Гэр бүлийн гуравласан секс | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст
Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!
10/13/2024 • 1 hour, 11 minutes, 51 seconds +30 Сексийн тухай ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө +30°C Подкаст
Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!
9/22/2024 • 1 hour, 3 minutes, 54 seconds Toxic харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Cocktail and Crime Подкаст
Сайн сууцгааж байна уу, манайхаан? Хүлээлгийн Өрөөний хамгийн сүүлийн дугаартаа "хэрвээ бидэнд боломж олддог бол Cocktail and Crime Подкастын хоёртойгоо ахин нэгэн дугаар хийж өмнө гаргасан техникийн алдаагаа засна" гэж амласан амлалтандаа хүрэхээр энэ тусгай дугаараа бэлтгэлээ. Бид энэ удаад Toxic харилцааны тухай ярилцлаа. Зөндөө их санаж байгаа шүү та нарыгаа. Үнжий. Enjoy!
12/12/2021 • 1 hour, 11 minutes, 3 seconds Хайртай, баяртай! | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хайртай сонсогч та нартаа Хүлээлгийн Өрөөний сүүлийн дугаар хүртэл хамтдаа байсанд гүнээ талархаж байна. Заяа, Ариунаа хоёрынхоо амьдралын нэгээхэн хэсэг байсанд ахин дахин баярлалаа. Энд хүрээд Хүлээлгийн Өрөө дуусч байгаа хэдий ч сүүлийн дугаартайгаа хамт байгаарай Enjoy!
10/31/2021 • 1 hour, 15 minutes, 12 seconds Хөгжлийн бэрхшээлтэй хосын тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
"Хөгжлийн бэрхшээл", "Тусгай хэрэгцээт" гэх зэрэг үгсийг сонсоод аль болох холуур тойрч явах хүсэлтэй хүмүүст энэхүү дугаар маань их өөр өнцгийг харуулах болов уу гэж найдаж байна. Хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хоёр хүүхдээ мөр бүтэн өсгөхийн тулд бүхнээ зориулж яваа хостой бид Хүлээлгийн Өрөөндөө ярилцлаа. Өмнө нь харааны бэрхшээлтэй залуутай ярилцаж байхдаа энэ сэдвээр заавал ахиж нэг дугаар хос хоёртой хамтарч бэлтгэнээ гэж та нартаа амлаж байснаа ёсоор болгож байна. Enjoy!
10/24/2021 • 58 minutes, 26 seconds Үргүйдэл | Хүлээлгийн Өрөө Подкаст
Бидний бодлогогүй хэлсэн ганцхан үг хүний амьдралыг яаж орвонгоор нь эргүүлж болдог тухай яриа энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд өрнөлөө. Магадгүй хэн нэгнийг хүүхэдтэй болоочээ гэж ад үзэхээсээ өмнө сонсоод үзвэл таны бодлыг 180 градус эргүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
10/10/2021 • 1 hour, 40 minutes, 56 seconds Трансжендер залуугийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
Сүүлийн үед Youtube дээрх монгол контентуудыг үздэг хүмүүсийн дунд бөмбөг тэслээд байгаа Eden энэ удаагийн дугаарт маань зочноор оролцлоо. Түүнийг хүмүүс трансжендер залуу гэдгээр нь хэдийнээ таньдаг болоод байгаа билээ. Бид түүний эр даавар тариулсны дараах амьдрал, цээжний мэс засал, цаашдын зорилгын тухай маш ихээр сонирхож асуусан нэгэн дугаарыг та нартаа хүргэж байна. Enjoy!
10/3/2021 • 54 minutes, 30 seconds Сексийн дараа эморвол сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст
Мюнхен хотод сэрүүн ороод ойрын хэдэн өдөр Заяа, Ариунаа хоёр эморч байгаагүйгээрээ эморсон өдрүүд өнгөрөв. Энэ магадгүй намар цагтай холбоотой байж болох ч бас сэтгэлд хөндүүр оргиулж буй асуудлууд илүүтэй нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ та нарт яг өдийд эморсон мэдрэмж төрж суугаа бол чихэвчээ зүүгээд наашаа суугаарай. Enjoy!
9/26/2021 • 53 minutes, 34 seconds Хүүхэдтэй хүү | Хүлээлгийн Өрөө Подкаст
За ёстой өнөө юм юм үзсэн сэдэв гэдэг шиг, драма ихтэй сэдвээр нэгэн залуутай ярилцлаа. Тэрээр хүүхэд байхдаа өөрөө хүүхэдтэй болж, өдгөө 22 насандаа 2 сайхан хүүгийн аав болон ар гэрээ авч яваа өрхийн тэргүүн, нэгэн бүсгүйн хань ижил залуу байгаа юм. Бид энэ сэдвээр ярилцахаар өсвөр насандаа хүүхэдтэй болсон 10 гаруй хүнтэй урьдчилж ярилцлага хийж үзсэн бөгөөд энэ залуугийн үг та бүхэнд амьдралын нэгэн сонирхолтой өнгийг харуулах болно гэдгийг амлах байна. Enjoy!
9/19/2021 • 1 hour, 9 minutes, 3 seconds Эрт цэвэршилт | Хүлээлгийн Өрөө Подкаст
Цэвэршилт гээч зүйлийг бид хаа байсан юм, надад ирэх болоогүй гэж хэтэрхий холын мэтээр төсөөлж, хайхрамжгүй хандсанаар нэг л мэдэхэд хажууд ирчихсэн зогсдог аж. Дөнгөж хорин хэдэн нас дуусав уу үгүй юу, гучин нас даваад анаад зогсож байх тохиолдол ч цөөнгүй. Энэ удаад бид Хүлээлгийн Өрөөнд энгийнээс хэтэрхий эрт цэвэршсэн эмэгтэйг зочноороо урьж ярилцсан байгаа. Түүний шалтгааныг сонсоод та нар лав үнэхээр гайхна. Enjoy!
9/5/2021 • 56 minutes, 49 seconds OCD сексийн харилцаанд нөлөөлөх нь | Хүлээлгийн Өрөө Подкаст
Шинэ долоо хоногийн мэнд. Амралтаасаа ирээд цаад хоёр чинь шинэ дугаараа шижигнэтэл бичээд шууд та нартаа хүрг эж байна. Энэ удаагийн дугаараар бүгдээрээ OCD буюу ялихгүй зовлонт үйлийн эмгэг бидний сексийн амьдралд, цаашлаад харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа. Маш сонирхолтой өнцгийг манай зочин Зарчимаа Хүлээлгийн Өрөөнд гаргасан байгаа. Enjoy!
8/29/2021 • 1 hour, 1 minute, 56 seconds Секс хийж өгөх өртэй юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хамт Тэрэлж явлаа гэдэг нь, эсвэл нэг орон дээр хамт унтлаа гэдэг нь автоматаар "унтах"-д бэлэн гэсэн үг гэж ойлгогддог юм биш биз? Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний дугаарт хүмүүс ямар үйлдлийг секс хийхийг зөвшөөрч, өр мэт хүлээн авдаг тухай ярилцлаа. Ямар тохиолдолд чи түүнд секс хийж өгөх өртэй үлддэг вэ? гэсэн асуултад хамтдаа хариулт олцгооё. Enjoy!
8/22/2021 • 1 hour, 3 minutes, 36 seconds Нэг дор долоо | Хүлээлгийн Өрөө Подкаст
Нэг дор нэг биш нэлээн хэдэн залуу эсвэл бүсгүйтэй уулзаж, танилцах ямар мэдрэмж төрүүлдэг бол? Speed date эсвэл сохор болзооны туршлагагүй хүмүүст энэ дугаар маш сонин байх болно. Бид хоёр өнгөрсөн долоо хоногт speed date-д очиж яаж хөглөсөн тухайгаа энэ удаагийн дугаарт ярилаа. Ямар хүнтэй болзох гэж байгаагаа мэдэхгүй тас харанхуй очоод ямар мэдрэмж авсан бол? Enjoy!
