Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…
Бууз чимхэе подкаст маань ийнхүү сүүлийн буузаа чимхэж та нартаа хүргэж байна. Энэ тѳсгѳлийн буузаар Мишка Нямка хоёр яагаад подкастаа тѳгсгѳхѳѳр болсон, бас ер нь аливаа нэгэн зүйлийг тавьж явуулах ямар их хэцүү байдаг бас тэрнийхээ хэрээр их чухал байдаг тухай ярьлаа. Дахин шинэ бууз чимхэгдэхгүй ч БУУЗ ЧИМХЭЕ та нартайгаа хамт байсаар байх болно шүү!
4/4/2021 • 45 minutes, 28 seconds Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?
Бүх зүйл нэг л биш санагдаж, ѳѳрт байгаа зүйл хангалтгүй, ѳѳрийн хийж байгаа зүйл хангалтгүй, ямар ч амжилтгүй яваа мэт санагддаг уу? Бусад хүмүүсийг хархаар нэг л сайхан амьдраад байгаа юм шиг. Ажил ч бай, гэр бүл, хосын харилцаа ч бай бас ѳнгѳ үзэмж, царай зүсээрээ хүртэл нэг л сайхан байгаад байдаг. Ѳѳрѳѳс чинь нэг л амархан амьдраад байгаа юм шиг. Ийм мэдрэмжтэй яваа бол сэтгэл хангалуун бус амьдрагсадын клубад тавтай морил. Энэ буузаараа яаж энэ хѳгийн байдлаас гардаг юм бэ гэсэн асуулт дэвшүүлж ярилцлаа. Буузын тѳгсгѳл хэсгээр маш чухал мэдээ дуу лгана шүү. Дуустал нь сонсоорой!
3/22/2021 • 46 minutes, 32 seconds Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голд ог СИНДРОМ
Шинэ бууз гарлаа! Энэ удаад ѳѳртѳѳ итгэдэггүй, эргэлздэг бас ѳѳрийгѳѳ голдог талаар ярилцаж imposter syndrom зэрэг олон янзын юмны тухай ярьлаа. Та нар ѳѳртѳѳ итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?
2/21/2021 • 57 minutes, 23 seconds !!Шинэ булан!!
NO DESCRIPTION, JUST LISTEN and CHILLL
2/15/2021 • 22 minutes, 31 seconds БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)
Шинэ оны мэнд!
Энэ удаагийн буузаар урагшаа ч биш, хойшоо ч биш зогсонги байдалд байгаа тухайгаа чимхлээ. Яагаад зогсчихвоо? , зогсонги байдал гэж юу вэ? гэдгийг интровертуудын хоорондоо ярилцлаа.
Дараагийн season хүртэл түр баяртай!
1/24/2021 • 42 minutes, 51 seconds БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол
Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу?
Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?
12/27/2020 • 1 hour, 2 minutes, 34 seconds Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа
Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ бул ангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо.
Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болоод гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой асуултуудын тухай ярилцсан шүүүү
11/22/2020 • 1 hour, 19 minutes, 39 seconds БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?
Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?
10/25/2020 • 43 minutes, 52 seconds Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ.
Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.
10/11/2020 • 1 hour, 2 minutes, 43 seconds БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед
Энэ удаагийн буузаар хүн болгонд хааяа тохиолддог юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, өөрийн үнэ цэнээ өөртөө алдаад ч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийнхээ тухай ярилцлаа.
9/27/2020 • 52 minutes, 46 seconds Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий
Энэ удаагийн элдүүрчинг Монголд хүчээ авч байгаа Stand Up Comedy-н уран бүтээлч Бээгий хийж, өөрийн хөгжилтөй болоод сургамжтай түүхүүдээсээ илэн далангүй хуваалцаж, сайхан өөх тостой буузны гурил элдэж өглөө. За ингээд өөх, тосондоо гэдсээ өвтгөхгүйхэн шиг тааруулж идээрэй.
