Winamp Logo
Podlogy Podcast Cover
Podlogy Podcast Profile

Podlogy Podcast

Mongolian, Sciences, 5 seasons, 101 episodes, 3 days, 14 hours, 43 minutes
About
Оюун ухаан ба сэтгэл. Таны амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсийг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харцгаая.
Episode Artwork

50. Сургуулийн Орчин дахь Үе Тэнгийнхний Дээрэлхэл

Ээлжит дугаараар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, дээрэлхэгч болон дээрэлхүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд гарч болзошгүй хор уршиг, дээрэлхэлтийн сургууль, гэр бүл, бие хүний хүчин зүйлстэй холбоотой боломжит шалтгаанууд, сургуулийн эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхэд анхаарч болох зүйлс, итгэлц, хайр энэрэл бүрэлдсэн сургуулийн ач холбогдол зэрэг дэд сэдвийн хүрээнд Чиро & Зүчи ярилцлаа. #Дээрэлхэлдэлгэрэхёсгүй Reference: https://shorturl.at/ahDE7Become a supporter of this podcast: https://www.spreaker.com/podcast/podlogy-podcast--4323328/support.
5/12/20241 hour, 1 minute, 46 seconds
Episode Artwork

47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw
2/21/20241 hour, 12 minutes, 35 seconds
Episode Artwork

46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу?

Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/hrxzQ
1/16/202455 minutes, 43 seconds
Episode Artwork

45 . Хурууны Хээгээр Хүнийг Тодорхойлно Гэнэ үү?

Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин үүний хариултыг олохын тулд судлаачид маш олон талаас нь түүхийн явцад судалж ирсэн бөгөөд замдаа сайн, муу маш олон талуудыг аль хэдийнээ бидэнд харуулсаар байгаа билээ. Энэхүү дугаар дээр бид дан ганц гений талаас нь хувь хүнийг судлах нь ямар учир дутагдалтай болох мөн хүний зан чанарыг судлах нь тэр дундаа гений талаас нь судлах хэр ярвигтай болон этикийн хувьд ямар асуудал дагуулдаг тухай мэдээлэл хүргэхийг хичээлээ.
12/24/20231 hour, 7 minutes, 44 seconds
Episode Artwork

44. Сэтгэцийн Эмгэг - Borderline Personality Disorder буюу Бие Хүний Завсрын Эмгэг

Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлдөг байна. Энэхүү эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бага насандаа сэтгэлзүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс энэхүү эмгэгт өртөх боломж илүү байдаг байна. Нийгмийн амьдралд Бие Хүний Завсрын эмгэгтэй хүмүүс оролцоход хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь тэдний хурц зан үйл мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой байна. Мөн нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас болж олон хүмүүс эдгээр хүмүүсийг буруугаар ойлгож үүнээс болоод сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд буруугаар ойлгогдох суур нь тавигддаг байна. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж: 1. Chapman J, Jamil RT, Fleisher C. Borderline Personality Disorder. [Updated 2023 Jun 2]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2023 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430883/ 2. Stone, M. H. (2000). Violence in adolescents : Background factors ; implications for treatment. Personality and Conduct Disorders, 175–192. https://doi.org/10.3917/greu.isap.2000.01.0175 3. Kristalyn Salters-Pedneault, P. (2020, March 31). What are the genetic causes of borderline personality disorder?. Verywell Mind. https://www.verywellmind.com/genetic-causes-of-borderline-personality-disorder-425157 4. Sun, C., Zhang, W., & Zhou, X. (2023). Causes and treatment of borderline personality disorder in light of genetic and environmental influences. Lecture Notes in Education Psychology and Public Media, 7(1), 492–500. https://doi.org/10.54254/2753-7048/7/2022905 5. Fonagy, P., & Luyten, P. (2016). A multilevel perspective on the development of borderline personality disorder. Developmental Psychopathology, 1–67. https://doi.org/10.1002/9781119125556.devpsy317 6. Schimelpfening, N. (2023, November 2). How dialectical behavior therapy (DBT) works. Verywell Mind. https://www.verywellmind.com/dialectical-behavior-therapy-1067402 7. Linehan, M. M. (1991). Cognitive-behavioral treatment of chronically parasuicidal borderline patients. Archives of General Psychiatry, 48(12), 1060. https://doi.org/10.1001/archpsyc.1991.01810360024003 8. U.S. Department of Health and Human Services. (n.d.). Borderline personality disorder. National Institute of Mental Health. https://www.nimh.nih.gov/health/topics/borderline-personality-disorder
11/19/202346 minutes
Episode Artwork

43. Сэтгэцийн Эмгэг - Шизофрени | Тодорхойлолт, Шалтгаан, Шинж Тэмдэг

Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвх буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени эмгэггүй хүмүүсээс 10-20 жилээр богино [4], зарим тохиолдолд 2-3 дахин бага насалдаг [5]. Харин тэдгээр болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ердөө 50 хүрэхгүй хувь нь өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг. Учир нь тэдэнд үйлчлэх сэтгэцийн эмч ба сэтгэл судлаачдын тоо буурай болон хөгжиж буй улс орнуудад хүрэлцээгүй байгаагийн дээр нийгмийн бусад гишүүдийн ялгаварлан гадуурхлын улмаас сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө, үйлчилгээ авах, бусдаас тусламж гуйхад бэрхшээлүүдтэй тулгардаг байна [6]. 1. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/schizophrenia 2. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM 5-TR 3. Institute of Health Metrics and Evaluation. Global Health Data Exchange (GHDx), (https://vizhub.healthdata.org/gbd-results/, accessed 14 May 2022). 4. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10,425-438. 5. Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10, 425-438. 6. Dr. Patrick Corrigan. Fighting the stigma of mental illness, with Patrick Corrigan, PsyD. https://www.youtube.com/watch?v=cCiAZ7owPyQ
11/5/202344 minutes, 32 seconds
Episode Artwork

42. Би Гэж Хэн Бэ? Тэгвэл Яаж Мэдэх Вэ?

Бие хүний сэтгэл судлалын салбарын ололт, мэдлэгийг бид өдөр тутамдаа бусдыг үнэлж дүгнэх, бусдын талаар өөрсдийн ойлголтыг бий болгох, тэдэнд итгэж найдах, шүүж хэлэлцэхэд ашиглаж байдаг билээ. Цаашлаад өөрийн талаарх ойлголт, итгэл үнэмшил, идеал дүр ба зан үйлийн хамаарал, болох ба болохгүйн ялгаа заагт ч би гэж хэн бэ? гэх асуултын хариултаар хэмжигдэж байдаг. Тэгвэл би гэж хэн бэ? энэ асуултын хариултыг яаж олох вэ? гэдгийг энэхүү дугаараас та хүлээн авч сонсоорой.
10/4/202359 minutes, 30 seconds
Episode Artwork

41. Анхаарал Төвлөрөлт болон Анхаарал Дутмагшил, Хэт Хөдөлгөөн (ADHD)

