Кипр Улс | Харанхуй Өрөө Подкаст | Холын европт хятад хэл аминд орсон түүх
Харанхуй Өрөө Подкастын цоо шинэ дугаар та нарт минь хүрч байна. Удаан хугацааны дараа эргэн ирж байгаа учраас, сонирхолтой, Монголчууд цөөхөн байдаг улсаас зочин урьж оруулах зорилгодоо хүрч Бүгд Найрамдах Кипр улсад амьдарч буй зочин залуутайгаа хамт бид 3 Харанхуй өрөөндөө сууж байна. Мэдсэн сурсан бүхэн хэзээ ч илүүддэггүй тухай сонин түүхийг та нартаа хүргэе. Enjoy!
9/29/2024 • 1 hour, 20 minutes, 21 seconds Сьерра Леон | Харанхуй Өрөө Подкаст | Онлайн романс
Нэг хүний амьдралд тохиолдсон гэхэд хэтэрхий их юм шиг боловч сургамжтай бас сонирхолтой энэ яриа сонсогч авхай таныг нэг минут ч уйдаахгүй гэдгийг амлах байна. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
10/16/2022 • 1 hour, 27 minutes, 15 seconds Америк-3 | Харанхуй Өрөө Подкаст | Яах гэж эмэгтэй хүн болж төрөв өө!
Зөвхөн эмэгтэй гэдэг шалтгаанаар аливаа зүйлд ад үзэгдэх, эсвэл хоёр дахин хичээх, гурав дахин батлах шаардлага гардаг уу? Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин энэ траумагаа хэрхэн давж гарсан тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Америкт цөмийн энергийн инженер мэргэжлээр сурч төгссөн, өдгөө өндөр албан тушаал хашиж байгаа эмэгтэй юу ярихыг сонирхоорой. Enjoy!
10/10/2022 • 1 hour, 1 minute, 29 seconds Өмнөд Африк | Харанхуй Өрөө Подкаст | Нисдэг хүн
22 жилийн өмнө хамгийн сүүлд Монголд очсон зочин маань Өмнөд Африк дахь амьдралынхаа тухай сонин сайхнаас бидэнтэй өнөөдрийн Харанхуй Өрөөнд хуваалцлаа. Бизнес эрхлэгч, шинэ санааны эрэлд гарагсдад маш чухал хэрэгцээтэй байж болзошгүй мэдээлэл ч мөн багтсан байгаа. Enjoy!
10/3/2022 • 59 minutes, 1 second Энэтхэг | Харанхуй Өрөө Подкаст | Энгийн дотор орших аз жаргал
Энэтхэг улсын тухай та юу мэдэх вэ? Бид хоёрын хувьд лав энэтхэг кино, энэтхэг хоолноос цааш хэтрэхгүй төсөөлөлтэй байсан бол өнөөдрийн энэ дугаарыг хийж байхдаа бодол тэс өөр болсон байлаа. Бурхны оронд эрдэм сураад ирсэн эмэгтэйн яриаг хамтдаа Харанхуй Өрөөнд дэлгэе. Enjoy!
8/14/2022 • 1 hour, 17 minutes, 23 seconds Бидний мэдэхгүй Хойд Солонгос буюу БНАСАУ | Харанхуй Өрөө Подкаст
Энэ удаагийн дугаараа та нартаа цацах гэж энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээж байлаа. Олон тайлбар ч ер нь бичмээргүй байна. Тухлаж аваад шууд сонсоорой. Enjoy!
8/7/2022 • 1 hour, 41 minutes, 23 seconds Өмнөд Солонгос-2 | Харанхуй Өрөө Подкаст | Солонгосын хөгжмийн ертөнцөд гялалзана
Гадаадад ажиллаж амьдардаг Монголчуудын өндөр хувийг эзэлдэг орны нэг бол БНСУ. Солонгост Монголчууд зөвхөн хар ажил хийж, хараар амьдардаг гэсэн ойлголт өнөөдрийг хүртэл байсаар байгаа ч тэдний хоёрдугаар үе буюу үр хүүхдүүд нь өнөөдөр юу ярьж байгааг та бүхэн энэ удаагийн Харанхуй өрөөнөөс сонсоод, дүгнэлт тань өөрчлөгдөх байх. Kpop-оороо аль хэдийн дэлхийн нийтийг донсолгоод буй Солонгосын хөгжмийн ертөнцөд бид од болон гялялзах боломжтой юу? Enjoy!