9/13/2020 • 1 hour, 10 minutes, 41 seconds Зочин Бууз: Өсвөр насныхны төлөөлөл Б.Халиун бид хоёртой
Өсвөр насны төлөөлөл болсон авьяаслаг Б.Халиун бид хоёртой одоогийн үеийн өсвөр насныхны тухай, тэд нарын бодол болоод өөрийнхөө дотоод ертөнцөөр аялуулууллаа.
8/30/2020 • 54 minutes, 31 seconds БУУЗ 2.15: Яагаад бусдыг өөрөөсөө илүүд үздэг вэ?
Бид яагаад заримдаа өөрсдийгөө бусдаас болоод зарим нэг эд зүйлийн дараа тавьдаг вэ?, яагаад өөрсдийгөө хүчилж, эцэст нь тултал зольдог вэ? гэх асуултаар энэ буузаа эхлүүлж, өөрсдийн алдаа болоод бага сага мэдэж авсан туршлага, судалсан ном сэтгүүлүүдээс ээ нэгтгэж тайлбарлахыг хичээлээ. Мөн энэ сэдэвтэй холбоотой маш сонирхолтой буузчингийн захидалыг задаллаа.
8/16/2020 • 59 minutes, 34 seconds БУУЗ 2.14: Дутуугийн мэдрэмж
Энэ удаа өдийг хүртэл жигнэгдсэн буузнуудад нилээдгүй дурьдагсан дутуугийн мэдрэмжийн тухай ярилцлаа. Дутуугийн мэдрэмж гэж юу вэ, Мишка яагаад дутуугийн мэдрэмжийг зөв гэж боддог вэ, дутуугийн мэдрэмжийг хүмүүс ямар аргуудаар нөхөж, даван туулдаг вэ гэх зэргийг энэ буузандаа чимхлээ.
8/2/2020 • 55 minutes, 18 seconds Энэ буузаар бид хоёрт тохиолдсон инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг бас гунигтай харамслын түүхүүдээ хуваалцаж, заримдаа харамслаасаа хэрхэн өөрсдийгөө чөлөөлдөг талаар чимхлээ. Ер нь тэгээд инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг харамсдаг түүхүүд ихэвчлэн жоохон согтуу байх үед болдог шдтээ тээ буузчидаа?! Заа тэгээд есөн бусын паянгуудыг бас энэ буузнаас сонсоорой.
7/19/2020 • 53 minutes, 11 seconds "БУУЗ ЧИМХЬЕ" 1 нас хүрлээ
БУУЗ маань 1 нас хүрч овоо нэг ААВАА, ЭЭЖЭЭ гэж хэлж сурах гэж байна. Нэг жилийн хугацаанд БУУЗаа амталсаар ирсэн буузчиддаа баярлалаа гээд бид 2 энэ хугацаанд тохиолдсон инээдтэй, нулимстай, шантарсан, сургажтай түүхүүдээ хуваалцлаа. Мөн хэд хэдэн хүмүүсийн дуут мэндчилгээг оруулса н байгаа шүү. Бас төгсгөл хүртэл нь сайн сонсоорой :
7/12/2020 • 41 minutes, 7 seconds ЗОЧИН БУУЗ: Danna`s Doodles хуудасны хөтлөгч А.Даваажаргал
Энэ удаагийн буузаар хөгжилтэй зургуудтай Danna`s Doodles хуудсыг хөтлөн явуулдаг Данна буюу А.Даваажаргал илдүүрчин хийж өөрийнхөө жаргалтай, гунигтай, сургамжтай гээд олон олон сонирхолтой түүхүүдийг элэн далангүй хуваалцлаа.
Danna-н хөтлөн явуулдаг хуудсууд:
Facebook @DannasDoodle
Instagram @DannasDoodlee
Youtube Danna`s Doodles
6/14/2020 • 1 hour, 4 minutes, 35 seconds Энэ буузаар бид хоёр атаархал, өөрсдийн атаархлын зарим түүхээс хуваалцаж ярьлаа. Заримдаа бид яагаад өөрсдөд байхгүй байгаа зүйлсээ бусдаас хайж байдаг юм болоо, атаархал гэж юу вэ, атаархал заримдаа бидний сэтгэлийг өвтгөх үед ямар арга хэмжээ авбал зүгээр бол гэх асуултуудад өөрсдийнхөөрөө хариулж жинхэнэ хаалтгүй том бууз чимхлээ.