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүйгээр цээжлэх хүсэл хүн бүрт байдаг гэдэгт хилсдэхгүй болов уу. Тэгвэл танд мэдлэгээ хэзээ ч биш юм аа гэхэд, харьцангуй удаан хугацаанд мартахгүйгээр толгойдоо хадгалж, шинэ мэдээлэлтэй уялдаа үүсгэж, илүү өргөн, далайцтайгаар бодож сурах арга зам бий, тэр арга нь та юу ч уншиж, сонсож, мэдэрсэн анхаарлаа чадах чинээндээ бүрэн төвлөрүүлэх гэдгийг танин мэдэхүйн сэтгэл судлал, тархи судлалын шинжлэх ухааны судалгааны үр дүнгүүд харуулдаг гэдгийг хэлмээр байна. Энэ үзэгдлийн физиологи үндэс, үйл ажиллагааны зарчим, хэрхэн анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөлт сул байх ба ADHD-ын ялгаа зэргийг энэхүү дугаараас сонсоорой. Reference: Kühl, T., Eitel, A. Effects of disfluency on cognitive and metacognitive processes and outcomes. Metacognition Learning 11, 1–13 (2016). https://doi.org/10.1007/s11409-016-9154-x Harold Pashler, James C. Johnston, and Eric Ruthruff Annual Review of Psychology 2001 52:1, 629-651 Bean, B. The action potential in mammalian central neurons. Nat Rev Neurosci 8, 451–465 (2007). https://doi.org/10.1038/nrn2148 Morsink, S., Van der Oord, S., Antrop, I., Danckaerts, M., & Scheres, A. (2022). Studying Motivation in ADHD: The Role of Internal Motives and the Relevance of Self Determination Theory. Journal of attention disorders, 26(, 1139–1158. https://doi.org/10.1177/10870547211050948 Rapport, M. D., Alderson, R. M., Kofler, M. J., Sarver, D. E., Bolden, J., & Sims, V. (2008). Working memory deficits in boys with attention-deficit/hyperactivity disorder (ADHD): the contribution of central executive and subsystem processes. Journal of abnormal child psychology, 36(6), 825–837. https://doi.org/10.1007/s10802-008-9215-y Toplak, M. E., & Tannock, R. (2005). Time perception: modality and duration effects in attention-deficit/hyperactivity disorder (ADHD). Journal of abnormal child psychology, 33(5), 639–654. https://doi.org/10.1007/s10802-005-6743-6 Fair, D. A., Bathula, D., Nikolas, M. A., & Nigg, J. T. (2012). Distinct neuropsychological subgroups in typically developing youth inform heterogeneity in children with ADHD. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America, 109(17), 6769–6774. https://doi.org/10.1073/pnas.1115365109 Aguiar, A., Eubig, P. A., & Schantz, S. L. (2010). Attention deficit/hyperactivity disorder: a focused overview for children's environmental health researchers. Environmental health perspectives, 118(12), 1646–1653. https://doi.org/10.1289/ehp.1002326
10/4/202359 minutes, 10 seconds
Episode Artwork

40. Сэтгэлийн Түгшүүр буюу Anxiety

Томоохон тэмцээн, чухал уулзалт, ганцхан удаа өгөх боломжтой шалгалтын өмнөх шөнө маргааш юу болох бол гэж санаа зовнин, нойр хулжин, эцэст нь нэг юм унтахад өнөөх тэмцээн, уулзалт, шалгалтаасаа хоцорч, бүтэлгүйтэж байгаагаар хар даран зүүдэлж байсан бол та сэтгэлийн түгшүүрийг мэдэрч байсан байна. Илүү дэлгэрэнгүйг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой. Reference: Moghanibashi-Mansourieh A. (2020). Assessing the anxiety level of Iranian general population during COVID-19 outbreak. Asian journal of psychiatry, 51, 102076. https://doi.org/10.1016/j.ajp.2020.102076 2. Liu, C. Y., Yang, Y. Z., Zhang, X. M., Xu, X., Dou, Q. L., Zhang, W. W., & Cheng, A. S. K. (2020). The prevalence and influencing factors in anxiety in medical workers fighting COVID-19 in China: a cross-sectional survey. Epidemiology and infection, 148, e98. https://doi.org/10.1017/S0950268820001107 3. Chellappa, S. L., & Aeschbach, D. (2022). Sleep and anxiety: From mechanisms to interventions. Sleep medicine reviews, 61, 101583. https://doi.org/10.1016/j.smrv.2021.101583 4. Wu, J., Snell, G., & Samji, H. (2020). Climate anxiety in young people: a call to action. The Lancet. Planetary health, 4(10), e435–e436. https://doi.org/10.1016/S2542-5196(20)30223-0
10/4/20231 hour, 8 minutes, 4 seconds
Episode Artwork

39. Бүлгийн Сэтгэл Зүйн Нөлөө ба Түүнийг Үр Ашигт Хөрвүүлэх нь

Бидний амьдрал холбогдсон байдаг аав ээж, найз нөхөд, хань ижлээс эхлээд ажлын хамт олон, клуб, дугуйлангийн хамтрагчид, бүр цаашлаад гудамжаар алхаж, паркаар зугаалж, гүйлтийн талбай дээр гүйгээд зөрж байгаа бүхий л хүмүүс цаг хугацаа, орон зай, зорилгоосоо хамааран төрөл бүрийн бүлгүүдийг бий болгож тэдгээр нь бүлгийн гишүүдийн сэтгэл зүйн байдал, бодол, үг, үйлдэлд нөлөөлж байдаг. Дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
10/4/202344 minutes, 21 seconds
Episode Artwork

38. Сэтгэлийн Амар Амгаланг Хайсан нь

Хэт их ажил, хичээл, стресс, бухимдал, уйтгар гуниг, ганцаардал, шаналал дунд хэсэгхэн ч гэсэн тайвшрал, амар амгаланг мэдрэхээр зорьсон Чиро, Хүслэн хоёрын аялал, амьдралын туршлага, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан арга техникүүдийг энэхүү дугаараас хүлээн авч сонсоорой.
10/4/202353 minutes, 45 seconds
Episode Artwork

37. Өөрийн Үнэлэмж, Өөртөө Итгэх Итгэл ба Сэтгэл Гутрал, Түгшүүр

Өөрийн үнэлэмж ба сэтгэл гутрал, түгшүүр нь олон судалгаагаар урвуу хамааралтай үр дүнг үзүүлдэг. Энэ нь өөрийн үнэлэмж бага байх тусам сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдгүүд өндөр байдаг гэсэн үг юм. Энэ удаагийн дугаараас та өөрийн үнэлэмж ба өөртөө итгэл итгэлийн ялгаатай болон төсөөтэй шинжүүд, өөрийн үнэлэмжээ хэвийн хэмжээнд байгаа эсэхийг энгийнээр яаж үнэлэх вэ, өөрийн үнэлэмжийг хэвийн байлгахад ямар хүчин зүйлүүд дээр анхаарч болох вэ гэдгийг сонсоорой.
10/4/20231 hour, 7 minutes, 12 seconds
Episode Artwork

36. Kinsey (2004) - Кино Хэлэлцүүлэг

Альфред Кинси бол 1894-1956 онд амьдарч байсан Америкийн биологич, амьтан судлаач, сексологич юм. Тэрээр хүний бэлгийн зан үйлийн талаарх шинэлэг судалгаа, Kinsey Reports дахь нөлөө бүхий бүтээлээрээ алдартай. Кинсигийн судалгаа нь бэлгийн харилцааны талаарх нийгэмд давамгайлж буйсан үзэл бодлыг эсэргүүцэж, сексологийн салбарыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр олон мянган түүвэртэй өргөн хүрээний ярилцлага, судалгаа явуулж, хүний бэлгийн амьдралын янз бүрийн онцлогуудын талаар мэдээллийг цуглуулсан юм. Кинсигийн судалгаа нь бэлгийн харьцааны олон төрлийн зан үйл, хүсэл тэмүүллийг илрүүлж, бэлгийн бинар үзэл баримтлалтай зөрчилдөж байв. Түүний судалгаа нь олон нийтийн сонирхол ба маргааныг хоёуланг нь өдөөсөн бөгөөд түүний ажил өнөөг хүртэл бэлгийн харилцааны талаарх шинжлэх ухааны ойлголт, нийгмийн хэлэлцүүлэгт нөлөөлсөн хэвээр байгаа билээ.
10/4/20231 hour, 20 minutes, 54 seconds
Episode Artwork