8/15/2021 • 1 hour, 4 minutes, 3 seconds Секс хийх нүгэл үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Секс хийх нь нүгэл юм, хүн өөрөө нүгэлээс төрсөн нүгэлт зүйл юм, олон удаа ороо гараатай эрхтэн ариун бус юм гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх яриаг бид шашинтай холбон тайлбарладаг. Гэтэл яг шашны талаас нь бэлгийн амьдралыг юу гэж сургасан байдаг, ариун хайр, нандин гэр бүл гэсэн нэрт юуг багтаан ойлгодог тухай бид Пастор Заяатай энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Хоёр Заяатай, Ариунаатай, Ариун хайрын тухай яриаг Enjoy!SHOW LESS
8/8/2021 • 1 hour, 13 minutes Эротик кино задлан | Хүлээлгийн Өрөө Подкаст
Кино задлан сувгаараа та бидэнд хэдийнээ танил болсон Г.Эрдэнэбаатартай бид өнөөдөр Хүлээлгийн өрөөндөө ярилцлаа. +18 насны ангилалтай кинонуудын жанр, бүтдэг түүх, энэ төрлийн кино үйлвэрлэлийг дагасан мөнгөний асуудлууд, жүжигчдийн амьдрал болон нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийн тухай бид сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Enjoy!
8/2/2021 • 1 hour, 3 minutes, 31 seconds Түүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэхээр сонгосон, эсвэл насан туршдаа хамтдаа байна гэж амласан хүндээ хүртэл хэлээгүй нууц байгаа юу? Эсрэгээрээ тэр хүн чинь чамаас тийм нуух зүйлтэй байдаг бол гэж бодож байсан уу? Бид энэ долоо хоногийн дугаараараа т эр хүний тухай аль хүртэл мэдээд зогсох ёстой байдаг тухай, бас чиний тухай тэр бусдад аль хүртэл ярьж болох тухай хөөрөлдлөө. Нэгэн сонин өнцгийг бидний ярианаас олж авч магадгүй шүү. Enjoy!
7/25/2021 • 1 hour, 4 seconds Гэнэт шалтгаангүйгээр дууссан харилцааны цаад шалтгаан | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хэзээ ч юм хэн нэгэнд хаягдаж үлдсэн, эсвэл хаяж орхисон дурсамжтай хэн бүхэнд зориулсан дугаар. Зарим нэгнийх нь хувьд бүх зүйл ямар ч асуудалгүй болоод байсан боловч гэнэт л нэг өдөр салъя, больё гэсэн үг сонсоод шалтгаанаа ч мэдэхгүйгээр тэр харилцаагаа дуусгасан тохиолдол байдаг байх. Яг энэ асуудлын тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцаж, гаргалгаа олохыг хичээлээ. Enjoy!
7/18/2021 • 1 hour, 10 minutes, 1 second Сексийн үеэр эрчүүдээс нууцаар хийдэг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Сексийн үеэр хүүхнүүд эрчүүдээс нууцаар юу хийдэг бол гэж бодож үзэж байсан уу? Нэг их зүйл байхгүй шдээ гэж та хариулж юуны магад. Гэхдээ бид хоёр энэ дугаартаа зориулж бүтэн лист дүүрэн нууц биччихсэн байсныгаа ний нуугүй ярилцлаа. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
7/11/2021 • 1 hour, 1 minute, 53 seconds Лесби гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
Маш олон сонсогчийнхоо хүсэлтийг өнөөдөр биелүүлэх нь ээ бид хоёр. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт та нарын сайн мэдэж байгаачлан лесби хос болох Kaitlin, Noah хоёрыгоо урьж, сайхан яриа өрнүүллээ. Өөрсдийнхөө YouTube суваг дээрээ тэр бүр яриад байдаггүй нандин харилцааныхаа тухай бидэнтэй нээлттэй ярилцсан байгаа. Enjoy!
7/5/2021 • 1 hour, 27 minutes, 4 seconds Сексгүй өнгөрүүлсэн 365 хоног | Хүлээлгийн Өрөө Подкаст
Ээээээе хайртууд минь! За сайн сууцгааж байсан биз дээ? Хүлээлгийн Өрөөний хоёр нь та нарыгаа санан санан, бараг зүүдлэх нь холгүй л хэсэг хугацааг өнгөрөөлөө. Ийнхүү 5-р улирал буюу Хүлээлгийн Өрөө Подкастын хамгийн сүүлийн улирал эхэлж байна. Хамтдаа байсан, байгаа, байх бүх сонсогчдоо баярлалаа. Үнсье ENJOY!
6/28/2021 • 1 hour, 1 minute, 38 seconds Хартай хүнийг хэрхэн таних вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хартай хүнийг хэрхэн таних тухай теорем байдаг бол түүнийг нь ягштал сайхан дагаж мөрдөж байгаад харилцаагаа гүнзгийрэхээс өмнө больчих юмсан гэж хааяа бодогддог уу? Нөгөө талаасаа хүн өөрийнхөө сонголтыг өөрчлөх ёстой ч байж болох юм. Дөрөвдүгээр улирлын сүүлийн дугаартаа бид Хардалт гэсэн сэдвийг сонгон ярилцлаа. Хамтдаа нэгэн теором батлах гэж үзье. Enjoy!
5/31/2021 • 1 hour, 3 minutes, 51 seconds Үеэл минь миний хайрт | Хүлээлгийн Өрөө Подкаст
Цусан төрлийн хайрилцаа гэдэг нь хайр, харилцаа хоёрын аль ч тодорхойлолтод бүрэн багтаах боломжгүй зүйлийг хэлж байгаа юм. Амьдралд маш олон төрлийн өнгө байдгийн нэгэн содон өнгийг өнөөдрийн яриагаараа та нартаа хуваалцахыг хүслээ. Үеэлүүд бие биедээ хайртай болж, бэлгийн харилцаанд орох тухай зүүдэлж ч байгаагүй хүмүүс маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
5/24/2021 • 1 hour, 2 minutes, 3 seconds Уурхайчид ба тэдний хоёр талын амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
Тэднийг хоёр нутагтан гэж нэрлэвэл бараг л буруудахгүй байх. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг нийтэд нь "Уурхайчид" гэсэн нэр дор багтаагаад, тэдний бэлгийн амьдралын тухай бид энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. 14 хоног гэрээсээ өөр газар ажиллаад, 7 хоног гэртээ ирдэг амьдралд юу тохиолддог вэ? Enjoy!
5/16/2021 • 53 minutes, 3 seconds Чамайг одсоноос хойш би | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хайртай хүнтэйгээ салж, муудахыг алийг тэр гэх вэ. Эргэж очоод уурлах үедээ уурлаад, хүсвэл уучлал эрээд уулзаж болно. Харин хайртай хүн нь энэ ертөнц дээр байхгүй болсны дараа үлдэж байгаа нэгнийх нь амьдрал яаж өөрчлөгддөг вэ? Бусдыг шүүмжлэхээ түр азнаад нэг сонсоод үзээрэй
5/10/2021 • 55 minutes, 27 seconds Хэдэн хүнтэй унтсан бол хэвийн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хэдийн тоог сонсох гэж хүмүүс энэ асуултыг асуудаг вэ? Эсвэл яг тэд байх ёстой гэсэн тогтсон хэмжээ байдаг болоод хүмүүс бусдын биеэрээ үйлдсэн үйлдэл, таашаалыг гэм мэтээр ойлгуулах, буруутгах гэж үздэг үү? Энэ сэдэв хамгийн эхний улиралд л багтсан байсан мөртлөө бид хоёрын зориг хүрэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Та ч гэсэн өөрийнхөө бодлыг хуваалцаарай Enjoy!
5/2/2021 • 58 minutes, 19 seconds Биеэ үнэлэгч болох зам хэр хол вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүн биеэ үнэлэх шийдвэр гаргахдаа чухам юунаас болдог бол гэж бодож үзэж байсан уу? Бас тэр замаасаа гарах сонирхол байдаг болов уу? Өмнө нь бид энэ сэдвээр тогоон дээрээс харж байгаа өнцгөөс сонирхолтой яриа өрнүүлж байсан бол энэ удаад тогоон дотроос хамтдаа бас нэгэн сонин яриаг та нартаа сонсгоход бэлэн боллоо.
