6.40 Хамгийн сайхан бэлэг
Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ? Дуулал 116.12
3/13/2023 • 9 minutes, 19 seconds 6.39 Таныг юу дүүргэж байна вэ?
"Та Ариун Сүнсээр дүүрэн эсвэл өөрөөрөө дүүрэн байж болох ч хоёулангаар нь зэрэг дүүрэх боломжгүй." Жимми пейж
3/10/2023 • 10 minutes, 21 seconds Иаков 4:13–14-т амьдралын хэчнээн богинохон талаар анхааруулсан байдаг: "Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно" гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ"
3/4/2023 • 8 minutes, 12 seconds Таны хэрхэн амьдарч байгаа нь бусдад сайн эсвэл муугаар ч хамаагүй халдварлах болно. Бусад хүмүүс таны сэтгэл хөдлөл, хандлага, тэр ч байтугай таны сэтгэн бодох арга барилыг хүртэл тусах болно. Иймд таны итгэдэг зүйл бусдад халдварлахуйц байж болно. Бурханд итгэх итгэл тань таны үйлдэл, үг хэллэгт тууштай байх үед найз нөхөд, гэр бүл, үеэс үед дамждаг.
3/2/2023 • 10 minutes, 46 seconds Манай подкастын ээлжит нэгэн дугаараар өсвөр залуучуудын төлөө 37 жил үйлчилсэн Паркс эмээгийн гэрчлэлийг хуваалцлаа. Хөл бөмбөгийн талбай дээр тэрээр дасгал бүрт идэвхтэй байж, бүх тоглолтод оролцов. ⚽️ Тэр өмнө нь хэзээ ч хөл бөмбөг тоглож байгаагүй ч гялалзсан нүүр дүүрэн инээмсэглэлээр "Би өнөөдөр тоглоход залуу байна" гэж хэлэв😁. Паркс эмээ хүүхдүүдийн төлөө зогсолтгүй зуучлан залбирдаг байжээ. 🙏
2/27/2023 • 8 minutes, 33 seconds Хэрэв та амьдралдаа хайр, баяр баясгалан, амар амгалан, тэвчээр, нинжин сэтгэл, сайхан сэтгэл, үнэнч байдал, эелдэг байдал, биеэ захирах чадварын өсөн нэмэгдэж буй хэсгийг мэдрэхгүй байгаа бол Эх сурвалжтайгаа холбоо тогтоох цаг нь болсон байх. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй. (Иохан 15.4-5)
2/24/2023 • 8 minutes, 27 seconds 6.34 Бүтэлгүйтэл бол юу ч биш
Сургаалт үгс 24:16-д "Зөв шударга хүн долоон удаа унасан ч дахин сэхнэ" гэж хэлдэг. Бүтэлгүйтэл таныг бүү зовоог. Та алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөн гэмшээд. мартаарай. Тэгээд буцаад хэмнэлдээ ор! Бүтэлгүйтлээ ирээдүйн амжилтаа ц огцлоохын тулд ашиглах хэрэгтэй. Бурхан таныг өмнөх бүтэлгүйтлээсээ болж их ачааг үүрүүлэхгүйн тулд хангалттай ихийг хийсэн.
2/19/2023 • 9 minutes, 43 seconds Зөвхөн ганц л зам мөнх амь руу, Эцгийн гэр рүү хөтөлдөг гэж Есүс хэлсэн. Есүс бол зам, үнэн, амь бөгөөд Түүгээр дамжихгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй.
2/15/2023 • 9 minutes, 34 seconds Шавь нар нь Есүсийг цаг үргэлж залбирч байхыг харсан. Тэрээр Бурхан аавтайгаа ярилцахын тулд байнга чимээгүй газар очдог байв. Дагалдагчид Түүгээр урсан гарч буй хүч болон Түүний үйлдсэн гайхамшгуудыг харжээ. Магадгүй дагалдагчид Есүст байгаа хүчийг хүсэж байсан тул тэд түүнээс хэрхэн залбирахыг зааж өгөхийг гуйсан.