35. Сэтгэл Зүйн Хувьд Насанд Хүрэх буюу Насан Туршийн Хөгжлийн Талаар

Хүмүүс ер нь сэтгэл зүйн хувьд насанд хүрнэ гэж байдаг уу? Байдаг бол насанд хүрэх "НАС" яг хэзээ вэ? Бид насанд хүрэлтийг яаж хэмжиж бас судлах вэ? Насанд хүрсэн хүний шинж, чадварууд юу вэ? Сэтгэл зүйн, нийгэм-сэтгэл зүйн, тархи судлалын, физиологийн аль нь бидэнд хэрэгтэй хариултыг өгөх вэ? гэх мэт асуултын талаар, өсвөр насны хүүхдийн тархи ба насанд хүрэгчдийн тархины хөгжлийн ялгааны талаар энэхүү дугаараар ярилцлаа. References: Fossas, A. Psychological Maturity Predicts Different Forms of Happiness. J Happiness Stud 20, 1933–1952 (2019). https://doi.org/10.1007/s10902-018-0033-9 Bauger, L., Bongaardt, R. & Bauer, J.J. Maturity and Well-Being: The Development of Self-Authorship, Eudaimonic Motives, Age, and Subjective Well-Being. J Happiness Stud 22, 1313–1340 (2021). https://doi.org/10.1007/s10902-020-00274-0 Garvey-Berger, J. (2006). Key concepts for understanding the work of Robert Kegan. Kenning Associates. Greenberger, E., Sørensen, A.B. Toward a concept of psychosocial maturity. J Youth Adolescence 3, 329–358 (1974). https://doi.org/10.1007/BF02214746 Galambos, N. L., Barker, E. T., & Tilton-Weaver, L. C. (2003). Who gets caught at maturity gap? A study of pseudomature, immature, and mature adolescents. International Journal of Behavioral Development, 27(3), 253–263. https://doi.org/10.1080/01650250244000326 Morales-Vives, F., Camps, E., Lorenzo-Seva, U., & Vigil-Colet, A. (2014). The Role of Psychological Maturity in Direct and Indirect Aggressiveness in Spanish Adolescents. The Spanish Journal of Psychology, 17, E16. doi:10.1017/sjp.2014.18 Blank, W., Weitzel, J., Blau, G., & Green, S. G. (1988). A Measure of Psychological Maturity. Group & Organization Studies, 13(2), 225–238. Kilford, E. J., Garrett, E., & Blakemore, S. J. (2016). The development of social cognition in adolescence: An integrated perspective. Neuroscience & Biobehavioral Reviews, 70, 106-120. Brenhouse, H. C., & Andersen, S. L. (2011). Developmental trajectories during adolescence in males and females: A cross-species understanding of underlying brain changes. Neuroscience & Biobehavioral Reviews, 35(8), 1687-1703. Welch, K. A., Carson, A., & Lawrie, S. M. (2013). Brain structure in adolescents and young adults with alcohol problems: Systematic review of imaging studies. Alcohol and Alcoholism, 48(4), 433-444. Davey, C. G., Yücel, M., & Allen, N. B. (2008). The emergence of depression in adolescence: Development of the prefrontal cortex and the representation of reward. Neuroscience & Biobehavioral Reviews, 32(1), 1-19. Blakemore, S. J., & Choudhury, S. (2006). Development of the adolescent brain: implications for executive function and social cognition. Journal of Child Psychology and Psychiatry, 47(3-4), 296-312. Dombrovski, A. Y., Szanto, K., Clark, L., Reynolds, C. F., & Siegle, G. J. (2015). Reward Signals, Attempted Suicide, and Impulsivity in Late-Life Depression. JAMA Psychiatry, 72(10), 1020–1027.
10/4/20231 hour, 32 minutes, 32 seconds
Episode Artwork

34. ЛГБТК+ Хүмүүс ба Тэдний Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд ft. Oulen

Энэхүү дугаарын зочноор Монголын ЛГБТ Төвийн Залуучуудын Хөтөлбөрийн Зохицуулагч, Сэтгэл Судлаас М.Өүлэн оролцож ЛГБТК+ үгний утга, хомосексуал болон хетеросексуалын түүх, Монгол улсад амьдарч байгаа ЛГБТК+ хүмүүст тулгамддаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд болон тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярилцаж, мэдээлэл хүргэлээ.
10/4/202353 minutes, 58 seconds
Episode Artwork

33. Оюун Ухаан, Итгэл Үнэмшил, Шийдвэр Гаргалт ft. Chiro

Амралтын өдрийн мэнд хүргэе. Та бүхэнтэй Podlogy багийн шинэ гишүүн Алтан-Очир (Chiro)-ын хамт IQ, танин мэдэхүйн чадварууд, оюун дүгнэлтийн алдаануудын талаар ярилцсан шинэ дугаараараа мэндчилж байна. Chiro University of British Columbia (UBC)-д сэтгэл судлалаар суралцдаг ба түүний мөрөөдөл нь хүн бүрт сэтгэл судлалын мэдлэг, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм. Podlogy-д тавтай морил Chiro! 🥳 Podlogy Podcast сэтгэл судлалын шинжлэх ухаанаар дамжуулан бусдыг ойлгож, хүндэлж, хайрлах чадварт мөн асуудал, нөхцөл байдлыг бодитоор хүлээн авч даван гарахад суралцаж эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээх хүсэлтэй, зорилготой хүмүүсийг өөрсдийн Discord сервертээ нэгдэхийг урьж байна. Та доорх линкээр дараад манай серверт элсээрэй. Сервертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ ээ. https://discord.gg/hWSAthGyJW Мөн манай сэтгэл судлалын шинжлэх ухаантай холбоотой мэдээллүүд хүргэх Instagram хаягийг дагаарай https://www.instagram.com/podlogy_podcast/?next=%2F
10/4/20231 hour, 20 minutes, 48 seconds
Episode Artwork

32. Think Like a Researcher ft. Lyen Krenz Yap

Филиппиний (Филиппин) сэтгэл судлалын нийгэмлэг болон Олон Улсын Судалгаа, Хөгжлийн Төв (Канад)-д харьяалалтай Lyen Krenz Yap, RPm нь Тайваний Азийн Их Сургуульд Др. Кристин Линий Хэрэглээний Сэтгэл Судлалын Лаборатори, Др. Р.М.Ляогийн Зан Үйлийн Мэдрэл Судлал, Мэдрэлийн Фармакологийн Лабораторид ажилладаг. Тэрээр жендерийн судалгаа, феминист судалгаа, хэрэглээний бодлогын судалгаа, поп соёлын угсаатны зүй, теле-сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны чиглэлээр туршлагатай чанарын судлаач юм. Podlogy Podcast-ын анхны олон улсын зочинтой, англи хэл дээрх дугаарыг энэ бямба гаригийн 12:00-аас хүлээн авч үзээрэй! "Судлаач шиг сэтгэ" дугаарт Судалгааны ажлыг эхлүүлэхээс эхлээд академик салбарт "Impostor syndrome"-той тэмцэх тухай ярилцах болно!
10/4/202359 minutes, 6 seconds
Episode Artwork

31. Сэтгэл Судлалын Судалгааны Арга Зүй (Орчуулга, Нутагшуулалт, Стандартчлал) ft. Б.Болдсүрэн

Та хэзээ нэгэн цагт оюун ухааны тест/IQ тест өгч байсан уу? тийм бол тэр тестийг анх яаж зохиосон юм бол? энэ тест үнэхээр миний оюун ухааныг хэмжиж байгаа юу? энэ нэг тестээр дэлхийн бүх хүний оюун ухааныг хэмжиж, хооронд нь харьцуулж, судалж болох уу? гэх мэтчилэн асуултууд танд төрж байв уу? Шинжлэх ухааны мэдлэг бүтээхэд шаардагдах хамгийн чухал зүйлсийн нэг нь судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн юм. Тэдгээр арга, хэрэглэгдэхүүнийг оргүй хоосноос бүтээх нь сэтгэл судлалын шинжлэх ухаан, боловсролын салбарт өндөр өртөгтэй, хүн хүч шаардсан үйл ажиллагаа болдог учир Монгол улсын хувьд хөгжингүй орнуудад зохиогдсон аргыг ашиглаж судалгаа хийх нь элбэг. МУИС - Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, Нагояа Их Сургууль - Боловсрол Судлалын Докторант Б.Болдсүрэн судлаачийн оролцсон энэхүү дугаараас та оюун ухааны тесттэй холбоотой зарим асуултууддаа хариулт авахаас гадна судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүний онцлог, шаардлагуудын талаар мэдэж авах болно.
10/4/202355 minutes, 35 seconds
Episode Artwork