8/1/2022 • 1 hour, 13 minutes, 38 seconds Япон-2 | Харанхуй Өрөө Подкаст | Тэтгэлэгтэй ч Girls Bar-д ажиллах ёстой
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт л хамрагдчихвал жаргаад дээшээ хараад хэвтчих юм байна гэсэн ойлголттой бол энэ дугаарыг сонсоод бодол тань өөрчлөгдөх байх. Тэтгэлэг хүрэхгүй, цар тахлын үед харих боломжгүй, ажил олдохгүй нөхцөлд шөнийн ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн хос хоёр бүсгүйн тухай та энэ удаагийн дугаараас сонсох болно. Зорилгодоо хүрэхийн тулд хүн ямар замыг туулдаг вэ? Enjoy!
7/25/2022 • 1 hour, 15 minutes, 59 seconds Дугааргүй дугаар | Харанхуй Өрөө Подкаст
Даваа гараг бүрт уламжлал ёсоор эхэлдэг долоо хоног маань энэ удаад лхагва гарагт эхэлж байгаа нь шалтгаантай байлаа. Та нараасаа хүлцэл өчихийн ялдамд, биднийг хүлээж байсан, хүлээсээр байгаа сонсогч нартаа гүнээ талархаж байна. Долоо хоногоо хамтдаа эхлүүлцгээе!
7/20/2022 • 1 hour, 9 minutes, 46 seconds Франц-2 | Харанхуй Өрөө Подкаст | Дэлхийн Монгол Иргэн
Бохь, тамхи ширхэглэж зардаг айлын охин хэрхэн өөртөө боломж үүсгэж дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн тухай өнөөдрийн дугаарт яригдах болно. Зарлагдсан тэтгэлэгт хамрагдах биш өөртөө хэрхэн тэтгэлэг бий болгож чадсан түүхийг сонсоод магадгүй танд бас нэгэн мотивац өгөхийг үгүйсгэхгүй юм. Enjoy!
7/11/2022 • 1 hour, 32 seconds БНХАУ | Харанхуй Өрөө Подкаст | 12 жилийн боловсролыг 8 жилд
Бидний мэддэг, бас мэддэггүй БНХАУ-ын тухай энэ удаагийн дугаарт бид зочинтойгоо ярилцлаа. Тэрээр 13 настайдаа анх урд хөршийг зориод, ганцаараа яаж хөглөж байсан тухайгаа ний нуугүй ярьсан байгаа. Шинэ даваа гарагтаа тавтай морил. Enjoy!
7/4/2022 • 1 hour, 8 minutes, 51 seconds Англи хэлтэй орнууд | Харанхуй Өрөө Подкаст | Хоёр хэмжиж, гурав огтлохын жишээ
Мэдээлэл, зөвлөгөө авах хүнээ яг зөв сонгож, нягталж байхгүй бол боломжоо хэрхэн алдаж болох тухай энэ удаагийн дугаарт яригдах болно. Нэг биш, хоёр удаа монгол руугаа буцсан ч яагаад эргээд л гадагшаа гарах бодол төрсөн тухай зочин хос маань илэн далангүй ярилаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
6/27/2022 • 1 hour, 32 minutes, 56 seconds Испани | Харанхуй Өрөө Подкаст | Амь авраарай!
Жижигхэн биетэй болж төрснөөсөө болж эх орондоо хүссэнээрээ амьдрах эрхгүй болсон бүсгүй энэ удаагийн Харанхуй Өрөөнд зочноор оролцлоо. Тэрээр өдгөө Испанийн Сан Себастианд хэрхэн аж төрж байгаа тухай бидний ярианаас дэлгэрэнгүй сонсоорой. Enjoy!