2/8/2023 • 10 minutes, 51 seconds Хэрэв Библид байгаа хэн нэгэн нь алдар сууг эрэлхийлэгч гэдгээ зөвтгөдөг байсан бол тэр нь агуу удирдагч Нехемиа байх байсан. Тэрээр тавин хоёр хоногийн дотор асар том ханыг дахин босгосон нь итгэмээргүй амжилт юм. Хүн бүр түүнийг амжилтад хүрэхгүй гэж хэлсэн ч тэр санаанд багтамгүй зүйлийг хийсэн. Гэвч Нехемиа 6:16-д тэр үүнийг хэрхэн хийсэн эсвэл огт хийгээгүй гэдгийг маш тодорхой харуулдаг. Энэхүү гайхалтай ажлыг Нехемиа биш харин Бурхан гүйцэтгэсэн. Нехемиа ухаантай, бурханлаг хүн байсан бөгөөд Бурханд өгөх ёстой алдар гавьяаг нь өгчээ. Үүнд агуу байдлын нууц оршдог: "Би биш. Бурхан үүнийг хийсэн. "
2/3/2023 • 8 minutes, 1 second "Хүн бүр гайхалтай байж чадна... учир нь хүн бүхэн үйлчилж чадна. Та үйлчлэхийн тулд коллежийн зэрэгтэй байх албагүй. Танд зөвхөн нигүүлсэл дүүрэн зүрх хэрэгтэй." Мартин Лютер Кинг ЖР.
2/2/2023 • 8 minutes, 9 seconds "Хэрэв та хурдан явахыг хүсч байвал ганцаараа яв. Хэрэв та хол явахыг хүсч байвал хамтдаа яв." Африкийн зүйр үг
1/27/2023 • 9 minutes, 39 seconds Таны зүрхний хүсэл юу вэ? Хүмүүс агуугаар мөрөөдөгчийг ихэвчлэн шоолдог байна. Гэвч Бурханы өгсөн зүрхний хүслээ даган, золиостойгоор алхах үед төсөөлснөөс ч илүү үр дүнд хүрч чаддаг нь гайхалтай. Урмыг тань мохоож, хурдыг тань сааруулах зүйлс тохиосон бол зүүд, мөрөөдөл нь 20 жил биеллээ олоогүй ч эцэстээ бүхэл бүтэн үндэстнийг аварч чадсан Иосефийн түүхээс сонсож, урам зоригоо бадраагаарай.
1/24/2023 • 7 minutes, 58 seconds "Дайсан ойрхон мэт санагдах үед Есүс илүү ойр байдаг. Мөн Тэр танд Библид 365 удаа буюу шинэ өдөр бүр нэг удаа “Бүү ай” гэж тушаасан." Энн Ортлунд
1/20/2023 • 7 minutes, 23 seconds 6.25 Тоглолтыг өөрчлөх мөч
Руби Кендрик хэмээх эмэгтэй бол Солонгосын ард түмэнд сайн мэдээг номлох дуудлагынхаа дагуу Техас мужаас ирсэн залуу илгээлтийн эзэн байжээ. Тэрээр Солонгост ирээд найман сарын дараа 24 настайдаа нас барсан. Түүний үхэл бусад номлогчид түүний халааг авах сүнслэг алхам хийхэд нөлөөлөв. Энэ эмэгтэйн булшны чулуун дээрх ишлэл нь: “Хэрвээ надад мянган амь өгөгдөх юм бол, Солонгост бүгдийг нь өгнө." гэжээ. Руби Кендрик Их Эзэний ажилд бүрэн зориулалт гаргасан. Тэр дуудлагынхаа төлөө бүх зүйлээ, тэр ч байтугай амьдралаа золиосолжээ. Хэрэв танд өгөх мянган амь байгаа бол хэнд эсвэл юунд бүгдийг нь өгөх вэ?
1/18/2023 • 8 minutes, 4 seconds Библид таны амьдралыг хоргүйжүүлэх олон зааварчилгаа байдаг. 2 Коринт 7 дугаар бүлэгт элч Паул: “Бие болон сүнсийг бохирдуулдаг бүх зүйлээс өөрсдийгөө цэвэршүүл." Хэмээжээ. Бие махбодыг цэвэршүүлэх гэдэг нь идэж ууж буй зүйлдээ анхаарах, тамхи татах, хар тамхи хэрэглэх, зүй бус бэлгийн харьцаанд орох гэх мэт хортой зүйлээс хол байх, зөв дасгал хөдөлгөөн хийж, хангалттай амрах, зэрэг юм. Харин Сүнсийг ариусгах гэдэгт бидний үг, үйлдэл, бодол, хандлага, хүсэл зэрэг нь багтана.
1/13/2023 • 9 minutes, 26 seconds 6.23 Та халууныг тэсвэрлэж чадах уу?