30. Ахмад Настай Монголчуудын Өөдрөг Байдал ft. О.Саранчулуун

2023 оны 1-р сард "scientific reports" сэтгүүлд хэвлэгдсэн "Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia" гарчигтай өгүүллийн хүрээнд уг өгүүллийн зохиолч, "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, АШУИС-ын багш, судлаач О.Саранчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Reference Otgon, S., Myagmarjav, S., Burnette, D. et al. Sociodemographic predictors of flourishing among older adults in rural and urban Mongolia. Sci Rep 13, 1756 (2023). https://doi.org/10.1038/s41598-023-28791-x
10/4/20231 hour, 4 minutes, 17 seconds
Episode Artwork

29. Эерэг Сэтгэл Судлал

Аз жаргалтай амьдрал, амьдарсан шиг амьдралыг бүтээх түлхүүр нь юу вэ? Энэ асуултын хариултыг судалдаг сэтгэл судлалын дэд салбарыг эерэг сэтгэл судлал гэнэ. Тэгвэл энэ салбарын түүх, өнөөгийн нөхцөл байдал болон бусад сэтгэл судлалын шинжлэх ухааны асуудлууд, судлагдахуун, судалгааны аргын талаар энэхүү дугаараас сонсоорой.
10/4/20231 hour, 2 minutes, 47 seconds
Episode Artwork

28. Эго Хүчтэй Байх Ёстой Юу?

Буддын шашин болон сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь эго гэх ойлголтын ялгаа. Бидний өдөр тутмын хэрэглээ нь шашны утгатай юм уу? сэтгэл судлалын шинжлэх ухааны утгатай юм уу? Эго ихтэй гэж бидний ярьдаг, ойлгодог зүйл бодит зүйл мөн байж чадах уу? гэдгийг судалцгаая. Эх сурвалж: 1. Shiah Y-J (2016) From Self to Nonself: The Nonself Theory. Front. Psychol. 7:124. doi: 10.3389/fpsyg.2016.00124 2. Leary, M. R., Terry, M. L., Batts Allen, A., & Tate, E. B. (2009). The Concept of Ego Threat in Social and Personality Psychology: Is Ego Threat a Viable Scientific Construct? Personality and Social Psychology Review, 13(3), 151–164. https://doi.org/10.1177/1088868309342595 3. Ego, A Tibetan Buddhist perspective. Thubtenchodron. Nov 1, 2019. https://thubtenchodron.org/2019/11/ego-self-centeredness/ 4. Egoism. Stanford encyclopedia of philosophy. Nov 4, 2002; substantive revision Mon Jan 9, 2023. https://plato.stanford.edu/entries/egoism/ 5. Big Egos vs. Strong Egos: How To Spot A Weak One. https://www.youtube.com/watch?v=saF2Y29DB1s&ab_channel=Dr.TraceyMarks
10/4/202341 minutes, 58 seconds
Episode Artwork

27. Хошигнолгүй Амьдрал

Хэрэв бид ерөөсөө хошигнодоггүй, инээдэггүй байсан бол өдөр хоногууд ямар байх бол? Үүний хариултыг мэдэхийн тулд яагаад бид хошигнодог вэ? Юу биднийг инээлгэж, юунд инээх нь битгий хэл цухал төрдөг вэ? Инээснээр сэтгэл зүйд, бие махбодод, нийгмийн харилцаанд ямар нөлөөтэй байх вэ зэрэг олон сонирхолтой асуултуудын хүрээнд энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа.
10/4/202339 minutes, 10 seconds
Episode Artwork

26. Бүтээлч Сэтгэлгээг Тордох нь

Бүтээлч байдлыг сэтгэл судлаачид юу гэж тодорхойлдог вэ? Хамгийн түгээмэл тодорхойлолтуудын нэг нь бүтээлч байдал гэдэг асуудлыг шийдвэрлэх эсвэл шинэлэг арга замаар шинэ зүйлийг бий болгох хандлага юм. "Би шинэ санаа, шийдэл гаргаж чаддаггүй" "Бүтээлч ажлаас илүү механик ажлыг л сайн хийж чадна" гэх мэт үгсээр боломж, чадварыг хаалгүй шинэ шинэлэг санааг гаргаж өөрийгөө турших бүрэн боломжтой. Энэ нь ч таны ажил, амьдралаасаа авах сэтгэл ханамж, аз жаргалыг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болох болно.
10/4/202343 minutes, 37 seconds
Episode Artwork

25. Хайрыг Хайрлах нь

Та гэр гийгүүлэх гэргийгээ, өрхийн тулгуур болсон нөхрөө аль эсвэл шинэхэн хайрттайгаа 100% ойлголцож байна уу? Хоорондын харилцаанд шинэчлэлт, эсвэл саад учраад байна уу? Гэгээн Валинтины өдрөөр бид дурлалт хосууд болон охид, залууст тулгарах ирээдүйн харилцаан дээр тулгуурлан хайрттайгаа хэрхэн "хамтдаа" аз жаргалтай байх талаар болон бидний хосын харилцааны гол түлхүүр гэж боддог зүйлс үнэхээр чухал юм гэж үү? Бидний энгийн л нэг маргаан энгийн л нэг үг харилцааг хааш нь аваачих вэ? Гал халуун харилцаагаа алдалгүйгээр хэрхэн удаан авч үлдэх вэ гэх мэт сэдвээр ярилцсаныг хүлээн авч сонсоно уу.
10/4/202348 minutes, 2 seconds
Episode Artwork

24. Ялгаварлан Гадуурхлыг Гадуурхах нь (Pre-judging буюу Prejudice)

Хүний тархи орчлон дээрх зүйлсийг танин мэдэхдээ ангилалд оруулж, ирээдүйд тухайн зүйлтэй төстэй ч арай өөр зүйлтэй шинээр тааралдахад урьд нь үүсгэсэн ангилынхаа тусламжтайгаар илүү хурдан ойлгож, хүлээж авах боломжтой болж байдаг. Харин арьсны өнгө, өндөр нам, царайны бүтэц, өмссөн хувцас зэргээр нь хэн нэгнийг урьдчилан дүгнэж бусдаас илүү, дутуу үзэхийг ялгаварлал (Prejudice - Pre-judging) гэнэ. Ялгаварлан гадуурхалын сэтгэл зүйн нөлөө, яагаад үүсдэг олон шалтаануудын талаар энэхүү дугаараас сонсоорой.
10/4/202341 minutes, 5 seconds
Episode Artwork

23. Психоанализ, Сэтгэл Засал (Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн)

Энэ удаагийнхаа дугаараар “Мета” сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйч, сэтгэл засалч Д. Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь онол, аргачлал болох Психоанализын хүрээнд олон сонирхолтой асуудлуудын талаар ярилцсан ба уг шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхний заавал сонсох дугаар шүү. Та өөрийн асуудлынхаа жинхэнэ хариултыг олж авах байхаа хэмээн найдаж байна.
10/4/202354 minutes, 13 seconds
Episode Artwork

22. Яг Таг Төлөвлөх нь Зөв, Тийм үү?

Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор 2022 оныхоо төлөвлөгөөг гаргах гээд бодож явна уу? Тийм бол төлөвлөгөөг яаж гаргах, юуг анхаарах, яаж төлөвлөгөөгөө үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сонсоорой. Бас ер нь... та төлөвлөгөө заавал гаргах ёсгүй ч юм бил үү?
10/4/202341 minutes, 18 seconds
Episode Artwork

21. Сэтгэлээ Татах Яагаад Хэцүү Байдаг Вэ?