4/26/2021 • 1 hour, 4 minutes, 37 seconds Ааваа, битгий! | Хүлээлгийн Өрөө Подкаст
Ааваа, битгий л дээ гэж гуйсан хүн бүрийн төлөө, цаашид бас хэн ч ингэж гуйхгүй байхын төлөө энэ дугаарыг бэлтгэлээ
4/19/2021 • 1 hour, 14 minutes, 17 seconds Хүчингийн хэргийг мэдсэн ч мэдээлээгүй бол гэмт хэрэгтэн мөн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хуульч С.Үлэмж
Найзынхаа гэмт хэргийн сэдэлтэй болсон явдлыг онигоо мэтээр ярьж, олон нийтийн сүлжээнд тавьсан олны танил эрхмийн үйлдэл нийгмийг тэр аяар нь эгдүүцүүлж, нэг үеэ бодвол шинэ үеийн Монгол залуус хүний эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй болж байгааг харуулсан. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт бид хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой асуултуудад хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс зөвлөгөө авснаа та нартаа хүргэж байна. Мэдсэн ч мэдээлээгүй тохиолдолд яах вэ? Мэдлэгт дусал нэмэр
4/11/2021 • 1 hour, 8 minutes, 30 seconds Танилцах апп-аас эрчүүд юу хүсдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Од, Ивээл
Хүлээлгийн Өрөөний энэ долоо хоногийн дугаарыг бид АНУ-ын Los Angeles хотод ажиллаж амьдардаг Од болон Ивээл хоёр найзтайгаа бэлтгэлээ. Та бүхэнтэй өмнө нь тус тусын уран бүтээлээрээ уулзаж байсан эдгээр залуус бидэнтэй Танилцах апп-аас эрчүүд юу хүлээж нэгддэг тухай нээлттэй ярилцсан байгаа. Шинэ дугаараа таалан сонсоорой Enjoy! Шинэ контентын линк https://www.youtube.com/channel/UCEfJ...
4/5/2021 • 1 hour, 22 minutes, 51 seconds Хүлээлгийн Өрөөнийхөнд тохиолдсон хөгтэй явдлууд | Инээдмийн баярт зориулсан тусгай дугаар
За, ойрд хэдүүлээ бага зэрэг хүнд хэд хэдэн сэдвээр дагнаад ярьчихсан. Энэ долоо хоногт хөнгөн, бас хөгтэй, халуухан сэдвээр сэвнээ. Инээдмийн баярт зориулан бэлтгэсэн, та нартайгаа хамтран бэлтгэсэн тусгай дугаараа хүлээн авна уу, Enjoy!
3/29/2021 • 55 minutes, 13 seconds ХДХВ тээгч залуугийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
ДОХ, ХДХВ гэсэн үг харахаараа эсвэл сонсохоороо л шууд нүдээ аниад, чихээ дараад явдаг нь бидний үнэн төрх. Гэтэл орчин үед вирус гээч зүйлтэй дасан зохицож амьдрах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа шахуу мэдэрч эхэлж байна. ХДХВ тээгч залуутай бид түүний тухай болон бэлгийн амьдралынх нь тухай нээлттэй ярилцлаа. Энэ яриаг сонссоны дараа таны бодол багахан ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна Enjoy!
3/22/2021 • 1 hour, 31 minutes, 25 seconds Дайны үеийн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүлээлгийн Өрөөний энэ 7 хоногийн дугаарт өмнө нь олон нийтийн сувгаар тэр бүр хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн байгаа. Цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид удаан хугацааны алба хаахад тэдний бэлгийн амьдралд тулгардаг асуудлыг хэрхэн шийддэг тухай бид ярилцлаа. Зарим яриа маань "нууц" учраас зочныхоо нэр болоод хоолойн өнгийг бид өөрчилсөн Enjoy!
3/15/2021 • 1 hour, 2 minutes, 52 seconds Эмэгтэй нь эгчмэд насны зөрүүтэй харилцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. T.Цацралт
Баярын мэнд бүсгүйчүүд ээ! Мөн эрчүүддээ шинэ долоо хоногийн мэнд. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд Ариунаагийн ээж Т.Цацралт уригдан оролцож байна. Бид эмэгтэй нь 12 наса ар эгч харилцаа ямар байдаг тухай нээлттэй ярилцсан байгаа. Зарим хүмүүсийн хувьд байж боломгүй энэ зүйлд та нар ямар хандлагатай байдаг вэ? Enjoy!
3/7/2021 • 1 hour, 9 minutes, 56 seconds Гэр бүл үү, эсвэл найз нөхөд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Quiza
Эрчүүдийн хувьд гэр бүл нь чухал юм уу, эсвэл найз нөхөд нь илүү чухал байдаг уу? "Виз авна, өгнө, дарна" гэсэн асуудал үүсэх бүрт иймэрхүү яриа хосуудын хооронд болж өрнөдөг байх. Тэдний хувьд яг аль нь илүү чухал байдаг тухай бид Quiza-тай ярилцлаа. Ойрд хэвлэл мэдээллийн хэрэгслээс, ярилцлагуудаас хол явсан түүнийг бид Хүлээлгийн Өрөөний сандал дээр суулгасан дээрээ ёстой баахан юм асуугаад амжсан ккк Enjoy!
3/1/2021 • 55 minutes, 57 seconds Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Э.Баярцолмон
Гэр бүл салахад хүүхдүүд ихэвчлэн ээж дээрээ үлддэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин аав дээрээ үлдвэл ганц бие аавыг болон хүүхдүүдийг ямар амьдрал угтдаг вэ? Бид энэ дугаарыг хийж дуусаад өмнө нь хэн ч нээж байгаагүй тоос дарсан цонх нээсэн мэт уужим амьсгал авсан. Та ч бас тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Enjoy!
2/21/2021 • 1 hour, 29 minutes, 31 seconds Гей гэр бүлийн тухай бүгдийг | Хүлээлгийн Өрөө Подкаст
Валентин, хайрын баяр, хосууд гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд уламжлалт эр, эм хос л буудаг. Тэгвэл энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд гей гэр бүл хос саатсан байгаа. Тэд юугаа ч нуулгүй бидэнтэй илэн далангүй ярьсан. Та нарын бодож байгааг ч асуусан. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
2/14/2021 • 1 hour, 53 minutes, 29 seconds Нүцгэн эмэгтэйгийн яг юуг нь эрчүүд хардаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Jakblgn
Нүцгэн эмэгтэйг хараад эр хүнд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг, тэр нь эмэгтэйчүүдийн бодлоос хэр зөрүүтэй байдаг тухай энэ удаагийн дугаарт ярилцлаа. Nude Art чиглэлээр зураг авдаг, байнга нүцгэн бүсгүйчүүдтэй ажилладаг хүний нүдээр эмэгтэй хүний гоо сайхан яг хаанаа байдаг тухай та нар сонсоод гайхах байх. Шинэ дугаартаа тавтай морил. Enjoy!
2/7/2021 • 58 minutes, 59 seconds Арван бүсгүйгээс алийг нь сонгох вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Mr.D (Desant)
Yeeeeeeey! Шинэ улиралдаа тавтай морил. Энэ улиралын гол концепц эрэгтэй хүмүүс харилцаа, сексийн тухай юу гэж боддог, яагаад тэгж боддог тухай нээлттэй ярилцах дээр төвлөрч байгаа. Тэдний нууцлаг ертөнцөөр хамтдаа аялцгаая. Түүнд элдэв чимэг хэрэггүй Тэр бол Mr.D Enjoy!
1/31/2021 • 59 minutes, 49 seconds Харилцаа заавал гэрлэлтээр төгсөх ёстой юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Дуучин Б.Сарантуяа
Түүнгүйгээр, түүний дуулсан дуугүйгээр шинэ жилийн баярыг төсөөлшгүй. Яг үүн шиг түүний дуугаар сэтгэл нь тэтгэгдэж, түүний мэдрэмжтэй хамт ганцаардлаас гэтлэгдэж явсан мянга мянган сонсогчдод энэ удаагийн дугаараа өргөн барья. Дуучин Б.Сарантуяа өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд саатаж байна. Enjoy!
12/28/2020 • 2 hours, 12 minutes, 56 seconds Сээтгэнэл ба Сээгстин | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Хийлч Ч.Дэлгэрцэцэг (Deegii)
Манай сонсогчдын зүгээс бид хоёроос хамгийн олон удаа нэхсэн зочныг бид өнөөдрийн дугаартаа урьж оролцууллаа. Ямар ч дугаар руу ороод сэтгэгдэл уншсан дотор нь "Хийлч Дээгийг оруулъя аа" гэж шаардах шахам нэхдэг, та нарынхаа хүсэмжит бүсгүйтэй Хүлээлгийн Өрөөнд бид Сээтгэнэл ба Сээгстин гэсэн сэдвээр ярилцсан байгаа. Хөгжмийн аялгуу гэж боддог байсан бүсгүйг яг үнэндээ өөрөө хөглөгч байж хэмээн дүгнээд дууссан дугаар болсон. Enjoy!
