамжуудаа хав дарж зөвхөн баяр баясгалантайгаа урагшилахыг хичээдэг үү? Өөрийнхөө таатай, таагүй дурсамж, мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрах тухай та өмнө нь бодож байсан уу? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бидний сэтгэцийн эрүүл мэнд, өөртэйгөө болон өрөөлтэй орох харилцаанд хэрхэн нөлөөлдөг бол? Өөрөөрөө байна гэдэгт "хуурай дүр" байхыг хэлдэг юм болов уу? Тa өөрийгөө хуурдаг уу? Өөрийнхөө өнгөрсөнийг хүлээн зөвшөөрөх талаар ойлголттой болохыг хүсвэл энэ дугаарыг сонсоорой. Жич: Ганцаараа энэ асуудлаар бодоход хэцүү байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөх #ХүлээнЗөвшөөрөл #АмьдралынТуршлага #СэтгэлХанамж #ХилХязгаар #SelfAcceptance #Acceptance #GreenBalloon #Psychoeducation music: bensound.com
3/22/202013 minutes, 48 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 19: Хобби бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ

Энэ удаагийн дугаарт өөрийн хоббиг хэрхэн хөгжүүлэх, олон талын ач холбогдол, амьдралын чанарт нөлөөлдөг эсэх талаар зочин Х.Насанболдтой маш сонирхолтой яриа өрнүүллээ. Манай оролцогч Х.Насанболд нь олон төрлийн хоббитой бөгөөд түүгээрээ дамжуулан олон нийтийг мэдлэгжүүлэх нөлөөллийн ажил хийх, айдас бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөртөө болон өрөөлд хэрхэн хариуцлагатай байх, сэтгэцийн эрүүл мэнд хийгээд бусадтай харилцах харилцаанд нөлөөлж буй талаар өөрийн гайхалтай түүх туршлагаа дэлгэрэнгүй хуваалцаж байна. Бидэнтэй туршлагаа харамгүй хуваалцсан Х.Насанболдод маш их баярлалаа. #Хобби #ХувьХүнийХөгжил #ТэсвэрХатуужил #СэтгэцийнЭрүүлМэнд #ХоббиНөлөөлөл #Харилцаа #GreenBalloon #ЗүрхээСонс #Psychoeducation Music:www.bensound.com
3/22/202030 minutes, 27 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 18: Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоход анхаарах зүйлс, хэрхэн тогтортой тогтуун байлгах талаар ярилцлаа. #ГэрБүлийнХарилцаа #ЭрүүлХарилцаа #ГэрБүл #PositiveFamilyRelationship #GoodFamilyRelationship #StrongRelationship #HealthyRelationship #BuildingGoodRelationships #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation music:www.bensound.com
3/22/202026 minutes, 44 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 17: Шинэ оны зорилтоо тодорхойлох тухай

Та шинэ оныхоо зорилтыг тодорхойлж амжаагүй бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. Бидний хандлага зорилтоо тодорхойлоход хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. #ШинэОныЗорилт #ЗорилтТодорхойлох #СэтгэлХанамж #Сэдэл #АзЖаргал #GoalSetting #ЗүрхээСонс #GreenBalloon
3/22/202020 minutes, 10 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 16: Өнгөрсөн оноо дүгнэж амжсан уу?

Шинэ он гараад 7 хоног өнгөрчээ. Завгүй хурдтай өнгөрсөн хэд хоногт өнгөрсөн оноо эргэн харж амжсан уу? Та өөрөөсөө асуугаад нэг асуугаад үзээрэй. 2020 оны шинэ дугаартаа өнгөрсөн оноо хэрхэн үнэлэж дүгнэх, түүний ач холбогдолын талаар ярилцлаа. #ХуучинОнБаяртай #ОныДүгнэлт #АзЖаргал #Evaluationofthepastyear #SelfEvaluation #GreenBalloon #Psychoeducation Music:www.bensound.com
3/22/202017 minutes, 20 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 15: Баярын өдрүүдээр хэн нэгнийг санагалзвал…

Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдээр ойр дотны хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн танд бодогдож мэдрэгдэж байна уу? Үл таних мэдрэмжүүд төрж байна уу? Мэдээж энэ өдрүүдээр хайртай хүмүүсээ хамгийн ихээр санана, бодно, үгүйлэн харамсана. Таны эргэн тойронд байгаа хүн бүр баярын уур амьсгалтай байгааг харах гаднаа “гоё” ч зүрх сэтгэлд зовиуртай…Салалт, хагацал, бурхан болсон гэх мэт төрөл бүрийн хагацалыг бид амьдралынхаа туршид өөр өөрийнхөөрөө даван туулж байдаг шүү дээ. Ногоон Бөмбөлөгийн хамт олон тантай хамт байх үүднээс энэ дугаарыг зориулж байна. #Санах #MissingLovedOnes #ItsOkBeNotOK #ЗүрхээСонс #GreenBalloon Music: www.bensound.com
3/22/202015 minutes, 14 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 14: Хардалтын тухай

Энэ дугаарт хардалтын мөн чанар, хардалт ба атаархалын ялгаа, "хайртай бол хартай" байж болох эсэх, хосын харилцаанд хардалтаас сэргийлэх боломжтой эсэх, эрүүл харилцааг хэрхэн тордох талаар ярилцлаа. #Хардалт #ХосынХарилцаа #Итгэлцэл #Jealousy #HealthyRelationship #GreenBalloon #Psychoeducation #Couples #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг Music: www.bensound.com
3/22/202024 minutes, 44 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 13: Гэр бүлээс гадуурх харилцаа

Энэ дугаарт бид гэр бүлээс гадуурх харилцааны суурь шалтгаан, үр дагавар, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #ГэрбүлийнХарилцаа #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Infidelity #ZurheeSons Music: www.bensound.com
3/22/202030 minutes, 16 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 12: Олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүлийн харилцааны тухай

Энэ удаагийн дугаарт олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүл буюу ганц бие насанд хүрсэн хүн эсвэл гэр бүлээрээ ээж аавтайгаа амьдардаг гэх мэт олон төрлийн гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны зөрчил хийгээд түүнийг хэрхэн эрүүлээр даван туулах талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #Intergeneration #Psychoeducation #FamilyMatters #GreenBalloon #НогоонБөмбөлөг #Psychoeducation Music: www.bensound.com
3/22/202026 minutes, 31 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 11: Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн тухай

"Зүрхээ Сонс" подкастын энэ удаагийн дугаараар Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд тулгардаг нийтлэг асуудал, мөн ажил мэргэжил нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон эмнэлгийн ажилтнууд хэрхэн өөртөө, хувь хүндээ хэрхэн цаг гаргаж стрессээс ангижрах боломжтой талаар ярилцлаа. Зочноор оролцож мэдлэг, туршлагаа хуваалцсан Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбат, Сэтгэл зүйч Ч.Аззаяа нарт маш их баярлалаа. #ЗүрхээСонс #Intergeneration #FamilyMatters #GreenBalloon #НогоонБөмбөлөг #Psychoeducation
3/22/202026 minutes, 10 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 10: Хавдар ба түүний эргэн тойронд

Энэ дугаарт бид хавдарын сэтгэл зүйн онцлог, даван туулах үйл явц, гэр бүлийн дэмжлэгийн талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн сэтгэл зүйч Ч.Аззаяа, хавдарын даван туулагч Н.Мөнхсаруул нартай дэлгэрэнгүй ярилцлаа. #ХавдарынДаванТуулагч #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #CancerSurvivor #GreenBalloon #PsychoEducation
3/22/202036 minutes, 57 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 9: Өөрийгөө хайрлахуй

Энэ удаагийнхаа дугаараар ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ сэдвийн хүрээнд түүний хор хохирол, ач холбогдол хийгээд аргуудын талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. #ӨөрийгөөХайрлахуй #SelfCare #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons #PsychoEducation
3/22/202034 minutes, 10 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 8: Дахин шинээр бүрэлдсэн гэр бүлийн тухай

