Winamp Logo
Nyagtlav Podcast Cover
Nyagtlav Podcast Profile

Nyagtlav Podcast

Mongolian, News, 2 seasons, 18 episodes, 7 hours, 19 minutes
About
Бид дэлхийн түүхэнд мэдээллийн хүртээмж хамгийн өндөр цаг үед амьдарч байна. Мэдээллийг түргэн шуурхай авч, ухаалаг утасны тусламжтайгаар хүн болгон сэтгүүлч болох боломжтой болсон энэ цаг үед бид олон шинэ бэрхшээлтэй нүүр тулаад байна: худал мэдээ, хэт туйлшрал, талцал зэрэг нь зарим нэг тод жишээнүүд билээ. Иймд Сэхээтэн Медиа сонсогч танд зориулж дэлхий даяар болж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд, гэх мэт олон салбарт болж буй үйл явдлуудад шинжлэх ухаанчаар хандан нягтлан хүргэж байна. Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Episode Artwork

НЯГТЛАВ: Эрдагоны ялагдал, Туркийн сонгууль

Ататуркийн улс төрийн нөлөө одоо хүртэл үргэлжилсээр. .. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
4/16/202412 minutes, 31 seconds
Episode Artwork

НЯГТЛАВ: Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшиг

2023 оны 10-р сарын 7-ний өдөр Газын зурвасын өмнөд хэсэгтэй хиллэдэг Израилын газар нутаг руу Хамас бүлэглэл халдан довтолсноор Израил Хамасын ээлжит дайн эхэлсэн. Уг дайн эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд мянга мянган гэм зэмгүй энгийн иргэд дайны хоморгод өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшгийг НЯГТЛАВ. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
4/1/202432 minutes, 36 seconds
Episode Artwork

Сонгуулийг НЯГТЛАВ: Тайвань, Индонез, ПУТИНЫГ сонгох, АНУ

2024 онд дэлхийн 64 улсад сонгууль зохион байгуулагдана. Иймд 2024 он сонгуулийн жил юм. Сонгуулийн жилийг НЯГТЛАВ. Энэхүү дугаарыг unnu.news-тэй хамтран бүтээв: - IG: @unnu.news - FB: @unnu.news Хэсгүүд: 00:00 Оршил 02:01 Тайванийн сонгууль 10:00 Индонезийн сонгууль 18:00 ОХУ-ын сонгууль 31:25 АНУ-ын сонгууль 45:30 Сошиал медиа сонгуульд үзүүлэх нөлөө --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
3/18/202452 minutes, 34 seconds
Episode Artwork

NFT гэж яг юу юм бэ?

NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
5/14/202114 minutes
Episode Artwork

Хойд хөршид юу болоод байна вэ?

ОХУ-д өрнөж буй хөдөлгөөн дэлхийн анхаарлыг татаж байна. Хойд хөршийн маань засгийн газар жагсагчдыг хүч хэрэглэн дарах оролдлогуудыг хийж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Гэхдээ энэ бүх өрнөж буй үйл явдлуудын гол зангилаа болоод буй Алексей Навальный нь олон улсын анхаарлыг өөрөөрөө дамжуулж ОХУ-ын удирдлага, элит улс төрчдийн үнэн дүр төрхийг таниулахад чиглүүлж чадаж байна. Энэ эрхэм хэн бэ? --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
2/7/202125 minutes, 57 seconds
Episode Artwork

АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн, одоо ба ирээдүй

Америкийн Нэгдсэн Улсын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден гэж хэн бэ? Түүний Дэд Ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ? АНУ-ын шинэ засаг ажлын эхний хоногуудыг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Цаашдаа ямар ямар чиглэлд энэ засаг анхаарч ажиллах бол? эдгээр сэдвүүдийг бид удаах дугаараа нягтлан хүргэж байна. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
2/1/202139 minutes, 6 seconds
Episode Artwork

Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч

Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав. --- Send in a voice message: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/message Support this podcast: https://podcasters.spotify.com/pod/show/nyagtlav/support
1/20/202137 minutes, 22 seconds