12/21/2020 • 1 hour, 54 seconds Хосууд бие биедээ орон зайг нь олгох чухал уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Tugs&Tsenguun
Хосууд нэг нэгнээ цагдах, хувийн орон зайд нь халдах нь хэр зөв бэ? Ер нь хайртай л бол тэр хүнтэй бүх зүйлээ хуваалцаж, өөрийнхөө сонирхлыг хүртэл хойш нь тавих ёстой юу? Бас өөрт таалагдахгүй байгаа зүйлээ шууд боль гээд болиулах нь хэр оновчтой вэ? Энэ тухай бид хүмүүсийн нүдэнд амьдрал нь илхэн байдаг хос болох Төгс, Цэнгүүн хоёртойгоо ярилцсан байгаа. Шинэ дугаараа амтлан сонсоорой. Enjoy!
12/14/2020 • 1 hour, 3 minutes, 46 seconds Хоёр дахь амьдрал бүр жаргалтай юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Positive Mongolians Дөлгөөн
Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөнд та бид нарын сайн мэддэгчлэн Positive Mongolians төслөөр овоглогдсон нэгэн гэр бүлийн тухай нээлттэй яриа өрнөсөн байгаа. Тэднийг сонсдог, үздэг, дэмждэг хүн бүр хоёр дахь амьдрал зохиосныг нь мэддэг, камерын наана өрнөж байгаа дүрээр нь төсөөлдөг, бас өөр өөрсдийн өнцгөөс шүүмжлэх нь ч бий. Гэхдээ яг үнэндээ хоёр дахь амьдрал ямар байдаг тухай Дөлгөөн маань бидний асуултад чин сэтгэлээсээ хариулж, ярилцсан энэ дугаарыг сонсоод таныг ямар реакц гаргахыг хүлээж үнэндээ мэдрэх гэж даваа гарагийг хоног тоолон хүлээлээ. Enjoy!
12/7/2020 • 1 hour, 44 minutes, 4 seconds Захиалсан хоолоор нь түүнийг дүгнэж болох уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Taakii
Даваа гарагт уламжлал ёсоороо та нартайгаа шинэ дугаараараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн Хүлээлгийн Өрөөний зочноор Ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгээр хэдийнээ олонд танил болсон ахлах тогооч Таакийг бид урьж оролцууллаа. Хосуудын хувьд болзооныхоо үеэр хоол сонголт дээр ямар алдаа гаргадаг, түүнээс нь ямар дүгнэлт хийж болох тухай сонирхолтой яриа өрнөсөн байгаа. Enjoy!
11/30/2020 • 53 minutes, 52 seconds Одон орон харилцаанд үнэхээр нөлөөлдөг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Artheal.mn
Одон орон судлалын тусламжтайгаар хос хоёрын харилцааг урьдчилан мэдэх, тэр ч байтугай сексийн нийлэмжийг нь хэлэх боломжтой гэдэг үгийг сонсоод энэ тухай Хүлээлгийн Өрөөнд заавал ярилцах шаардлагатай гэж үзсэн учраас өнөөдрийн зочноо бид урьсан юм. Artheal.mn Монголын Астрологийн Холбооны Астрологич Б.Мягмарсүрэнтэй бид маш сонирхолтой яриа өрнүүлсэн байгаа. Шар үс боссон хэд хэдэн момент байсан гэдгээ нуухгүй ээ. Enjoy!
11/23/2020 • 1 hour, 9 minutes, 9 seconds Зөвхөн эрчүүд сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Adam эрэгтэйчүүдийн эмнэлэг
Монголд байгаа хэдийгээ хөл хорионд орсон болохоор уйдаж байгаа байх гэж санаад Улаанбаатарт даваа гарагийн өглөө болов уу үгүй юу шинэ дугаараа сандраад л оруулчихлаа. Энэ удаа Хүлээлгийн өрөөнд Эрчүүдийн нууцлаг ертөнцийн тухай ярилцсан байгаа. Бас та нартаа зориулж гоё бэлэг нуусан байгаа. Олоод сэтгэгдлээ бичээрэй. Enjoy!
11/15/2020 • 1 hour, 12 minutes, 16 seconds Өөртөө итгэх итгэлээс юуг олж авч болох вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Uranzaya
Хүн өөртөө итгэлтэй, аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах нь тухайн хүний ажил карьер, хувийн амьдрал, цаашлаад харилцааны асуудалд нь хэрхэн нөлөөлдөг тухай энэ удаагийнхаа дугаарт ярилцлаа. Мөн бид хоёрын хамгийн их сонирхож байсан асуултуудын нэг Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авч болох вэ гэсэн өнцөгт зочинтойгоо хамт бид шийдэл олсон байгаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой, тас тас хөхөрсөн яриа өрнүүлсэн Уранзаяадаа маш их баярлалаа гэдгээ ахин дахин дамжуулж хэлмээр байна. Enjoy!
11/9/2020 • 1 hour, 19 minutes, 50 seconds Сэтгэлийн шарх авсны дараа секс амгүй байдаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. NARA
Маш олон сонсогчоос ирсэн хүсэлтийн дагуу өнөөдрийн зочноо бид Хүлээлгийн Өрөөндөө урьж оролцуулж байна. Түүнийг бид дуучин, жүжигчин, зөгийчин, улс төрч гэж цоллох нь олонтаа. Гэхдээ бүхний мэддэг нүүрэмгий Нарагийн цаана ямар эмэгтэй байдгийг энэ яриагаараа харуулахыг хүслээ, Enjoy!
11/2/2020 • 1 hour, 43 minutes Спорт сексийн харилцаанд нөлөөлдөг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Төмөрөө
Секс спортын нэг төрөл мөн үү? Спортоор хичээллэдэг хүмүүс энгийн хүмүүсээс сексийн харилцааныхаа хувьд илүү байдаг уу? Энэ асуултын хүрээнд бид өнөөдрийн дугаараа бэлтгэлээ. Ойрд эрэгтэй хүнтэй яриагүй нөгөө хоёр чинь ёстой буу шийдэм, сум хонгио бүх л юмаа халаалаа. Амттай яриандаа тавтай морил.Enjoy!
10/26/2020 • 1 hour, 10 minutes, 13 seconds Хөөрхөн зүрхт туулайн өчил | Хүлээлгийн Өрөө Подкаст
Энэ удаагийн дугаарт тайлбар бичихээс илүүтэйгээр та нар маань сонсоод, дараа нь сэтгэгдлээ үлдээсэн нь зөв болов уу. Хөлс асгаран, зүрх хурдан цохилж дуусгалаа... https://www.facebook.com/btifulhearts/
10/18/2020 • 1 hour, 28 minutes, 37 seconds "The One" буюу чамд төгс зохицох хүн | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. OOGII
Өнөөдөр буюу 10 сарын 12-ны өдөр Хүлээлгийн Өрөө Подкастын маань нэг жилийн ой тохиож байна. Энэ өдрөөрөө бид "The One" буюу чамд төгс зохицох хүнийг хэрхэн таньж, мэдрэх боломжтой байдаг тухай ярилцлаа. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн дугаарт OOGII брэндийг үүсгэн байгуулагч, халуухан бүсгүйчүүдийн төлөөлөл Оогий маань бидний урилгыг хүлээн авч маш таатай ярилцлагыг өрнүүлсэн байгаа. Enjoy!
10/11/2020 • 1 hour, 10 minutes, 42 seconds Ардчилсан хадам ээж | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Ц.Оюунгэрэл
Төслийн багийн удирдагч, улс төрч, илтгэгч, зохиолч гээд түүнийг тодорхойлох маш олон өнцөг бий. Гэхдээ бид Хүлээлгийн Өрөөнд түүний доторх эмэгтэй хүнийг нь гарган ярилцахаар урьсан, зорилгодоо хүрсэн. Түүнтэй ийм нандин сэдвээр ярилцаад с ууна гэж үнэхээр зүүдэлсэнгүй явлаа.Enjoy!