Элч Паул эртний гал сөнөөгч адил байжээ. Тэр хаа ч явсан аюул, бэрхшээлтэй тулгарах болно гэдгээ мэдэж байв. Нэг ёсондоо тэрээр хүмүүсийн амь амьдралыг аврах зорилгоор “шатаж буй барилгад” орсон. Тэгээд тэр "аагим халууныг" мэдрэхээ мэдэж байсан тул үүнд бэлэн байсан юм. Паул халууныг тэсвэрлэж, үүний эсрэг зогсжээ. Та Паултай адил үйлдэх байсан уу?
1/11/2023 • 10 minutes, 19 seconds Танд дагалдагч Петрт таалагддаг уу? Энэ түрэмгий залуу өөрийгөө эелдэг хандаж байна гэж боджээ. Яг үнэндээ хэн нэгнийг долоон удаа уучлах нь тухайн үеийн рабби нарын зааж байсан зүйлээс илүү асар том ахиц дэвшил болсон; Рабби нар зөвхөн гурван удаа уучлахад хангалттай гэж заадаг байв. Тиймээс Есүсийн 70 х 7-ийн хариулт хөөрхий Петрийн ертөнцийг донсолгосон байх, ялангуяа Есүсийн ашигласан нэр томьёо нь үнэндээ "тоо томшгүй олон" гэсэн утгатай байжээ. Хайр ба нигүүлсэлд хязгаар үгүй гэж Есүс хэлсэн.
1/5/2023 • 7 minutes, 38 seconds Бурханы танд өгсөн ур чадварт эргэлзэхгүй байвал та ихийг гүйцэлдүүлж чадна. "Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бод ол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг." 2 Коринт 10.4-5
1/3/2023 • 7 minutes, 25 seconds 6.20 Шинэ жилийн төлөвлөгөө
Хэрэв та надтай адил бол шинэ жил бүрийн эхэнд шинэ зорилгоо тодорхойлдог байх. Эхэндээ гаргах бүхий л өөрчлөлтдөө сэтгэл догдлон бүхнийг хийж чадчихмаар санагдана. Эхний сар нисэх мэт өнгөрч, ямар ч өөрчлөлт гарахгүй дараагийн нэг сар өнгөрдөг. Удалгүй амбицтай төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй тул өөрийгөө буруутгаж эхэлдэг. Би ер нь яах гэж ийм юм хийх гэж оролдсон юм болоо гэж гайхаад бууж өгдөг үү?
12/28/2022 • 6 minutes, 20 seconds 6.19 Цасан бөмбөгийн нөлөө
Бяцхан цасан ширхгүүд аварга цасан хүн болж хувирдаг. Үүний адилаар жижиг алхмууд нь асар том үсрэлтүүдэд хүргэнэ. Шийдвэр, үйлдэл, бодол, үг бүр чухал. Бид замдаа хором мөч бүрд үр нөлөөг нь харах албагүй ч бидний хийдэг (эсвэл хийдэггүй) жижиг зүйлүүд хуримтлагддаг билээ. Шинэ өдөр бүр гайхалтай сайн эсвэл аймшигтай муу зүйл рүү хөтлөх жижиг сонголтууд өгдөг.
12/22/2022 • 6 minutes, 46 seconds "Та чимээгүй цаг" гаргах үед нэг л болж өгөхгүй, үр дүнгүй заримдаа бүр зовлонтой ч юм шиг санагдах үе байдаг уу? Энэ удаагийн дугаараар халтихан чимээгүй цаг гаргасан болоод ажилдаа гүйдэг байсан эр хэрхэн үүнийг а мьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож, хүсэн тэмүүлж үр дүнтэйгээр хийдэг болсон тухай түүхийг хуваалцлаа. Чимээгүй цагийн үйл явц нь "заавал хийх ёстой"-гоос эхлээд " хийх хэрэгцээтэй" болж, дараа нь "хийхийг хүсэх"-д шилждэг ажээ. Та аль үе шат дээр явж байна вэ? Хэрхэн чимээгүй цагийг хийх ёстой, хэрэгтэй гэдгээс илүү зүрхнээсээ хүсэн хийдэг болохыг хүлээн авч сонсоно уу!
12/16/2022 • 7 minutes, 58 seconds 6.17 Хувийн мэдээллийн хулгай
Та Есүст итгэснээр шинэ бүтээл болно. Хуучин мөн чанар нь өнгөрөн одож, шинэ дүр төрхтэй болжээ. Ингээд л болчихсон уу? Үгүй. Харин шинэ эхлэл айсуй. Бурханы өөрчлөлтийн ажил үргэлжилж байна. Та гэм нүглээсээ чөлөөлөгдсөн бөгөөд одоо Бурханы таны бүтээсэн зорилгын дагуух хүн болж чадна.