6/19/2022 • 1 hour, 5 minutes, 22 seconds Америк-2 | Харанхуй Өрөө Подкаст | Эрх чөлөөний орон дахь эрх чөлөөгүй амьдрал
Америкийн Нэгдсэн Улсад албан ёсоор амьдрах эрхгүй боловч амьдарч байгаа маш олон монголчуудын нэг эмэгтэй өнөөдрийн Харанхуй Өрөөний зочноор уригдан оролцлоо. Google дээрээс ч хайгаад олохгүй зарим мэдээлэл манай подкастад яригддаг учраас бид өөрсдийгөө Харанхуй өрөөнд гэрэл асаасаар гэж ярих дуртай болоод байгаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
6/13/2022 • 2 hours, 1 minute, 15 seconds Израиль | Харанхуй Өрөө Подкаст | 100 долларын дэвсгэртээр ханаа бүрнэ
Шинэ долоо хоногийн мэнд! Харанхуй өрөөний энэ удаагийн дугаарт Израил улсад ажиллаж амьдардаг монгол бүсгүй оролцлоо. Бид гурав маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шимтэн сонсоорой! Enjoy!
6/6/2022 • 1 hour, 24 minutes, 33 seconds Англи-2 | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал живүүлэх гээд байвал нар гартал хөвж л бай
Энэ зочинтой ярилцсандаа бид хоёр туйлын их баяртай байгаа. Шинэ долоо хоногийг тань гайхалтай эхлүүлж өгнө гэдэгтээ бид маш их итгэлтэй байна. Харанхуй Өрөөний өнөөдрийн дугаарыг ганцаараа, тухтай сууж байгаад сонсоорой гэж зөвлөе. Enjoy!
5/30/2022 • 1 hour, 25 minutes, 23 seconds Турк | Харанхуй Өрөө Подкаст | Хуурамч тэтгэлэг
Тэтгэлэг авчихлаа гэж гэрийнхэндээ хэлээд зугатах шахам гадагшаа явсан эмэгтэй энэ удаагийн дугаарын зочноор оролцлоо. Түүний туулж ирсэн амьдралын зам их сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрэн байжээ. Харанхуй Өрөө Подкастын шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
5/23/2022 • 1 hour, 19 minutes, 25 seconds Австрали-2 | Харанхуй Өрөө Подкаст | Депресстсэн үедээ сонсох дугаар
Энэ удаагийн дугаарыг гадаад улсад суралцангаа ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуустаа зориулж бэлтгэлээ. Мөн тэдний гэр бүлийнхэн сонсоод үр хүүхдэдээ тулгардаг асуудлын захаас бага ч болтугай мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь шийдлийг нь ч мөн бид ярилцсан байгаа. Тэгэхээр шинэ дугаараа таалан болгооно уу. Enjoy!
5/16/2022 • 1 hour, 4 minutes, 7 seconds Австри-2 | Харанхуй Өрөө Подкаст | Чи монголын дуучнаар ширээ арчуулдаг хэн бэ?
Эх орондоо олны танил байж, тайзан дээр амьдрал нь өрнөж явсан хүмүүс гадны оронд очоод чимээгүйхэн амьдарч байгаа жишээ бид хэд хэдийг мэднэ. Өнөөдрийн Харанхуй Өрөөний зочин харин чимээгүй өнгөрөх амьдралыг сонгоогүй өгөөд, бодит байдлаа нууж хаалгүй ярьж эхэлснээрээ өөр талаараа олонд танигдаад байгаа дуучин бүсгүй байгаа. Түүний амьдралыг харах өнцөг яаж өөрчлөгдсөн тухай энэ дугаараас сонсоорой. Enjoy!
5/9/2022 • 1 hour, 5 minutes, 59 seconds Америк | Харанхуй Өрөө Подкаст | Монгол циркээс Холливуд хүрэх зам
АНУ-аас орох зочинтой дугаарыг маш олон сонсогч маань хүсэн хүлээж байсан биз ээ. Энэ удаагийн Харанхуй Өрөөнд Монгол Циркээс Холливуд хүртэлх замыг бидэнд зааж өгөхөөр нэгэн авьяаслаг бүсгүй оролцсон байгаа. Түүний сонирхолтой гэхэд ч багадах гайхалтай амьдралаар хамтдаа аялцгаая. Enjoy!