10/4/2020 • 55 minutes, 50 seconds Харилцааг шинэхэн мэт хадгалах жор | Хү лээлгийн Өрөө Подкаст ft Жүжигчин, продюсер Г.Ундармаа
Догдлон догдлон даваа гарагийг хүлээн байж энэхүү дугаараа та нартаа хүргэж байна. Илүү дутуу тайлбар хэрэггүй, шууд таалан болгооно уу, Enjoy!
9/28/2020 • 1 hour, 2 minutes, 52 seconds Таны өсвөр насны хүүхэд сексийн тухай юу мэддэгийг та мэдэх үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Гүнж төв
Ээж аавууд хүүхдийнхээ тухай юу гэж боддог, гэтэл бодит байдал дээр өсвөр насныхан бэлгийн амьдралын тухай яг юу мэддэгийг энэ удаагийн дугаарт ярилцлаа. Маш олон өсвөр насныхан бидэнтэй ярилцъя хэмээн хандаж байснаас бид нийгмийн оролцоо, идэвх болоод санаачлагыг нь үндэслэн "Гүнж" төвийн хүүхдүүдийг энэ дугаарынхаа зочноор сонгосон байгаа. Мөн "Юнител" группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй "Зөв харилц +13" кампанит ажлын хүрээнд бид энэ дугаартаа тус групптэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Enjoy!
9/21/2020 • 56 minutes, 6 seconds Салалтын дараа хэн нь хамгийн их шаналдаг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст ft Сэтгэлзүйч М.Буянгоо
Салалт гээч зүйлтэй бид амьдралынхаа туршид их бага хэмжээгээр нүүр тулсаар л байдаг. Анхн ы хайр бүтэлгүйтэх, анхны үерхэл төгсөх, магадгүй гэр бүлээсээ салахад тэр харилцааны төгсгөлд хэн нь хамгийн их шаналж хоцордог, хэн нь ямар сэтгэлзүйтэй үлддэг тухай бид энэ удаагийнхаа дугаарт Сэтгэлзүйч, Подкастер М.Буянгоотой ярилцлаа. Салалтын дараа яах ёстой вэ гэхээсээ илүү салалтад хүргэхгүй байх арга бий юу гэж асуух нь зөв байх. Enjoy!
9/14/2020 • 1 hour, 32 minutes, 44 seconds Дараагийн харилцаандаа яг экс шигээ хүнийг хайдаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Өөрийнхөө эксүүдийг бодоод үз дээ. Хоорондоо ижил төстэй талууд ажиглагдсан уу? Эсвэл тэс өөр хүн байна уу? Судалгаанаас үзэхэд бид дараагийн харилцаандаа эксийнхээ зан араншин, гадаад төрхтэй 80 хувь нийцэхүйц нэгнийг сонгох нь талаас илүү хувийг эзлэж байсан байна. Тэгвэл сонирхлоо багахан өөрчлөөд үзэхэд ямар үр гарах вэ? Энэ тухай Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!
9/7/2020 • 1 hour, 19 seconds Зөвхөн бүсгүйчүүд сонсох дугаар | Хүлээлгийн Өрөө Подкаст
Та нарыгаа ямар их санаваа! Шинэ улирлаараа Хүлээлгийн Өрөөндөө эргэн уулзаж байгаадаа маш их баяртай байна. 3-р улирал тэр чигтээ "Өөрийгөө хайрлах" гэсэн концептоор явах болно. Хамгийн эхний дугаараараа зөвхөн бүсгүйчүүдтэйгээ шивнэлдэх дугаар бэлтгэлээ. Гэхдээ эхнэртээ, найз бүсгүйдээ хайртай залууст ч гэсэн сонирхолтой сэдэв байгаа. Хамгийн гол нь энэ дугаар дунд нэг бэлэг нуучихсан, сонсонгоо тэрийг олоод, тэгээд та нарыгаа баярлаасай гэж хүсч байна. Enjoy!
8/31/2020 • 1 hour, 2 minutes, 7 seconds Сонсогчидтойгоо хийсэн тусгай дугаар | Хүлээлгийн Өрөөн дэх Бидний амьдрал
Хүлээлгийн Өрөөний 37 дугаарын туршид хамт байсан сонсогч та нартайгаа хамтран Заяа, Ариунаа хоёр нь Үр дүнгийн хурал хийлээ. Та нарынхаа илгээсэн Voice Message-ийг бид хоёр уншихгүй гүрийх гэж бүр ямар их тэвчээр алдаж хоёр өдрийг өнгөрөөсөн гэж санана кк. Хүлээлгийн Өрөө Подкастыг сонсоод өөрийнхөө амьдралд багахан ч гэсэн өөрчлөлт оруулж чадсан бүх хүнд маш их баярлалаа. Мөн цаашид ч хамт байх эрхэм хүндэт сонсогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Зөндөө их хайртай шүү! 😍😍😘😘
8/10/2020 • 59 minutes, 54 seconds Сексийн үеэр дур гутаадаг зүйлс | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Tempo
За манайхаан, энэ улирлын сүүлийн дугаартаа тавтай морил. Сүүлийн хоёр дугаарын доор комментоор хэлэлцүүлэг хүртэл өрнүүлээд амжсан Темпотой та бүхнийхээ хүсэлтээр энэ удаад бид 2 сексийн үеэр дур гутаадаг зүйлс, үйлдлүүдийн тухай ярилцлаа. Эрэгтэй хүний өнцгөөс харахад бас их сонирхолтой санагдсан шүү. Сонсоод санал нийлж байгаа эсэхээ комментоор бичээд ороод ирээрэй. Enjoy!
8/3/2020 • 55 minutes, 36 seconds Биеэ үнэлэлт | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Улаан бал Ч.Лодойсамбуу
Даваа гарагийн орой оруулъя гэж төлөвлөж байсан боловч унтахаасаа өмнө оруулчихаад унтахгүй бол яг нойр хүрэхгүй юм шиг санагдаад Германд дөнгөж 00 цаг өнгөрөв үү үгүй юу шинэ дугаараа та нартаа хүргэх гээд сууж байна кк. Өнөөдрийн дугаарт "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлгийн сэтгүүлч, продюсер Ч.Лодойсамбуу бидний урилгыг хүлээн авч "Биеэ үнэлэлт" гэсэн сэдвээр санал бодлоо солилцлоо. Түүний харах өнцөг хэдийнээ л сонин байдгаас хойш, сонгож хэрэглэж байгаа үг энэ тэр бол яаая, бас л зэвүүн гар шүү гэж бодож суусан юм. Зүгээр сонсоод л үз. Өөр хэлэх үг алга кк Enjoy!
7/26/2020 • 1 hour, 4 minutes, 17 seconds Групп секс | Хүлээлгийн Өрөө Подкаст ft. Comedy lab Amaraa
Зиа манайхаан, аялал зугаалга сайхан яваад ирсэн үү? Хүлээлгийн Өрөөндөө тавтай морил. Энэ дугаарын зочноор сонсогчдынхоо хүсэлтээр Comedy Lab-ийн Амараагаа урьж оролцууллаа. Маш олон хүн санал бодлоо илэрхийлэхээс зугатаж байсан энэ сэдвээр түүнийг ярилцахыг зөвшөөрөхөд бид 2 бүр вуааааав гэж дотроо үнэлж суув. За тэгээд олон зүйл нуршилгүй хамтдаа өрөөндөө орцгооё. Enjoy!
7/20/2020 • 54 minutes, 13 seconds Онгон хальснаас Цэвэршилт хүртэ лх ертөнцөөр | Хүлээлгийн Өрөө Подкаст
Онгон хальснаас Цэвэршилт хүртэлх эмэгтэй хүнд тулгардаг асуудлуудын тухай өнөөдрийн дугаартаа ярилцлаа. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй өөртөө хайртай эрчүүд маань ч гэсэн заавал сонсох ёстой дугаарын нэг болсон шүү. Хүлээлгийн Өрөөний энэ удаагийн зочноор АШУҮИС-ийн доктор, MD health care center-ийн эмч Ч.Батсүрэн оролцсон байгаа. Бид хоёрын хувьд асуултынхаа хариултуудыг сонсоод ам ангайх үе бишгүй тохиолдсон гэдгээ нуухгүй ээ. Үнэхээр секунд бүрт нь мэдлэг, мэдээлэл шингэсэн сайхан дугаар болсон гэдгийг ам бардам хэлэх байна.Enjoy!
