#9 Нойр ба нойргүйдэл with Д.Шүрэн
Энэ удаагийн дугаарт бид нойр гэж юу вэ? нойрны эрүүл ахуй, мөн нойрны хямрал, нойргүйдлийн талаар мэргэжлийн эмчтэй ярилцлаа. Залуучууд бид ер нь хэдэн цаг унтаж амрах ёстой вэ? гэх мэт чухал асуултын хариултыг та бүхэн олж авах болно.
4/16/2021 • 54 minutes, 24 seconds #8: "Өөрийн мэргэжлээр дэлхийд гарч өрсөлдөх нь" with Т. Дөлгөөн
Төгсбаярын Дөлгөөн нь Монгол улсдаа санхүүч мэргэжлээр сурч төгсөөд, өдгөө Швейцар улсад "Дэлхийн Эдийн Засгийн форум" (World Economic Forum) байгууллагад төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Оюутан бидэнд түүний өгөх үнэт зөвлөгөөг та заавал сонсоорой.
3/27/2021 • 1 hour, 9 minutes, 46 seconds #7: "Бие дааж, тэтгэлэгтэйгээр гадаадад суралцсан нь " with Г.Ариунзул
Энэ удаагийн дугаараар 19-25 нас хүртлээ 7 жилийн хугацаанд гадны дөрвөн улсад бие даан, тэтгэлэгтэй гээр суралцаж сургуулиа амжилттай төгсөөд, одоо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төв оффист ажиллаж буй Ганбаатарын Ариунзул оролцлоо. Оюутан танд хэрхэн бие дааж, тэтгэлэгтэйгээр, гадаадад суралцах болон каринтины үеэр хэрхэн бэлтгэж болох талаар үнэт зөвлөгөөг өгнө.
3/3/2021 • 1 hour, 24 minutes, 56 seconds #6: "Chill" with Yavuuhulan
Энэ удаа бидний зочноор "Chill with Yavuuhulan" гэсэн артист нэрээрээ алдартай өвөрмөц нэгэн залуу оролцлоо. Түүний хөгжим таны сонсгол ба бодлыг амрааж, өөр нэгэн ертөнцөд таныг аваачих болно.
2/12/2021 • 35 minutes, 7 seconds #5: "Оюутанд өгөх миний зөвлөгөө" with Цэдэвдамбын Оюунгэрэл
Энэхүү дугаараар Ц.Оюунгэрэл эгч оролцож өөрийн оюутан насны дурсамж, олж авсан туршлагуудаасаа бидэнд хуваалцлаа.
1/21/2021 • 58 minutes, 40 seconds #4: "Хуулалт" with Г.Баасанхүү багш
Шалгалтанд хуулах ер нь зөв үү? Хуулах нь оюутанд мөн багшид ямар нөлөөтэй вэ? Энэ удаагийн дугаараар бид "Шалгалтанд хуулах" сэдвээр МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн ахлах багш Г.Баасанхүүтэй ярилцлаа.
12/22/2020 • 49 minutes, 27 seconds #3: "Эморол" with сэтгэлзүйч Н. Рэнжмаа
Ганцаардал гэж юу? Ганцаардсан үедээ та юу хийдэг вэ? Ганцаардлыг хэрхэн даван туулах вэ?
Энэ удаагийн дугаараа бид Эморол гэсэн сэдвээр сэтгэлзүйч Н. Рэнжмаатай ярилцлаа.
12/3/2020 • 56 minutes, 37 seconds #2: Номыг "ухаалаг" унших нь with А.Сайханцэцэг
Энэ дугаараар бид А.Сайханцэцэг хэмээх хөдөлмөрч, ухаалаг охинтой ном унших талаар ярилцлаа. А.Сайханцэцэг маань харааний бэрхшээлээсээ үл шалтгаалан номонд дурлагч болж, одоо гадаад хэл дээр ч ном уншдаг мундаг оюутан юм. Түүнтэй ярилцсан энэ дугаар танд урам зориг өгнө гэж найдаж байна.
11/20/2020 • 35 minutes, 24 seconds #1: INTRO: Оюутан бүрд подкастаа гэж....
Энэ дугаараар бид энэхүү подкастыг эхлүүлэх болсон шалтгаан, подкастынхаа зорилгыг танилцууллаа. Дараагийн дугаараас эхлэн сонирхолтой сэдвүүдээр, сонирхолтой зочидтой хамт ярилцах болно.
11/17/2020 • 12 minutes, 15 seconds