Эрүүл хайр гэдэг нь эрүүл санаа зовнилийг илтгэнэ: Бага насны хүүхэд гадаа тоглож байхдаа ээжээсээ холдож явах нь элбэг. Хүүхдийн хийх эхний алхам нь ихэвчлэн ээжээсээ холдож явах гэдгийг Mahler судалгаандаа тэмдэглэжээ. Хэрэв та сайн ажиглавал хүүхдүүд ээжээсээ холдож яваад тодорхой цэгт хүрмэгц илт түгшүүртэй болдгийг анзаарах болно. Энэхүү агшинд өмнө нь бүхнийг чадагч байсан балчир хүүхэд айж эмээсэн бяцхан хүүхэд болж хувирдаг; тэр ээжийгээ хайн эргэн харж, хэсэг зуур санаа зовсон шинж тэмдэг илэрч, дараа нь.... Ээж рүүгээ гүйж очоод тэврүүлнэ. Одоо тэндээ үлдэх үү? Үгүй. Шалгалт хийж, түлшээ цэнэглээд эргээд холдон явна.
10/4/202333 minutes, 25 seconds
Episode Artwork

20. Сэтгэлийн Шархаа Хүлээн Зөвшөөр

Хүлээн зөвшөөрөх нь зүрх сэтгэлээ амьдралын бодит байдалд нээх явдал юм. Амьдралынхаа бодит байдлын эсрэг тэмцэлгүй, харин тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүн болж төлөвшиж, амьдралдаа урагшлахад ашиглана гэсэн үг. Энэ нь сэтгэл санааны болон сүнслэг байдлын хувьд илүү сайн хүн болохын чухал хэсэг болно.
10/4/202327 minutes, 38 seconds
Episode Artwork

19. Таны Дэргэд Нарциссист Хүн Байгаа Юм Биш Биз?

Эргэн тойрны тань хэн нэгэн өөрийгөө дөвийлгөж, нууцхан атаархаж, бусдаас илүү гэдгээ боломж олдох бүрд л ашиглах гэж оролддог уу? бусдын дургүйцлийг хүргэснээ анзаардаггүй, анзаарсан ч анхаарч үздэггүй, худал хэлж, итгэл алдсан ч өөртөө итгэл дүүрэн байсаар байдаг тэдгээр хүмүүст нарциссист бие хүний хэв шинж давамгайлсан байх бөгөөд энэ нь тэдний угаас муу хүн биш, харин бидэнтэй л ижил амьдралын нөхцөл байдал, хүрээлэн буй орчин ялгаатай байснаас шалтгаалдаг... Та манай подкастын шинэ дугаарыг 2 долоо хоног бүрийн Баасан гарагт Mplus-аас хүлээн авч сонсоорой.
10/4/202328 minutes, 22 seconds
Episode Artwork

18. Бид Яагаад Худлаа Ярьдаг вэ? (Giveaway & Mplus)

Сайн байна уу? Podlogy Podcast нь шинэ дугааруудаа гаргасаар байгаа гэдгийг мэдсэн үү? шинэ дугааруудаа https://www.mplus.mn/podcast/Podlogypodcast хаягаар орж хоёр долоо хоног бүрийн 5 дахь өдөр хүлээн авч сонсоорой. Заа өөр гоё юмны талаар дугаараа сонсоод мэдэж аваарай :) Podlogy Podcast facebook: https://www.facebook.com/podlogypodcast
10/4/202340 minutes, 14 seconds
Episode Artwork

17. Хоол Хүнс ба Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд

Та өмнө өөрийн идэж байгаа хоол хүнсээ яагаад идэж байгаа талаар бодож үзсэн үү? хэрэв өндөг идэх дуртай бол яагаад идэх дуртай вэ? цэцэгт байцааг амтлах ч дургүй бол шалтгаан нь юу вэ? хүүхдэдээ шим тэжээл ихтэй ч идэх дургүй хүнсний бүтээгдэхүүн хэрхэн идүүлж сургах вэ? гэх мэт агуулгын хүрээнд Подлоги дугаар 17 бэлэн боллоо. Эх сурвалж: 1. https://www.bmj.com/content/361/bmj.k2179?fbclid=IwAR0NwKHju_dNydAMU8EowafiJVPRSXckL_iR7d3i8FvUzPb4VrXnbLN2m5M 2. https://www.psychologytoday.com/us/blog/the-gut-brain-axis/202105/the-promising-role-the-gut-brain-axis-in-depression-treatment?fbclid=IwAR19kOTjb00grs0ff6yCuws6J2X0HXZ6sF0QyHhY_BUDdETCH528kfNqfRE 3. https://www.psychologytoday.com/us/blog/urban-survival/202106/8-surprising-facts-about-your-gut-microbiome?fbclid=IwAR0Dk5Tuzgxip-NzSF-TjI22MZgjR6RrJNROLwjrBdM2J56D9LBEB8z3rJE 4. https://www.aetna.com/health-guide/food-affects-mental-health.html?fbclid=IwAR04RbddtTf9CtimWYWaRSoKIKJse9sT73Qqt5pjafOyQenykKrKFeXNLL4
10/4/202346 minutes, 34 seconds
Episode Artwork

16. Маркетинг, Борлуулалтын Арга Техникүүд ба Сэтгэл Судлал

Сайхан наадацгааж байна уу? Подлоги нь ээлжит завсарлагаа аваад (ер нь уламжлал болох бололтой) дараагийн дугаараараа эргээд ирлээ. Энэ удаагийн дугаараар бидний эргэн тойронд тасралтгүй өрнөж байдаг маркетинг, борлуулалтын ертөнцийн талаар, тэдний хүний сэтгэл зүйг хэрхэн ашигладаг, ямар арга техникүүд байдаг тухайгаар энэхүү дугаараа бэлдлээ. Эх сурвалжууд: 1. https://www.verywellmind.com/does-socially-conscious-advertising-work-4847116 2. https://www.psychologytoday.com/us/blog/psyched/200807/advertising-is-magic?fbclid=IwAR2QIuob5cB75CA0ACZbA5ccxV4kx2hotPcbmGvYkNhojbEPKkiEsbsSUYs 3. https://www.psychologytoday.com/us/blog/ulterior-motives/201105/few-words-subliminal-advertising?fbclid=IwAR2FtOBcdBI5gQZ0yai9rjZPu6lffT8nJ4TPeACu-sVBk3ZUDnH6iEbIAlM 4. https://www.psychologytoday.com/us/blog/unconscious-branding/201401/7-unconscious-errors-we-make-when-buying-brands?fbclid=IwAR0O3-d5IWsSZC86gUSCa-1Tncb5W6B1TKtSDWm770fpdQ4hpHZk0DcqI8s 5. https://blog.hubspot.com/marketing/psychology-marketers-revealing-principles-human-behavior 6. https://blog.crobox.com/article/psychological-marketing-examples
10/4/202346 minutes, 49 seconds
Episode Artwork

15. Та Ямар Онцлогтой Хүн бэ? (Бие Хүний Хэв Шинжүүд)

Таны бие хүний хэв шинж ямар вэ? анагаахын шинжлэх ухааны түлхүү хэрэглэдэг Type A, B, C эсвэл D юу? бүр Type X ч юм уу? эсвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд олонд танигдсан MBTI тестийн 16 хэв шинжийн аль нэг нь үү? 🧐 Яагаад хүнийг энэ мэтчилэн олон төрөлд хувааж, онцлог шинжүүдийг оноож "энэ хүн ийм хүн" гэдэг баттай дүгнэлтийг өгөх гээд байдаг талаар, мөн бие хүний төрлүүд, онцлогуудын тухай Подлоги 15-р дугаартаа ярилцлаа. 🤓 (Зүчи хүү тестын нэрийг буруу хэлсэн байна. MBTI нь Myers-Briggs Type Indicator нэршлийн товчлол болно. 😅)
10/4/202359 minutes, 47 seconds
Episode Artwork