5/31/2020 • 42 minutes, 27 seconds БУУЗ 2.10: Үзэн ядах яагаад хайрлахаас илүү амархан байдаг вэ?
Ялалтын баярыг тохиолдуулаад бид хоёр дэлхийн 2дугаар дайн, түүнтэй холбогдуулан үзэн ядалт, хайр хоёрын тухай бууз чимхэв. Хайр, үзэн ядалт хоёр зэрэг оршдог юм болвуу?Яагаад хайрлахад хэцүү, харин үзэн ядах амархан байдаг юм бэ?
5/18/2020 • 54 minutes, 52 seconds БУУЗ 2.9: Коронагийн үеэр яаж амьдарцгааж байна?
Энэ удаагийн бууз маань төлөвлөгөөнөөс шал өөрөөр эргэж, бид хоёрын амьдарч байгаа газар бас бидний амьдралд Коронагуай хэрхэн нөлөөлж байгаа тухайгаар бууз чимхлээ. Гэнэтийн ч гэсэн амттай байж, таалагдна гэж найдаж байна.
5/3/2020 • 44 minutes, 57 seconds БУУЗ 2.8: Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж юу вэ?
Энэ буузаар Мишка, Нямка хоёр өөрийгөө болоод өөрт байгаа зүйлсээ хайрлах, хүлээн зөвшөөрөх тухай өөрсдийн бодол, түүхээ багтааж чимхлээ.
4/19/2020 • 53 minutes, 49 seconds ЗОЧИН БУУЗ: Эрчүүдийн нөхөрлөл, эмэгтэйчүүдийнхээс өөр үү?
Энэ удаагийн буузаар манай хамгийн анхны илдүүрчин Ө.Отгонбат оролцож хүйсээс хамаарч нөхөрлөл өөр, өөр байдаг уу? гэсэн асуултын тухай хамтдаа бууз чимхлээ.
👇Podcast-д ашигласан видеог үзэх бол 👇
https://youtu.be/SKw-Pgu0SRM
Энэ удаагийн илдүүрчингийн social хаягууд:
facebook http://facebook.com/otgoo0923
https://www.instagram.com/otgonbatt_
4/6/2020 • 1 hour, 19 minutes БУУЗ 2.7: Comfort Zone/Open Your Mind
Энэ буузаар Comfort zone гэж юу вэ?, comfort zone-с гарах нь зөв үү?, хэрхэн comfort zone-с гарах вэ? гэх асуултуудын тухай ярилцлаа. Бас Мишка Нямкаг яаж шокнд оруулсан тухай энэ буузаас амтлаарай.
3/22/2020 • 58 minutes, 17 seconds БУУЗ 2.6: Чи САЙН хүн үү? эсвэл МУУ хүн үү?
Маш олон хүмүүс би сайн хүн үү гэж өөрөөсөө асуудаг байх. Бид хоёр ч бас энэ асуултыг өөрсдөөсөө асу унгаа сайн, муу буузуудыг чимхлээ.
АААА тийм Март 8 ын мэнд хүргэе!
3/8/2020 • 52 minutes, 37 seconds БУУЗ 2.5: ХОРТОЙ харилцаа
Сар шинийн мэнд!! Буузчидаа
Энэ буузаар хортой болоод аюултай харилцааг яаж таних, мөн түүний аюулын талаар ярилцаж бас өөрсдийн жижиг, сажиг түүхүүдээсээ хуваалцлаа.
2/24/2020 • 1 hour, 7 minutes, 10 seconds БУУЗ 2.4 : Яаж бусдын бодлоос айхгүй амьдрах вэ?