7/13/2020 • 1 hour, 24 minutes, 28 seconds Гадаад бүсгүй тийм өөр гэж үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Surprise! Та нараас маань долоо хоногт 2 дугаар оруулаачээ гэсэн хүсэлт удаа дараа ирсэн учраас бид 2 туршилтын журмаар энэ долоо хоногийн 2 дахь дугаараа нийтлэж байна. Гадаад бүсгүйтэй гэр бүл болсон залууг бид энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногийн дугаарт гадаад залуутай гэр бүл болсон эмэгтэйн яриаг сонсоод танд төрсөн мэдрэмжтэй адилхан байх эсэхийг нэг сонирхоод үзээрэй. Enjoy!
7/9/2020 • 51 minutes, 47 seconds Секс тоглоом | Хүлээлгийн Өрөө Подкаст
Заяа Аригийн төрсөн өдрөөр бэлэглэсэн бэлгийг постлосноос хойш энэ дугаарыг асуусан хүмүүс бүр маш их байсан. Бид 2 ч бас энэ сэдвээр ярих гэж удаан хүлээсний эцэст өнөөдөр энэхүү дугаараараа та нартайгаа уулзаж байна. Хүлээлгийн өрөөний зочноор Недерландаас Оюука уригдан оролцож, ярилцсан байгаа. 30 настай гурван эмэгтэй секс тоглоомын тухай юу гэж ярьсныг сонсоод, сэтгэгдлээ хуваалцаарай. Enjoy!
7/6/2020 • 1 hour, 5 minutes, 37 seconds Гадаад залуу тийм өөр гэж үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Гадагшаа яваад ирсэн нэгнээсээ "за, гадаад хүүхэн ямар байна, гадаад залуу өөр юм байна уу?" гэх зэргээр асуудаг үзэгдэл одоо ч байсаар. Нэг үеэ бодвол гудамжинд гадаад залуутай яваа эмэгтэйг янз бүрээр хэлэх нь харьцангуй багассан ч гэлээ тэдний харилцааг гоочлох, амьдралд нь оролцох нь маш чухал асуудал гэлтэй анхаарал хандуулагчид олон. Бид энэ удаад гадаад залуутай ханилж, хөөрхөн хүүтэй болсон Сараа гэх эмэгтэйтэй ярилцлаа. Түүний хэлэн зарим үг үнэхээр юу билээ? гэмээр санагдаж байсныг үгүйсгэхгүй ээ. Enjoy!
6/29/2020 • 46 minutes, 48 seconds Эзэмдүүлэгч үү? эсвэл Эзэрхийлэгч үү?
За, энэ удаагийн дугаар болвоос details ихтэй болсон учраас зөвхөн 21-ээс дээш насныхан сон соорой гэж хүсмээр байна. Сексийн харилцаандаа та Эзэрхийлсэн байр сууринаас оролцдог уу эсвэл эзэмдүүлэх нь илүү таашаалтай байдаг уу? Подкаст сонсож дуусаад хариултаа заавал бичиж үлдээгээрэй. Enjoy!
6/22/2020 • 42 minutes, 11 seconds Нууц харилцаа хэр удаан үргэлжилдэг вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Эрэгтэй нууц амраг оролцсон дугаарын дараа маш олон, бүр маш олон сонсогч бидэнд өөрийн амьдралаа, нууц амрагийн харилцааныхаа тухай бичиж орж ирсэн. Мөн эрэгтэй нууц амрагийн гаргасан өнцгөөс эмэгтэй хүмүүс өөр хандлагатай байдаг тухай бичсэн сэтгэгдлүүд олон байсан. Тиймээс бид энэ удаад 10 жилийн турш нууц амрагийн харилцаатай байсан, тэр ч байтугай дундаасаа хүүхэдтэй болсон нэгэн харилцааны тухай илэн далангүй ярилцахаар "Эмэгтэй НУУЦ"-ыг подкастдаа урьж оролцууллаа. Та бүхэн өөр өөрийн өнцгөөс тунгаан сонсох биз ээ, Enjoy!
6/15/2020 • 47 minutes, 42 seconds Дүрд хувилах ба төсөөллөө бодит болгох | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүн бүрт ямар нэгэн байдлаар секс төсөөлөл бий болсон байдаг. Гэвч түүнийгээ хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаж, туршиж үзсэн нь нийт төсөөлөгчдийн хэдэн хувийг эзлэх бол? Харилцаа нь хөрж эхэлсэн хосуудад мэргэжлийн хүмүүс дүрд хувилахыг зөвлөдөг б ол чухам яаж хувилж болох тухай халуухан сэдвээр Белгийн Вант Улсад ажиллаж, амьдарч буй Анхбаяр бидэнтэй энэ удаад холбогдож, буу халсан байгаа. Enjoy!
6/8/2020 • 52 minutes, 46 seconds Жирэмсний болон Төрсний дараах үеийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүүхдийн баярын өдөр ч таарчихлаа, яг энэ сэдэвтэй өдөр маань. Даваа гарагийн үдэш хамтдаа Жирэмсний үеийн болон төрсний дараах үеийн сексийн амьдралын тухай 2 хүүхэдтэй хүний өнцгөөс UB Comedy Club-ийн эмэгтэй комедиан Цэнгэл, 1 хүүхэдтэй хүний өнцгөөс Ари, арай хүүхэдтэй болж амжаагүй байгаа хүний сониуч өнцгөөс Заяа ярилцсан нэгэн сонирхолтой дугаарыг маань тухлан сууж сонсоорой. Enjoy!
6/1/2020 • 59 minutes, 29 seconds ЛГБТ Хүмүүсийн бэлгийн амьдрал | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүүшээ, 1 дэх өдөр болчихоод байна, подкаст яачихав аа? гэсэн мессэжээр булуулдаг байна шд кк. Хөөрхөн юм бэ та нар нээрээ 😘😘 Энэ удаагийнхаа дугаарт бид хоёр ЛГБТ хүмүүсийн төлөөлөл болох Кенна, Дөлгөөн нартай ярилцсан байгаа. Дөлгөөний хүсэлтээр хоолойны өнгийг өөрчилсөн. За ёстой нээлттэй гэхэд дэндүү нээлттэй ярилцсан нэгэн дугаарыг минь хүлээн авна уу, Enjoy!
5/25/2020 • 1 hour, 2 minutes, 53 seconds Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яах юм бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүн бүрт амьсгалах, идэ х, унтах нэн тэргүүний хэрэгцээ байдаг шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ч биологийн хэрэгцээ бий. Гэтэл бид тэднийг байхгүй мэтээр, бэлгийн, хөгжлийн, үржлийн хэрэгцээ байхгүй амьдрах ёстой мэтээр ойлгодог нь өөрөө тэдэнд яаж тусдаг тухай та нар маань энэ дугаараас сонсох болно. Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, мөн ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг мэргэжилтэн гэсэн хоёр зочинтойгоор энэ дугаараа бэлтгэлээ. Enjoy!
5/18/2020 • 39 minutes, 35 seconds Эрчүүдийн нууцлаг ертөнцөөр... | Хүлээлгийн Өрөө Подкаст
Эрчүүдийн нууцыг мэдсэн шүү ккк. Өөртөө хайртай эмэгтэй бүр өөрийнхөө төлөө, нөхрийнхөө төлөө, найз залуугийнхаа төлөө заавал сонсох ёстой, мэдлэг мэдээллээр чигжсэн нэгэн дугаараа та нартаа өргөн барья. Enjoy! Адам эмнэлгийн тухай мэдээллийг⤵️ https://m.facebook.com/ADAMclinic/
5/11/2020 • 1 hour, 8 minutes, 59 seconds Нууц зүйл нууц байх ёстой юу? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Амьдрал дээр байдаг мөртлөө байдаггүй юм шигээр амьдрахыг хичээдэг сэдэв. Энэ удаагийн дугаартаа бид нууц амрагийн тухай "Нууц ноёнтон"-той хамтран 3 өөр өнцгөөс ярилцлаа. Та нар минь сонсоод өөрсдийн санаа бодлыг хуваалцаарай. Нууц амраг гэж чухам хэн юм бэ? Огт байхгүй байлгаж болох уу?