12/14/2022 • 8 minutes, 35 seconds Есүсийн дэлхий дээр хийсэн бүхэн нь Түүний Эцэгийн дүр төрхийг тусгасан байв. Таны хийж байгаа зүйл гаднаа ч, дотроо ч Есүсийг тусгах хэрэгтэй.
12/9/2022 • 8 minutes, 48 seconds Бусдад үйлчлэх, өөрийгөө зориулах нь Бурханд өргөх жинхэнэ магтаал хүндлэл мөн. Освальд Чемберс нэгэнтээ “Магтаал хүндлэл бол Бурханы танд өгсөнийг, хайрын бэлэг болгон өргөх явдал." хэмээжээ. "Би ихэд баяртайгаар зарж үрэх бөгөөд та нарын сүнснүүдийн төлөө өөрийгөө ч гэсэн үрэх болно." 2 Коринт 12.15
12/7/2022 • 8 minutes, 17 seconds 6.14 Боломж хаалга тогшино
Хүн бүрд нандин боломж үүд тогшин ирсэн тухай түүх байдаг. Харин боломж бүр сайн уу, муу юу? гэдэг бол бодох асуудал. Хэрэв та чөлөөт цагаа ухаалгаар ашиглахгүй бол нүгэл үйлдэх агуу уруу таталтууд гарч болзошгүй. Ухамсаргүйгээр нийгмийн сүлжээгээр аялах нь таны харахыг хүсээгүй зүйлээ харах олон зуун боломжийг бий болгодог. Та муу боломжуудыг хайгаагүй байж магадгүй, гэхдээ тэд дэлгэцэн дээр гарч ирнэ. Боломжийн хаалгыг онгойлгохын өмнө эхлээд дурангаар удаан гэгч нь анхааралтай харах нь ухаалаг хэрэг болно.
12/2/2022 • 7 minutes, 26 seconds 6.13 Гүн гүнзгий суурилагд
Хүн бүр өөрсдийн гэсэн хувийн мөрийн хөтөлбөртэй бөгөөд заримдаа Бурханы дуу хоолойг сонсохоос илүүтэйгээр өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр улайрдаг. Тиймээс дараагийн нүүдлээ хийхээр, яарцгаана. Гэвч Бурхан байгаа газраа гүн суурилагдаж, тууштай ажиллах итгэмжит хүмүүсийг эрэлхийлдэг. Итгэлийн алхам гэдэг нь ихэвчлэн "явах" биш харин "үлдэх" гэсэн утгатай байдаг.
12/1/2022 • 7 minutes, 37 seconds Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул Ром 12.12
11/25/2022 • 7 minutes, 58 seconds "Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол." 1 Тимот 4.12 Элч Паулын залуу Тимотод бичсэн захидалд: “Хэнийг ч чамайг доош хийхийг бүү зөвшөөр." Гэжээ. Та хэдэн настай, амьдралынхаа аль ч үе шатанд байсан Христийн төлөө гайхалтай өөрчлөлт бий болгож чадна.
11/23/2022 • 8 minutes, 15 seconds 6.10 Та нууц хадгалж чадах уу?
Сайн зүйлийг нууцаар хийх нь мөнхийн шагналтай. Есүс Матай 6-д залбирах, мацаг барих, өгөх гэх мэт сайн зүйлсийг хий, харин нууцаар хий гэж хэлсэн. Есүс гайхамшгуудыг үйлдсэн ч эдгээсэн хүмүүстээ юу ч битгий хэлээрэй гэж байнга хэлдэг. Яагаад тэр вэ? Учир нь бидний тэнгэрлэг Эцгээс өгсөн “сайн үйлсийн” шагнал нь дэлхийн ямар ч шагналаас хамаагүй илүү үнэ цэнтэй юм.
11/18/2022 • 6 minutes, 46 seconds 6.9 Авто замын товгор анхааруулагч
Бурхан бидэнтэй олон янзаар ярьдаг. Бидний ухамсраар, бусад хүмүүсээр, Ариун Сүнс ба Бурханы Үгээр дамжуулан... Бурханыг сонсож, дуу хоолойг нь ялгаж, Түүний удирдамжийг дагах нь бидний амьдралын бүхий л талбарт сайнаар нөлөөлдөг билээ.