Энэ удаагийн буузаа маш олон жижиг сажиг бусдаас эмээх бодол, маск зүүж дүрд хувирах гээд олон л юм багтааж чимхлээ. Гадаадад оюутан байх үед бид хоёр хамгийн их ичдэг байсан зүйлсээ хүртэл хуваалцлаа. Та нарт ч гэсэн бусдаас ичдэг , эмээдэг зүйлс байдаг уу?
2/9/2020 • 52 minutes, 14 seconds ЗОЧИН БУУЗ: "Цоолох Урлаг" Монголын шилдэг мэргэжлийн Piercer Anji
Буузчидын хүсэлтээр Монголын шилдэг мэргэжлийн piercer Анужинтай цоолох урлаг, түүний үүсэл, мөн хэрхэн мэргэжлийн болох гэдгээс эхлээд олон зөвлөмжүүдийг хамт ярилцлаа.
2/2/2020 • 47 minutes, 53 seconds БУУЗ 2.3: Хайрд хүргэх 36 асуулт
New York Times-с гаргасан Хайрд хүргэх 36 асуултуудад Мишка & Нямка хоёр хариулж нэг нэгнийхээ тухай маш олон зүйлийг мэдэж авлаа. За тэгээд энэ болзооныхоо турш нэг нэгэндээ хайртай болсон юм болвуу?
1/26/2020 • 1 hour, 31 minutes, 44 seconds БУУЗ 2.2: Зочин Бууз "Ирээдүй өнгөрснөөс эхэлнээ, найзуудаа" Punk And Rap-н Artist Д.Чойжилсүрэн
Энэ удаагийн элдүүрчин Д.Чойжилсүрэнтэй Бид ирээдүйг зөгнөж чадах уу? Хэрвээ чадвал юу мэдмээр байна? Эсвэл дэлхийгээс өөр гарагруу нүүх үү? гэх сонин асуулт дүүрэн өөрсдийн мэдээлэл болоод үнэн, худал төсөөллүүдээсээ хуваалцлаа. Та нар ч гэсэн бодол санаагаа хуваалцаарай.
1/19/2020 • 1 hour, 8 minutes, 57 seconds Замын голоосоо буцмаар, ажлаасаа шантармаар эсвэл юм бүхэн утгагүй ч юм шиг... Та нарт ийм үе байдаг уу? Нямка & Мишка хоёрт ийм байдлаа яаж даван туулсан тухайгаа ярилцаж шинэ жил, шинэ бүлгийн анхны буузаа чимхлээ.
1/12/2020 • 51 minutes, 24 seconds Энэ удаагийн бууз бусад дугааруудаасаа их онцлогтой болж, бид хоёрын аудио тэмдэглэл байдлаар буузаа чимхэхийг хичээлээ. Ингээд Нямкагийн Дубайгаас ирсэн тэмдэглэл болоод Мишкагийн энэ жилийн сүүлийн үеийн ажлын тэмдэглэлийг хүлээн авч сонсоорой. Шинэ оноо сайхан угтаарай Буузчидаа. Баяртай 2019!
12/29/2019 • 11 minutes, 16 seconds БУУЗ 22: Амжилттай байхын тулд заавал их сургууль төгсөх хэрэгэй юу?
Буузаа чимхэнгээ бид хоёр боловсрол, мэргэжил, мэргэжлийн үнэ цэнэ бас амжилтын тухай ярилцлаа. Нилээн удаан буу халсны эцэст Ер нь "Амжилтаар гялалзахын тулд ер нь яах ёстой вэ?" гэсэн асуулт гарч ир лээ. Үзэл бодлоо хуваалцаарай.
12/15/2019 • 52 minutes, 4 seconds БУУЗ 21: Зочин бууз "Road To Olympic" FIBA 3X3 тамирчин Б.Болор-Эрдэнэ
Энэ удаа Монголын анхны эмэгтэй мэргэжлийн сагсчидын нэг, анхны багийн спортоор Токио 2020 олимпд оролцох эрх авсан гээд есөн шид нь бүрэлдсэн мундаг бүсгүйгээр баахан бууз илдүүлж авлаа.