5/4/2020 • 36 minutes, 18 seconds Сексийн дараа гаргадаг тэнэг үйлдлүүд | Хүлээлгийн Өрөө Подкаст
Секс дууслаа, тэр сайхан зүйлийн дараа гаргадаг хамгийн тэнэг үйлдлүүдийн тухай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. Эмэгтэйчүүдийн хувьд болон эрэгтэй хүний өнцгөөс хамгийн тохиромжгүй гэж үздэг үйлдлүүд таны үзэл бодолтой хэр тохирч байгааг сонсоорой. Манай Waiting Room Production-ны логоны утгыг таах бяцхаан уралдаанд оролцож түрүүлсэн ялагч, Нидерландад ажиллаж, амьдардаг Tseka Maru гэх энэхүү залууг бид зочноор урин ярилцсан байгаа. Enjoy!
4/27/2020 • 49 minutes, 35 seconds Гаж донтой юм биш биз дээ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүмүүс ер нь өөрөө ч мэдэхгүй бэлгийн гаж зуршил, эмгэгтэй байх, бас өрөөл бусдад нөлөөлж байгаагаа мэдэхгүй байх тохиолдол олон байдаг байна. Энэ удаад бид сэтгэл засалч Б.Баттуяатай бэлгийн гаж зуршил, донтолтын талаар яриа өрнүүллээ. Хөөөх тийм үүү гэж уулга алдмаар тохиолдлуудыг хамтдаа сонсоорой! Enjoy!
4/20/2020 • 37 minutes, 22 seconds Анал секс | Хүлээлгийн Өрөө Подкаст
20 мянган дагагчтай болсныхоо дараа энэ сэдвээр подкаст хийнэ гэж амалсныг олон хүн санаж байгаа байх. 20K Subscribe хүрэв үү, үгүй юу нэхэж байсан овоо олон хүн байсныг энэ дашрамд дурдах нь зүйтэй😋😋 За одоо бөөндөө "тэр тухай" ярилцацгаая! Enjoy!
4/13/2020 • 44 minutes, 56 seconds Эрочик зүүд | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүлээлгийн өрөөг хэн хамгийн их хүлээсэн бэ? Наашаа тухлан суугаад, сайхан тавтайхан сонсоорой. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчид шүү! Season 2 маань зөвхөн 18-аас дээш насныханд зориулагдан хүрч байна
4/6/2020 • 31 minutes, 55 seconds Байрлал, байрлал, байрлал | Хүлээлгийн Өрөө Подкаст |ft. The Underdogs Mongolia Podcast
Германы Мюнхен хотоос Заяа, Ариунаа хоёр, АНУ-ын Вашингтон ДС-ээс The Underdogs Mongolia Podcast-ийн Host Бараа, Нээнээ хоёртой хамтран хийсэн энэ удаагийн дугаараа сонсогч та бүхэндээ хүргэж байна. Тухлан сууж байгаад сонсоорой гэж зөвлөх байна. Бэлгийн амьдралын тухай нэг талаас онол голчлон ярьдаг хоёр залуу, нөгөө талаас подкастаараа практик илүү их ярьдаг хоёр бүсгүй нийлж энэхүү дугаарыг хийсэн нь илүү сонирхолтой болгож өгсөн байгаа. Та нарт минь таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хүлээлгийн Өрөө Подкастын 1-р улирлын сүүлийн дугаартай хамт байгаарай! Enjoy!
3/2/2020 • 1 hour, 5 minutes, 30 seconds Дуутай шуутай үзэх үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Инстаграм хуудсаараа дамжуулан та нарынхаа дунд явуулсан бяцхан судалгаанд маань оролцсон хүмүүс бол маш сайн мэдэж байгаа байх. Энэ удаагийн дугаартаа бид дуу хөгжим бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, ямар өөрчлөлт үзүүлдэг, мөн ямар дуу сонгож сонсвол илүү гоё секс болж болох тухай ярилцлаа. Туршаад үзэхэд маш их өөр нөлөө үзүүлнэ гэдгийг баттай хэлэх байна. За хамтдаа дуутай шуутайхан нэг үзээдэх үү? ккк
2/18/2020 • 30 minutes, 43 seconds "Дэээээр үед" ямар байсан бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Та нар эмээтэйгээ, эсвэл өвөөтэйгөө сексийн талаар ярилцаж үзсэн үү? Үзэж байсан бол маш сайн байна. Хэрвээ үзэж байгаагүй бол ийм нэгэн яриаг та нартаа хүргэхэд бэлэн боллоо. Ариунаагийн эмээтэй хамт хийсэн нэгэн сонин содон дугаарыг та нартаа өргөн барьж байна. Бидний хувьд нууцлаг ч юм шиг байсаар ирсэн дээээээр үед хүмүүсийн бэлгийн боловсрол, бэлгийн амьдрал ямар байсан тухай асуултуудад сонирхолтой хариултуудыг авсан байгаа шүү. Та нарын төсөөлж байгаагаас ч сонин байх магадлал маш өндөр. Enjoy!
2/10/2020 • 32 minutes, 51 seconds Нэг шөнийн явдал | Хүлээлгийн Өрөө Подкаст
Энэ удаагийн дугаарыг бид хоёр оруулах уу, яах уу гэж бичсэнийхээ дараа бодон бодон хойшлуулсаар байгаад, одоо л нэг юм зориг гарган оруулж байна. Нэг шөнийн явдал буюу One night stand. Их л шүүмжлүүлэх байх, гэхдээ яалт ч үгүй ярих ёстой сэдвүүдийн нэг. За тэгээд санаа оноогоо сайхан бичээд бичээд яваарай манайхаан. Аль болох бага муулаасай л гэж айж сууна даа кккк
2/5/2020 • 40 minutes, 2 seconds Экстэйгээ хийсэн секс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Яааая, нөгөө хоёр чинь энэ удаад ёстой хоёулахнаа сууж байгаад нандин юмаа ярьсаан. Угаасаа нээг их тайлбар бичмээргүй дугаар, шууд сонсоо. Тэгээд коммент бичээрэй. Манай суваг нээрээ ирсэн комментууддаа хамгийн их хариу бичдэг монгол сувгаар шалгарсан шд хэллүү кк 😋😋 Enjoy!
1/28/2020 • 27 minutes, 34 seconds Сексийн хамтрагчийнхаа хувьд чи хэн бэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Эээе еөв, вассап манайхаан нтр ккк. Энэ удаа Хүлээлгийн Өрөөнд маань "Битгий сонс" подкастын подкастерууд буюу та бүхний маш сайн мэддэг UB Comedy-ийн комедианууд болох Батаа, Бадрал, Ангараг гурав оролцож харилцааны олон төрлийн талаар бид хоёртой санал бодлоо чөлөөтэй солилцсон байгаа. Манай подкастын түүхэнд (аая, нээх олон дугаар хийчихсэн юм шиг тэ кк) бичигдсэн хамгийн урт дугаар болсон. Эднийх бас өөрсдийнхөө нэг дугаар болгож оруулна гээд булаацалдаад байхаар нь "үгүй манайх эхлээд сонсогчдодоо сонсгоно" гэж хэрүүл уруул хийх нь холгүй, "бид нар та нарыг урьсан биз дээ" гэдэг дээрээ тулж байж бүр авч үлдлээ шд 😁😁 Заза тэр маазрах яах вэ, аягүй дажгүй яриа хөөрөөтэй залуус байна лээ шүү. Таалагдсан Enjoy!
1/20/2020 • 1 hour, 7 minutes, 15 seconds Порнограф | Хүлээлгийн Өрөө Подкаст
Манай подкастын энэ удаагийн зочноор Comedy Lab-ийн Комедиан Хану оролцлоо. Түүнтэй ярилцсан нэг цагийн хугацаанд бид насанд хүрэгчдийн киноны тухай сэдвээр санал бодлоо чөлөөтэй солилцсоноос гадна, түүнийг хардаг байсан өнцөг эерэг тал руугаа маш ихээр өөрчлөгдсөн гэдгээ нуулгүй хэлмээр байна. За тэгээд нэг их тайлбар бичмээргүй байна өө угаасаа, шууд сонсвол гоё шд тэ. Enjoy!