14. Минимализм ба Бидний Сайн, Муу Туршлага

Минимализм урлагийн нэг төрлөөс амьдралын хэв маяг хүртэл өргөжин тэлэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь минимал амьдралын хэв маягийн хүний сэтгэл зүйд үзүүлэх эерэг нөлөөллөөс улбаатай билээ. Гэвч яг ямар эерэг нөлөө билээ? ер нь эд зүйлсээ цөөрүүлээд л минимал амьдралын ашиг тусыг бүрэн аваад байгаа хэрэг үү? Энэхүү дугаараас дээрх асуултуудын хариултыг болон минималист амьдралын хэв маягийн талаар багахан мэдээллийг сонсоорой.
10/4/202351 minutes, 51 seconds
Episode Artwork

13. Яагаад ч Юм Ажлаа Хийж Чадахгүй Байна Буюу Ажлаас Халшрах Хам Шинж

Хийж буй ажил маань бидэнд дарамт, садаа болж, авч буй цалин, ажлын хамт олон маань сэтгэл ханамжийг төрүүлж чадахгүй байх үе тохиолдох нь элбэг. Босоод ажилдаа явахаас илүү зүүдэндээ умбаад унтаад л баймаар. Ажлаа барьж аваад эхлүүлэхээс илүү байлгаж байлгаж хагас дутуу хийгээд л өгч байвал болох мэт санагдах мэдрэмжүүд. Шалтгааныг мэдэхгүйгээр ажил дээр, гэр орондоо цухалдах, бухимдах, уурлах, бусадтай эелдэг бус харилцах гээд ажлаас халшрах хам шинжийн талаар 13-р дугаарт Подлоги ярилцлаа.
10/4/202349 minutes, 56 seconds
Episode Artwork

12. Анхны Сэтгэгдэлд Царайнаас Өөр Юу Нөлөөлдөг вэ?

Анхны сэтгэгдэл хүн хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний харилцаж байгаа хүмүүсийн төрүүлэх анхны сэтгэгдэл царай, өндөр нам, эрэгтэй эсвэл эмэгтэй гээд ямар хүчин зүйлсээс шалтгаалан бүрэлддэг бол? Анхны сэтгэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлс: https://www.six-degrees.com/the-psychology-of-first-impressions/
10/4/202341 minutes, 50 seconds
Episode Artwork

11. Сошиал Медиа Сэтгэл Зүйд Нөлөөлөх нь

Бидний өдөр тутмын амьдралыг сошиал медиагүйгээр төсөөлөхийн аргагүй болсон нь хэн бүхний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл болсон байх. Гэвч сошиал медиа бидний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг бас сөрөг нөлөөллийн талаар бид хэр их мэддэг вэ?
10/4/202356 minutes, 30 seconds
Episode Artwork

10. Сэтгэл Гутрал ба Түүний Шинж Тэмдгүүд

Сэтгэл гутрал гэж яг юу вэ? хэн нэгэн би сэтгэл гутралд ороод байна, эсвэл ороод байх шиг байна гэж хэлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? үнэхээр сэтгэл гутралын шинж тэмдгүүд илрээд байвал бид хэрхэн мэдэж, ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? эдгээр асуултын хариултыг Подлоги 10-р дугаартаа ярилцлаа.
10/4/202342 minutes, 19 seconds
Episode Artwork

09. Тэвчих нь Цорын Ганц Шийдэл Биш

Тэвчээргүйтэх нь үргэлж бурууддаг уу? хэрэв үгүй бол бид юуг тэвчих, эсвэл үл тэвчихийг яаж шийдэх вэ? мөн тэвчихээр шийдсэн ч хэрхэн тэвчээр алдрахгүй байх вэ? энэ бүх асуултын талаар Podlogy 09 дүгээр дугаар дээрээ ярилцлаа.
10/4/202332 minutes, 45 seconds
Episode Artwork

08. Бусдын Төлөө Биш Өөрийнхөө Төлөө Уучил

Бусдыг уучилж сурцгаая. Яг л эксээ эргэж ирэх бүрд уучилдаг байсан шигээ :P. Уучлалт нь бид өөр хэн нэгний тусын тулд биш өөрсдийн сэтгэл зүйн амар тайван байдал, амьдралын аз жаргалтай мөчүүдээ олж авахын төлөө хийж байгаа зүйл юм. Тэгвэл хэрхэн уучлах вэ?
12/17/20211 hour, 40 seconds
Episode Artwork

17. Хоол Хүнс ба Сэтгэл Зүйн Эрүүл Мэнд

Та өмнө өөрийн идэж байгаа хоол хүнсээ яагаад идэж байгаа талаар бодож үзсэн үү? хэрэв өндөг идэх дуртай бол яагаад идэх дуртай вэ? цэцэгт байцааг амтлах ч дургүй бол шалтгаан нь юу вэ? хүүхдэдээ шим тэжээл ихтэй ч идэх дургүй хүнсний бүтээгдэхүүн хэрхэн идүүлж сургах вэ? гэх мэт агуулгын хүрээнд Подлоги дугаар 17 бэлэн боллоо.Эх сурвалж: 1. https://www.bmj.com/content/361/bmj.k2179?fbclid=IwAR0NwKHju_dNydAMU8EowafiJVPRSXckL_iR7d3i8FvUzPb4VrXnbLN2m5M2. https://www.psychologytoday.com/us/blog/the-gut-brain-axis/202105/the-promising-role-the-gut-brain-axis-in-depression-treatment?fbclid=IwAR19kOTjb00grs0ff6yCuws6J2X0HXZ6sF0QyHhY_BUDdETCH528kfNqfRE3. https://www.psychologytoday.com/us/blog/urban-survival/202106/8-surprising-facts-about-your-gut-microbiome?fbclid=IwAR0Dk5Tuzgxip-NzSF-TjI22MZgjR6RrJNROLwjrBdM2J56D9LBEB8z3rJE4. https://www.aetna.com/health-guide/food-affects-mental-health.html?fbclid=IwAR04RbddtTf9CtimWYWaRSoKIKJse9sT73Qqt5pjafOyQenykKrKFeXNLL4
7/25/202146 minutes, 35 seconds
Episode Artwork

16. Маркетинг, Борлуулалтын Арга Техникүүд ба Сэтгэл Судлал

Сайхан наадацгааж байна уу? Подлоги нь ээлжит завсарлагаа аваад (ер нь уламжлал болох бололтой) дараагийн дугаараараа эргээд ирлээ. Энэ удаагийн дугаараар бидний эргэн тойронд тасралтгүй өрнөж байдаг маркетинг, борлуулалтын ертөнцийн талаар, тэдний хүний сэтгэл зүйг хэрхэн ашигладаг, ямар арга техникүүд байдаг тухайгаар энэхүү дугаараа бэлдлээ. Эх сурвалжууд: 1. https://www.verywellmind.com/does-socially-conscious-advertising-work-48471162. https://www.psychologytoday.com/us/blog/psyched/200807/advertising-is-magic?fbclid=IwAR2QIuob5cB75CA0ACZbA5ccxV4kx2hotPcbmGvYkNhojbEPKkiEsbsSUYs3. https://www.psychologytoday.com/us/blog/ulterior-motives/201105/few-words-subliminal-advertising?fbclid=IwAR2FtOBcdBI5gQZ0yai9rjZPu6lffT8nJ4TPeACu-sVBk3ZUDnH6iEbIAlM4. https://www.psychologytoday.com/us/blog/unconscious-branding/201401/7-unconscious-errors-we-make-when-buying-brands?fbclid=IwAR0O3-d5IWsSZC86gUSCa-1Tncb5W6B1TKtSDWm770fpdQ4hpHZk0DcqI8s 5. https://blog.hubspot.com/marketing/psychology-marketers-revealing-principles-human-behavior6. https://blog.crobox.com/article/psychological-marketing-examples
7/16/202146 minutes, 50 seconds
Episode Artwork