11/16/2022 • 9 minutes, 25 seconds Та мөнгөө үрэх үед дуусаж алга болно. Харин хөрөнгө оруулбал цаг хугацааны явцад улам өснө. Хүмүүс болон тэдний хэрэгцээнд хөрөнгө оруулах нь одоо болон ирээдүйг шууд өөрчилж чадах юм. Та Бурханы ажилд хөрөнгө оруулалт хийвэл үр жимс нь өнө мөнхөд байх болно. Ухаалаг бизнесмен ашгаа өсгөдөг тул түүнд буцааж өгөх зүйл их байдаг. Мэргэн тариачин үрийг тариалж ургуулаад нийт ард түмнийг тэжээхүйц ургац хурааж авдаг. Мэргэн загасчин бусдад хэрхэн загас барихыг заадаг бөгөөд ингэснээр тэд өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээж чадах юм. Ухаалаг нярав нөөцөө өсгөн үржүүлэх арга замыг олж, бусдад хэрхэн яаж хийхийг заадаг бөгөөд ингэснээр тэд бүгд тусламж хэрэгтэй хүмүүст харамгүй өгөх болно. Та мөнгөөрөө юунд хөрөнгө оруулалт хийж байна вэ?
11/10/2022 • 8 minutes, 45 seconds Өөрөө олж хардаггүй ч бусдыг бухимдуулж, залхааж, гомдоож, уурлуулдаг зүйлс хүн бүхэнд байдаг. Би чухамдаа хэн бэ гэдгээ алдаатайгаар харах нь үнэнийг харах (эсвэл хүлээн зөвшөөрөх)-д саад болдог. Ихэнхдээ бид өөрсдийнхөө таарамжгүй байгаагаа анзаардаггүй ... бидний хандлага, ойлголт, зан чанарт Бурханы өөрчлөхийг хүсдэг цоорхой байдаг. Таны хараагүй зүйл танд хор хөнөөл учруулж болзошгүй.
11/8/2022 • 7 minutes, 50 seconds Өө өөв. Та хэлсэн үгээ буцаачих юмсан гэж бодож байсан уу? Тийм үе байсан гэдэгт итгэлтэй байна. Миний толгой дахь ухамсрын тэр өчүүхэн дуу хоолой надад “Битгий ингэж хэл!” гэж зөвлөх үе бий. Эсвэл "Хэлбэл дараа нь харамсана даа..." гэж бодсон ч би хэлээ хазаарлаж чадахгүй үргэлжлүүлсээр...
11/4/2022 • 9 minutes, 12 seconds "Амьд орших хоногууд нэг л өдөр эцэслэнэ. Хүний амьдралын хамгийн чухал зорилтуудын нэг бол эцсийн өдөрт бэлтгэх явдал юм. Бидний үлдээх өв нь зөвхөн өмч хөрөнгө бус, харин амьдралын маань чанарт оршино." Билли Грэм
11/1/2022 • 8 minutes, 18 seconds Бурхан хүний амьдралд цоорхой байлгахыг хүсдэггүй. Тэр таны амьдралын өнцөг булан бүрийг үнэнч шударга байдал болон үнэнээр дүүргэхийг хүсдэг. Та жинхэнэ байгаагаар аа буюу - төгс биш, харин бодит байх үед таны амьдрал өөрчлөгдөж, бусдын амьдралд ч сайнаар нөлөөлнө. Цоорхойгүй амьдрахын тулд сүнслэг сахилга бат, зүрх зориг шаардагддаг
10/28/2022 • 8 minutes, 17 seconds Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм. Сургаалт үгс 4.23 📖💓"Сургаалт үгс" номын энэ мэргэн үгэнд би дуртай, учир нь энэ нь сэтгэлд минь орж болзошгүй хог хаягдлаас зүрхээ хамгаалахыг сануулдаг. 😤🤬🫤 Хэрэв та атаархал, өрсөлдөх сэдэл, худал хэлэх, гутаан доромжлох, уур хилэн гэх мэт хог хаягдлыг зүрх сэтгэлдээ оруулбал яг л эдгээр зүйлс гарч ирнэ. 🗑 Бодит амьдрал дахь хог хаягдал өмхий болдог шиг хүний хандлага, үйлдэл ч бас өмхий болдог.🤢
10/25/2022 • 7 minutes, 32 seconds Хүмүүс тан шиг болохсон гэж хүсдэг хүн байгаарай. Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай. 1 Коринт 4.16
10/21/2022 • 8 minutes, 50 seconds 6.1 Найзууд таныг бүтээнэ эсвэл сүйтгэнэ.
"Надад найзуудаа харуул, би чамд ирээдүйг чинь харуулъя." Крэйг Грошель Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана… Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү. Сургаалт ү гс 13.20, 18.24
10/19/2022 • 8 minutes, 47 seconds