Энэ дугаартаа бид дахин шинээр гэр бүл болон бүрэлдсэн гэр бүлийн онцлог болоод тэдний харилцаанд тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons
10/22/201923 minutes, 37 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 7: Өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн харилцааны тухай

Өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн онцлог, хүүхдээ хэрхэн ойлгох талаар хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. #Adoption #ЗүрхээСонс #Хүүхэд #НогоонБөмбөлөг #GreenBalloon
10/8/201928 minutes, 16 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 6: Хагацлын тухай

Энэ дугаарт уй гашуу хагацал нь бидний бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж ямар үйл явцаар бид даван туулдаг, уг процессыг удаашруулахад юу нөлөөлж болдог, хэрхэн эрүүлээр даван туулах тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Grief #ZurheeSons Music: www.bensound.com
10/1/201923 minutes, 40 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 5: Ганц бие ээж аав, асран хамгаалагч нар ба хүүхэд

Энэ дугаарт ганц бие ээж аав, асран хамгаалагч нар амьдралын давааг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэл зүйн байдал зэргийг ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #SingleParents #ZurheeSons Music: www.bensound.com
9/23/201923 minutes, 24 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс 4: Гэр бүлийн дотны хүнээ асарч буй хүмүүсийн тухай

Монголд гэртээ хэн нэгнийг асран халамжилж буй хүмүүсийн тухай тэр бүр яриад байдаггүй шүү дээ. Бид тэдгээр хүмүүсийг заримдаа мартсан ч юм шиг байдаг. Хийх л ёстой зүйлээ хийж байна гэж боддог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, ахыгаа, эгчийгээ, эмээ өвөө, аав ээжийгээ цаг наргүй халамжилж буй хүмүүс маань сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хувьд маш их ядарч туйлдаж байдаг гэдгийг та мэдэх үү? Зүрхээ Сонс энэ дугаарт гэртээ хайртай дотны хүнээ асран халамжилж буй хүмүүст зориулан хэрхэн өөрийгөө хайрлах, түүний эргэн тойрны хүмүүс яаж тусламж, дэмжлэг үзүүлж болох тухай ярилцлаа. Таны найз эсвэл гэр бүлийн хүн чинь бүтэн цагаар хэн нэгнийг асран халамжилдаг бол та ч бас энэ дугаарыг заавал сонсоорой. #CaringForCarers #ZurheeSons #GreenBalloon #CommunityCare #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс Music: www.bensound.com
9/16/201916 minutes, 48 seconds
Episode Artwork

Зүрхээ сонс 3: Ажил амьдралын тэнцвэрт байдал

Энэ дугаараар бид ажил амьдралын тэнцвэрт байдалын тухай ярилцлаа. Амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд тэнцвэрт байдал гэдэг юу болох, хэрхэн хадгалах талаар подкастаа сонсоод өөртөө бодоод үзээрэй.
9/9/201922 minutes, 1 second
Episode Artwork

Зүрхээ Сонс #2: Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танихуй

Зүрхээ Сонс подкастын ээлжит дугаараар сэтгэл хөдлөл, мэдрэмжинд жендэр байдаг эсэх, мэдрэмжээ илэрхийлэхгүй байхын сул тал, сэтгэл хөдлөлийн чадамж хийгээд хэрхэн таних, эрүүлээр илэрхийлэх тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #GreenBalloon #EmotionalLiteracy
9/2/201924 minutes, 28 seconds
Episode Artwork

Зүрхээ Сонс #1: Сэтгэл зүйн үйлчилгээний талаар

Сэтгэл зүйч гэж хэн бэ? Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ба түүний ёс зүй, түүн дотор сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хил хязгаар, хариуцлага, нууцлалын талаар ярилцлаа. Music: www.bensound.com
8/26/201923 minutes, 40 seconds