5/1/2022 • 1 hour, 40 minutes, 40 seconds Чех | Харанхуй Өрөө Подкаст | А ба Б гэсэн сонголтын өмнө
Хүний амьдралд олон төрлийн салаа зам гарч ирдэг. Чухам тухайн үед ямар сонголт хийснээс шалтгаалж ирээдүй огт өөрөөр эргэх нь ч бий. Бид өнөөдрийн дугаартаа өмнөө гарч ирсэн 2 замаас А-г нь биш Б-г нь сонгож явсан эмэгтэйтэй я рилцсан байгаа. БНЧУ-аар хамтдаа аялцгаая. Enjoy!
4/25/2022 • 1 hour, 4 seconds Герман-2 | Харанхуй Өрөө Подкаст | ЕБС-иа төгсөнгүүт нь явуулах зөв үү?
Хүүхдээ хэтэрхий багад нь гадагш нь ганцааранг нь явуулах ер нь хэр зөв алхам бэ? Гадаадад л оччихвол өөрийнхөөрөө гоё эрх чөлөөтэй амьдарна гэсэн сэтгэхүйтэй эх орноосоо гарсан хүүхдийн зан аашид ямар өөрчлөлт гарч болох тухай яг энэ замыг туулсан хүний ярианаас хамтдаа сонсоцгооё. Мэдээж бүх хүүхэд биш. Гэхдээ гарч болох эрсдлийг бид ярилцах ёстой. Enjoy!
4/18/2022 • 1 hour, 28 minutes, 21 seconds Бельги | Харанхуй Өрөө Подкаст | Тоглох эрхгүй тоглогч
Хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэж өөртөө амласан аав юу ч хийж чадахгүй олны өрөвдсөн харцан дунд сууж байхдаа юу бодож байсан тухайгаа өнөөдрийн дугаарт ярилаа. Бидний өнөөдөр гэрэл асаах өрөө Бельгийн Вант Улс гэсэн хаягийг гаднаа хаджээ. Enjoy!
4/4/2022 • 1 hour, 25 minutes, 46 seconds Эх орны гологдол | Харанхуй Өрөө Подкаст
Шинэ долоо хоногийн мэнд! Даваа гараг бүр та нартайгаа Харанхуй Өрөөндөө уулзах гэж яаран яаран догдолдог шүү. Өнөөдрийн дугаар биднийг маш олон газраар аялуулах болно. Монгол нутагтаа хүн шиг амьдрах хүсэлтэй боловч эх орон нь хатуу хандаж, гэр бүлийнхээ хайрыг хүртэх эрхгүй төрсөн гэж өөрийгөө "буруутгаж" амьдардаг ижил хүйстэн залуугийн нутгаа орхих болсон шалтгаантай хамт бүгдээрээ европын орнуудаар зочлох болноо.
3/27/2022 • 1 hour, 8 minutes, 17 seconds Тайвань | Харанхуй Өрөө Подкаст | Сүнстэй байшин
Энэ удаагийн дугаарыг ганцаараа сонсохыг хориглоно. Зочид маань ч мөн хосоороо оролцож байгаа учраас гадаадад ганцаараа биш хоёлуаа хамтдаа гарч амьдрахын давуу тал болон тулгарсан бэрхшээлийн талаар ярилцсан байгаа. Бидэнтэй хамт шинэ долоо хоногийг эхлүүлж байгаа та нартаа амжилт хүсье! Enjoy!
3/21/2022 • 1 hour, 13 minutes, 5 seconds Австри | Харанхуй Өрөө Подкаст | Усан үзмийн талбайн цаад гэрэл
Энэ усан үзмийн талбайг л дагаад яваад бай, тэгээд тэр харагдаж байгаа гэрэлд хүрчихвэл хил давчихлаа гэсэн үг гэж хэлээд паспортыг тань аваад үлдэх санал тавьбал та яах байсан бэ? гэсэн асуултаар энэ удаагийн дугаараа эхлүүлье. Харанхуй Өрөөнд өнөөдөр Австри улсад ажиллаж амьдардаг бүсгүй зочилж, өөрийн түүхээ хуваалцлаа. Enjoy!