15. Та Ямар Онцлогтой Хүн бэ? (Бие Хүний Хэв Шинжүүд)

Таны бие хүний хэв шинж ямар вэ? анагаахын шинжлэх ухааны түлхүү хэрэглэдэг Type A, B, C эсвэл D юу? бүр Type X ч юм уу? эсвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд олонд танигдсан MBTI тестийн 16 хэв шинжийн аль нэг нь үү? 🧐Яагаад хүнийг энэ мэтчилэн олон төрөлд хувааж, онцлог шинжүүдийг оноож "энэ хүн ийм хүн" гэдэг баттай дүгнэлтийг өгөх гээд байдаг талаар, мөн бие хүний төрлүүд, онцлогуудын тухай Подлоги 15-р дугаартаа ярилцлаа. 🤓(Зүчи хүү тестын нэрийг буруу хэлсэн байна. MBTI нь Myers-Briggs Type Indicator нэршлийн товчлол болно. 😅)
3/30/202159 minutes, 48 seconds
Episode Artwork

14. Минимализм ба Бидний Сайн, Муу Туршлага

Минимализм урлагийн нэг төрлөөс амьдралын хэв маяг хүртэл өргөжин тэлэхэд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь минимал амьдралын хэв маягийн хүний сэтгэл зүйд үзүүлэх эерэг нөлөөллөөс улбаатай билээ. Гэвч яг ямар эерэг нөлөө билээ? ер нь эд зүйлсээ цөөрүүлээд л минимал амьдралын ашиг тусыг бүрэн аваад байгаа хэрэг үү?Энэхүү дугаараас дээрх асуултуудын хариултыг болон минималист амьдралын хэв маягийн талаар багахан мэдээллийг сонсоорой.
3/18/202151 minutes, 52 seconds
Episode Artwork

13. Яагаад ч Юм Ажлаа Хийж Чадахгүй Байна Буюу Ажлаас Халшрах Хам Шинж

Хийж буй ажил маань бидэнд дарамт, садаа болж, авч буй цалин, ажлын хамт олон маань сэтгэл ханамжийг төрүүлж чадахгүй байх үе тохиолдох нь элбэг. Босоод ажилдаа явахаас илүү зүүдэндээ умбаад унтаад л баймаар. Ажлаа барьж аваад эхлүүлэхээс илүү байлгаж байлгаж хагас дутуу хийгээд л өгч байвал болох мэт санагдах мэдрэмжүүд. Шалтгааныг мэдэхгүйгээр ажил дээр, гэр орондоо цухалдах, бухимдах, уурлах, бусадтай эелдэг бус харилцах гээд ажлаас халшрах хам шинжийн талаар 13-р дугаарт Подлоги ярилцлаа.
3/8/202149 minutes, 57 seconds
Episode Artwork

12. Анхны Сэтгэгдэлд Царайнаас Өөр Юу Нөлөөлдөг вэ?

Анхны сэтгэгдэл хүн хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний харилцаж байгаа хүмүүсийн төрүүлэх анхны сэтгэгдэл царай, өндөр нам, эрэгтэй эсвэл эмэгтэй гээд ямар хүчин зүйлсээс шалтгаалан бүрэлддэг бол?Анхны сэтгэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлс: https://www.six-degrees.com/the-psychology-of-first-impressions/
2/28/202141 minutes, 51 seconds
Episode Artwork

11. Сошиал Медиа Сэтгэл Зүйд Нөлөөлөх нь

Бидний өдөр тутмын амьдралыг сошиал медиагүйгээр төсөөлөхийн аргагүй болсон нь хэн бүхний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл болсон байх. Гэвч сошиал медиа бидний сэтгэл зүйд нөлөөлөх эерэг бас сөрөг нөлөөллийн талаар бид хэр их мэддэг вэ?
2/7/202156 minutes, 31 seconds
Episode Artwork

10. Сэтгэл Гутрал ба Түүний Шинж Тэмдгүүд

Сэтгэл гутрал гэж яг юу юм бэ? хэн нэгэн би сэтгэл гутралд ороод байна, эсвэл ороод байх шиг байна аа гэж хэлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? үнэхээр сэтгэл гутралын шинж тэмдгүүд илрээд байвал бид хэрхэн мэдэж, ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай вэ? эдгээр асуултын хариултыг Подлоги 10-р дугаартаа ярилцлаа.
1/31/202142 minutes, 20 seconds
Episode Artwork

09. Тэвчих нь Цорын Ганц Шийдэл Биш

Тэвчээргүйтэх нь үргэлж бурууддаг уу? хэрэв үгүй бол бид юуг тэвчих, эсвэл үл тэвчихийг яаж шийдэх вэ? мөн тэвчихээр шийдсэн ч хэрхэн тэвчээр алдрахгүй байх вэ? энэ бүх асуултын талаар Podlogy 09 дүгээр дугаар дээрээ ярилцлаа.
1/23/202132 minutes, 46 seconds
Episode Artwork

08. Бусдын Төлөө Биш Өөрийнхөө Төлөө Уучил

Бусдыг уучилж сурцгаая. Яг л эксээ эргэж ирэх бүрд уучилдаг байсан шигээ :P.Уучлалт нь бид өөр хэн нэгний тусын тулд биш өөрсдийн сэтгэл зүйн амар тайван байдал, амьдралын аз жаргалтай мөчүүдээ олж авахын төлөө хийж байгаа зүйл юм. Тэгвэл хэрхэн уучлах вэ?
1/9/20211 hour, 41 seconds
Episode Artwork

07. Нөхөрлөл ба Түүнийг Удаан Хадгалах нь

Амьдралд өнгө нэмсэн нэгэн дурсамжуудыг бид найз найз нөхөдтэйгөө бүтээлцэх нь олон байдаг. Тэрхүү сайхан нөхөрлөлөө хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ гэдэг нь нөхөрлөлийн холбоонд байгаа гишүүд бүрийн харилцааны ур чадваруудаас шалтгаалдаг.Илүү дэлгэрэнгүйг:"What is friendship" by Uri D. Leibowitz"The rules of friendship" by Michael Argyle"What Is the Purpose of Friendship?" from theschooloflife.com"How to recognize toxic relationship" from psych2go.net"Frientimacy: The 3 Requirements of All Healthy Friendships" Shasta Nelson | TEDxLaSierraUniversity
6/5/202042 minutes, 2 seconds
Episode Artwork

07. Нөхөрлөл ба түүнийг удаан хадгалах нь

Амьдралд өнгө нэмсэн нэгэн дурсамжуудыг бид найз найз нөхөдтэйгөө бүтээлцэх нь олон байдаг. Тэрхүү сайхан нөхөрлөлөө хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ гэдэг нь нөхөрлөлийн холбоонд байгаа гишүүд бүрийн харилцааны ур чадваруудаас шалтгаалдаг байна. Илүү дэлгэрэнгүйг: "What is friendship" by Uri D. Leibowitz "The rules of friendship" by Michael Argyle "What Is the Purpose of Friendship?" from theschooloflife.com "How to recognize toxic relationship" from psych2go.net "Frientimacy: The 3 Requirements of All Healthy Friendships" Shasta Nelson | TEDxLaSierraUniversity
6/5/202042 minutes, 1 second
Episode Artwork

06. Стресс ба Хооллолт

Хүний өдөр тутмын амьдралд хамгийн том нөлөө үзүүлэгч нэг хүчин зүйл нь стресс байдаг. Магадгүй таны яг одоо идмээр санагдаж байгаа хоол стрессээс үүдсэн байж ч болох юм.Илүү дэлгэрэнгүйг: "Food selection changes under stress" Debra A. Zellner"Relationship between stress, eating behavior, and obesity" Susan J. Torres"Why stress causes people to overeat" www.health.harvard.edu
5/28/202019 minutes, 1 second
Episode Artwork

05. Салалт ба буцан нийлэлт (шалтгаанууд)