12/7/2019 • 58 minutes, 54 seconds БУУЗ 20: Зочин бууз "Урлаг Монголд Хөгжихийн Төлөө" performer artist 168
Энэ удаагийн илдүүрчнээр performer artist 168 оролцож маш сонирхолтой яриа өрнүүллээ. Бид гурав хамтдаа Улсын их дэлгүүр хэсэнгээ түүний дотоод дахь ертөнц, Монголын Party соёл мөн “Урлаг Монголд Хөгжихийн Tөлөө” movement-ийн талаар ярилцлаа.
12/1/2019 • 57 minutes, 41 seconds БУУЗ 19: "44 хоногийн там" murder case Nyamka's reaction
Энэхүү буузаар хамгийн хэрцгий гэмт хэргүүдийн нэг болох Жунко Фурутагийн тухай ярилцлаа. Зарим нэг явдал дээр Нямка ямар reaction үзүүлснийг энэ буузнаас сонсоорой.
БУУЗ 18: Зочин бууз "Сансар"-н Саруул
Энэ удаагийн зочин буузаар "What Do I Wear" fashion instagram-г хөтлөн явуулдаг Т.Саруул илдүүрчин хийлээ. Түүний сонирхол болох хувцаслалт болоод загварын сүүлийн үеийн загварын чиг хандлагын тухай ярилцаж нилээдгүй эмэгтэйлэг бууз чимхлээ. Мөн яаж яваад Сансарын Саруул болсон талаар энэ дуг аараас хүлээн авч сонсоорой.
11/17/2019 • 55 minutes, 28 seconds БУУЗ 17: Италийн "Лемон" түүх
Сайн хүн үзсэнээ, Муу хүн идсэнээ гэгчээр Мишка Нямка 2 муу хүн болж голоо харлатлаа хоолны тухай ярив. Францын Наполеон, италийн мафиа энээ тэрээ хоолтой ер нь ямар холбоотой юм бол? Бас италийн лемон гэнэ үү? Шинэ дугаараасаа сонсож мэдээрэй!
11/10/2019 • 57 minutes, 3 seconds БУУЗ 16: Mishka's Halloween special
Энэ буузаар Мишка өөрт тохиосон сүүлийн үеийн сонин сайхан болоод саяхан Осакад болсон нэгэн дуулиантай гэмт хэргийн тухай ярьлаа.
Тэгээд өнгөрсөн ч гэсэн Happy Halloweeeeeeeeen буузчидаа!
11/2/2019 • 18 minutes, 26 seconds БУУЗ 15 - From Berlin with Love
Та бүхэндээ хүргэж буй тусгай дугаар. Нямкатай Берлины метро, клубуудаар хальтхан орж гарч, Нямка хэрхэн ѳѳрийгѳѳ киноны гол дүрд тоглож байна гэж дүрдээ итгэн гадуур явж байгаа болоод сүүлийн үед нас нэмээд байгаагаа мэдэрч байгаа тухай энэхүү онцгой буузнаас сонсоорой! From Berlin with Love!
10/27/2019 • 22 minutes, 8 seconds Buuz 14: Aii Oyutanii Amidralaa
Mishka Nyamka hoyoriin shinehen BUUZ unereee hanhluulsaar ta buhend hurch baina. Ene dugaart manai 2 oyutan nasaa dursaj jaal huhruldew.
Oyutan nasnii ulsuj, daarch, zutarsan uyuudes awahulad amjilt duuren dursamjuuda ta buhentei huwaltsaj baina. Buuzee amtarhan sonsooroi, Buuzchdaa!
10/13/2019 • 1 hour, 2 minutes, 39 seconds БУУЗ 13: Даргаа муулчих уу?
Энэ удаагийн бууз маань шорвог, том хар перцтэй боллоо. Нямка & Мишка хоёрын д арга нар гэж ер нь ямар гээчийн нөхөд байдгийг энэхүү буузнаас сонсоорой.
10/6/2019 • 54 minutes, 24 seconds