3/14/2022 • 1 hour, 6 minutes, 39 seconds Япон | Харанхуй Өрөө Подкаст | Сонингийн хөтөлбөр
Их Наран улсыг зорин очсон залуусын ярианаас сүүлийн үед "Сонингийн хөтөлбөр" гэсэн үгийг ихээр сонсох болсон. Японы соёлын нэгээхэн хэсэг шахуу болсон энэ хөтөлбөрөөр анх очоод хэрхэн яаж амьдарсан тухай зочин бүсгүйн яриаг энэ удаагийн дугаараас сонсоорой. Enjoy!
3/7/2022 • 1 hour, 18 minutes, 56 seconds Франц | Харанхуй Өрөө Подкаст | Цагаач хүүхэд
Францын хүүхдийн цагаачлал хүсэх албан ёсны өргөдөл дээр "Монгол" гэсэн сонголт албан ёсоор байрших хэмжээнд очсон байна гэдэг нэг бодлын толгой сэгсэрмээр. Гэхдээ толгой сэгсрэхээсээ өмнө бидний энэ удаагийн дугаарыг сонсоод үзээрэй. Хүүхэд гадаад улсад цагаачлаад ямар замыг туулдаг вэ? Шинэ дугаартай тавтай морил Enjoy!
2/28/2022 • 1 hour, 14 minutes, 4 seconds Англи | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал өөрчилсөн 7 хоног
Шинэ дугаараа хэр удаан хүлээв дээ та нар минь? Энэ удаа бид ИБУИНВУ-д 20 жил ажиллаж амьдарч байгаа эмэгтэйтэй ярилцлаа. Английн тухай төсөөллийг тань бодит байдалд хэр дөхөж очих эсэхийг магадгүй харахад дөхөм болох нэг цаг дөчин минутыг бидэнтэй хамт өнгөрүүлээрэй. Enjoy!
2/21/2022 • 1 hour, 46 minutes, 46 seconds Швед | Харанхуй Өрөө Подкаст | Амьдрал өөрчилсөн 7 хоног
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Хүний амьдрал гэдэг тааж баршгүй зүйлсээр олон байдаг гэдгийн нэгэн жишээ болсон эмэгтэйн түүхээр та бүхэнтэйгээ учран золгож байна. Бид энэ удаад Швед улсын амьдралаар хамтдаа нэг цагийн турш аялах болно. Enjoy!
2/19/2022 • 1 hour, 46 minutes, 31 seconds Өмнөд Солонгос | Харанхуй Өрөө Подкаст | Камерын цаана
Даваа гарагийн мэнд! Харанхуй Өрөөнд гэрэл асаахаар хоёр дахь дугаар маань сонорт тань хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаад БНСУ-д "бурханы виз"-ээр ажиллаж, амьдарч буй залуу бүсгүй өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Түүний захидлыг уншаад бидний сэтгэл ихэд догдолсон шиг яриаг нь сонсоод таны бодолд ч бас нэгэн зүйл үлдэх байх гэж бодож байна. Enjoy!
2/6/2022 • 1 hour, 12 minutes, 14 seconds Герман | Харанхуй Өрөө Подкаст | Хориотой асуулт
Харанхуй Өрөө Подкастын маань хамгийн анхны дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийг хүртэл Харанхуй Өрөөнд яг юуны тухай ярих бол гэдэг дээр маш олон таамаглалууд сонсогчдын маань дунд байсан. Харин өнөөдөр энэ бүхэн ил боллоо. Биднийг олон сонирхолтой түүх хүлээж байгаа. Уламжлал ёсоор даваа гарагийн мэнд! Шинэ подкастаа enjoy!
1/31/2022 • 1 hour, 53 minutes, 32 seconds