Хосуудын салах болон буцаад нийлэх шалтгаанууд юу байдаг талаар, мөн тэрхүү үйл явц дунд хүний сэтгэл зүйд юу болж байдаг талаар энэхүү дугаартаа ярилцлаа. Илүү дэлгэрэнгүйг: - https://www.apa.org/pi/families/resources/love-teens - https://www.huffpost.com/entry/why-can-love-be-so-painful-6-ways-to-heal-and-move-on_b_5134565 - A qualitative analysis of on-again/off-again romantic relationships: “It’s up and down, all around” by René M. Dailey - On-Again/Off-Again Dating Relationships: What Keeps Partners Coming Back? by RENÉ M. DAILEY
5/13/202027 minutes, 18 seconds
Episode Artwork

05. Салалт ба Буцан Нийлэлт (Шалтгаанууд)

Хосуудын салах болон буцаад нийлэх шалтгаанууд юу байдаг талаар, мөн тэрхүү үйл явц дунд хүний сэтгэл зүйд юу болж байдаг талаар энэ хүү дугаартаа ярилцлаа.Илүү дэлгэрэнгүйг: - https://www.apa.org/pi/families/resources/love-teens- https://www.huffpost.com/entry/why-can-love-be-so-painful-6-ways-to-heal-and-move-on_b_5134565- A qualitative analysis of on-again/off-again romantic relationships: “It’s up and down, all around” by René M. Dailey- On-Again/Off-Again Dating Relationships: What Keeps Partners Coming Back? by RENÉ M. DAILEY
5/13/202027 minutes, 19 seconds
Episode Artwork

04. Аз жаргалтай амьдрал?

Аз жаргалтай амьдрал? та бусдаас аз жаргал багатай санагдаж байна уу? эд хөрөнгө багатай, аялал зугаалгаар бага явдаг учраас уу? олон нийтийн өрөөсгөлөөр тайлбарладаг аз жаргалын тухай ойлголтыг сэтгэл судлалын шинжлэх ухааны зүгээс харцгаая. Илүү дэлгэрэнгүйг: https://www.youtube.com/watch?v=8KkKuTCFvzI&t=20s https://ideas.ted.com/4-lessons-from-the-longest-running-study-on-happiness/ https://positivepsychology.com/meaning-of-life-positive-psychology/ http://psychology.iresearchnet.com/social-psychology/prosocial-behavior/search-for-meaning-in-life/ https://www.psychologytoday.com/us/blog/brain-waves/201901/the-power-purpose-and-meaning-in-life http://www.drpaulwong.com/the-positive-psychology-of-meaning-in-life-and-well-being/ https://greatergood.berkeley.edu/article/item/happy_life_different_from_meaningful_life
5/6/202025 minutes, 10 seconds
Episode Artwork

04. Аз Жаргалтай Амьдрал Хоосон Төсөөлөл үү?

Аз жаргалтай амьдрал? та бусдаас аз жаргал багатай санагдаж байна уу? эд хөрөнгө багатай, аялал зугаалгаар бага явдаг учраас уу? олон нийтийн өрөөсгөлөөр тайлбарладаг аз жаргалын тухай ойлголтыг сэтгэл судлалын шинжлэх ухааны зүгээс харцгаая.Илүү дэлгэрэнгүйг:https://www.youtube.com/watch?v=8KkKuTCFvzI&t=20shttps://ideas.ted.com/4-lessons-from-the-longest-running-study-on-happiness/https://positivepsychology.com/meaning-of-life-positive-psychology/http://psychology.iresearchnet.com/social-psychology/prosocial-behavior/search-for-meaning-in-life/https://www.psychologytoday.com/us/blog/brain-waves/201901/the-power-purpose-and-meaning-in-lifehttp://www.drpaulwong.com/the-positive-psychology-of-meaning-in-life-and-well-being/https://greatergood.berkeley.edu/article/item/happy_life_different_from_meaningful_life
5/6/202025 minutes, 11 seconds
Episode Artwork

03. Уурыг ухаанаар дарах нь зөв үү?

Сэтгэлийн хөдөлгөөн бидний зан үйлд нөлөөлж өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнүүд дотроос уур бухимдал нь сэтгэл зүйд, биеийн эрүүл мэндэд, нийгэм, хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлдэг талаар энэхүү дугаартаа ярилцлаа. Илүү дэлгэрэнгүйг: NPR-Hidden Brain-On The Knife's Age /ep62 / https://www.mentalhelp.net/anger/physiology/ https://www.apa.org/topics/anger/control https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/adult-health/in-depth/anger-management/art-20045434 Music: Hibernation by Dugway I can feel it too by Leimoti
4/29/202025 minutes, 33 seconds
Episode Artwork

03. Уурыг Ухаанаар Дарах нь Зөв үү?

Сэтгэлийн хөдөлгөөн бидний зан үйлд нөлөөлж өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнүүд дотроос уур бухимдал нь сэтгэл зүйд, биеийн эрүүл мэндэд, нийгэм, хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлдэг талаар энэхүү дугаартаа ярилцлаа.Илүү дэлгэрэнгүйг: NPR-Hidden Brain-On The Knife's Age /ep62 /https://www.mentalhelp.net/anger/physiology/https://www.apa.org/topics/anger/controlhttps://www.mayoclinic.org/healthy-lifestyle/adult-health/in-depth/anger-management/art-20045434Music: Hibernation by DugwayI can feel it too by Leimoti
4/29/202025 minutes, 34 seconds
Episode Artwork

02. Нийгмээс Тусгаарлагдах ба Ганцаардал

Хөл хорионоос болж ганцаардаж байна уу? Энэ удаагын дугаартаа нийгмийн харилцаанаас удаан хугацаагаар хол хөндий байх нь сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар ярилцлаа.Илүү дэлгэрэнгүйг: https://www.apa.org/practice/programs/dmhi/research-information/social-distancinghttps://www.apa.org/monitor/2019/05/ce-corner-isolationhttps://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30460-8/fulltexthttps://www.aginglifecarejournal.org/health-effects-of-social-isolation-and-loneliness/https://www.nia.nih.gov/news/social-isolation-loneliness-older-people-pose-health-risks
4/17/202035 minutes, 1 second
Episode Artwork

02. Нийгмээс тусгаарлагдах ба ганцаардал

Хөл хорионоос болж ганцаардаж байна уу? Энэ удаагын дугаартаа нийгмийн харилцаанаас удаан хугацаагаар хол хөндий байх нь сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар ярилцлаа.
4/17/202035 minutes
Episode Artwork

01. Ээнэгшил (түүний хэлбэрүүд)

PODLOGY Podcast эхний дугаартаа "Ээнэгшил ба түүний хэлбэрүүд"-ийн талаар ярилцлаа. Ээнэгшил бол хүүхэд болон түүний асран хамгаалагч хооронд үүсэж байгаа итгэлцэл, сэтгэл зүйн холбоо юм. Илүү дэлгэрэнгүйг: https://www.simplypsychology.org/attachment.html, https://www.psychologytoday.com/intl/basics/attachment https://www.verywellmind.com/what-is-attachment-theory-2795337 "Forty-Four Juvenile Thieves: Their Character and Home-Life" John Bowlby
4/14/202023 minutes, 11 seconds
Episode Artwork

01. Ээнэгшил (түүний хэлбэрүүд)

PODLOGY Podcast эхний дугаартаа "Ээнэгшил ба түүний хэлбэрүүд"-ийн талаар ярилцлаа. Ээнэгшил бол хүүхэд болон түүний асран хамгаалагч хооронд үүсэж байгаа итгэлцэл, сэтгэл зүйн холбоо юм.Илүү дэлгэрэнгүйг: https://www.simplypsychology.org/attachment.html, https://www.psychologytoday.com/intl/basics/attachmenthttps://www.verywellmind.com/what-is-attachment-theory-2795337"Forty-Four Juvenile Thieves: Their Character and Home-Life" John Bowlby
4/12/202023 minutes, 12 seconds