1/15/2020 • 56 minutes, 27 seconds Холын зайны харьцаа | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хосуудад ямар нэгэн байдлаар холын зайны харьцаанд байх үе тулгардаг. Түүнийгээ даван туулах нэгэн процесс нь орчин үед бол утасны цаанаас хайрлалцахаас эхлээд хиймэл бэлэг эрхтэн ашиглах хүртэл үргэлжилнэ. Энэхүү сэдвийн тухай далайн түвшинээс дээш 870 метрийн өндөрт юу гэж ярилцсан тухай та бүхэн уг дугаараас сонсоорой. Бас өөрийн туршлагаасаа хуваалцаарай. Enjoy!
1/9/2020 • 32 minutes, 51 seconds Хүлээлгийн Өрөө Подкаст | Q&A
10 дахь дугаар хүртэл сонсож ирсэн та нартаа баярлалаа. Маш олон сонсогчийн хүсэлтээр бид хоёр энэ удаад камерийн өмнө сууж байгаад ярилаа, бондойчоод кк. Мөн өсвөр насны хүүхдүүдээс эхлээд өтөл насны эмээ өвөө нараас хүртэл бидэнд илгээсэн мессэж, коммент бүрийг уншиж байхдаа зарим хэсэгт бараг уйлах шахсан шүү. Та нартаа ахин дахин баярлалаа гэж хэлэх байна. За нээг их олон зүйл нуршилгүй, хамтдаа үзэцгээе, тэ? Enjoy!
1/2/2020 • 38 minutes, 25 seconds Анхны шөнийн хичээлийн дараа хаачих вэ? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Онгон биеэ хадгалж хадгалж яг суух, насаараа ханилах хүндээ өгнө гэж бодож явдаг охин хэр олон бэ, одоо? Эсвэл занданаа тайлж чадаагүй гээд хүн бүрт чилүүлж яваа юм биш биз? Аая, хэхэ ингэж эхлэхгүй ээ. Бид энэ удаагийн дугаараараа Анхны шөнийн хичээлийн дараа хаачих вэ буюу онгон бие, зандан залуу хэр үнэ хүрэх вэ сэдвийн хүрээнд ярилцлаа. Манай хамгийн анхны зочноор ODcast Подкастын Podcaster OD оролцлоо. Эрэгтэй хүнтэй хамт ярилцсан гэдэг утгаараа манай энэ дугаар их шинэлэг болсон байгаа шүү.
12/22/2019 • 41 minutes, 16 seconds Бэлгийн Дарамт | Хүлээлгийн Өрөө Подкаст
Энэ удаагийн дугаартаа бид хоёр оновчтой гарчиг өгөх гээд хайгаад олоогүй, яагаад гэхээр их чухал мөртлөө, яг тийм гээд хэлчих зөв цэгийг нь олж чадахгүй байсан учраас тэр. Яг энэ асуудал дээр өсвөр үеийнхэнтэйгээ яаж ярьвал зүгээр юм бэ гэж бодсон, бодсон бодлоо ямартай ч хэрэгжүүллээ. Гуйя, өсвөр насныхан минь, 13-19 насныхан минь ялангуяа, хэдхэн минут зарцуулаад сонсоорой! Сүүлд нь амаа барьж сууснаас...
12/11/2019 • 45 minutes, 11 seconds Гадил ба тарвас том байх тусмаа гоё гэж үү? | Хүлээлг ийн Өрөө Подкаст
Хүлээлгийн өрөөний энэ удаагийн дугаар сонсогч та бүхэндээ Барселонагийн онгоцны буудлын хүлээлгийн танхимаас хүрч байна. Залуус болон бүсгүйчүүдийн дунд Гадил болон тарвас том байх тусмаа "амттай" гэсэн яриа байдаг. Та үүнтэй санал нэгдэх үү? Яг үнэндээ бодит байдал дээрээ... заза сонссон дээр биз 😉 Enjoy!
12/5/2019 • 31 minutes, 57 seconds Үнэхээр тавьдаг уу, эсвэл тавьсан болж жүжиглэдэг үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Бэлгийн харилцааны үеэр тавих гэдэг бол эмэгтэй хүний хувьд ялангуяа ялалт гэж зүйрлүүлбэл нэг их хол зөрөхгүй болов уу. Идэвхтэй бэлгийн харилцаанд байдаг эмэгтэйчүүдийн 90 хувь нь тавьсан болж жүжиглэдэг гэсэн судалгаан дээрээс үндэслэн бид энэ удаагийнхаа дугаараар ТАВИЛТ гэх том сэдвийн талаар маш чөлөөтэй ярилцлаа. Хэт чөлөөтэй байвал уучилж өршөөгөөрэй. Гэхдээ гоё оо 🤣😅 Алив чихээ нааш нь
11/27/2019 • 35 minutes, 19 seconds Аман секс | Хүлээлгийн Өрөө Подкаст
За ёстой энэ дугаарыг хийх гэж бид хоёр улайсаар байгаад л таарлаа кк, гэхдээ ямар ч байсан та нарынхаа санал шүүмжлэлийг шингээж, арай өөр түвшинд хийхийг хичээсэн байгаа. Энэ удаад бид аман секс буюу төдийлөн хүмүүс хоорондоо чөлөөтэй ярьдаггүй, тэр байтугай хосууд ч нээлттэй ярилцахаас ичдэг сэдвээр илэн далангүй ярилцахыг зорилоо.Enjoy!
11/18/2019 • 21 minutes, 40 seconds Бэлгийн дарамт ба Дүрэмгүй кекс | Хүлээлгийн Өрөө Подкаст
Кекс хийхэд дүрэм журам шаардлагатай юу? Тийм, орц, найрлага, шарах шүүгээнд хийх хугацаа гээд яг дүрмийн дагуу хийхгүй бол гоё болохгүй. Харин сексийн хувьд хоёрхон дүрэм бий. Тэр тухай бид хоёр энэ удаагийнхаа дугаараар ярилцлаа. Энэхүү дугаараар бид бэлгийн дарамтад өртөж буй охид бүсгүйчүүдийнхээ өмнөөс үзэл бодлоо илэрхийлснээс гадна өөрсдөдөө тохиолдож байсан бэлгийн дарамтын тухай мөн нээлттэйгээр ярилцсан байгаа. Бид энэ сэдвийг хав дарах эсвэл энгийн байдаг л зүйл мэтээр хүлээн авч яасан ч болохгүй.
11/9/2019 • 24 minutes, 31 seconds Дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Тайлахаас өмнөх яриа буюу "чи өөрийн дотоожин доторхдоо сэтгэл хангалуун байж чаддаг уу?" гэсэн бидний асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэр зөвхөн том жижиг, эсвэл хэлбэртэй холбоотой асуудал биш юм
10/30/2019 • 22 minutes, 29 seconds Гар хангалга- Зөвхөн эрчүүд хийдэг эд үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Хүлээлгийн өрөө Подкастын хоёр дахь дугаар та бүхэнд "Га р хангалга- зөвхөн эрчүүд хийдэг зүйл үү?" гэсэн сэдвээр хүрч байна. Бидэнд ирсэн захидлын хариуг мөн энэхүү дугаартаа багтаасан байгаа. Та бүхэн санал шүүмжээ харамгүй хайрлаарай. Бүх комментийг бид уншиж, дараа дараагийнхаа дугаарт та бүхний саналыг тусгахаар ажиллах болноо. Бэлгийн боловсролын талаар ярилцаж байж гэмээнэ, зөв үр дүнд төдий чинээ ойртох буй за.
10/22/2019 • 25 minutes, 42 seconds Чи сексийн талаар ярилцахад бэлэн үү? | Хүлээлгийн Өрөө Подкаст
Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой "Хүлээлгийн өрөө" подкастын маань эхний дугаар та бүхэнд хүрч байна. "Чи сексийн талаар ярилцахад бэлэн үү?" сэдвийн дор ярилцсан бидний подкастыг сонсоод өсвөр үеийн залуус, цаашлаад нөхөн үржихүйн боловсролын талаар ярилцах хүсэлтэй хэн бүхэн сэтгэгдлээ үлдээвэл бид дараа дараагийнхаа дугааруудад та бүхний саналыг тусган эргэх холбоотойгоор ажиллах болноо.
10/12/2019 • 48 minutes, 12 seconds